Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 147/ШШ2024/00207

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                 Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, .............байр, .................. нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын .... багт оршин суух ******* овогт ******* ******* холбогдох

 

Үндсэн зээл 2,144,017.69 төгрөг, үндсэн хүү 4,035,477.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 710,828.88 төгрөг, нийт 6,890,293.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2016 оны 04 сарын 07-ны өдөр ЗГ5905102198 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай цалин барьцаалж авсан. Зээлдэгч ******* овогтой ******* нь ЗГ5905102198 тоот үндсэн болон нэмэлт зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1921 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 6-р сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,144,017.69 төгрөг, үндсэн хүү 4,035,477.01 төгрөг, нэмэгдүүлсэн 710,828.88 төгрөг, нийт 6,890,293.57 төгрөг төлөөгүй иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй" гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд үндсэн зээл 2,144,017.69 төгрөг, үндсэн хүү 4,035,477.01 төгрөг, нэмэгдүүлсэн 710,828.88 төгрөг, нийт 6,890,293.57 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.******* миний бие ******* *******ны нэхэмжилсэн 6,890,293.57 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би тус нэхэмжилсэн 6,890,293.57 мөнгийг ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ярьж, харилцан тохиролцоод 6 сарын хугацаанд 6 хувааж,

       2024 оны 08 сарын 20-нд 1,148,382.26 төгрөг

       2024 оны 09 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг

       2024 оны 10 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг

       2024 оны 11 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг

       2024 оны 12 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг

        2025 оны  01 сарын 20-нд  1,148,382.26 төгрөгөөр тус тус төлж дуусгана. Иймд ******* *******ны нэхэмжилсэн 6,890,293.57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Б.******* холбогдуулан үндсэн зээл 2,144,017.69 төгрөг, үндсэн хүү 4,035,477.01 төгрөг, нэмэгдүүлсэн 710,828.88 төгрөг, нийт 6,890,293.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

             Хариуцагч Б.******* нь ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* харилцан тохиролцож, нэхэмжилсэн 6,890,293.57 төгрөгийг 6 хувааж, 2024 оны 08 сарын 20-нд 1,148,382.26 төгрөг, 2024 оны 09 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг, 2024 оны 10 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг, 2024 оны 11 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг, 2024 оны 12 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг, 2025 оны  01 сарын 20-нд  1,148,382.26 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,195 төгрөгийн тал хувь 62,597.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 62,597.5 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******инд олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч ******* *******ны хариуцагч Б.******* холбогдох үндсэн зээл 2,144,017.69 төгрөг, үндсэн хүү 4,035,477.01 төгрөг, нэмэгдүүлсэн 710,828.88 төгрөг, нийт 6,890,293.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* 6 хувааж, 2024 оны 08 сарын 20-нд 1,148,382.26 төгрөг, 2024 оны 09 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг, 2024 оны 10 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг, 2024 оны 11 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг, 2024 оны 12 сарын 20-нд  1,148,382.26 төгрөг, 2025 оны  01 сарын 20-нд  1,148,382.26 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,195 төгрөгийн тал хувь 62,597.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 62,597.5 төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******инд олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                              ШҮҮГЧ                              П.БОЛОРМАА