Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2024/00353

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 133/ШШ2024/00353

Говь-Алтай аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би

нэхэмжлэгч: …………………. оршин суух, ……… овгийн Ш.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ……………… оршин суух, Л.Э-д холбогдох,

Зээлийн 3,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Г миний бие 2024 оны 03 дугаар сарын 04-нд Л.Э-д 3,000,000 төгрөг дансаар зээлсэн. Адуу худалдаж авсан мөнгө нь хүрэхгүй байна, богино хугацаанд 3,000,000 төгрөг зээлээч гэж гуйгаад байсан учир зээлсэн юмаа. Уг зээлийг удаахгүй өгнө гэсэн болзолтой авсан боловч мөнгөний хэрэг болоод утасдсан чинь өгнө гээд өгөхгүй, сүүлдээ утсаа авахаа болиод хоног хугацаа өнгөрсөөр 5 сар гаруй болж байна. Иймд миний нэхэмжилсэн мөнгийг иргэн Л.Э-с гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Э-с гурван сая төгрөг нэхэмжилсэн. 3 сая төгрөгөө төлсөн учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг Л.Э төлсөн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Г-ийн нэхэмжлэлтэй, Л.Э-д холбогдох зээлийн 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь хариуцагч Л.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч Ш.Г-ийн “...Л.Э-с гурван сая төгрөг нэхэмжилсэн. 3 сая төгрөгөө төлсөн учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг Л.Э төлсөн…” гэх тайлбараар тогтоогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,475 төгрөгийг улсын орлогоос, 31,475 төгрөгийг хариуцагч Л.Э-с тус тус гаргуулж, Ш.Г-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Ш.Г-ийн нэхэмжлэлтэй, Л.Э-д холбогдох зээлийн 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал хувь 31,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,475 төгрөгийг улсын орлогоос, 31,475 төгрөгийг хариуцагч Л.Э-с тус тус гаргуулж, Ш.Г-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ҮЙТҮМЭН