Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2024/03173

 

 

 

 

 

 

 

2024 08 30

181/ШШ2024/03173

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлсэнийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 тоот хаягт байрлах Б ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 тоотод оршин суух Б овогт Х-ийн Б /РД: 0/-д холбогдох,

6,625,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч "Б" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "Б" ХХК нь иргэн Х овогтой Б-тай харилцан тохиролцож, "Г" хотхоны С блокын температурын шовны BGA резин чихэх, 2 үе хуйлмал наах, 2 талаараа ам дарагч хийх ажилд туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж байсан. Тус ажлын хөлсийг 1м-55,000 төгрөг байхаар нийт 311 метрийн ажил хийхээр 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр амаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 3,550,000 төгрөгийг тус тус Х.Б-ы Худалдаа хөгжлийн банкны данс болох 0 тоот данс руу шилжүүлсэн.

Хариуцагч нь нийт гүйцэтгэх ажлаас 55м BGA чигжих ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ нь 55м буюу 1,925,000 төгрөгийн үнэлгээ бүхий ажил болж байгаа юм. Хариуцагч нь ажлыг цаашид үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон тул нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 24/62 тоот албан бичгээр урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасан зөрүүг буцаан шилжүүлэхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй, төлбөрийн буцаалт хийгдээгүй байна.

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй." гэж тус тус заасны дагуу гүйцэтгээгүй ажлын хөлсийг буцаан шаардаж байна.

Иймд нийт урьдчилгаа төлбөрөөс гүйцэтгэсэн ажлын хөлсийг хасаад зөрүү болох 6,625,000 төгрөгийг манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансанд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "Б" ХХК-иас Х овогтой Б-д холбогдуулан гаргасан "6,625,000 төгрөгийг гаргуулах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэрэг тус шүүхэд хянагдаж байгаа болно.

Хариуцагчаас шүүхэд 2024 оны 08 сарын 08-ны өдөр байгуулагдсан №01-08\2024 тоот "Төлбөр барагдуулах гэрээ"-г гаргаж өгсөн бөгөөд тухайн Төлбөр барагдуулах гэрээ"-г талууд харилцан тохиролцож хийсэн нь үнэн юм. Тус гэрээний үнийн дүн болох 75,926,650 \далан таван сая есөн зуун хорин зургаан мянга зургаан зуун тавь төгрөгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,625,000 \зургаан сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөг багтсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч сайн дураараа биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас тухайн хэрэгтэй холбоотой өөр нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "Б" ХХК нь Х.Б-д холбогдуулан 6,625,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,625,000 төгрөгийг багтаан Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, уг гэрээ болон нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь зохигчийн тогтоогдож байна.

 

Ийнхүү хариуцагч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, Х.Б-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч "Б" ХХК-ийн 6,625,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, Х.Б-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч " Б" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,950 төгрөгөөс 60,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 60,475 төгрөгийг, хариуцагч Х.Б-с 60,475 /жаран мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж "Б" ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА