Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2015/0246/З |
Дугаар | 128/ШШ2019/0928 |
Огноо | 2019-12-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2019/0928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Ч, Б.ЧУ
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн *** дүгээр захирамжийн Б.Ч, Б.ЧУ нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот захирамжийн 1 дэх заалтын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох,
3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/** тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг /бүртгэл/-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон, нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М ,гуравдагч этгээд Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч, Б.ЧУ нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Б.ЧУ миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороонд, ***-*** тоот амины хашааны зориулалтаар 650 м.кв газрыг **** тоот гэрчилгээгээр эзэмшиж байтал манай аав Ц тус газар дээрх байшинг түрээслэн амьдарч байсан Б.Х гэгч нь миний газрыг хууль бусаар эзэмшихээр 2006 оны 04 дүгээр сарын **-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 74 тоот, 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 430 тоот захирамж тус тус гаргуулан Улсын бүртгэлд бүртгүүлэн авсан байсныг Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын **-ний өдрийн 264 тоот шийдвэрээр дээрх захирамжуудын Б.Х, Ж.О нарт холбогдох заалт, газар өмчлөх эрхийн болон хувийн сууц өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын **-ний өдрийн 264 тоот шийдвэр нь Монгол улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ** тоот тогтоолоор шийдвэр магадлалыг хэвээр үлдээж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон болно. Гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон учраас Б.ЧУ миний бие Сүхбаатар дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж уг газрыг дүү Б.Чтайгаа хуваан эзэмшихээр тохиролцож Сүхбаатар дүүргийн Засаг даргын 20** оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 213 тоот захирамжаар Б.ЧУэд 500м.кв газрыг, Сүхбаатар дүүргийн засаг даргын 20** оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 212 тоот захирамжаар Б.Чал 324 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн болно. Бид нар холбогдох хуулийн дагуу гарсан шийдвэрээр газар эзэмших эрхээ авсан гэж бодож явтал Б.Х, Ж.О нар нь бид хоёрын эзэмшиж буй газраас 129 м.кв газрыг Ж.Оийн нэр дээр, үлдсэн 700 м.кв газрыг Б.Х өөрийн нэр дээр тус тус өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан болохыг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдсэн юм. Бидний эзэмшилийн газрыг Б.Х, Ж.О нар нь өөртөө хууль бусаар өмчлөн авсныг мэдэмэгцээ Сүхбаатар дүүргийн Өмч Газрын Харилцааны албанд Б.ЧУ миний бие 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, Б.Ч миний бие 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гомдолоо гаргасан юм. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өмч Газрын Харилцааны Албанаас 1***5 тоот албан бичгээрхариу өгөхдөө Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот захирамжаар өмчлөх эрх үүссэн ба 2009 оны 08 дугаар сарын **-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ******* тоот нэгж талбарыг өөрчилсөн байна гэж хариу өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байснаас болж Захиргааны хэргийн шүүхэд 20** оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр 20** оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн засаг даргад өргөдөл гаргасан. Бидний гаргасан өргөдөл Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т 20** оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/1713 тоот бичгээр хариу өгөхдөө Нийслэлийн засаг даргаын 2014 оны А/** тоот захирамжаар иргэн Ж.От 129 м.кв газар, Б.Хд 700 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Рашааны 17-*** тоот хашааны газар өмчлүүлсэн байна. Иймд гомдлоо шүүхэд гаргаж шийдвэрлүүлэнэ үү гэжээ. 2009 оны 08 дугаар сарын **-ний өдрийн 264 тоот шийдвэр нь Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлэх захирамжийн холбогдох заалт Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Б.Х нь Б.ЧУ миний 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр тогтоолтой газрыг хууль бусаар өмчилж Б.ЧУ, Б.Ч бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгуулсан байх тул Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/** тоот хууль бус захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нар нь 20** оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Б.Х Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо Рашааны 17-ын ***-А тоот, Ж Ж.О Сүхбаатар дүүрэг ** дүгээр хороо Рашааны 17-*** тоот газруудыг эзэмшүүлэх тухай захирамж тухайн үед гараагүй гээд холбогдох байгууллагаас олдохгүй байсныг сая хариуцагч талаас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн *** тоот захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Иймд Б.Х, Ж.О нарт газар эзэмшүүлсэн *** тоот захирамж нь хууль бус тул түүнийг хүчингүй болгож өгнө үү гэж нэмэгдүүлсэн байна.
Шүүхийн шаардсаны дагуу 2019 оны ** дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нар нь дараах байдлаар тодруулсан байна.
1. Нэхэмжлэгч Б.Ч миний бие Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 20** оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 212 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Рашааны 17-***А тоотод 324 м.кв газрыг эзэмших болж **** тоот гэрчилгээг авсан юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо 20** оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар захирамжийн Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Рашааны 17-***А тоот хашааны газарт Б.Ч, Б.ЧУ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэжээ. 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот захирамжид 20** оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 212 тоот захирамж гэж бичэгдээгүй. Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот захирамж нь Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** тоот тогтоолыг үндэслэсэн гэсэн боловч Улсын Дээд Шүүхийн дээрхи тогтоол нь Б.Ч надад ямар ч хамааралгүй бөгөөд уг иргэний шүүхийн магадлал тогтоолд Ч миний газар болоод эд хөрөнгөнд ямар ч тогтоол шийдвэр гараагүй юм.
Иймд нэхэмжлэгч Б.Ч надад газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна.
2. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын *** тоот захирамж гарч Б.Х, Ж.О нарт Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Рашааны 17-***А тоот газрыг эзэмшүүлсэн нь мөн Нийслэлийн Засаг Даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ны А/** тоот захирамжаар Б.Хд 700м.кв, Ж.От 129м.кв газар өмчлүүлсэн байсан.Б.Х миний эзэмшил газраас 200 м.кв, эхнэр Ж.О нь 129 м.кв талбайг өмчилж авсан байсан.
Иймд нэхэмжлэгч Б.БатЧ миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна.
А. Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот захирамжийн 1 дэх заалтаар Б.Чын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх боловч Б.Чад газар эзэмшүүлсэн захирамжийн тоот байхгүй ба ямар ч хамааралгүй болгосон байгаа учир Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот захирамжийг Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар илт хууль бус акт болохыг тогтоолгох.
Б. Сүхбаатар дүүргийн Засаг Даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсэг нь нэхэмжлэгч миний газар эзэмших эрх буюу Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дах заалтуудыг зөрчсөн байх тул уг захирамжийн 1 дэх заалтийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар хүчингүй болгуулах.
В. Нийслэлийн Засаг Даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/** тоот захирамжийг гаргахдаа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус байх тул А/** тоот захирамж дахь Б.Х, Ж.О нарт 129 м.кв, 700 м.кв газар өмчлүүлсэн хэсгийг Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтаар хүчингүй болгуулах.
Г. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн газар өмчлөх бүртгэлийг бүртгэсэн гэх боловч Б.Х, Ж.О нарын тухайн үед улсын бүртгэлд гаргасан нотлох баримтууд нь хууль бус байсан тул эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах зэрэг тодруулга хийж байна гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Б.Ч, Б.ЧУ нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг өгч байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын *** дугаар захирамж дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэсэн. Хавсралтад иргэний хэргийн 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэнийг тусгаагүй байсан болохоор яг юу үндэслэсэн гэдэг шалтгаанаар няцаасан. Иргэн Б.Ч, Б.ЧУ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон. 2009 оны захиргааны хэргийн анхан, давах, дээд шүүхийн тогтоолыг үндэслээгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсч байсан. Тухайн эд хөрөнгийг Иргэний шүүх гуравдагч этгээд Б.Хгийн эзэмшил гэж тогтоосон учир манайхыг энэ тогтоолыг үндэслэсэн гэж харахаар байгаа. Яагаад хүчингүй болгож байгаа тухай үндэслэлийг тогтоогоогүй. Ийм учир нэмэгдүүлсэн шаардлагад энэ асуудлаар тодруулгыг хийсэн байна.
Захиргааны маргаан нь 2009 он шийдвэрлэгдэж н.А эзэмшил байна гэж даалгасан. Гэвч иргэний журмаар объект гуравдагч этгээд Б.Хгийнх гэсэн байдаг. Маргаан бүхий *** дугаар захиргааны акт иргэний эсвэл захиргааны маргаантай холбоотойгоор үндэслэх хэсэгт тусгаагүй. 2006 онд Б.Хд 700 м.кв газар, түүний эхнэр 129 м.кв давхардуулж олгосон. 2008 оноос газрын төлбөр төлөхтэй холбоотойгоор маргаан үүссэн.
Б.Ч, Б.ЧУ нар нь Сүхбаатар дүүргийн Газрын алба, Сүхбаатарын Засаг дарга, Үл хөдлөх хөрөнгийн газар,Нийслэлийн Засаг дарга нарыг хариуцагчаар татан гуравдагч этгээдээр Б.Хг оролцуулан захиргааны хэрэг үүссэн. 2009 оны 08 дугаар сарын **-ний өдрийн 264 дүгээр шийдвэр, 2009 оны10 дугаар сарын 27-ны өдрийн 374 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн ** дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Б.Хгийн газрын гэрчилгээг хүчингүй болгож, захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгож хууль бус болохыг тогтоосон. Иргэн Б.ЧУийн эзэмших эрхийг сэргээсэн. Үүний дараа объектын маргаан үүсэж иргэний журмаар Б.Хгийн эзэмшлийн объект гэж шийдвэрлэсэн. Манайх 2013 онд олгосон. *** дугаар шийдвэр хууль бус үндэслэлгүй гарсан гэж маргаж байна. Захиргааны байгууллага 3 шатны шүүхийн материалыг хэрэв хавсаргасан бол одоогийн ийм нөхцөл байдал үүсэхгүй байх байсан.
Тухайн газар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алиных нь нэр дээр биш н.Б гэдэг хүний нэр дээр байгаа. Авилгатай тэмцэх газарт бид нарыг болон холбогдох хүмүүсийг бүгдийг нь өгсний дагуу бид шалгагдаад явж байгаа. 2006 онд Б.Хд олгосон газрын асуудлын дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Үүний дагуу бид нарыг үндэслэлээ буруу гаргасан гэж маргаж биднийг буруутгах үндэслэл болсон. Б.Х нь 20** оны 12 дугаар сарын 31-ний 64 дүгээр гэрээгээр манайд нөхөн олговортойгоор худалдсан. Эхнэр нь 20** оны 5 дугаар сарын 6-ны өдөр н.М гэх хүнд шилжүүлсэн. н.М нь 20** оны 12 дугаар сарын 31-ний 62 дугаар гэрээгээр нөхөн олговортойгоор шилжүүлсэн. Засаг даргын ажилчдын амьжиргааг хангах орлогоосоо татаж авсан. Бид цэгцгүй байдлаас болж шүүхэд мэдээлэл гаргахдаа Б.Х, Ж.О нарын нэр дээр байна гэж гарч ирдэг. Авилгатай тэмцэх газарт тасралтай 5 сар шалгагдахдаа манай хийсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг Сүхбаатар дүүргийн тамгын газраас 195,000,000 орчим төгрөг гарч байгаа боловч төрийн бус байгууллага өндөр сууцруу шилждэг. Тухайн үед манай хэлтсийн дарга нарын нэг нь төлөөлөн удирдах зөвлөлд байж байдаг. Өндөр сууцанд манай ажилчдын байр байдаг, төрийн бус байгууллага СӨХ гэдэг нэрээр байж байдаг. Мэдээллийн санд өөрчлөлт орон нэгдсэн зүйл хийгээгүй боловч тухайн газар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, Б.Ч, Б.ЧУ, Б.Х нарын хэнийх нь ч эзэмшил биш иргэн н.Бын эзэмшлийнх. Газрын алба шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл өөрчлөлт оруулж болохгүй гэсэн. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан бөгөөд тухайн захирамжид маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн бөгөөд Бт газар олгосон захирамж түүнээс хойш гарсан. 20** оны 02 дугаар сарын 16-ны өдөр 40 хувийг, газар чөлөөлөгдсөнөөс хойш 20** оны 12 дугаар сарын 06-ны өдөр түдгэлзүүлэх захирамж гарахаас өмнө 60 хувийг н.Мт шилжүүлсэн үйл баримт байгаа. Дүүргийн Засаг дарга 200,000,000 төгрөгийн хохиролд орсон үйл баримт байна. 2018 оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнө гомдол гаргасан. Тухайн гомдлын агуулгад хууль зөрчиж газар олгосон. Иймд эрх бүхий албан тушаалтанд хариуцлага оногдуулж, газрыг маань эргүүлж олгоно уу гэсэн агуулгатай гомдол гаргасан. 20** он, 2018 оноос бүх шүүхийн шийдвэрийг архиваас авч үзсэн. 820 м.кв ** дүгээр хороо, Рашаантын *** тоот газарт давхцалтай газар олгогдсон. Дотоод аудитын газраас үүнийг шалгасан.
Шүүхийн шийдвэрийг дагуу тэр газрыг 2006 онд Б.Хд олгодог нь буруу юм. Тэгж сэргээхдээ дахиж олгосон буруу. Шүүхийн шийдвэр эцэслэн гаргаж олгосон байсан. 2009 онд маргаж сэргээгдсэн. Манайд болон нийслэлд энэ талаар даалгасан байсан. Огт гаргахгүй явж байгаад буцаагаад Б.Хд газар олгосон. Өмнө нь олгосон байхад дахин олгосон асуудал байна. Бодит байдал дээр нэхэмжлэгч гуравдагч этгээдэд газар байхгүй байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэе гэхэд мэдээллийн санд болон цаасаар байхгүй. Газрын кадастрын мэдээллийн санд тэгж харагддаг. Одоо хэний ч нэр дээр байхгүй н.Б дээр байгаа. Бид арьсаа хамгаалж болохгүй. Бид онол болон хуулийн алдаа гаргасан. Бидний буруутай үйл ажиллагаанаас ийм асуудал үүссэн үү. Манайд дүүргийн хэмжээнд ямар ч газар байхгүй. Хуулийн болон процессын алдаа манай байгууллага гаргасан гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Ч, Б.ЧУ нарны нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэрэгт Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/** дугаар захирамжийн иргэн Б.Х, Б.О нарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1.Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасны дагуу тус захирамжийг батлан гаргасан.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/** дугаар захирамжийг батлан гаргах эх сурвалж болсон баримтууд хуурамч болох нь хамтран хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбар баримт зэргээр нотлогдож байна.
Иргэн Б.Ч, Б.ЧУ нар Сүхбаатар дүүргийн Газрын алба, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Засаг дарга нарыг хариуцагчаар тодорхойлж, гуравдагч этгээд иргэн Б.Хг оролцуулан захиргааны хэрэг үүссэн бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын **-ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр ....Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 74, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамжийн Б.Хд холбогдох хэсэг...-ийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд Давж заалдах шатны шүүхийн 2009 оны ** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн ** дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилчдын нийгмийн асуудал шийдвэрлэх зорилгоор 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.Хд Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоо эгүүлэн авах 362 дугаар гэрээ байгуулан 162.846.803 төгрөгийн нөхөн олговрыг иргэн Б.Хд олгосон байна.
Иймд Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг даргын буруутай захиргааны актын улмаас 2014 оны А/** дугаар захирамжаар иргэн Б.Хд газар өмчлүүлсэн шийдвэр гаргасан нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болно гэжээ.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Газрын Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын бүртгэгч Ц.Ө, Н.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Х нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/** тоот захирамжаар өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар гудамжны *** А тоот 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газраа 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг нотлох баримт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 134046 тоот гэрчилгээ олгосон байна. Улмаар иргэн Б.Х нь уг газраа Сүхбаатар дүүргийн тамгын газарт нөхөн олговортойгоор худалдаж байгаа тул газрын өмчлөх эрхээсээ татгалзсан тухай хүсэлтийг 20** оны 2 дугаар сарын 5-ны өдөр гаргасныг УБЕГ-ын даргын 20** оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 260 дугаар тушаалаар хувийн хэрэг бүртгүүлийг хаасан байна.
Мөн Б.Х нь уг газар дээр баригдсан 2***.2 м.кв талбайтай хувийн сууцаа 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлэх хүсэлт нотлох баримтуудаа гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү*** дугаарт бүртгэсэн байна.
Улмаар Б.Х 20** оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хувийн сууцаа бүүлган нурааж, өмчлөх эрхээсээ татгалзсан хүсэлтийг үндэслэн УБЕГ-ын Даргын бүүлган нурааж, өмчлөх эрхээсээ татгалзсан хүсэлтийг үндэслэн УБЕГ-ын Даргын 20** оны 07 дугаар сарын 17-ны өдрийн **57 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна. Иргэн Ж.О нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/** тоот захирамжаар өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоот 129 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраа 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг нотлох баримт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Г*** дугаарт бүртгэж өмчлөх эрхийн ***тоот гэрчилгээ олгосон байна. Улмаар уг газраа иргэн Ч.М луу 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ХХАГ-ний дагуу худалдан авсан байна. Ч.М нь 20** оны 2 дугаар сарын 4-ны өдөр газар өмчлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 20** оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 260 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна. Иргэн Б.Х, Ж.О, Х.Тэлүүн нар нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 тоот захирамжаар өмчлүүлсэн Сүхбаатар дүүргийн ** дүүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газраа 2006 оны ** дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлэг нотлох баримт гаргасны дагуу эрхийн улсын бүртгэлийн Г*** дугаарт бүртгэж өмчлөх эрхийн *** тоот гэрчилгээ олгосон байна. Улмаар уг газраа иргэн Б.Х, Ж.О нарын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг өргөдөл болон Нийслэлийн захиргааны хэргийн 2009 оны 264 тоот шүүхийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны ** тоот магадлал, 2010 оны Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн ** дугаартай тогтоолыг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй болгож Улсын бүртгэлийн ерөнхийн газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 808 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна. Уг Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоот газар дээрээ иргэн Б.Х, Ж.О, Х.Тэлүүн нар нь 183.5 м.кв хувийн сууцаа 2006 оны ** дүгээр сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү** дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн **** тоот гэрчилгээ авсан байх бөгөөд өмчлөгч нарын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг өргөдөл болон Нийслэлийн захиргааны хэргийн 2009 оны 264 тоот шүүхийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2009 оны ** тоот магадлал, 2010 оны Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн ** дугаартай тогтоолыг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй болгож Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 808 тоот тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна.
Иргэн Б.Хд холбогдуулж Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 тоот захирамжийг гаргуулан авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 20**25022173 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21 тоот Прокурорын тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан иргэн Б.Х, Ж.О нар нь Нийслэлийн Засаг Даргын А/** тоот захирамжаар өмчлүүлсэн газраа бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулж байсан хэдий ч тэдгээр иргэд нь өмчлөх эрхээсээ татгалзаж гаргасан хүсэлтийг үндэслэн хувийн хэрэг бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар тус тус хаасан байна манай байгууллага хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэжээ.
Гуравдагч этгээд Б.Х шүүх хуралдааны үед гаргасан хариу тайлбартаа: ...1994 оноос хойш тасралтгүй гэр бүлийн хамт амьдарч байсан. 2009 онд захиргааны хэргийн шүүхээс Б.ЧУ бид хоёрын газрыг давхцуулан олгосон гэсэн шийдвэр гарч байсан. Хэний өмчлөлийн газар эсэх талаар газрын албанаас хариу өгч байсан. Иргэний шүүхээс өмчлөлийг тогтоолгосон. Дөрвөн өрөө байшин байсан. Б.ЧУийн маргаж буй объект нь нэг өрөө байсан. Тухайн хүн өөрөө энэ талаар ялгаж салгадаггүй. Иргэний шүүхээр шийдсэн шийдвэрийн дагуу нөхөн олговроор Сүхбаатар дүүрэгт зарсан. Газраа өгсөн. Давхардуулж газар олгосон байна. 2004 онд Б.ЧУэд, 2006 онд надад газар эзэмших эрхийг тус тус олгосон. Шүүхэд маргаж байгаагүй. Өмч хөрөнгийг шийдүүлж газрын асуудлыг шийдүүл гэсэн. Олон албан байгууллагад хандаж байсан. Миний хувьд шийдүүллээ гэж ойлгосон. Өмч хөрөнгийн эзэнд газар олгодог гэсэн байдлаар шийдвэрлэсэн гэж ойлгосон. Сүхбаатар дүүргийн албан хаагч давхцуулан олгосон нь буруу. Нэг газрыг 2004, 2006 онд давхцуулж олгосон гэж ойлгож байна. Б.ЧУийн талд шийдвэр гарсан. Миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Би өмчийн хөрөнгийн эзэн ч миний доод талын газар будлианд орсон. Иргэний хэргийн шүүхээр өмчлөгч гэдгээ тогтоолгосон. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэж 163,000,000 төгрөгийг авсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны ирцийн тухайд: 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдсэн, өмгөөлөгч Б.Б, Б.Д нар нь тус өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх /өвчтэй, хөдөө ажлаар явсан гэх/ нотлох баримтуудаа ирүүлээгүй, гуравдагч этгээд өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоход татгалзах зүйлгүй гэсний дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Б.Ч, Б.ЧУ нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Ч, Б.ЧУ нараас 2019 оны ** дүгээр сарын 06-ны өдөр:
1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн *** дүгээр захирамжийн Б.Ч, Б.ЧУ нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02 ны өдрийн *** тоот захирамжийн нэг дэх заалтын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох,
3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр 14 өдрийн А-** тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах,
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Х, Ж.О нарт газар болон эд хөрөнгө өмчлүүлсэн хэсгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Нэг. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн *** дүгээр захирамжийн Б.Ч, Б.ЧУ нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анх нэхэмжлэгч Б.ЧУэд Сүхбаатар дүүргийн Засаг дарга 20** оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 213 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо ***-***-д 500 м.кв газрыг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 20** оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 212 дугаар захирамжаар ***-***а-д Б.Чад 324 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр захирамж гарч ****, **** тоот гэрчилгээнүүдийг олгосон байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн *** дүгээр захирамжаар Б.Ч, Б.ЧУ нарын газрыг хүчингүй болгосон бөгөөд захирамжийн захирамжлах хэсэгт ...Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 554 дүгээр магадлалыг хэвээр үлдээх, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** тоот тогтоолыг тус тус үндэслэн 20** оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 243 дугаар захирамжийн ** дүгээр хороо ***-ын *** тоот хашааны газарт Б.Ч, Б.ЧУад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай гэж дурджээ,
Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дээрх захирамжинд дурьдсан *** тоот тогтоол нь Б.Чын газар болон эд хөрөнгөд огт хамааралгүй гарсан тогтоол бөгөөд Б.ЧУийн эзэмшилийн 500 м.кв газар дээр барьсан барилга болон гаражын маргааны асуудлаар шийдвэрлэсэн тогтоол байхад уг тогтоолыг хариуцагч төрийн захиргааны байгууллага нягталж шалгалгүйгээр Б.Чын газар болон өмч хөрөнгөнд хамааруулж дээрх *** дүгээр захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** тоот тогтоолын хянавал хэсэгт ....Зохигчдын хооронд үүссэн газрын маргааны явцад Б.Хгийн газрын болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хүчингүй болсон тухай баримтууд хэрэгт авагдсан байгаа боловч энэ нь түүний байшинг эзэмшин амьдарч байгаа нь хууль ёсных гэдгийг үгүйсгэх баримт биш, харин маргааны зүйл болсон хашаа байшинг хариуцагч буюу Б.Х нь 1994 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 180.000 /нэг зуун наян мянган төгрөг/-р худалдан авсан талаархи баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй.. гэж дүгнэсэн байх бөгөөд уг тогтоолын үндэслэл болсон бичиг баримтыг хуурамч эсэхийг шалгуулахаар нэхэмжлэгч Б.Ч, Б.ЧУ нар нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст иргэн Б.Х нь бичиг баримт хуурамчаар бүрдүүлж биднийг хохироосон гэх асуудлаар гомдол гаргасан байна.
Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дээрх гомдлыг шалгаж цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон тогтоол гаргасан байна.
Шинжээчийн дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо ***-*** тоот хашаа байшинд Б.Х нь амьдарч байхдаа хуурамч бичиг баримт ашиглан өөрийн нэр дээр уг байшинг шилжүүлж авсан эсэх тал дээр дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтээр ...мөнгө хүлээлгэн өгсөн баримт, хувийн сууц худалдах худалдан авах гэрээ, гэсэн монгол хятад хэл дээрх баримтуудын доод хэсэгт Худалдсан, Хүлээн авсан, гэсэн талд байрлах шинжилж буй гарын үсгүүд нь Ц-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ч, Б.ЧУ нарын аав болох Ц-наас Б.Х амьдарч байсан байраа худалдаж авсан гэх Иргэний хэргийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, худалдсан, худалдан авсан гэх баримтууд нь хуурамч гэдгийг шүүхийн шинжилгээний давтан дүгнэлтээр дахин нотолсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаагийн 2016 оны 02 дугаар сарын **-ны өдрийн Комиссын бүрэлдэхүүнтэй давтан шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Прокурорын 21а тогтоол, Сүхбаатар дүүргийн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн 21 дүгээр ...Б.Х нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг 20** оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах асуудлыг шүүхээр хэлэлцүүлэх боломжгүй байна.
Учир нь 20** оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах хугацааг 5 жилээр тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан... тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэргээс үзвэл гуравдагч этгээд Б.Х нь бусдыг хууран мэхлэх замаар маргаан бүхий захиргааны актыг гаргуулсан болох нь нотлогдож байна.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус байна, 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж хуульчилснаас үзвэл Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай төдийгүй өмнө гарсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 212, 213 дугаар захирамж болон Захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолтой өөр хоорондоо дотоод уялдаа холбоогүй нэхэмжлэгч нарын газар эзэмших, өмчлөх, эд хөрөнгөө өмчлөх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчигдөхөд хүрсэн байх тул илт хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв.
2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн *** дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын ** ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаар захирамжаар тус дүүргийн ** дүгээр хороо, ***-*** тоотод 650 м.кв газрыг 5 жилээр Б.ЧУэд ашиглуулахаар шийдвэрлэж, **** дугаар гэрчилгээг түүнд олгожээ гэжээ, Гэтэл Б.ЧУийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын **-ний өдрийн 74 дүгээр захирамжаар Б.Хд тус дүүргийн ** дүгээр хороо, Рашааны 17-*** тоотод 650 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар түүнд 700 м.кв газрыг өмчлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчсөн төдийгүй маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Б.ЧУийн Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байна.. гэж дүгнэсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн ** дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн ** дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсээр байхад төрийн захиргааны байгууллагаас дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг нэг бүрчлэн уншиж нягтлахгүйгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргаас дахин иргэн Бүдээгийн Б.Хд Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо ***-***а 700 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, Ж От Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо ***-***-д 280 м.кв газрыг 5 жилийн хугацаатай дахин бусдын газартай давхардуулан эзэмшүүлэхээр 2013 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн *** дугаар захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын ...шударга ёс, ...тэгш байдал,...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Газрын тухай хуулийн 4.1.3-д дахь заалтад төрөөс газрын талаар баримтлах газар өмчлөх, эзэмших, ашиглахад шудрага ёс тэгш байдлыг хангах, зарчмыг хариуцагчаас зөрчиж, мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж, хууль ёсны дагуу эзэмшиж байгаа нэхэмжлэгч нарын газартай давхцуулан гуравдагч этгээд Б.Х болон Ж.О нарт газар эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн төрийн захиргааны буруутай үйлдлээс болж ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр дээрх *** дугаар захирамж гарсан төдийгүй бодит байдал дээр маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Б.Ч, Б.ЧУ, гуравдагч этгээд Б.Х, Ж.О нарын алинд нь ч олгоогүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж Сүхбаатар дүүргийн Засаг даргын ***, *** дугаар захирамж гарсан гэж харагдах боловч үнэхээр хуулийн дагуу нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн захирамж гаргаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн *** дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хангаж шийдвэрлэв.
3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/** дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-д газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх гэж зааснаас үзвэл Газар өмчилж авах эрх бүхий иргэн үнэн зөв баримтыг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/** дугаар захирамжийн эх сурвалж болох нотлох баримтууд нь хуурамч болох нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ....гуравдагч этгээд нь бусдийг хуурч хууль бус нотлох баримт бүрдүүлсэн үүний улмаас дараа дараагийн захирамжууд гарсан, одоогийн байдлаар эдгээр захирамжуудыг хүчингүй болгосон ямар нэг эрх зүйн акт гараагүй төрийн захиргааны байгууллагын буруутай үйлдэл байдаг, энэ талаар зохих шат шатны байгууллагууд нь шалгаж байгаа... гэх тайлбар, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгийг мэдсэн шүүхийн шийдвэрийг бид хүндэтгэх болно гэх тайлбараас дүгнэвэл Б.Ч, Б.ЧУ нар нь хуулийн дагуу авсан газраа өмчилж авч чадаагүй, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн болох нь нотлогдож байна.
Түүнчлэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 20** оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3**8 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/** дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийн биелэлтийг Б.Ч, Б.ЧУ нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 20** оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 258 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн байхад төрийн захиргааны байгууллагаас Б.Х, Ж.О нарын газрыг нөхөх олговортойгоор улс буцаан авсан нь үндэслэлгүй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/** дугаар захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөөс маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/** дугаар захирамж нь аль хэдийн хүчингүй болсон гэж тайлбарладаг боловч бодит байдал дээр уг захирамжийг хүчингүй болгосон захирамж огт гараагүй байна.
Дөрөв: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Х, Ж.О нарт газар болон эд хөрөнгө өмчлүүлсэн хэсгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ..Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан иргэн Б.Х, Ж.О нар нь Нийслэлийн Засаг Даргын А/** тоот захирамжаар өмчлүүлсэн газраа бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулж байсан хэдий ч тэдгээр иргэд нь өмчлөх эрхээсээ татгалзаж гаргасан хүсэлтийг үндэслэн хувийн хэрэг бүртгэлийг УБЕГ-ын даргын тушаалаар тус тус хаасан байна.. гэж тайлбарладаг ч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна гэж заасныг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл Б.Х, Ж.О нарын бүртгэл нь хуурамч нотлох баримтад тулгуурласан байх тул хуулийн дагуу үнэн зөв хийгдсэн бүртгэл гэж үзэхээргүй байна.
Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.6-д Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Б.Х, Ж.О нарт газар болон эд хөрөнгө өмчлүүлсэн хэсгийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.10, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн *** дүгээр захирамжийн Б.Ч, Б.ЧУ нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот захирамжийн 1 дэх заалтын Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/** тоот захирамжийн Б.Х, Ж.О нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Иргэн Б.Хгийн Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар гудамжны ***А тоот 700 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн **** дугаар бүртгэл, өмчлөх эрхийн 134046 тоот гэрчилгээ, уг газарт баригдсан 2***.2 м.кв талбайтай хувийн орон сууцыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү*** дугаарт бүртгэсэн бүртгэл, Иргэн Ж.Оийн Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоот 129 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г*** дугаар бүртгэл, өмчлөх эрхийн ***тоот гэрчилгээ, Иргэн Б.Х, Ж.О, Х.Тэлүүн нарын Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоот гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г*** дугаар бүртгэл, өмчлөх эрхийн *** тоот гэрчилгээ, Иргэн Б.Х, Ж.О, Х.Тэлүүн нарын Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар гудамжны *** тоот газар дээрх 183.5 м.кв хувийн сууцыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Г** дугаар бүртгэл, өмчлөх эрхийн **** тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **4 дүгээр зүйлийн **4.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ