| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03833/И |
| Дугаар | 182/ШШ2024/03467 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2024/03467
| 2024 08 23 | 182/ШШ2024/03467 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15140, Д.Сүхбаатарын гудамж, 14 дүгээр байрны 2 дугаар давхарт байрлах Нано Капитал ББСБ ХХК /РД:5860237/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Баяраагийн Мөнхбаяр /РД:УУ92081810/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч Нано Капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Б.Мөнхбаяр нь Нано Капитал банк бус санхүүгийн байгууллагтай 2021 оны 09-р сарын 15-ны өдөр Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2021 оны 09-р сарын 15-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 50,000 төгрөгийн цахим зээл авч, түүнээс хойш одоог хүртэл зээлийн эргээ төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч Б.Мөнхбаяыг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 999 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчийн авсан зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн 184/ШЗ2024/12637 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор түүний хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Нано Капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраа нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3033 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШЗ2024/12637 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Нано Капитал ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Баяраагийн Мөнхбаяр /РД:УУ92081810/-г эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Нано Капитал ББСБ ХХК нь Б.Мөнбаяртай 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 3033 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулан, 50,000 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч Б.Мөнхбаяраас гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШЗ2024/12637 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Б.Мөнхбаяр нь Сонгинохайрхан дүүрэг, 26-р хороо, мандал овоо 41-р гудамж 2 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Б.Мөнхбаярын оршин суугаа хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 182/ШЗ2024/11504 дугаар нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамж гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Мөнхбаярын оршин суугаа газрын лавлагааг шаардсан ба лавлагаанд Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, мандал овоо 41 дугаар гудамж, 2 тоот гэжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Мөнхбаярын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Нано Капитал ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Баяраагийн Мөнхбаяр /РД:УУ92081810/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Нано Капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Баяраагийн Мөнхбаяр /РД:УУ92081810/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баяраагийн Мөнхбаяр /РД:УУ92081810/-г эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Нано Капитал ББСБ ХХК, түүний төлөөлөгч П.Баяраа /утас:99910023/ нарт мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Нано Капитал ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА