Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/156

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Дэчмаа

Улсын яллагч: Э.Гантулга

Хохирогч: *******

Хохирогч  *******

Шүүгдэгч: ******* түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар *******т холбогдох Эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, хувьд ногдох хөрөнгөгүй, ******* овогт ******* *******, /******* регистрийн дугаартай/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Байдраг”-ийн гүүр гэх газарт байх *******ын агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хунцат” гэх газарт байх иргэн Тулгын гэрт *******ийг эхнэртэйгээ хардан хувийн сэдэлтийн улмаас хоолны заазуураар *******ийн нүүрийг зүсэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Яллах талын нотлох баримт:

Эд хөрөнгө битүүмжлэх 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 25-27/, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хураан авах тогтоол /2-р хх-ийн 26/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тогтоол /2-р х-ийн 27-28/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх-ийн 29/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 41-45/, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 112-115/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Мөнхдалай нь 2016 оны 12 дугаар сард надад манай эхнэр Буянжаргалыг Ням-Очиртой хоорондоо үерхдэг байсан, урьд нь утсаар ярьдаг байсан гэж Ням-Очирыг хэлсэн гэж Мөнхдалай надад хэлсэн 2017 оны 01 сарын 26-ны өдөр манай эхнэр бид хоёр цуг байж байгаад Ням- Очирыг манай гэрт анх ирэх үед нь манай эхнэр бид хоёр хоёулаа чи яагаад худлаа яриад байгаа юм бэ гэж энэ талаар асуусан чинь Ням-Очир би тэгж хэлээгүй гээд байсан. Тэгээд би архи уусан байхдаа Ням-Очирт хэлээд жаахан маргалдаад Ням-Очирыг уурлаад явах гэхээр нь би явуулахгүй гээд мотоциклийнх нь түлхүүрийг нь нуугаад свечений толгойг салгаад мулталчихсан байсан... Манай эхнэр Буянжаргал, Ням-Очир хоёрыг хоорондоо үерхдэг байсан гэж Мөнхдалай.Ням-Очир хоёрыг хоорондоо ярьсан гэсэн. Энэ талаар би сонсчихоод эхнэртээ хэлж уурлаж байсан яг үерхэж байсан эсэхийг нь би мэдэхгүй. Тэр өдөр Ням-Очир бид хоёр нэг их ч сүртэй маргалдаагүй зүгээр л үерхэж байсан нь үнэн юм уу гэж асууж шалгааж байсан юм..." гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 03-04-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч П.Ням-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Насанбаярын гэрт пиво уучихаад шөнө тэднийхээс гараад Ажиг гуайн гэрт нь орсон чинь ******* гэрийнх нь баруун талынх нь орон дээр сууж байгаад намайг гэрт нь орсон чинь зөрөөд гараад явахаар нь би гэрийн зүүн талынх нь орон дээр унтах гээд хэвтэж байсан чинь гаднаас ******* гэрт орж ирээд эрэгнэгэн дээр байсан хоолны заазуурыг аваад намайг орон дээр хэвтэж байхад ирээд миний нүүрний зүүн талын хацар луу цохиод гэмтээчихсэн. Тэгээд миний хацраас цус гараад цусыг нь Лхагваа, Буянжаргал нар тогтоосон. Заазуурыг эхлээд ******* авч ирээд намайг цохисон, би эхэлж аваагүй. Би тэр заазуурыг ерөөсөө аваагүй. Би гэрт нь орж ирээд орон дээр нь хэвтээд унтах гээд хэвтэж байсан чинь ******* заазуур авч ирээд намайг цохичихсон юм. Тэр үед ******* бид хоёр ерөөсөө маргалдаагүй, ******* гаднаас орж ирээд эрэгнэгэн дээр байсан заазуурыг аваад над дээр ирээд миний нүүр лүү заазуураар цохичихсон юм. Цохихдоо юу ч хэлээгүй. Тэр үед бид хоёр ерөөсөө хэрэлдэж маргалдаагүй. Би тэр үед *******ийг ерөөсөө цохиж зодоогүй. Миний нүүрний зүүн талын хацар дээр *******т заазуурдуулснаас болоод сорви тогтсон байгаа, энэ сорвийг Улаанбаатар хот руу явж арилгуулна, хотод арилгадаг гэсэн энэ зардал нь хэдэн төгрөг болох юм бол үүнийг би төлүүлэхээр нэхэмжилж байна... " мэдүүлэг. /2-р хх- ийн 31-38,116-122/,

..хэрэг болсон өдөр *******ийн хадам аавынх болох Тулгын гэрт нь очиход *******, түүний эхнэр Буянжаргал нар байсан ба *******ийн эхнэр нь чи Мөнхдалайд юу гэж ярьсан юм бэ миний талаар худлаа юм ярьсан байна гэхээр нь би Мөнхдалайд юу ч яриагүй шүү дээ худлаа гэвэл Мөнхдалайг аваад ирье гэсэн чинь тэд нар юм яриагүй. Мөн тэр үед ******* нь бас чи Мөнхдалайд юу ярьсан юм бэ гэж асуугаад байсан, Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа би Мөнхдалайтай “Байдраг”-ийн гүүрний тэнд тааралдаад чи *******т юу гэж хэлсэн юм бэ гэсэн чинь Мөнхдалай нь ******* надад хутга тулгаад эхнэрийнхээ талаар юм асуугаад айлгаад эхнэрийгээ Ням-Очиртой утсаар ярьдаг байсан уу гээд асуугаад байсан гэсэн. Тэгэхээр нь би чи тэгээд *******т юу гэж хэлсэн юм бэ гэсэн чинь намайг *******ийн эхнэртэй нь утсаар ярьдаг байсан л гэж хэлсэн гэсэн. Бас тэр өдөр би тэднийд архи пиво ууж байгаад явах гэсэн чинь миний мотоцикпийн түлхүүр, свечений толгой хоёр нь алга болчихсон байсан учир би тэр үедээ явж чадаагүй маргааш нь мотоцикпийн түлхүүрийг кундакторт нь хийчихсэн байсан свечений толгойг нь ******* өгсөн... Би *******ийн эхнэр Буянжаргалыг *******тай суухаас нь өмнө хааяа утсаар ярьдаг байсан харин үерхэж найзалж байгаагүй. Мөнхдалай хаана хэзээ хутга тулгасаныг хэлээгүй хутга тулгасан л гэж хэлсэн... Тэр өдөр Тулгын гэрт нь очиход *******ийн эхнэр, ******* хоёр байж байгаад надад тэгж хэлсэн тэгээд тэрнээс хойш дахиж энэ талаар яриагүй. Би *******ийг заазуур авахыг нь хараагүй. Би ******* руу заазуур барьж ерөөсөө дайраагүй. Тэр болсон асуудлыг маргааш нь ******* надад юу ч хэлээгүй. Харин энэ асуудлыг цагдаа шалгаад намайг мэдүүлэг өгөхөер аймагт ирсэн байхад ******* нь ирж уулзаад нэг шархны тос өгөөд хоёулаа тохиролцъё гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн..." гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 228-230/,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 2 дугаар сарын 27-ны өдөр *******ын хадмынд нь очиход ******* эхнэртэйгээ, Содхуяг нар очсон байсан. ******* эхнэртэйгээ сүлжээн дээр гарчихаад ирэе байж байгаарай гэсэн. ******* ирээд “одоо нэг банди ирнэ байж бай” гэсэн, удалгүй нөгөө банди нь ирсэн. Явах гээд тэгсэн чинь “хажуу айлд орьё” гээд орсон. Би *******ийг дагаж орсон чинь пиво гаргаж ирээд бүгдээрээ уусан. Тэгээд айлаас гараад явъя гэсэн чинь ******* миний мотоциклийн түлхүүр, свеча хоёрыг авсан байсан. Би айлд нь орж ирээд унтах гээд хэвтэж байсан чинь ******* зөрөөд гарах замдаа иргэн дээр байсан заазуур аваад надруу шидсэн. Би босож ирээд хартал хацраас цус гоожиж байсан. Маргааш өглөө нь явах гэсэн чинь толгой иргэж өвдөөд байсан тул хэвтэж байгаад маргааш орой нь явж гэртээ очсон. Маргааш нь гэрт аав, ээж хоёр ирээд яасан юм бэ гэхээр нь ******* ийм болгосон гэсэн чинь манай ах Бууцагаан сумын цагдаад мэдэгдсэн. Миний хувьд эмчилгээнийы зардал 500000 төгрөг нэхэмжилж байна түүнийг өгвөл гомдол байхгүй. Эмчилгээний зардлын баримтыг гаргаж өгөөгүй байгаа гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр би хар өнгийн хуванцар канистрт хийсэн 25 литр АИ-92 маркын бензинийг хийсэн тэр үед манай амбаарт 14 ширхэг ямааны арьс байсан тэгээд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр амбаартаа орж үзээд арьс нэхий, 25 литр бензин зэрэг зүйл нь алга болсон байна гэж надад хэлсэн тэгээд би амбаартаа очиж харахад юу ч байхгүй байсан. 14 ширхэг ямааны арьс, 25 литр бензин зэрэг нь нэг нь ч үлдээгүй бүгд алга болчихсон байсан. Би 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр аймгийн төвөөс 25 литрийн бензин аваад амбаартаа хийсэн, тэр бензинийг амбаартаа хийж байх үед манай худалдан авсан 14 ширхэг ямааны арьс бүгд тоо ёсоороо байж байсан. Амбаарын хаалга цоож нь бол эвдрээгүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-33 /,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 20-ныг шилжих шөнө ******* нь миний агуулахаас эд зүйлийг хулгай хийсэн нь шүүхээр тогтоогдсон. Миний хохирлыг барагдуулсан. ******* надад 180000 төгрөг өгсөн одоо гомдол, санал, хүсэлт байхгүй гэв.

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 12 дугаар сард Мөнхдалай нь манай дэлгүүрт орж ирээд 4 ширхэг ямааны арьс тушаагаад торт, хиам, огурцы зэрэг зүйл аваад үлдэгдэл мөнгийг нь бэлнээр нь аваад явсан, үүнийг л би санаж байна, харин *******ийн ямааны арьс өгснийг нь би санахгүй байна. Ямааны арьс тушаахдаа Мөнхдалай нь ганцаараа манай дэлгүүрт орж ирээд 4 ширхэг ямааны арьс тушаасан, тэр үед ямааны арьс 20,000-25.000 төгрөгний ханштай байсан, би тэр үед 20,000 төгрөгөөр л худалдан авсан байх, би одоо яг хэдэн төгрөгөөр авсныгаа санахгүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 34-36/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би өвлийн болсон юмыг санахгүй байна, мартчихсан байна. Санахад манайхаар *******, Мөнхдалай нар цуг орж гарж байсан л санагдаж байна. Би сайн санаж байна, одоо бол 6 дугаар сар, тэгээд 2017 оны 05 дугаар сард ******* ногоон өнгийн мотоциклио хүнд зарсан гэсэн, яг хэнд, хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдэхгүй ээ. Тэр мотоцикль нь*******ын өөрийнх нь мотоцикль бөгөөд 2016 оны намар 10 дугаар сард манай нөхөр бид хоёр 1,000,000 төгрөгөөр худалдаж аваад *******т өгсөн юм...” гэх мэдүүлэг /1- р хх-ийн 39-40/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2016 оны 11 дүгээр сарын 20-дын үеэд Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирсэн, намайг хотоос ирэхэд Мөнхдалай гэртээ байхгүй байсан бөгөөд би Мөнхдалайг сурагласан чинь *******ийн гэрт байгаа сураг гарсан. Тэгээд тэр өдөртөө би Мөнхдалайг дуудуулаад гэртээ ирүүлсэн, тэгээд тэр өдөртөө Мөнхдалай гэртээ ирээд гэртээ ирснээсээ хойш 3 хоногийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр надад би таныг явсан хойгуур шороо угааж олсон юм гээд надад 60,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/,

Гэрч Х.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 12 дугаар сард тэдний гэрийг эргэж очиж байсан санагдаж байна. тэр үед намайг *******ийн гэрт нь очсон байхад Мөнхдалай *******тай уулзах гэж байгаа гээд явж байсан, тэр үед юу болсныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай амбаараас 14 ширхэг ямааны арьс, 25 литр бензин, амбаарын түлхүүр, хар өнгийн канистр зэрэг эд зүйлүүд алга болсон юм. Би санахгүй байна, манай амбаарт хулгай орохын өмнө л алга болчихсон байсан тэр түлхүүр нь бусад түлхүүрүүдийн хамт байдаг, би наймаа хийхдээ граж амбаараа онгойлгож өгдөг байсан юм, амбаарын 3 ширхэг түлхүүрийн нэг түлхүүр нь л алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 57-

Өсвөр насны сэжигтэн гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ өөрийнхөө мотоциклиор яваад *******ын өөрийнх нь гэрт нь 2 мотоциклиор очсон. Тэгээд *******ын гэрт нь байж байгаад шөнө 00:00 цагийн үед ******* бид хоёр *******ийн эзэмшлийн ногоон өнгийн мотоциклиор бид хоёр сундалж яваад “Байдраг”-ийн гүүрэн дээр очоод наймаа хийдэг Дээшээмандахын юмаа хадгалдаг амбаарын гадаа ирээд амбаарыг нь надад байсан нэг түлхүүрээр онгойлгох гэж үзсэн чинь онгойчихсон.Тэгээд тэр амбаарт байсан бүх ямааны арьсыг аваад бас хар өнгийн канистртай бензин зэргийг нь аваад *******ийн мотоцикль дээр ямааны арьснуудыг нь ачаад канистртай бензинийг бид хоёр дундуураа дүүрч сундалдаад *******ын гэрт нь очсон, тэгээд би *******ийн гэрт унтаад өгсөн. Намайг унтах гэж байхад ******* бензинээ агуйд хийчихээд ирье гээд явсан тэгээд унтаад өглөө босоход ирчихсэн байсан ба ******* нь гэрийн ард талд 9 арьс байгаа 4-н арьсийг нь аваарай гэсэн тэгээд би бид хоёр маргааш нь Бөмбөгөр сумын төв дээр ирээд нэг дэлгүүрийн хүнд нэг ширхэг ямааны арьсыг нь 20 000 төгрөгөөр өгсөн. Тушаахдаа *******ын 5 ширхэг ямааны арьсыг нь би тушааж өгсөн. Миний ямааны арьсыг ******* тушааж надад мөнгийг нь өгсөн. Харин хулгай хийхээр *******ын гэрээс явахдаа *******ын ногоон өнгийн мотоциклиор явж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 75-77 /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 01 сарын 31-ний өдөр гэртээ байж байхад Ням-Очир нь хөдөөнөөс хүн хүргэж ирлээ гээд зүүн талын хацар нь нилээн гүн ойролцоогоор 3-4 см хэмжээтэй зүсэгдсэн байсан. Би шархыг нь цэвэрлэж өгөөд хаана шарх авсан талаар асуухад амбаарын хаалга унаад төмөрт нь зүсэгдсэн гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй.." гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 127-128-р/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Баянхонгор аймаг Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутагт байх "Хунцат" гэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 26 ны орой 22 цагийн үед Насанбаярын гэрт Насанбаяр, Содбаатар, Нармандах, Ням-Очир, ******* нар нь 2.5 гр-ийн том пиво, 1 шил 0.75 гр-ийн “Ерөөл” архи ууцгаасан тэнд Оюун-Эрдэнэ, Балжиням, Лхагва, Мөөгий нартай хөзөр тоглоод сууж байсан Насанбаяр, Содбаатар,Нармандах, Ням-Очир, ******* нар архи ууж байгаад нилээн халаад манай нөхөр *******, Ням-Очиртой маргалдаад байсан ...харин ******* нь Ням-Очирын хэвтэж байгаа газар очиж суугаад нүүрийг нь заазуураар зүссэн ...Би юунаас болж Ням-Очир, ******* нарыг маргалдсан талаар мэдэхгүй хоорондоо маргалдаад байсан би яагаад маргалдаад байгаа гэж хэлэхэд Ням-Очир нь чамд ямар хамаатай юм гээд надруу салаавчаа гараад байсан...”гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 239-241/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Тэгээд Ням-Очир нь *******ийг гараад уулзъя гээд мөрөн дээрээс татаад цуг гарцгаасан тухайн үед Насанбаяр нь архи их уусан нилээн согтуу байсан мөн Содбаатар Насанбаярынд байсан тэгээд би Ням-Очир, ******* нарын араас гарсан чинь гэрийн гадаа Ням-Очир, ******* нар нь барилцаад авсан зогсож байхаар нь би салгаад Ням-Очирыг Насанбаярынд оруулсан. Харин *******ийг Лхагваагийн гэрлүү оруулаад *******тай юм ярьж сууж байгаад ******* Лхагваагийнд унтаад өгөхөөр нь Насанбаярынд орчиход гэрлүүгээ явах гэж байсан чинь Ням-Очир Лхагваагийн гэрлүү орж байхаар нь би араас нь орсон чинь Ням-Очир нь *******ийг босоод ир гэсэн чинь ******* босч ирээд шээнэ гэхээр нь би цуг гарсан тэгтэл Содбаатар хүрээд ирсэн *******тай Лхагваагийн гэрлүү цуг орцгоосон би шээчихээд араас нь Лхагваагийн гэрлүү ортол ******* нь Ням-Очирын нүүрийг заазуураар зүссэн байсан...” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 244-245/,

Гэрч гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...******* нь эргэнэг түшээд зогсож байгаад газраар Ням-Очирын хажууд очиж суусан би тухайн үед хүүхдээ унтуулах гээд орон дээр сууж байсан. Тэгсэн нэг мэдсэн чинь ******* нь Ням-Очирын нүүрийг заазуурдсан байсан. Ням-Очир босч ирэх үед нүүрнээс цус гарсан харин *******ийн гарт нь манай гал тогооны эрэгнэг дотор байсан ногоон иштэй заазуур цус болсон байсан. Би хүн алчихлаа ш дээ гэхэд Содбаатар найзууд нэгийгээ ална биз чамд ямар хамаатай юм гээд *******ийг аваад гараад явсан Ням-Очирын цусыг би тогтоож өгсний дараа Нармандах, Мөөгий, Балжинням, Оюун-Эрдэнэ орж ирсэн. Миний урд өгсөн мэдүүлэгүүд нь үнэн. Гэхдээ зарим зүйлсийг зөрүүтэй өгсөн зүйл байгаа би тухайн үед санаж байгаагаа хэлсэн тухайн үед буюу ******* нь Ням-Очирыг заазуурдаж байх үед *******ийн эхнэр нь манай гэрт байж байсан гэрт байсныг Буянжаргал өөрөө хэлэх байх. " гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 246-247/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******ийн эхнэр Буянжаргал орж ирээд цаадуул чинь нэгнийгээ заазуурдчихлаа гээд ороод ирсэн.Тэгээд би гэрээс гараад Лхагваагийнд орчин чинь Ням-Очирын хацарнаас нь цус гоожоод байж байсан тэгээд юу болсон талаар Лхагва эгчээс асуусан чинь ******* Ням-Очирыг заазуурдчихлаа гээд Ням-Очирын хацарных нь цусыг тогтоогоод байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 248-250/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"... Би энэ хүмүүсийг яг нэгнийхээ нүүрийг нь зүсэхийг нь би хараагүй, ус уугаад буруу хараад зогсож байсан чинь л ар талд тэр хоёр пир пар гээд газар унахаар нь би шанагатай усаа тавьчихаад очсон юм. Тэгээд очиход Ням-Очирын нүүрнээс нь цус гарчихсан, *******, Ням-Очир хоёр хоёулаа газар уначихаад хажууд нь газар заазуур хэвтэж байсан юм. " гэх мэдүүлэг. / 2-р хх-ийн 137-141/,

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:

“Ямааны арьс 14 ширхэг нэг тус бүрийн үнэ нь 22 000 төгрөг, бензин 25 литр 1 литр 1650 төгрөг, түлхүүр 1 ширхэг 1 000 төгрөг, хуванцар сав 1 ширхэг 10 000 төгрөг” болохыг тогтоосон дүгнэлт /1-р хх-ийн 61-62 хуудас/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар 02-ны өдрийн №79 дугаартай шинжээчийн

“1. П.Ням-Очирын зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ердийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт. /2-р хх-ийн 68-69/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар 07-ны өдрийн №121 дугаартай:

“1. П.Ням-Очирын зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ердийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Хохирогч П.Ням-Очирын зүүн хацарт байрлалтай уг шарх нь ердийн явцаар эдгэрэхгүй харин уг шарх бүдгэрч болно. Нүүрийг эвдэж дүрсийг алдагдуулсан гэж үзэхгүй.." гэх дүгнэлт /2-р хх-ийн 146-147-р хуудас/, зэрэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлав.

Цагаатгах болон хөнгөрүүлэн талын нотлох баримт:

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн гэрлэлтийн баталгаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирол төлсөн баримт зэрэг 4 хуудас нотлох баримт зэрэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтаас бусад нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

1.Шүүгдэгч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Байдраг”-ийн гүүр гэх газарт байх *******ын агуулах болох амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ын мэдүүлэг /1-р хх-ийн 29-33 /,гэрч гийн мэдүүлэг. /1-р хх-ийн 34-36/, гэрч гийн гэх мэдүүлэг /1- р хх-ийн 39-40/, гэрч гийн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/, гэрч ын мэдүүлэг/1-р хх-ийн 57/, арван найман насанд хүрээгүй сэжигтэн гийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-77/, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн “Ямааны арьс 14 ширхэг нэг тус бүрийн үнэ нь 22 000 төгрөг, бензин 25 литр 1 литр 1650 төгрөг, түлхүүр 1 ширхэг 1 000 төгрөг, хуванцар сав 1 ширхэг 10 000 төгрөг” болохыг тогтоосон дүгнэлт /1-р хх-ийн 61-62/,

2. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хунцат” гэх газарт байх иргэн Тулгын гэрт *******ийг эхнэртэйгээ хардан хувийн сэдэлтийн улмаас хоолны заазуураар *******ийн нүүрийг зүсэж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.Ням-Очирын мэдүүлэг. /2-р хх- ийн 31-38,116-122, 228-230/, гэрч Х.******* мэдүүлэг /1-р хх-ийн 54-56/, гэрч ийн мэдүүлэг/ 2-р хх-ийн 127-128-р/, гэрч ын мэдүүлэг/ 2-р хх-ийн 239-241/, гэрч ын мэдүүлэг / 2-р хх-ийн 244-245/, гэрчгийн мэдүүлэг / 2-р хх-ийн 246-247/,гэрч ын мэдүүлэг /2-р хх-ийн 248-250/, гэрч Б.Насанбаярын мэдүүлэг / 3-р хх-ийн 01-02-р/, гэрч ын мэдүүлэг / 2-р хх-ийн 137-141/,гэрч Г.Мөнхцэцэгийн мэдүүлэг. / 2-р хх-ийн 235- 237/,Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар 02-ны өдрийн №79 дугаартай шинжээчийн

“П.Ням-Очирын зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.Цаашид ердийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт. /2-р хх-ийн 68-69/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар 07-ны өдрийн №121 дугаартай: “П.Ням-Очирын зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Цаашид ердийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Хохирогч П.Ням-Очирын зүүн хацарт байрлалтай уг шарх нь ердийн явцаар эдгэрэхгүй харин уг шарх бүдгэрч болно. Нүүрийг эвдэж дүрсийг алдагдуулсан гэж үзэхгүй.." гэх дүгнэлт /2-р хх-ийн 146-147-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Гантулга гаргасан дүгнэлтэдээ:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 1 дүгээр сарын 27-ныг шилжих шөнө хохирогч П.Ням-Очирыг хувийн таарамжгүй харьцааны улмаас заазуураар нүүрэнд нь зүсэж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ныг шилжих шөнө иргэн Ш.Дээшээмандахын агуулахад хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******т 2017 онд мөрдөгдөж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч ******* нь 2016, 2017 онуудад гэмт хэрэг үйлдсэн энэ нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд гарсан гэмт хэрэг байна. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд шүүгдэгчид ашигтай байдлыг буцаан хэрэглэхээр заасан байгаа. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутай гэж үзэж байна.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэлтэй маргаагүй. Шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутай гэж үзсэн тул хуульд зааснаар ял шийтгэлийн хэлье. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байгаа. Шүүгдэгч *******ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар ял шийтгэлээс чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзэж байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хувьд хохирогч нь хавтаст хэргийн хүрээнд хохирлын баримт гаргаж өгөөгүй. Хохирогч П.Ням-Очир нь шүүгдэгчтэй тохирсон гэж шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Цаашид хохиролтой холбоотой баримтыг бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байгаа.

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн энэ нь Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн бол 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг нь 2-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар байгаа. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулиар зүйлчлэх ёстой байгаа. Хохирогч нь *******аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдож байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаас түүний хувьд оногдох эд хөрөнгөөс 100.000 төгрөгийг хурааж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар үйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, түүнд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан заазуурыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах, *******ийн битүүмжилсэн эд хөрөнгийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Өлзийхишигийн гаргасан дүгнэлтэдээ:

Улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх саналтай байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан *******ийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж өгнө үү.

Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-т зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр тусгасан байгаа. Хохирогч П.Ням-Очир нь нэхэмжилсэн зүйл байхгүй, цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байгаа.

Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдал дордож байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар будын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутай гэж зүйлчлэхээр байгаа. ******* өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан боловч 2005 онд ял шийтгэлээс чөлөөлөгдөж, үйлдсэн гэмт хэрэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцож байгаа. ******* нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Мөн том хүүхэд нь 1 ой 3 сартай, бага хүүхэд нь 3 сартай, эхнэр хүүхдүүдийн хамт тусдаа амьдарч байгаа. Айлын мал маллаж эхнэр хүүхдүүдээ тэжээдэг, шинэ гал голомтоо бадраасан тул түүнийг гэр бүл, нийгмээс тусгаарлахгүйгээр 2002 Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг барагдуулсан, нийгмийн хор аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.

Арван найман насанд хүрээгүй сэжигтэн нь 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. 13 нас 04 сар 02 хоногийн настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг шүүх дурдах нь зүйтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж, бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч *******ийн иргэн П.Ням-Очирийн биед зэвсгийн чанартай зүйл хэрэглэн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрч эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2014 оны 10 дугаар сарын 22-ий өдрийн 10А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар шүүгчийн захирамжаар хугацаанаас нэг жил гурван сар арван дөрөв хоногийн өмнө тэнсэн суллагдсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул түүнийг ялгүйд тооцож анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйгээ” илэрхийлсэн ба харин арван найман насанд хүрээгүй сэжигтэн гаас хохиролын мөнгөө иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн, хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******аас “таван зуун мянган төгрөг нэхэмжилж” байгаагаа илэрхийлсэн бөгөөд хохирогч ******* нь хохирол нэхэмжилж байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул, хохирогч *******ын арван найман насанд хүрээгүй сэжигтэн гаас нэг зуун наян мянга хоёр зуун жаран төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, хохирогч *******ийн шүүгдэгч *******аас таван зуун мянган төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “ Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь.... гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимыг үндэслэн шүүгдэгч *******ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд хорих ял оногдуулж ялыг биечлэн эдлүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хорих ялыг тэнсэж өгөх хүсэлтийг татгалзаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар ногоон өнгийн заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Шүүхийн тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, арван найман насанд хүрээгүй сэжигтэн нар нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ногоон өнгийн мотоцикль буюу түүнийг үнийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ад учруулсан хохиролын өөрт ноогдох хувийг төлж барагдуулсан тул түүний хувьд ноогдох хөрөнгөөс эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлаггүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн “GROED” маркын гар утас таван тооны ямаа зэргийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “GROED” маркын гар утас таван тооны ямааг эзэмшигч *******т шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй байна.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар аймгийн Прокурорын газраас шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугааэр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2- гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр / 02 жил / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т хоёр жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ногоон өнгийн мотоцикль буюу түүний үнийг төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ад хэргийн учир төлөх төлбөргүйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ийн таван зуун мянган төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа шүүгдэгч *******аас хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч ******* нь өсвөр насны сэжигтэн гаас нэг зуун наян мянган төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлсний дараа өсвөр насны сэжигтэн гийн хууль ёсны төлөөлөгч Э.Бодьсадаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цайвар ногоон өнгийн заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ийн “GROED” маркын гар утас 5 тооны ямаа зэргийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх “GROED” маркын гар утас 5 тооны ямааг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *******ийн эдлэх ялыг 2017 оны 09 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ