| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03191/И |
| Дугаар | 182/ШШ2024/03469 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2024/03469
| 2024 08 23 | 182/ШШ2024/03469 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу, 6,06 тоотод байрлах Хэрэглээний лизинг ХХК /РД:6515061/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1.Хүсэлт гаргагч Хэрэглээний лизинг ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн А.Пагамдулам нь манай компанитай 2022 оны 07-р сарын 04-ний өдөр М-БЗГ/2022-48506 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,099,900 төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч А.Пагамдулам нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple IPhone 13 Promax sierra blue 256 GB загварын гар утас Пи Си Молл ХХК-мас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг зээлдэгч А.Пагамдулам нь М-БЗГ/2022-48506 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 02-р сарын 05-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,935,037.03 төлөх байснаас нийт 286,728 төгрөг телж, 5,648,309.03 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 518 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхна шатны шүүхийн 183/Ш32023/21430 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. А.Пагамдуламыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайж байгаа, А.Пагамдулам нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин сууддаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагч А.Пагмадуламыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнээс шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №М-БЗГ/2022-48506 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 20-ний өдрийн 181/ШЗ2023/21430 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Хэрэглээний лизинг ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мэтэв овогт Агвааны Пагамдулам /РД:ШВ66122361/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хэрэглээний лизинг ХХК нь А.Пагамдуламтай 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №М-БЗГ/2022-48506 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 5,099,900 төгрөгийн зээл олгосон.
2.2. Зээлдэгч А.Пагамдуламаас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 183/ШЗ2023/21430 дугаар захирамжаар А.Пагамдулам нь Хан-Уул дүүрэг , 20-р хороо, Чингисийн өргөн чөлөөний гудамж, 107-р байр, 81 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. А.Пагамдуламын оршин суугаа хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 182/ШЗ2024/09306 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас А.Пагамдуламын оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Баянзүрх дүүрэг, 36-р хороо, кристал таун хүннү гудамж 804-р байр 1606 тоот гэжээ.
Тус хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд А.Пагамдулам нь Баянзүрх дүүрэг, 36-р хороо, кристал таун хүннү гудамж 804-р байр 1606 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Пагамдуламын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон оршин суугаа хаягийн лавлагаа, дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Хэрэглээний лизинг ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мэтэв овогт Агвааны Пагамдулам /РД:ШВ66122361/-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мэтэв овогт Агвааны Пагамдулам /РД:ШВ66122361/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Пагамдулам /РД:ШВ66122361/-ыг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Хэрэглээний лизинг ХХК, түүний төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ /утас:89073835/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ О.АЗЗАЯА