| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03566/И |
| Дугаар | 181/ШШ2024/02785 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2024/02785
Эвлэрлийн гэрээг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, төв байр хаягт байрлах, Г.... ХК /РД: 2/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, Б... /РД: УК/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,183,083.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Баатар овогтой Э нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Г....тай ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлдэгчийн ЗГ дугаарт зээлийн гэрээний хугацаан 2025 оны 05 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасандуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 4,807,787.12 төгрөг, зээлийн хүү 364,909.62 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 10,386.30 төгрөг, нийт 5,183,083.03 төгрөг байна. ЗГ дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 5,183,083.03 төгрөгийг Баатар овогтой Эгээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Б.Э нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас банкны төлөөлөгч П.Б, нөгөө талаас хариуцагч Б.Э нар дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,183,083.03 төгрөгийг Б.Э нь 2024.08.30-нд 300,000 төгрөг, 2024.09.30-нд 300,000 төгрөг, 2024.10.30-нд 300,000 төгрөг, 2024.11.30-нд 300,000 төгрөг, 2024.12.30-нд 300,000 төгрөг, 2025.01.30-нд 3,683,083.03 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.... ХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,183,083.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлага 5,183,083.03 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрлийг ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасан.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох нь зүйтэй.
Хариуцагч эвлэрэлд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхээр зохигч тохирсон болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зохигчид нэхэмжлэлийн шаардлага 5,183,083.03 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3,683,083.03 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.... ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,880 төгрөгөөс 48,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 48,940 төгрөгийг, хариуцагч Б.Эгээс 48,940 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.... ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ