Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/02786

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 24 181/ШШ2024/02786

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух Отгууд овогт Х.....Х /РД: /,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух Олхонууд овогт Д...Э /РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Б.Д/РД: /-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Х, Д.О нар нь Б.Дт холбогдуулан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Х.Х би 2003 онд Улаанбаатар хотод Б.Дтай танилцаж, улмаар хамт амьдраагүй үерхэж байх хугацаандаа жирэмсэн болж 2004 оны 12 дугаар сарын 18-нд Д.О гэх хүүтэй болсон. Хүү О... нь иргэний үнэмлэхээ авах гэхэд төрсний гэрчилгээнд аавынх нь овог байхгүй. РД нь зөрүүтэй учир шинээр олгохгүй байгаа юм. Аав Б.Дт нь хэлээд бичиг баримтаа өгөөд овгоо өөрчлүүлэхэд нь туслаад өгөөч гэхэд бичиг баримтаа авч ирж өгөхгүй иргэний үнэмлэх авахад нь саад учруулж байна. Иргэний бүртгэлийн газраас эцэг тогтоолгосон байх шаардлагатай иргэний үнэмлэх авахад хэрэгтэй гэсэн учир шүүхэд хандаж байна. Б.Д-ыг Д.Оийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Х.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

 

Х овогтой Х би өөрийн төрсөн хүү Д овогтой О талаарх С.Д хариуцагчид гаргасан нэхэмжлэлээ буцааж татах хүсэлтэй байна. С.Д шаардлага хүсэлтийн дагуу шийдсэн болно. гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Х, Д.О нар нь Б.Д-т холбогдуулан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

 

Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Дт холбогдуулан эцэг тогтоолгох тухай Х.Х, Д.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ж.БАТМӨНХ