| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03760/И |
| Дугаар | 181/ШШ2024/02874 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/02874
2024 07 30 181/ШШ2024/02874
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,261,571.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.... ХХК нь хариуцагч Г.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,261,571.65 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэлийн агуулга: нь С.... ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр БЗГ22-2909 тоот Зээлийн гэрээ байгуулж 599,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 06-р сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй авсан байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1,338,237.21 төгрөг, төлөх ёстой хүү 840,705.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73,328.72, нотариатын зардал д 9,300 төгрөг, нийт 2,261,571,65 1 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 549 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан оловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. зээлийн гэрээний Н>эг 2,261,571.65 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү. гэжээ
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
миний бие авсан зээлийн 3 сарын хугацаанд 3 хувааж төлнө. Сар бүрийн 25-ны өдөр 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 761,571.65 төгрөгөөр нийт 2,261,571.65 төгрөгийг төлөх болно. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.... ХХК нь хариуцагч Г.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,261,571.65 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,261,571.65 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд 3 хувааж төлнө. Сар бүрийн 25-ны өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 761,571.65 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,136 төгрөгийн тал хувь болох 25,568 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25,568 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.... ХХК ийн нэхэмжлэлтэй Г.М д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,261,571.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд 3 хувааж төлнө. Сар бүрийн 25-ны өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 761,571.65 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,136 төгрөгийн тал хувь болох 25,568 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 25,568 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ