| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/03222/И |
| Дугаар | 181/ШШ2024/02875 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/02875
2024 07 30 181/ШШ2024/02875
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух Отгоод овогт /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,110,187.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.... ХХК нь Б.Мд холбогдуулан 6,110,187.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: О.... ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ЗГ04-2210098 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 5,624,910 төгрөгийг сарын 3.10%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай. хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр ХХК-иас I6 Phone 14 pro max 128GB загварын гар утас худалдан авсан боловч үндсэн зээлд 903,578 төгрөг, хүүгийн төлбөрт 1,667,806.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 64,415.50 төгрөг, нийт 2,635,800 төгрөг төлснөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, хавсралтад заасан хуваарийн дагуу зээлээ төлөлгүй сүүд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлөлт хийснээс хойш 145 хоног, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 388 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгчийг зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зохих ёсоор удаа дараа мэдэгдсэн боловч зээл төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний 10.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2024 оны 05-р сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,721,332 төгрөг, төлөх ёстой хүү 1,323,804.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,051.10 төгрөг, нийт 6,110,187.83 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
О.... ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Мд холбогдох 6,110,187.83 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаарпдлага болох 6,110,187.83 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
О.... ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Мд холбогдох 6,110,187.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Мд холбогдох 6,110,187.83 төгрөг гаргуулах О.... ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 112,800 төгрөгийн тавин хувь болох 56,400 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ