Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ДШМ/561

 

 

 

 

         2022           5            26                                    2022/ДШМ/561

 

Б.Л, О.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа

хохирогч Т.Гын өмгөөлөгч Г.Энхжавхлан,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Л.Амартогос,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/366 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л, шүүгдэгч Б.Л болон түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан, шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгч Л.Амартогос нарын хамтран гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Л, О.Б нарт холбогдох 2110010660644 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

1. Б.Л нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа:

2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Модны 2-ын автобусны буудлын орчим хохирогч У.Бын эзэмшлийн Сони загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Вива сити хороолол, М8 дугаар байрны орцон дотор 2-6 тоотод оршин суух А.Мг ар талаас нь боох, татаж унагаах байдлаар хүч хэрэглэж эд зүйлийг нь дээрэмдэж 652.200 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсан стар төвийн орчим явж байсан хохирогч Т.Гын хүзүүнээс алтан гинжийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 28.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

О.Бтой бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MEAT мини маркет” нэртэй нээлттэй ажиллаж байсан хүнсний дэлгүүрийн лангуун доороос хохирогч Ч.Бгийн эзэмшлийн Ай фон-11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 3.039.050 төгрөгийн хохирол учруулсан,

2. О.Б нь Б.Лтай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MEAT мини маркет” нэртэй нээлттэй ажиллаж байсан хүнсний дэлгүүрийн лангуун доороос хохирогч Ч.Бгийн эзэмшлийн Ай фон-11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 3.039.050 төгрөгийн хохирол учруулсан,

О.Б нь 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Тэгш төвийн зочид буудлын 303 тоот өрөөнд Бтой “архи тойруул” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “зулайн баруун ар хэсэг, дагзны төвгөрт шарх, зүүн нүдний дотор буланд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Лыг ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Бийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Лт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Лт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч О.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 40 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лын цагдан хоригдсон 260 хоногийг, шүүгдэгч О.Бийн цагдан хоригдсон 44 хоногийг тэдгээрийн тус бүрийн эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лаас 16.253.125 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Бод 450.000 төгрөг, хохирогч А.Мд 73.600 төгрөг, хохирогч Т.Гт 14.210.000 төгрөг, У.Бд 1.519.525 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч О.Боос 1.519.525 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Бд олгож, хохирогч О.Б нь эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Боос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 9.000 төгрөгийг шүүгдэгч Б.Лаас гаргуулж Дамно ХХК-нд олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Л, О.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн.

Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаагаас гадна гэм буруугаа маш ихээр ойлгон ухаарч байна. Гагцхүү шүүгдэгч О.Бтой бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн хулгайн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь, уг гэмт хэргийг үйлдсэнийг би үнэхээр мэдээгүй байсан. О.Б нь намайг хуурч, өөрийн гар утсаа зарах гэж байгаа нэрийдлээр “Тэди” худалдааны төв рүү хамт явсаны улмаас энэ хэрэгт хамаарагдаж 1 жил 6 сарын хорих ял авсандаа эрх зүйн байдал минь маш ихээр дордож байна.

Уг үйлдлийн эзэн О.Б нь өөрийн гэм бурууг хүлээн, Б.Л миний биеийг хамааралгүй болохыг анхнаасаа буюу удаа дараа нотолсоор байхад авч хэлэлцэхгүй байгааг олж харахыг хүсэж байна.

Энэхүү байдлыг минь харгалзан үзэхээс гадна гэнэн томоогүй зангаасаа болж гаргасан алдаа дутагдлыг минь ойлгож, хохирлоо төлөх чин хүсэл эрмэлзэлтэйгээр ажил хөдөлмөр эрхэлж барагдуулах буюу надаас болж хохирсон энэхүү хүмүүсийн гомдлыг төлж барагдуулах багахан хугацаа хүсэж байгааг минь ойлгон авч, энэрэнгүй хандахыг хүсэж байна.

Мөн миний бие цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр эрхэлж, хохирол төлбөрөө барагдуулахыг энэхүү өргөдлөөрөө илэрхийлж байна. Шүүх бүрэлдэхүүн миний хэргийг дахин хянан шийдвэрлэж, Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлж, эдлэх эрхийг минь нээлттэйгээр хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Л болон түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаатай хорих ял, мөн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасны дагуу 1 жил 6 сарын ял тус тус оногдуулсан.

Шүүгдэгч Б.Лт холбогдох эдгээр гэмт хэргүүд цаг хугацааны болон үйлдсэн гэмт хэргийн зүйл, заалт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа юм. Тус дүүргийн шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солиогүй үндэслэл нь шүүгдэгч Б.Лыг ялтан биш, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх, тус хуулийн 4.2-т заасан "... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн. Шүүгдэгч Б.Лын хувьд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор тогтоол хүчин төгөлдөр болж, ялтан гэсэн статустай болсон. Шүүгдэгч Б.Лын байнга оршин суух хаяг нь Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 40-477 тоот оршин суух хаягтай. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлнө гэдгийг илэрхийлдэг, илэрхийлсээр байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2-т"... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн телөхөө илэрхийлсэн байна” гэж заасан нь тус Өршөөл үзүүлэх хуульд “нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэдгийг хэрхэн, яаж, юуг, бодитой ямар үйлдэл, санаачилгыг “илэрхийлсэн” гэж үзэж, ойлгохыг тодорхой заагаагүй нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхэд Монгол улсын Үндсэн хуулийн ... “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх..., “...хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал...”-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн зарчмуудыг зөрчигдөхөөс сэргийлсэн хууль тогтоогчийн үзэл баримтлал гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө чинээтэй хүн нь хохирлоо төлөөд өршөөлд хамрагдаж болно, хөрөнгө чинээгүй хүн нь хохирлоо төлж чадахгүй болохоор өршөөлд хамрагдахгүй гэсэн үзэл санаа биш гэж үзэж байна. Илэрхийлнэ гэдгийг тухайн шүүгдэгч гэмшиж, ямар нэгэн байдлаар хэзээ нэгэн цагт хохирлоо төлнө гэсэн амлалт өгч, үүрэг хариуцлага хүлээж буй хэлбэр гэж үзэж, ойлгож байна.

Мөн шүүгдэгч О.Бтой бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Вива сити хотхоны “MEAT мини маркет” нэртэй хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс хохирогч Ч.Бгийн айфоне 11 про макс загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт, шүүхээс Б.Лт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй. Шүүгдэгч О.Б нь архи хулгайлах санаачилга гаргаад, өөрөө тухайн хүнсний дэлгүүр рүү архи хулгайлах гэж ороод гар утас хулгайлаад гарсан, түүнийгээ өөрөө явж, зарж борлуулаад, хулгайн утас зарсан 650.000 төгрөгнөөс 200.000 орчим төгрөгөөр Б.Лтай буудалд орж пиво уусан, үлдсэн мөнгийг нь би ганцаараа хэрэглээд дуусгачихсан гэж мэдүүлдэг, идэвхтэй оролцоотой, архи хулгайлах санаа зорилгоосоо хальсан хэтрүүлсэн идэвхтэй үйлдэл оролцоог ялгаж салгаж дүгнээгүй, шүүгдэгч Б.Л, О.Б нарт ижил 1 жил 6 сарын ял оногдуулж, хохирол төлбөрийг тэнцүү хуваасан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухай хүний... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" буюу ялыг ялгамжтай оногдуулах зарчимд харшилж байна.

Иймд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Лд оногдуулсан 5 жил 6 сарын ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэлгүй гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс үзвэл, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын хэмжээг тус бүр хянан үзэж, хөнгөрүүлж өгнө үү.

Хохирогч Ч.Бгийн хохирлыг шүүгдэгч Б.Л, О.Б нараас гаргуулахдаа тэнцүү хуваасан байдаг. Гэтэл О.Бийн үйлдэл оролцоо Б.Лынхаас илүү байдаг. Хохирогч Ч.Бгийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрмийн 3 үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Т.Гт 1.000.000 төгрөг, хохирогч У.Бод 100.000 төгрөг төлсөн талаарх баримтуудыг гаргаж  өгч байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Б болон түүний өмгөөлөгч Л.Амартогос нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан дээр О.Б нь өөрийн гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байсны дагуу шийтгэх тогтоолоор тогтоогдсон 1.519.525 төгрөгийг Бийн өвөө Батсүх нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ч.Бд төлсөн байна.

О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах замаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш О.Б нь хохирогч Ч.Бд 1.500.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. ...” гэв.

Хохирогч Т.Гын өмгөөлөгч Г.Энхжавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийт 28.420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Л нь 14.218.000 төгрөгийн хохирлыг төлөхөөр тогтоогдсон. Хохирлыг төлнө гэж ярьдаг боловч бодит байдал дээр хэрхэн, хэзээ, яаж төлөх вэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Төлнө гэж хэлсэнийг төлөхөө илэрхийлсэн байдлаар тайлбарлаж байна. Төлөх нь тодорхой баримтаар тогтоогдоогүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч буй баримтаас харахад 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 1.000.000 төгрөгийг төлсөн байна. 14.218.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлаж, зөв хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор О.Доржмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч Б.Лын хувьд 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлийг илээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Б.Лын хувьд дээрмийн гэмт хэрэг дээрээ маргаагүй. Харин О.Бтой бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэж маргадаг. Шүүгдэгч нь гэм буруутай болохоо нотлох үүрэг хүлээдэггүй. Энэ эрхийнхээ хүрээнд өгсөн шүүгдэгч Б.Лын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй. Харин ч камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байдаг. Хохирогч Ч.Б анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “шүүгдэгч Б.Л болон О.Б нарыг таньж байна” гэдэг. О.Б утсыг авч байхад нь Б.Л тамхи авч анхаарлыг нь сарниулах үйлдэл гаргасан болох нь тогтоогдсон. Энэ талаар хохирогч тодорхой мэдүүлсэн. О.Б анхнаасаа “Б.Л бид хоёр архи хулгайлахаар тохиролцож орсон. Харин би гарахдаа утсыг нь авсан. Утас авч байхыг Б.Л мэдсэн. Утас зарсан мөнгөөрөө бид хоёр архи авч уусан” гэж мэдүүлсэн. Иймд шүүхээс шүүгдэгч нарыг эсрэг ашиг сонирхолтой гэж үзээд шүүгдэгч О.Бийг өмгөөлөгчөөр хангах ажиллагааг гүйцэтгэсэн. Шүүгдэгч О.Б, хохирогч Ч.Б нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Б.Лын өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Иймд хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Өмгөөлөгчөөс зөрж гүйцэтгэсэн гэх боловч хулгайлах гэмт хэргээс өөр гэмт хэрэг үйлдээгүй учраас зөрж гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нар хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн боловч үлдэгдэл хохирлыг яаж төлөх талаар бодитой хугацаа тохирч нотариатаар батлуулсан гэрээ байдаггүй. Хохирол төлнө гэх илэрхийлэл нь бодитой биш гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Б.Л нь 2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Модны 2-ын автобусны буудлын орчим хохирогч У.Бын эзэмшлийн Сони загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 20-22/, У.Боос гаргаж өгсөн 1 ширхэг Сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3хх 23/, XPERIA XA-2 гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 35-39/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч У.Бын “...2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 2 цагийн үед “Сэвэн” нэртэй пабаас гараад харих гээд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны-2 автобусны буудлын хойд талын хашлага дээр гар утсаараа оролдоод сууж байхад үл таних эрэгтэй хүн миний гар утсыг булаагаад зугтаасан. Миний гар утсыг булаасан хүнийг би араас нь хөөгөөд гүйцээгүй. Миний алдсан гар утас “SONY” брэндийн XPERIA XA-2 гар утас байсан. Би гар утсаа зах зээлийн үнээр 400.000 орчим төгрөгөөр үнэлж байна. ...” /3хх 29-31/,

яллагдагч Б.Лын “...2020 оны 10 дугаар сарын 17-ны орой Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Модны 2-ын автобусны буудал дээр үл таних эрэгтэй гар утсаараа оролдоод сууж байхаар нь би гар утсыг нь булаагаад зугтсан. Тэр утасны эзэн миний араас хөөсөн. Гэхдээ би зугтаад тэр хүнээс холдож байгаад таксинд суугаад зугтсан. Утсыг нь би өөрөө ашиглаж байгаад 2020 оны 11-12 дугаар сарын үед хаячихсан. Одоо надад тухайн гар утас байхгүй. ...” /3хх 58-59/ гэсэн мэдүүлгүүдээр,

2. Б.Л нь 2021 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Вива сити хороолол, М8 дугаар байрны орцон дотор 2-6 тоотод оршин суух А.Мг ар талаас нь боох, татаж унагаах байдлаар хүч хэрэглэж эд зүйлийг нь дээрэмдэж 652.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

дуудлага лавлагааны хуудас /1хх 14/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-17/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-20/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 21-22/, О.Боос эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-27/, А.Мд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 29/, А.Мд 652.000 төгрөгийн хохирол учирсан талаарх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 63-64, 68/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч А.Мгийн “...такси бариад 2 цаг 20 минут өнгөрч байхад “Вива сити” гэрийн гадна ирээд буугаад гэртээ орох гэж байхад намайг үл таних хүн араас боогоод, миний цүнхтэй эд зүйлийг булаагаад аваад явсан юм. Намайг араас бооход би хэсэг ухаан алдаад сэргээд тухайн этгээдийн араас гүйгээд гарахад ямар нэгэн хүн байхгүй байсан. Намайг дээрэмдсэн гэх этгээдийг сайн харж амжаагүй. Ямар ч байсан бараан өнгийн саравчтай малгайтай, цагаан масктай байсан. ...Би үнэлгээгээр гарсан үнийн дүнгээр гар утас, хэтэвч, бөгж зэргийг буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна. ...Би гэрийнхээ хаалганы дэргэд очоод түлхүүрээ хаалганы цоожинд хийгээд эргүүлэх гэж байсан чинь араас нэг хүн хоолой боогоод миний баруун гуя хэсэгт өвдгөөрөө цохиж газар унагаасан юм. Тэгээд би хэсэг манарсан бөгөөд босоод харсан чинь миний өмсөж явсан зүүн талын углааш байхгүй байсан бөгөөд би араас нь гараад гүйхэд өрөөсөн углааш нэг давхарт шатны хажууд хэвтэж байхаар нь би аваад өмссөн юм. Тухайн үед вино уусан, өөр зүйл уугаагүй бөгөөд дунд зэргийн согтолттой байсан. ...” /1хх 33-34, 35/,

гэрч Т. Эын “...2 цаг 45 минутын үед манай байрны 2 давхарт оршин суудаг зүс таних М гэх залуу нь манай хаалгыг цохиод “ахаа би дээрэмдүүлчихлээ, та утсаа өгч байгаач” гэж хэлээд миний утсыг авч цагдаад дуудлага өгсөн. М нь “саравчтай малгайтай, хар юүдэнтэй цамцтай хүн намайг боож унагаад миний гар цүнхийг аваад явсан” гэж хэлсэн. ...” /1хх 40/,

гэрч М.Бын “...Би өөрийн эзэмшлийн 06-66 УАС улсын дугаартай Тоёота спайсио загварын тээврийн хэрэгсэлтэй ба хааяа би хотын төвөөр халтууранд явдаг юм. ...Миний машинд суусан эрэгтэй нь жолоочийн хажууд суусан ба тухайн этгээд нь I Phone 7 загварын гар утастай, мөн air pod чихэвчтэй, зүүн гартаа бугуйн цагтай, бас нэг жижиг цүнхтэй байсан. ...” /1хх 46-48/,

гэрч О.Бын “...дээш өгссөн замаар алхаад явж байхад 20-25 насны туранхай, гартаа хар өнгийн жижиг гар цүнх барьчихсан эрэгтэй хүн сааданд сууж байхыг анзаарсан. Тэгээд Б.Л надад хандан “энэ эрэгтэйн цүнхийг нь шүүрээд зугтаачихъя” гэж хэлсэн. Гэтэл тухайн газарт тэр эрэгтэй хүний цүнхийг шүүрээд зугтах боломж олдоогүй, мөн тэр хүн шууд хөдлөөд такси бариад явчихсан. Бид хоёр араас нь автомашинтай дагасан юм. Тэгээд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити” гэх нэртэй хотхоны гадаа ирсэн. ...Б.Л түрүүлээд ар талаас нь гүйгээд орсон учраас би хүн харж байгаад араас нь орц руу ортол түр тар гэх чимээ гараад Б.Л хоёр давхараас гартаа жижиг хар өнгийн цүнх барьчихсан гүйгээд гараад ирсэн. Б.Лын авсан жижиг хар өнгийн гар цүнхэнд I Phone 7 загварын гар утас 1 ширхэг, Айр сопт брэндийн өрөөсөн чихэвч 1 ширхэг, мөн солонгос бичиглэл бүхий бичиг баримт гэх мэт зүйлс байсан. Би тухайн гэмт хэргийг үйлдэж авсан эд зүйлсээс нэг ч ширхэгийг нь зарж борлуулаагүй. Бүгдийг нь хадгалж байсан. ...” /1хх 50/,

яллагдагч Б.Лын “...2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр найз Мөнх-Одтой утсаар холбогдоод Модны 2-ын ойролцоо уулзсан юм. Модны 2-ын зам дагаад алхаж байсан чинь замын хажууд шар үстэй, хар өнгийн хувцастай, 25-30 орчим насны эрэгтэй согтуу ганцаараа замын боржур дээр сууж байсан. Тэр эрэгтэй гартаа хар өнгийн гар утас барьчихсан байхаар нь бид хоёр хоорондоо ярилцаад булааж аваад зугтаахаар шийдсэн. ...Тэр эрэгтэй такси бариад явахаар нь араас нь такси барьж дагаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх “Вива сити хороолол руу орсон. Эрэгтэй машинаас буугаад орц руугаа орохоор нь би араас нь дагаж ороод харсан чинь тэр эрэгтэй түлхүүрээрээ хаалгаа онгойлгох гээд зогсож байхаар нь араас нь мөрнөөс нь татаж гарнаас нь цүнхийг нь аваад, газар унасан байсан байсан гар утсыг аваад гүйгээд гарсан. Тухайн айл нь 2 давхарт байсан бөгөөд доошоо буугаад 1 давхарт очиход Бтой таараад “гар утсыг нь авчихлаа зугтаарай” гэж хэлээд гүйгээд зам дээрээс такси бариад Бын гэрт очсон. Гэрт нь ороод харсан чинь хар өнгийн I Phone 7 загварын гар утас, хар өнгийн жижиг цүнх, цүнхэнд цагаан өнгийн чихэвч, хар өнгийн хэтэвч зэрэг байсан юм. Би эдгээр эд зүйлээс юу ч авалгүй бүгдийг нь Бод өгсөн. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 90, 92-94/ гэсэн мэдүүлгүүд,

3. Б.Л нь 2021 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсан стар төвийн орчим явж байсан хохирогч Т.Гын хүзүүнээс алтан гинжийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 28.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

дуудлагын лавлагааны хуудас /1хх 140/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 145-149/, Т.Гын биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 151-152/, мөрдөгчийн тэмдэглэлүүд /1хх 153-156, 161-162/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 163-169/, хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж авсан 1 ширхэг Сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 176/, Т.Гт учирсан хохирлын үнэлгээний тайлан /1хх 234-236/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Т.Гын “...Би 2021 оны 5 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Зайсан стар” төвийн автобусны буудал дээр хүзүүндээ байсан алтан гинжээ дээрэмдүүлсэн. ...“Зайсан стар” төвийн автобусны буудал хавьцаа ирээд утсаар яриад зогсож байтал гэнэт хойноос нэг гар орж ирээд намайг татаад унагаасан. Тэгээд миний алтан гинжийг авчих шиг болохоор нь араас нь харсан чинь саарал цамцтай, өндөр залуу гүйгээд цаашаа Удирдлагын академийн зүг гүйчихсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй, хүзүү улайсан байсан. Харин миний гинжийг дээрэмдэх үед би газарт унахдаа гарт байсан утсаа унагаад миний гар утасны дэлгэц хагарсан. Тэгээд тэр гар утсаа 600.000 төгрөгөөр 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Теди” худалдааны төв дээр янзлуулсан. Би тухай баримтыг хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна. ...” /1хх 183-184, 185-186/,

гэрч О.Бын “...Зайсангийн ойролцоох автобусны буудал дээр байсан ахын гинжийг авсан гэж Б.Л надад хэлсэн. ...” /1хх 196-198/,

гэрч Д.Бийн “...Т.Г нь ер нь байнга л бүдүүн алтан гинжээ зүүчихсэн явж байдаг. Тэр өдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр манай гэрээс гарч явахдаа Г хүзүүндээ алтан гинжээ зүүсэн байсан. ...” /1хх 205-206/,

гэрч Б.Оийн “...Батбаатартай уулзаад тэр гинжийг нь харахад тасархай 7.50 сорьцтой, эвдэрсэн, сунасан байдалтай, метал гинж үзүүлсэн. Би шалгаад томруулж хараад 1 граммыг нь 120.000 төгрөгөөр тооцоод авсан. Тэгээд мөнгө өгөх болоод надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор “данс байна уу” гэхэд надад “ХААН” банкны данс өгөөд би тэр данс руу 3.000.000 төгрөгөөр 1 удаа, 1.725.000 төгрөгөөр 1 удаа, нийт 4.725.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 208-209/,

гэрч О.Сгийн “...2021 оны 5 дугаар сарын 21-ний орой би Урт цагаан дээр ажлаа тарах гээд байж байтал 2 үл таних ах орж ирээд “ийм алтан гинжний тасархай хэдээр авах вэ” гээд асуугаад ороод ирсэн. Тэгээд би одоо яг хэдэн грамм гинж хэдээр бодсоноо санахгүй байна. Юу ч гэсэн 9.800.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /1хх 212-213/,

гэрч Б.Бын “...2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр О хүү Бын хамт ирээд нэг гинж үзүүлээд “энийг зараад өгөөч” гэсэн. Би “ломбарданд тавьчих” гэхэд “хямдхан авна” гээд байсан. Тэр гинж нь тасарсан нэг нь богино, нэг нь урт байсан. Би “Урт цагаан төвд зараач” гэсэн. Тэгээд байж байхад Батбаатар гээд манай найз таараад би “алт авдаг хүн мэдэх үү” гэхэд “мэднэ” гээд утсаар нь яриад байсан. Удаагүй би дэлгүүрт байж байхад Батбаатар залгаад “данс чинь хэд бэ” гэсэн. Би дансаа хэлэхэд миний дансанд 3.000.000 төгрөгөөр 1 удаа, 1.725.000 төгрөгөөр 1 удаа, нийт 4.725.000 төгрөг орсон. Тэр мөнгийг нь урт цагааны “ХААН” банкны бэлэн мөнгөний машинаас би бүх мөнгийг нь аваад Оийн хүү Бод өгсөн. ...” /1хх 216-217/,

гэрч Ч.Оийн “...Б надад 1 тасарсан гинж үзүүлээд “манай найзын ахынх байгаа юм, зарах гэсэн юм” гэж хэлсэн. Би Б руу залгаад “Теди төв дээр байна” гэхээр нь очиж уулзсан. Б нь Батбаатар гэх хүн рүү залгаад дуудаад тэр хүн ирсэн. Батбаатар нэг алт авдаг гэх хүн рүү залгаад 7 буудал дээр очиж уулзсан. Тэнд 1 эмэгтэй хүнтэй уулзсан. Тэр хүн “дэнс байхгүй байна. Ажил дээр очъё” гээд Урт цагаан төв рүү очсон. Тэр эмэгтэй нэг газрыг онгойлгож ороод би Батбаатартай цуг ороод дэнсэн дээр тавих шиг болоод “нийт 4.725.000 төгрөг болно” гээд би “болно” гээд мөнгөө авах гэсэн чинь данс байхгүй болохоор нь Бын данс руу шилжүүлээд аваад гарсан. Гараад бэлэн мөнгөний машинаас Б 4.725.000 төгрөгийг бэлнээр аваад Бод өгсөн. ...” /1хх 219-220/,

гэрч С.Өын “...Б, Б.Л нар пиво уучихаад 23 цаг өнгөрч байхад төв замаар уруудсан. Тэгээд “Зайсан стар”-ын автобусны буудал өнгөрөөд явж байтал Б буцаж эргээд автобусны буудал дээр зогсчих гэж хэлсэн юм. ...Миний машинд явж байхдаа тэр өдөр онцын зүйл яриагүй, номын сангийн буудлаас Б.Лыг аваад “яасан бэ” гэж асуухад “зүгээрээ болчихлоо” гэж хэлсэн. Тухайн үед би тэр хоёрыг дээрэм хийсэн гэдгийг мэдээгүй. ...” /1хх 227-229/,

гэрч Н.Зы “...Г над руу залгаад “миний дүү Зайсангийн Оргилын энд хүрээд ир, ах нь энд юм аа дээрэмдүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад Оргилын баруун талын зам дээр 30 минут орчмын дараа ирсэн чинь Г ах ганцаараа, жаахан согтуу зогсож байсан. Тэгээд би “юу болсон талаар асуухад ахынх нь гинжийг нэг өндөр залуу хоолойноос шүүрээд зугтачихлаа” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1хх 232-233/,

яллагдагч Б.Лын “... 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр би Модны 2-т Бынд Өлзийтэй хамт очсон. Тэгээд бид 3 ганц,  хоёр пиво ууя гэж яриад Зайсангийн зогсоол руу явж Өлзийгийн машинд 2-3 пиво уусан. Тэгээд Зайсангаас уруудаж явж байгаад согтуу хүн автобусны буудлын дэргэд явж байхыг би харсан. Би утсыг нь авах гэж буугаад очтол тэр ах утсаар ярьж байсан. Эргэж харахаар нь би тэр ахаас тамхи гуйж аваад татсан. Тэгээд хүзүүнд нь алтан гинж байхыг анзаараад буцаад машинд суугаад, буцаж нөгөө ахын ардаас нь очоод, ардаас нь гинжийг нь шүүрч аваад тэгээд тэр хоёртой булан өнгөрөөд уулзсан. ...” /2хх 1-2, 5-7/ гэсэн мэдүүлгүүд,

4. Б.Л, О.Б нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MEAT мини маркет” нэртэй нээлттэй ажиллаж байсан хүнсний дэлгүүрийн лангуун доороос хохирогч Ч.Бгийн эзэмшлийн Ай фон-11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 3.039.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

дуудлага лавлагааны хуудас /2хх 76/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 82-85/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 86-87/, Ч.Бд учирсан хохирлын үнэлгээний тайлан /2хх 115-116/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч Ч.Бгийн “...2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би өөрийн эзэмшлийн дэлгүүртээ ажиллаж байтал 20 цагийн орчимд гаднаас ногоон өнгийн куртик, хар өнгийн малгай, хар өнгийн өмд өмссөн, нөгөөх нь шаргал өнгийн куртик, хар өнгийн өмдтэй, хар өнгийн маск зүүсэн 20-25 орчим настай хоёр эрэгтэй хүн цуварч орж ирсэн. Тэгээд нэг эрэгтэй хүн нь худалдаж авалт хийж байхад нөгөө нь лангууны доор байсан миний эзэмшлийн I Phone-11 pro max  загварын гар утсыг хулгайлаад гарч явсан байсан. Би гар утсаа хулгайд алдсаныг 15 орчим минутын дараа мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм. ...I Phone загварын гар утасны албан ёсны борлуулагчаас 4.599.000 төгрөгийн үлдэгдэлтэйгээр буюу шууд зээлийн гэрээгээр худалдаж авч байсан юм. Гар утсаа 4.599.000 төгрөгөөр буюу авсан үнээрээ үнэлж байна. ...Дамно ХХК үнэлгээний байгууллагын 3.039.050 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа. ...” /2хх 91, 94/,

яллагдагч Б.Лын “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгье. ...” /2хх 128/,

яллагдагч О.Бийн “...Б.Л бид хоёр 19-20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вива сити” хотхонд ирж хүнсний дэлгүүр рүү орсон. ...Лангуунаас нь архи авах гэтэл архины наад талд I Phone-11 pro max загварын, хар өнгийн гэртэй, хар өнгийн гар утас байхаар нь тэр утсыг дэлгүүрийн ажилтанд нь мэдэгдэлгүй хулгайлан авч өмсөж байсан куртикнийхээ халаасанд хийж тухайн дэлгүүрээс гарч явсан. Намайг тэр гар утсыг авах гэж байхад Б.Л гаднаас орж ирж тамхи авах гээд касс дээр зогсож байсан ба намайг тухайн дэлгүүрээс гараад явж байтал Б.Л миний хойноос гарч ирсэн. Тухайн үед намайг гар утас авч байхад Б.Л харсан бөгөөд дэлгүүрээс гарч ирээд Б.Л бид хоёр тухайн гар утсыг 650.000 төгрөгөөр зарж, гар утас зарсан мөнгөнийхөө 200.000 орчим төгрөгөөр буудалд орж Б.Лтай пиво уусан. Тэгээд үлдсэн мөнгийг нь би ганцаараа хэрэглээд дуусгачихсан. ...” /2хх 136-137/ гэсэн мэдүүлгүүд,

5. О.Б нь 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Тэгш төвийн зочид буудлын 303 тоот өрөөнд Оюунсувд овогт Бтой “архи тойруул” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “зулайн баруун ар хэсэг, дагзны төвгөрт шарх, зүүн нүдний дотор буланд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Бийн “...Бийг би “архиа тойруул” гэж хэлсэнээс болоод бид хоёр маргалдаад, заамдалцаад авахад Бь бид хоёрыг салгасан. Тэгтэл Б “би явлаа” гээд гараад явсан. Би Бьтай хамт архи уугаад зочид буудлын өрөөнд буруу хараад сууж байтал миний араас хатуу юмаар толгой руу нэг удаа цохьсон. Би эргээд хартал Б гартаа жижгэвтэр чулуу барьчихсан зогсож байсан. Тухайн үед миний толгойноос цус гарсан. ...” /3хх 86/,

гэрч Б.Бийн “...толгойгоо хагалуулдаг Б нөгөө Бийг “чи надад пиво аягалж өг” гэсэн чинь нөгөөх нь “чи надад томорлоо” гээд энэ хоёр маргалдаад барьцалдаад авахаар нь би салгасан. Тэгтэл Б гараад явсан. Хохирогч Б бид хоёр ширээний ард сууж байтал гаднаас Б гартаа жижгэвтэр чулуу барьж орж ирээд буруу хараад сууж байсан Бийн дагз руу нь нэг удаа цохиод авахаар нь би салгаад Бийн гарт байсан чулууг цонхоор гаргаад шидсэн. Хохирогч Бийн толгойноос цус гарч байсан. ...” /3хх 90/,

яллагдагч О.Бийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Тэгш төвийн зочид буудалд байхдаа өөрийн найз Бийн толгойг хувийн жижиг асуудлаас болоод чулуугаар цохиж гэмтээсэн нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /3хх 148/ гэсэн мэдүүлгүүд болон,

“...О.Бийн биед зулайн баруун ар хэсэг, дагзны төвгөрт шарх, зүүн нүдний дотор буланд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн уналтаас үүсэхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүлмэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 7189 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 91-93/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Лыг ганцаараа болон бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, О.Бийг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, Б.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Л, О.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Б.Лт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, О.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Лт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч О.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 40 хоногийг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, шүүгдэгч О.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Лаас “...шүүгдэгч О.Бтой бүлэглэн Эрүүгийн хууулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн хулгайн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруугаа ойлгож байгаа тул Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. ...” гэсэн, түүний Ч.Загдсүрэнгээс “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Л.Амартогосоос “...Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Л нь О.Бтой бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MEAT мини маркет” нэртэй нээлттэй ажиллаж байсан хүнсний дэлгүүрийн лангуун доороос хохирогч Ч.Бгийн эзэмшлийн Ай фон-11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 3.039.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон төдийгүй тэдгээр нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ. ...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Л, О.Б нар нь хохирогч Ч.Бгийн гар утсыг хулгайлахаар тохиролцож, О.Б нь гар утсыг хулгайлан авч байхад Б.Л нь тамхи авах үйлдэл хийн хохирогчийн анхаарлыг сарниулсан, Б.Л, О.Б нар нь гар утсыг 650.000 төгрөгөөр зарж борлуулан буудалд орж, пиво уусан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийн үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Ч.Загдсүрэнгээс “Б.Л нь хохирогч Ч.Бгийн гар утсыг хулгайлсан үйлдэлд “зөрж гүйцэтгэсэн”” гэж тайлбарладаг боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ. ...” гэж хуульчилснаас үзвэл тэдгээрийн үйлдлийг зөрж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна. ...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Л, О.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зарим хохирлыг нөхөн төлсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Л нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа:

2020 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Модны 2-ын автобусны буудлын орчим хохирогч У.Бын эзэмшлийн Сони загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Вива сити хороолол, М8 дугаар байрны орцон дотор 2-6 тоотод оршин суух А.Мг ар талаас нь боох, татаж унагаах байдлаар хүч хэрэглэж эд зүйлийг нь дээрэмдэж 652.200 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсан стар төвийн орчим явж байсан хохирогч Т.Гын хүзүүнээс алтан гинжийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн 28.420.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Л, О.Б нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “MEAT мини маркет” нэртэй нээлттэй ажиллаж байсан хүнсний дэлгүүрийн лангуун доороос хохирогч Ч.Бгийн эзэмшлийн Ай фон-11 про макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 3.039.050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүд нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна. ...” гэсэн хуулийн шаардлагад нийцэж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Лт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. ...” гэж заасны дагуу 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. ...” гэж заасны дагуу 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч О.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино. ...” гэж заасны дагуу 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

шүүгдэгч О.Бийн 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Тэгш төвийн зочид буудлын 303 тоот өрөөнд Оюунсувд овогт Бтой “архи тойруул” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “зулайн баруун ар хэсэг, дагзны төвгөрт шарх, зүүн нүдний дотор буланд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хэвээр үлдээх нь зүйтэй.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “...Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно. ...” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Лт Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь өнөөдрийг хүртэл 324 хоног, О.Б нь 108 хоног тус тус цагдан хоригдсон байх ба тэдгээрийн цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг Б.Лт 4 жил 7 сар 11 хоногоор, шүүгдэгч О.Бид 1 жил 2 сар 15 хоногоор тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустаж ажил хийлгэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн, шүүгдэгч О.Бийн өмгөөлөгч Л.Амартогос нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/366 шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Л нь хохирогч У.Бод 100.000 төгрөг, Т.Гт 1.000.000 төгрөг, шүүгдэгч О.Б нь  Ч.Бд 1.500.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/366 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Лт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг, 4 жилийн хугацаагаар зорчин эрхийг хязгаарлах ялаар,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Л, О.Б нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай. ...” гэж,

“....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Лт оногдуулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Бид оногдуулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй. ...” гэж,

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лын цагдан хоригдсон 324 хоногийг, шүүгдэгч О.Бийн цагдан хоригдсон 108 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Лын биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 7 сар 11 хоногын зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.Бийн биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 2 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай. ...” гэж,

“...шүүгдэгч Б.Л, О.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг буюу Б.Лыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс, О.Бийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасаар Б.Л, О.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. ...” гэж,

“...шүүгдэгч Б.Л нь хохирогч У.Бод 100.000 төгрөг, Т.Гт 1.000.000 төгрөг, шүүгдэгч О.Б нь Ч.Бд 1.500.000 төгрөгийг төлсөн болохыг  тус тус дурдсугай. ...” гэж тус тус нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л, О.Б нарыг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ