| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2023/04858/И |
| Дугаар | 181/ШШ2024/02876 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2024/02876
2024 07 30 181/ШШ2024/02876
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлахА... ХХК /РД: 5941148/,
Хариуцагч: нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д..... ТӨХК нь хариуцагч , нарт холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Манай Д..... төрийн өмчит хувьцаат компани ньА... ХХК-тай Шуудангийн марк хэвлүүлэх БУ/2019/29 дугаар бүхий 10,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан. ДБЭХС ТӨХК нь тус гэрээний 3.9-д Захиалагч нь гэрээний үнийн дүнгийн 80 хувь болох 8,000,000 төгрөгийг энэхүү гэрээ зурагдсан өдөр шилжүүлнэ, үлдсэн 20 хувь болох 2,000,000 төгрөгийг маркийн анхны өдрийн нээлтийн өдөр гүйцэтгэгч талд төлж бүрэн барагдуулна гэж заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчА... ХХК-ны Төрийн банкин дахь 106600322385 тоот дансанд 8.000.000 ) төгрөгийг шилжүүлж үүргээ хэрэгжүүлсэн. Гэтэл хариуцагчА... ХХК нь гэрээний 2.2-д Гүйцэтгэгч тал ажлын үр дүнг 5 сарын хугацаанд багтаан гүйцэтгэж, захиалагчид акт баримтаар хүлээлгэн өгнө гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дотор 20,000 ширхэг маркийг захиалагч талд нийлүүлэх атал өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлэхгүй, марк нийлүүлэх талаар санаачилга гаргахгүй, санаатайгаар зайлсхийж байна. ИймдА... ХХК-д урьдчилгаа болгон шилжүүлсэн 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг буюу нийт 12,000,000 төгрөгийг хариуцагчА... ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, дараах бичгийн тайлбарыг гаргасан. Үүнд:
Т.А миний бие нь Д..... ТӨХК-ийн 12,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авсан болно. Миний бие нь тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг тус тус төлж дуусгах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д..... ТӨХК нь хариуцагчА... ХХК, Т.А нарт холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийн тал хувь болох 103,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103,475 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д..... ТӨХК-ийн нэхэмжлэлтэйА... ХХК, Т.А нарт холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийн тал хувь болох 103,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 103,475 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ