| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/05582/И |
| Дугаар | 101/ШШ2024/01529 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2024/01529
2024 03 20 101/ШШ2024/01529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
******* ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунзул ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2023/18748 тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжид дурдсан зөрчлийн арилгаж нотлох баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн No101/ШШ2022/01014 тоот шийдвэрээр хариуцагч Г.*******аас 497,130,114 төгрөгийг гаргуулан ******* ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч миний өмчлөлийн
-Эрхийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг * дугаар хороо, , ******* дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, 50,62 м.кв талбайтай, 2 орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-Эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг * дугаар хороо, , ******* дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, 52,19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Эрхийн Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг * дугаар хороо, , ******* дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, 52,19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсны дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар зах зээлийн үнэлгээг гаргуулахаар шинжээч томилсон байдаг ба Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хөрөнгийн үнэлгээ, ******* ХХК-ийг 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тоот Шинжээч томилох тухай тогтоолоор томилсон байдаг.
Хөрөнгийн үнэлгээ, ******* ХХК-иас миний өмчлөлийн дээрх хөрөнгүүдийг үнэлэн, үнэлгээний тайланг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн NoШГ23- 25 тоот Хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагч талд хүргүүлсэн байдаг.
Хариуцагч талаас 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн No тоот Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичгийг Монгол Шуудан ХХК-ийн баталгаат шуудангаар миний албан ёсны хаягаар 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн байдаг.
Дээрх Хөрөнгийн үнэлгээ, ******* ХХК-ийн үнэлгээний дагуу миний өмчлөлийн хөрөнгүүдийг:
Эрхийн Улсын бүртгэлийг Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг * дугаар хороо, , ******* дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, 50,62 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг - 86,789,078 төгрөгөөр,
Эрхийн Улсын бүртгэлийг Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг * дугаар хороо, , ******* дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, 52,19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг - 91,177,358 төгрөгөөр,
Эрхийн Улсын бүртгэлийг Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг * дугаар хороо, , ******* дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, 52,19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 90,675,783 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
Өөрөөр хэлбэл нийт 268,642,219/хоёр зуун жаран найман сая зургаан зуун дөчин хоёр мянга хоёр зуун арван есөн/ төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс миний бие нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7- д...Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т/Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө/ заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно... гэсэн заалтын дагуу нэхэмжлэлээ гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал нь хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болж хариуцагчийн албан ёсны хаягаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/11393 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар буцаасан. Үүний дараагаар миний бие нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2023/16862 болон 2023 оны 7 дугаар сарын 07 өдрийн 101/ШЗ2023/17364 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тус тус шүүгчийн захирамжаар буцаасан байдаг ба миний бие нь дээрх захирамжуудад дурдсан шаардлагууд болон нотлох баримтын шаардлага ханган хавсаргасан болно.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10.1.3-т заасны дагуу үнэлгээний холбоонд хандах боломжгүй учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шууд шүүхэд хандахаар заасан болно.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан эрхээ хэрэгжүүлэн доор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1. Хөрөнгийн үнэлгээ, ******* ХХК нь миний дээрх хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1.1-т заасан Хараат бус байх, 4.1.4 Бодитой байх, 4.1.5 Хууль тогтоомж, стандартад нийцсэн байх гэсэн зарчмуудыг баримтлалгүй үнэлсэн гэж үзэж байна. Учир нь үнэлгээний тайлангийн 1 дүгээр хуудсанд захиалагчийн гаргаж өгсөн мэдээлэл, өөрсдийн олж тогтоосон мэдээлэлд тулгуурласан гэсэн байдаг. Үүнээс харахад тухайн үнэлж буй хөрөнгөтэй танилцалгүйгээр буюу биечлэн очиж үзэлгүйгээр захиалагчийн аман дүрслэлд үндэслэж, хэт нэг талыг барьж, бодит байдлаас илт зөрүүтэй үнэлсэн байна.
2. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн нэр, хөрөнгийн үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл; захиалагч болон үйлчлүүлэгчийн нэр, хаяг болон шаардлагатай бусад мэдээлэл; гуравдагч этгээдийн талаарх мэдээлэл; хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт; үнэлгээний өдөр болон тайлан бэлтгэсэн он, сар, өдөр; хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт; хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл; хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл; хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл; хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал; хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ; хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан стандарт, журам, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл зэргээс бүрдэх ёстой. Мөн хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байх ёстой. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасан Хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад бүрэн нийцээгүй байна.
3.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.3.9-т зааснаар Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгах ёстой. Гэвч хөрөнгө үнэлгээний тайланд ямар баримт, мэдээлэл үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан эсэх нь нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл үнэлж буй хөрөнгөтэй танилцалгүйгээр буюу биечлэн очиж үзэлгүйгээр үнэлж, түүнчлэн түүнийг хэрхэн үнэлсэн тухай нотлох баримт хавсаргаагүй байна. Захиалагчийн өгсөн мэдээллээр миний өмч хөрөнгийг үнэлэхдээ очиж үзээгүй буюу хөрөнгийн талбайн хэмжээ, засвар тохижилт зэргийг нягталж шалгаагүй нь тухай үнэлж буй эд хөрөнгийг хэрхэн үнэн бодитоор үнэлсэн эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Мөн фейсбүүк болон зарын сайт дээрх линк тавьсан нь тухайн зар тавигдсан эсэх нь тодорхойгүй буюу зарын эхийг хэвлэж хавсаргаагүй нь хаанаас ямар арга замаар олж авсан эсэх нь нотлогдоогүй байна. Түүнчлэн зөвхөн цахим зарын эх сурвалжаар тухайн хөрөнгийн зарж борлуулж буй бодитой эсэх, өөр бусад хэлбэрээр бодитоор зарагдаж байгаа байрны үнэтэй харьцуулаагүй нь үнэ эргэлзээтэй гэдгийг харуулж байна.
Дээрх үндэслэлүүд нь тухайн үнэлгээ хийсэн этгээд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг зөрчиж, үндэслэлгүй үнэлгээ хийсэн болохыг харуулж байна. Үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад бүрэн нийцээгүй буюу хуульд заасан шаардлагуудыг нарийн тодорхойлоогүй, зарим хэсгийг тодорхойлсон ч түүнийгээ нотлох баримтыг тайланд хавсаргаагүй атлаа зах зээлийн хандлагын аргаар миний өмчлөлийн байрыг үнэлсэн нь үндэслэлгүй байна. Иймээс миний бие тухайн хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн гэж үзэж байна. Энэхүү үйлдэл, эс үйлдэхүйгээс төлбөр төлөгчийн хувьд миний бие хохирч байгаа болно.
Иймд миний өмчлөлийн Эрхийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, , ******* дүгээр байр, 28 тоот хаягт байршилтай, 50,62 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн Улсын бүртгэлийг Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, , ******* дүгээр байр, 27 тоот хаягт байршилтай, 52,19 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн Улсын бүртгэлийг Ү- дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо, , ******* дүгээр байр, 43 тоот хаягт байршилтай, 52,19 м.кв талбайтай, 2 ороо орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ, ******* ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
ХХК-иар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулахад 52.19 м.кв 2 өрөө байрыг 113,420,000 төгрөгөөр үнэлж, 1 м.кв зөрүү үнэ гарч байна. Зах зээлийн бодит ханш 50.62 м.кв талбайтай 2 өрөөг иргэн Ганбатад 136,674,000 төгрөгөөр худалдан борлуулсан, энэ байрыг үнэлээгүй байсан гэв.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунзул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1014 дүгээр шийдвэрээр Г.*******аас 494.499.666 төгрөг гаргуулж Алаг Уул Ган ББСБ ХХК-д олгох хариуцагч төлбөрийн үүргийг биелүүлээгүй хангуулахаар шийдвэрлэсэн Г.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.*******т шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гардуулан өгсөн боловч шүүхийн шийдвэр биелүүлээгүй.
Төлбөр төлөгч-иргэний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдээр 2023 оны 01 дүгээр сарын 4,5-ны өдрүүдэд хаягаар очин тухайн орон сууцуудад оршин суудаг иргэдэд мэдэгдсэн.
Барьцаа хөрөнгүүдийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжлэх ажиллагааг явуулж тухайн үл хөдлөх хөрөнгөд оршин сууж байгаа иргэдэд тогтоолын 1 хувийг гардуулан өгсөн.
2023 оны 01 дүгээр сарын 16, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.д шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулан өгсөн.
Төлбөр төлөгч Г.******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нар утсаа авахгүй зарлан дуудах мэдэгдэл явуулахад хариу өгдөггүй оршин сууж буй 205 удаа даруй хаягт очиход эзэнгүй шүүхийн шийдвэр биелүүлэх гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн агаар очин тухайн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргаагүй тул төлбөр төлөгч Г.*******ыг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар тогтоолоор эрэн сурвалжилж, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлбөр төлөгч Г.*******ыг эрэн сурвалжлах хэлтсээс хүлээлгэн өгсөн.
Битүүмжилсэн барьцаа хөрөнгөөс 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 23260006/02 дугаар хураах тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 52.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 50.62 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 52.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг тус тус тогтоолоор хурааж итгэмжлэгдсэн төлөөлөгч А.д тогтоолын хувийг гардуулан өгсөн.
2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилж 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр үнэлгээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 50.62 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 86.789.078 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 52.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 90.675.783 төгрөгөөр, тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай 52.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 91.177.358 төгрөгөөр тус тус үнэлж талуудад 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдөр мэдэгдсэн.
Үнэлгээ мэдэгдсэнээс хойш итгэмжлэгдсэн төлөөлөгч А. ирж уулзсан боловч бие даан борлуулах хүсэлтийг гараагүй.
Анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж ялагч тодроогүй.
Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 8 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулж ялагчид тодорч Г.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ы ******* дүгээр байрны 27 тоот хаягт байрлах 52.19 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь 51.000.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ы ******* дүгээр байрны 28 тоот хаягт байрлах 50,62 м.кв талбайтай 2 өрөө орон сууц 51.000.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ы ******* дүгээр байрны 43 тоот хаягт байрлах 52,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууц 49.337.891 төгрөгөөр тус тус худалдан борлогдсоныг төлбөр төлөгчид 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн.
2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дуудлага худалдааны ялагчдыг өмчлөх эрх шилжүүлэх тогтоол гаргасан.
2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн , 2023 оны 9 дүгээр сарын 05-ны албан бичгээр төлбөр төлөгчид султган чөлөөлөх мэдэгдлийг тус тус гардуулан өгсөн.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/Ш32023/21228 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллааг хэсэгчлэн түдгэлзүүлсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 1-р хх-ийн 1-50, 183-202, хариуцагч талаас 1-р хх-ийн 64-166, 221-2р хх-ийн 1-10 хуудсан дахь баримтуудыг гаргаж өгсөн, шүүхийн журмаар 2-р хх-ийн 12-40 хуудсан дахь баримтуудыг бүрдүүлсэн, бусад баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүхийн үйлдсэн баримтууд авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Г.*******ын гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ******* ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хуульд заасны дагуу төлбөр төлөгч Г.*******т гардуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргаж байна.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01014 дүгээр шийдвэрээр хариуцагч Г.*******аас 343,080,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,266,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн
3.1 Ү- улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *дугаар хороо, /13361/ гудамж ******* байр ** тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,
3.2. Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо /13361/ гудамж ******* байр ** тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,
3.3. Ү- улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо /13361/ гудамж ******* байр ** тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,
3.4. Ү-2204089781 улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо /13361/ гудамж ******* байр ** тоот 45.77 м.кв 2 өрөө орон сууц,
3.5. Ү- улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо /13361/ гудамж ******* байр ** тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,
3.6. Ү- улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо /13361/ гудамж ******* байр ** тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,
3.7. Ү- улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо /13361/ гудамж ******* байр 44 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,
3.8. Ү- улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо /13361/ гудамж ******* байр ** тоот 45,77 м.кв 2 өрөө орон сууц,
3.9. Ү- улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо /13361/ гудамж ******* байр ** тоот 52,19 м.кв 2 өрөө орон сууц,
3.10. Ү- улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн * дугаар хороо /13361/ гудамж ******* байр ** тоот 50,62 м.кв 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэсэн байна. /хх43-50/
Уг шийдвэрийг давж заалдах журмаар гомдол гаргаж шийдвэрт өөрчлөлт оруулсан ба Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Г.*******аас 494,499,666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Алаг уул ган ББСБ-д олгохоор, улсын тэмдэгтийн хураамжийн заалтад мөн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1хх-83-99/
4. Дээрх шийдвэр, магадлал, хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2022/26785 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 101/ГХ2022/02674 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. /66-70/
5. Шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тогтоолоор төлбөр төлөгч Г.*******т холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дуудан ирүүлэх, төлбөр төлөх талаар уулзалт хийх, утсаар ярих зэрэг ажиллагааг гүйцэтгэж тэмдэглэл үйлдсэн байна. /1хх 103-108/
6. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, , *******байр ** тоот, 52,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, , *******байр 28 тоот, 50,62 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоол, тэмдэглэл үйлдсэн байна. /1 хх-109-134/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно, үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан.
Төлбөр төлөгч 52,19 м.кв орон сууцыг 164,398,500 төгрөгөөр, 50,62 м.кв орон сууцыг 159,453,000 төгрөгөөр үнэлэх санал, төлбөр авагч нь уг саналыг зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлсэн тул шинжээч томилуулан орон сууцны бодит үнэлгээг гаргуулах хүсэлт гаргажээ. /1хх-135-136/
9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн 162-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тогтоолоор ХХК-ийн үнэлгээчин Ц.ийг шинжээчээр томилж, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулах, шинжээчид хууль тайлбарлах ажиллагаа хийсэн байна. /1хх-137-140/
10.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой ба ийнхүү талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг;
-эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, , *******байр 43 тоот, 52,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 90,675,783 төгрөгөөр,
-эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, , *******байр 28 тоот, 50,62 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 86,789,078 төгрөгөөр,
-эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, , *******байр 27 тоот, 52,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 91,177,358 төгрөгөөр, нийт 268,642,219 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт үйлджээ. /1хх-228-250/
Дээрх 3 орон сууцнаас 28 тоот 50.62 м.кв орон сууцыг 136,674,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул уг орон сууцтай холбоотой маргаангүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, худалдах худалдан авах гэрээ, ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг хавсарган ирүүлжээ.
11. Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Г.*******т хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан өөрийн хөрөнгийг худалдан борлуулах хугацаа авах талаар мэдэгдэхэд, төлбөр төлөгч нь уг мэдэгдлийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан, үнэлгээг хэтэрхий хийсвэр, бодит бишээр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандана гэсэн тайлбарыг бичгээр гаргажээ. /1хх-155/
12. Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн
-7/53 тогтоолоор, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, , *******байр ** тоот, 52,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 91,177,358 төгрөгийн 70 хувь буюу 63,824,151 төгрөгөөр,
-7/54 тогтоолоор, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, , *******байр ** тоот, 50,62 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 86,789,078 төгрөгийн 70 хувь буюу 60,752,355 төгрөгөөр,
-7/55 тогтоолоор, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, , *******байр ** тоот, 52,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 90,675,783 төгрөгийн 70 хувь буюу 63,473,048 төгрөгөөр, тус тус анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн ба улмаар үл хөдлөх хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдагдсан. /хх-74-81/
13. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.ын гаргасан Хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдлыг хүлээн авч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 969 дугаар хариу мэдэгдэх хуудсаар, хөрөнгийг үнэлгээг албан бичгээр мэдэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. /1хх-156/
Ийнхүү анхны албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгүүд худалдан борлогдоогүй тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож,
-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, , ******* байр 27 тоот, 52,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 91,177,358 төгрөгийн 50 хувь буюу 45,588,679 төгрөгөөр,
-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, , ******* байр ** тоот, 50,62 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 86,789,078 төгрөгийн 50 хувь буюу 43,394,539 төгрөгөөр,
-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, , ******* байр ** тоот, 52,19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 90,675,783 төгрөгийн 50 хувь буюу 45,337,891 төгрөгөөр тус тус хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж энэ талаар төлбөр төлөгчид мэдэгдэж, улмаар хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдож, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан байна.
14. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын шаардлагын үндэслэлээ,
Хөрөнгийн үнэлгээ, ******* ХХК нь миний дээрх хөрөнгүүдийг үнэлэхдээ;
-Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.1.1-т заасан Хараат бус байх, 4.1.4 Бодитой байх, 4.1.5 Хууль тогтоомж, стандартад нийцсэн байх гэсэн зарчмуудыг баримтлалгүй үнэлсэн, үнэлж буй хөрөнгөтэй танилцалгүйгээр буюу биечлэн очиж үзэлгүйгээр захиалагчийн аман дүрслэлд үндэслэж, хэт нэг талыг барьж, бодит байдлаас илт зөрүүтэй үнэлсэн,
-Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасан Хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад бүрэн нийцээгүй,
-Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.3.9-т зааснаар Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгах ёстой боловч ямар баримт, мэдээлэл үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан нь нотлогдоогүй, хөрөнгийн талбайн хэмжээ, засвар тохижилт зэргийг нягталж шалгаагүй, фейсбүүк болон зарын сайт дээрх линк тавьсан нь тухайн зар тавигдсан эсэх нь тодорхойгүй буюу зарын эхийг хэвлэж хавсаргаагүй атлаа зах зээлийн хандлагын аргаар миний өмчлөлийн байрыг үнэлсэн нь үндэслэлгүй. Миний хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тодорхойлжээ.
15. Шүүх гомдлын шаардлагад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээчин Ц.ийн өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэгт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, , ******* байр 27, 28, 43 тоот орон сууцуудыг үнэлэхдээ 28 тоотыг эзгүй байсан тул очиж үзээгүй, 27, 43 тоот орон сууц нь төвийн халуун усны шугамд холбогдоогүй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд байрлалтай байр гэж тусгасан атлаа үнэлэгдэж буй хөрөнгийг биечлэн очиж үзсэн болон шинж байдлын талаар өмчлөгч, эзэмшигчээс тодруулж, биет байдлыг үзэж тодруулсан тэмдэглэл баримтгүй, 27, 43 тоотын эзэмшигчийн мэдээлэл байхгүй зэрэг нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.6.хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт; 8.3.7.хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл; 8.3.9.хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл; зэрэг хуулиар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдах зүйлүүд тусгагдаагүй, тайлангийн бусад үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан тоцоололд барилгын хийц бүтээцэд тохируулга хийсэн боловч орон сууцны хийц, бүтээцийн талаар мэдээлэл тайланд авагдаагүй байна.
Дээр дурдсан нөхцөл байдлууд нь холбогдох баримтаар тогтоогдоогүй ба улмаар хөрөнгийн үнэлгээний үнэ цэнд нөлөөлөх асуудал байна гэж үзлээ.
Иймд шийдвэр гүйцэтгэгч холбогдох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ч үнэлгээ бодитой хийгдээгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангаагүй тул гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хөрөнгө үнэлгээний ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №******* үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Г.*******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт Хөрөнгө үнэлгээний ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №******* үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ