Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/02974

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 08 181/ШШ2024/02974

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж-9, өөрийн байр хаягт байрлах Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар /РД: 6465706/-ын хүсэлттэй,

 

Хүсэлтийн агуулга:  -г албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  , гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...  тоотод оршин суух хаягтай. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Эхнэр, хүүхэдтэй боловч ганцаараа амьдардаг. Хорооны нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг. Хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байсан. Удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан. Согтуурах мансуурах донтой. Иймд архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оноос эхлэн архи ууж байгаа. Архины албадан эмчилгээнд өмнө нь хамрагдаж байгаагүй. Албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас шүүхэд: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Тэгш СӨХ-ны дарга Ж.З  хүсэлт, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, захиргааны зөрчлийн талаар цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Б.Бгийн хүсэлтийг баримтаар гаргасан.

 

Шүүх хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар нь Б  архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Б.Б нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 08 сарын 07-ны өдрийн дүгнэлт, мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын ирүүлсэн хүсэлт, тайлбар, Б.Бгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, захиргааны зөрчлийн талаар цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Б.Бг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Харнууд овогт Б -г архины албадан эмчилгээнд явуулсугай.

 

2.    Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Б.Бг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ