| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Батмөнх |
| Хэргийн индекс | 181/2024/04067/И |
| Дугаар | 181/ШШ2024/02975 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2024/02975
2024 08 08 181/ШШ2024/02975
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж-9, өөрийн байр хаягт байрлах Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар /РД: 6465706/-ын хүсэлттэй,
Хүсэлтийн агуулга: -г албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гуравдагч этгээд Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... Д.Б нь Улаанбаатар хот, тоотод оршин суух хаягтай. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 1, ганцаараа амьдардаг. Хорооны нутаг дэвсгэрт бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг. Удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан. Согтуурах мансуурах донтой. Иймд архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээд Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архины албадан эмчилгээнд өмнө нь хамрагдаж байгаагүй. Албадан эмчилгээнд явахад татгалзах зүйлгүй гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, захиргааны зөрчлийн талаар цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа, Уйлган СӨХ-ны хүсэлт, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, Д.Бийн гаргасан хүсэлт, Гэрч ын мэдүүлэг өгсөн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийг гаргасан.
Шүүх хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газар нь Д.Б архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Д.Б нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт, мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын ирүүлсэн хүсэлт, тайлбар, Д.Бийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, захиргааны зөрчлийн талаар цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
3. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Д.Бийг архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан Х овогт До /РД: Ч -ийг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Д.Бийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ