| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2108016011388 |
| Дугаар | 2022/ДШМ/565 |
| Огноо | 2022-05-26 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Ундрах, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2022/ДШМ/565
2022 5 26 2022/ДШМ/565
Ү.Ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
шүүгдэгч Ү.А, түүний өмгөөлөгч М.Билгүтэй,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.А, түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ү.Ад холбогдох 2108016011388 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ү.А нь эхнэр Ч.Бийн төрсөн эгчийн охин болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны Э.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр
2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Налайх дүүргээс хот руу явах замдаа 9 нас 1 сартай Э.Нийг машин дотор унтаж байхад нь “бэлэг эрхтэнийг нь гараараа оролдох,
2017 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны 449в тоотод Э.Нийг 9 нас 11 сартай байхад нь өмд рүү нь гараа хийж өгзгийг нь илэх, мөн бэлэг эрхтэнийг нь хуруугаараа оролдох,
2017 оны 11 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” төвөөс Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт явж байх замдаа 10 нас 4 сартай Э.Нийг машины арын суудалд сууж байхад нь бэлэг эрхтэнээ ам руу нь хийх гэж оролдох,
2018 оны 11 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт шандын 11 дүгээр гудамж, 101 тоотод 11 нас 4 сартай Э.Нийн хөхийг нь барих, гэдсэн дээр нь үнсэх, бэлэг эрхтэнийг нь хуруугаараа оролдох, өөрийн бэлэг эрхтэнээ бэлэг эрхтэн рүү нь хийх зэргээр хүчээр бэлгийн харьцаанд орох,
мөн 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны 449в тоот өөрийн гэртээ Э.Нийг 13 настайгаас 14 нас 1 хоног хүртэлх хугацаанд удаа дараа хүчээр бэлгийн харьцаанд орох зэргээр хүчиндсэн, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ү.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Аг гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай Э.Нийг бага насны буюу 14 насанд хүрээгүй байхад болон 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, үргэлжилсэн үйлдлээр хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ү.Ад 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Аий цагдан хоригдсон 165 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Ү.А нь хохирогчийн өмгөөлөгчийн зардалд 2.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст төлсөн болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн сэтгэл заслын эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлуудыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ү.Агээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Э.Нд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, харгалзан дэмжигч томилох, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, шүүгдэгч Ү.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ү.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Э.Н нь гэрч От хэлэхдээ “5 дугаар ангид орох жил гэрт нь ирэх жилээс буюу жил бүрийн зуны амралтаар гэрт нь ирэхэд хийхгүйгээр оролддог байсан. Харин 2020 оны 7 дугаар сараас эхлэн бэлгийн харьцаанд орсон” гэсэн байдаг. Гэрч Эт мөн адил хэлсэн байдаг.
2016, 2017, 2018 онуудад манай гэрт ирж байгаагүй гэдгийг гэрч Э, О, Б, мөн миний бие гэрчилдэг. Мөн Н мэдүүлэхдээ “тоосгоны үйлдвэрт ажилладаг байсан” гэж огт худал мэдүүлдэг. Тоосгоны үйлдвэр биш махны үйлдвэр байсан байхад очиж байсан юм шиг худал мэдүүлдэг. Мөн мөрдөгч тэр газрыг тоосгоны үйлдвэр гэж худал тогтоосон байдаг. Мөн мөрдөгч манай гэрт очиж, зураг дарж, шалгалт хийхэд илүү гэр байгаагүй. Охин мэдүүлэхдээ “илүү гэрт бэлгийн харьцаанд орсон” гэж худал мэдүүлдэг.
Миний бие ийм бузар хэрэг хийгээгүй гэдгээ амлаж байна. Өдийг хүртэл би эхнэр, хүүхдүүдийн хамт тэдгээрийг тэжээн тэтгэж өдийг хүрсэн. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, гэр бүлтэй минь хамт байлгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ү.Агийн өмгөөлөгч М.Билгүтэй давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлсөн.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “...Дээрх байдлаас үзвэл, мөрдөгчийн үйлдсэн шинжээч томилж шинжилгээ хийх тогтоол нь хууль зөрчсөн байдлаар үйлдэгдээгүй, харин уг тогтоолыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Анхжаргал нь тогтоогоогүй байх үед танилцуулсан ажиллагаа нь хууль зөрчсөн байх боловч энэ нь шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэх, нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл болохгүй юм. ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь, хууль бус ажиллагаа хийж шинжээч томилсон, түүний дагуу шинжээчийн дүгнэлт гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бичиг үсэг мэдэхгүй гэдгээ мэдүүлдэг боловч анхан шатны шүүх “...бичиг үсэг мэдэхгүй, ойр зуурын юм уншихаас хэтрэхгүй гэж өөрөө болон эхнэр, дүү нар нь мэдүүлсэн боловч шүүгдэгч Ү.А нь шүүхийн хэлэлцүүлэгт асуултад хариулахдаа “жолооны үнэмлэхтэй, жижиг тэрэг болон том оврын машин барих эрхтэй, дүрмийн шалгалтаа өөрөө өгсөн, эхний удаа унасан ч дараа нь ахиж өгөөд тэнцсэн” гэснээс үзвэл түүнийг бичиг үсэг огт мэдэхгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй болно” гэжээ. Гэтэл хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгчийн ямар боловсролтой, жолооны үнэмлэхээ хэзээ, яаж авсан талаар ямар ч баримт байхгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэж заасан ба хохирогч болон шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн тухайн хэрэг болсон гэх газруудыг газар дээр нь шалгаж хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай байсан.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөгч хууль зөрчиж шинжээч томилсон. Иймд шинжээчийн дүгнэлт хууль бус нотлох баримт гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд шинжилгээ хийлгэх журмын талаар заасан. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохын тулд заавал шинжээч томилно. Мөрдөгч, прокуророос шинжээч томилсон тогтоолыг гаргана. Тухайн тогтоолыг яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарт танилцуулна гэсэн заалт бий. Журманд хэргийн оролцогч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулна гэсэн зүйл байхгүй. Яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулна гэж заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг сүүлд томилсон ч гэсэн зайлшгүй хавтас хэргийн материалтай танилцуулах шаардлагатай байдаг. Шүүгдэгч Ү.Аг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахдаа өмгөөлөгч байлцуулсан. Анхан шатны шүүх болон прокурор яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй. Гэрчээр өгсөн мэдүүлгийг шинжлэн судлаагүй. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй гэсэн дээр хохирогч мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд оролцохоос татгалзсан. Учир нь, шүүгдэгчийн төрсөн ах нь тухайн хашаан дотор амьдардаг тул хохирогч “хашаанд орохгүй” гэж татгалзсан байдаг. Мөрдөгч энэ талаар тэмдэглэл үйлдээд мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийгээгүй. Иймд хэргийг прокурорт буцаах тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ү.А, түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Ү.А нь эхнэр Ч.Бийн төрсөн эгчийн охин болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны Э.Нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан үргэлжилсэн үйлдлээр
2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Налайх дүүргээс хот руу явах замдаа 9 нас 1 сартай Э.Нийг машин дотор унтаж байхад нь “бэлэг эрхтэнийг нь гараараа оролдох”,
2017 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжны 449в тоотод Э.Нийг 9 нас 11 сартай байхад нь өмд рүү нь гараа хийж өгзгийг нь илэх, мөн бэлэг эрхтэнийг нь хуруугаараа оролдох,
2017 оны 11 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Драгон” төвөөс Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт явж байх замдаа 10 нас 4 сартай Э.Нийг машины арын суудалд сууж байхад нь бэлэг эрхтэнээ ам руу нь хийх гэж оролдох,
2018 оны 11 дүгээр сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт шандын 11 дүгээр гудамж, 101 тоотод 11 нас 4 сартай Э.Нийн хөхийг нь барих, гэдсэн дээр нь үнсэх, бэлэг эрхтэнийг нь хуруугаараа оролдох, өөрийн бэлэг эрхтэнээ бэлэг эрхтэн рүү нь хийх зэргээр хүчээр бэлгийн харьцаанд орох зэргээр хүчиндсэн, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй хохирогч Э.Нийн “...Би ээж Ч, эмээ А нарынхаа хамт Архангай аймгийн Цэцэрлэг суманд амьдардаг байсан. 2020 оны 6 дугаар сараас Улаанбаатар хотод ээжийн дүү болох Б эгчийнд амьдрахаар ирсэн. Би багаасаа зуны амралтаараа эгч Бийн гэрт ирж байдаг байсан. Би Архангай аймгаас Улаанбаатар хотод Б эгчийн гэрт нь шилжиж ирэх болсон шалтгаан нь манай ээж Ч, эмээ А нар архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг учир Б эгч маань өөр дээрээ авч гэртээ байлгасан. Манай ээж Эмээлтэд тоосгоны үйлдвэр дээр тогоочоор байрлаж ажилладаг байх үед нь би заримдаа очиж цугтаа хонодог байсан юм. Харин би тэнд очиж ээжтэй 2-3 хоночихоод 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Б эгчийнхээ гэр рүү явахаар болоод ах Агийн ажил тарахаар нь цугтаа машинтай нь явахаар болсон. Манай ээж ажил дээрээ үлдсэн. А ах мөн тэр тоосгоны үйлдвэр дээр ажилладаг байсан. Тэр өдөр 21 цаг өнгөрч байхад А ахын автомашинд нь 7 ажилтан суугаад хот руу орж буухаар болоод бид нар явсан. Тэр хүмүүсийг А ах бид хоёр гэр гэрт нь хүргэж өгч явж байгаад би автомашин дотор нь унтаад өгсөн байсан. Би нэг сэрээд “хаана явж байгаа юм бэ” гээд асуухад “Налайхад явж байна” гэж хэлсэн. “Одоо харих болж байгаа юм уу” гэхэд “одоо харьлаа” гэж хэлэхээр нь би буцаад унтсан. Дахиад нэг сэрээд харсан чинь А ах миний өмдийг шувтлаад бэлэг эрхтэнийг маань оролдоод байсан. Би сэрээд харсан чинь А ах хараад больчихсон. Надад тэр үед А ах “эгчдээ битгий хэлээрэй, хэлвэл хоёулаа дуусна шүү” гэж хэлсэн. Би маргааш нь Архангай аймаг руу хичээлдээ явах гэж байсан учир тухайн өдрийг 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гэдгийг сайн санаж байна. ...Би 2017 оны 6 дугаар сард хичээл амраад Улаанбаатар хотод Б эгчийн гэрт нь ирж хоёр хүүхдийг нь хараад гэрт нь байдаг байсан. Харин тэр өдөр А ах ажлаасаа эрт тарсан гээд 14 цаг өнгөрч байхад ирээд хоёр дүүг маань утсаараа тоглуулж байхаар нь би хажууд нь хараад сууж байсан чинь миний ард суугаад миний өмд рүү гараа хийж байгаад бөгсийг маань илээд байсан. Мөн миний бэлэг эрхтнийг хуруугаараа оролдоод байсан. Тэгэхээр нь би А ахыг “болиочээ” гэж хэлэхэд надад юу ч хэлээгүй больчихсон. Үүнээс хойш 2017 оны 11 дүгээр сарын эхээр би өвлийн амралтаараа Улаанбаатар хотод Б эгчийнд ирэхээр болсон. Харин намайг Архангай аймгаас ирэхэд А ах автомашинаараа “Драгон” төв дээрээс тосож авсан. Намайг тосож аваад бид хоёр автомашинтайгаа гэр рүү нь явж байхад нэг харанхуй газар автомашинаа зогсоосон. Би ард талын сандал дээр сууж байхад А ах арагшаагаа орж ирээд өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ гаргаж ирээд миний ам руу хийх гэж оролдсон. Тэгэхээр нь би уйлсан чинь намайг аргадаад “битгий уйлаарай” гээд байсан. ...Би 2018 оны 11 дүгээр сарын эхээр Архангай аймгаас амралтаараа Улаанбаатар хотод эгч Бийн гэрт нь ирсэн. Намайг Архангай аймгаас автобусаар ирэхэд “Драгон” төв дээрээс манай хүргэн ах А тосож аваад Эмээлт орж ажил дээрээсээ юм авна гээд бид хоёр хамтдаа явсан. Тэгээд Эмээлтэд байдаг ажил дээр нь очоод намайг нэг байшин руу дагуулаад орсон. Тэндээс юм авна гэж байснаа гэнэт намайг оролдоод эхэлсэн. Намайг орон дээр хэвтүүлээд, миний өмдийг тайлаад, мөөмийг маань бариад, гэдсийг маань үнсээд, хуруугаараа миний бэлэг эрхтэнийг оролдоод байсан. Тэр үед би А ахаас айсан учраас юу ч дуугараагүй, чимээгүй л хэвтээд байсан. Тэгээд миний бэлэг эрхтэнийг оролдож байгаад надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед А ах бэлгэвч хэрэглээгүй. Надтай бэлгийн харьцаанд орж дууссаныхаа дараа “явъя” гээд гэр рүү нь явсан. Би тэр үед А ахаас айгаад байсан болохоор Б эгчид хэлээгүй. ...2020 оны 7 дугаар сарын дундуур гэрийн хаалгыг дотор талаас нь цоожлоод миний араас тэврээд орон дээр хэвтүүлээд, миний хувцасыг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Үүнээс хойш надтай сардаа 2-3 удаа бэлгийн харьцаанд ордог болж эхэлсэн. Би тэр болгоны он, сар, өдрийг мэдэхгүй байна. Учир нь, Улаанбаатар хотод Бийн эгчийн гэрт нь амьдрахаар болоод Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургуульд суралцаж эхэлсэн. ...2021 оны 5 дугаар сараас 7 хоногтоо 1-2 удаа бэлгийн харьцаанд орж эхэлсэн. Надтай гэртээ бэлгийн харьцаанд ордог байсан. Б эгч өглөө ажилдаа яваад орой 20-21 цагийн үед гэртээ ирдэг. А ах болохоор онлайнаар хүргэлт хийдэг тул Б эгчийг өглөө ажилд нь хүргэж өгчихөөд буцаад гэртээ ирээд надтай бэлгийн харьцаанд ордог. Надтай бэлгийн харьцаанд орохдоо 2 хүүхдийгээ унтаж байхад нь бэлгийн харьцаанд ордог байсан. ...Надтай хамгийн сүүлд 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр бэлгийн харьцаанд орсон. Маргааш нь миний төрсөн өдөр болох байсан учир энэ өдрийг сайн санаж байна. А ах надтай бэлгийн харьцаанд орохдоо хааяадаа бэлгэвч хэрэглэдэг байсан. Мөн миний бэлэг эрхтэнээс цагаан өнгөтэй, эвгүй үнэртэй зүйл гардаг байсан. Тэрнээс бэлэг эрхтэнээс цус гарч байсан удаа байхгүй. Би А ахаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. ...Тухайн үед би эсэргүүцэл үзүүлдэггүй байсан. Эсэргүүцэл үзүүлэх гэхээр хамаг бие маань хөшчихдөг байсан. Мөн би айгаад байдаг байсан. ...Гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...” /1хх 175-179/ гэсэн мэдүүлэг болон,
“...эмэгтэйчүүдийн үзлэгт: охин хальс нүх дунд зэрэг, цочрол сул, охин хальс 3,5,7,9 цагийн байрлалтай хуучин урагдалтай, дүгнэлт хэсэгт: Э.Нд гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчийн охин хальс хуучин урагдалтай байна. Бэлгийн замын өвчний халдваргүй байна. Магадлуулагчийн шулуун гэдсэнд гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчид эр бэлгийн эс илэрсэнгүй. 4 дүгээр бүлгийн цустай байна. ...” гэх 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 6717 дугаартай /1хх 13-17/,
“...Ү.А нь бэлгийн харьцаанд орох чадвартай, бэлгийн замын тэмбүү, заг хүйтэн, ДОХ, трихомониазын халдваргүй, шодойн урт тайван үедээ 5.0 см, тойрог 5.2 см, хөвчирсөн үеийн урт 8.1 см, тойрог 8.0 см байна. ...” гэх 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 7297 дугаартай /1хх 146-149/ шинжээчийн дүгнэлтүүд,
“...Ү.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусган илэрхийлж өгөх чадвартай, хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар хэвийн, гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа сэтгэл санааны цочрол болон сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байсан гэх шинж тэмдэг баримт үгүй, хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа өөрийн үйлдлийг нийгмийн аюулт шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэсэн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 607 дугаартай /1хх 143-145/,
“...Э.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, харин айдас түгшүүрийн хариу урвалтай байна. Э.Н нь болсон хэргийн талаар зөв тусган ойлгож, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хүчирхийллийн дараах дарамтат хямралд орсон гэх шинж тэмдэг илрээгүй, хэргийн холбогдогч Ү.Агийн үйлдлээс болж айдас түгшүүрийн хариу урвалтай болсон байх боломжтой, сэтгэл зүйн байдалд хямрал цаашид хэрхэн нөлөөлөхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. ...” гэсэн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 691 дугаартай /1хх 165-168/ гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд,
гэрч А.Эийн “...2017 оноос эхлэн Нийг таньдаг болоод дотно эгч, дүүгийн харилцаатай байх болсон. Н нь 2019 онд Архангай аймгийн Цэцэг суманд сурдаг сургуулиасаа шилжээд Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуульд сурах болоод үүнээс хойш хотод буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцэст байх хүргэн ах Агийнхээ гэрт байх болсон. Нийн аав, ээж хоёр нь салсан, хамт амьдардаггүй. Ээж нь Архангай аймгийн Цэцэг суманд эмээтэй нь хамт байдаг юм. ...Би 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцэст байх Нийн хүргэн ахын гэрт очиж Нтэй уулзахад тэрээр уйтгартай, айсан байдалтай гарч ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад Н “манай ээжийн төрсөн дүү Бийн нөхөр болох А нь намайг 2020 оны 7 дугаар сараас эхлэн хүчиндэх болсон” гэж хэлсэн. Тэгээд яг юу болсон талаар тодруулж асуухад “намайг 2020 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын эцэст байх хүргэн ахынхаа гэрт байж эхэлсэн үеэс эхлэн хүргэн ах маань нагац эгчийг ажилдаа явсан хойгуур болон өөрөө ажлаасаа эрт ирсэн үедээ, эгчийг байхгүй үед надтай бэлгийн харьцаанд ордог байсан” гэж хэлсэн. Тэгээд яагаад энэ талаар цагдаад болон гэр бүлийнхэндээ эрт хэлж мэдэгдээгүй талаар асуухад “болсон асуудлаас айгаад, мөн ах, эгч хоёрыгоо салгачихвий гэж бодоод хэнд ч хэлээгүй” гэж байсан. Н бид хоёр байнга холбоотой дотно байдаг бөгөөд надад бүх зүйлээ нуухгүй ярьдаг хүүхэд байгаа юм. Тэгээд би энэ асуудлыг нь мэдээд цагдаад мэдэгдэх болсон. ...” /1хх 6-7/,
гэрч Ч.Бийн “...Би Агийн албан ёсны гэр бүл байгаа юм. Харин Н нь миний төрсөн эгчийн ганц охин юм. Миний эгч Ч нь 2017 онд нөхөр Энхбилэгээс салаад архи ихээр ууж хүүхдээ анхаарахгүй болсон. Тэгээд манай аав Чулуунхишиг надад хандан “Нийг миний охин өөр дээрээ авч өсгөхгүй бол эгч чинь хүүхэд асарч чадахгүй хүн шүү” гэж хэлсэн. Тэгээд 2017 онд аав маань таалал төгсөөд би нагац дүү Нийг өөрийн гэртээ авч ирээд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 122 дугаар сургуульд оруулж өгсөн. Түүнээс хойш манай 2 хүүхэдтэй тоглоод жирийн амьдарч байгаа. ...Манай эгч Ч нь манай нөхөр Агийн төрсөн ахынх нь махны үйлдвэрт ажиллаж байсан. Тэр үед манай нөхөр А хүртэл тэр үйлдвэр дээр нь ажиллаж байсан. ...” /1хх 42-43, 212-214/,
гэрч Г.Оийн “...Би Архангай аймгийн төв дээр аав, ээжийн хамт амьдарч байхад ээжийн найз гэх эмээ анх Нийг дагуулан манай гэрт ирдэг байсан. Түүнээс хойш Н манай гэрээр ирж тоголдог байсан. Тэгтэл Нийн өвөө нь нас барж, эмээ, ээж хоёр нь архинд орсон. ...Н нь зуны амралтаараа Улаанбаатар хотод байдаг ээжийнхээ эгчийн гэр рүү яваад намар хичээл орох үеэр ирдэг байсан бөгөөд 2020 оны зуны амралтаар Улаанбаатар хот орж эгчийнхээ гэрт амьдрахаар явсан. ...Н бид хоёрт хандан “энд байх хэцүү байна” гэсэн. Тэгэхээр нь “яагаад хэцүү байгаа юм” гээд юу болсон талаар “А ах намайг оролдоод байх юм” гэж хэлсэн. Би гайхаад “арай чамайг дарж аваад хүчиндээгүй юм байгаа биз дээ” гэж асуухад доошоо харж суугаад хэсэг дуугүй сууж байснаа уйлаад байсан. Би “яг хэзээнээс тэгж эхэлсэн юм” гэж асуухад “5 дугаар ангид орох жил гэрт нь ирэх үеэс жил бүрийн зуны амралтаар гэрт нь ирэхэд хийхгүйгээр оролддог байсан. Харин 2020 оны 7 дугаар сараас эхлэн надтай бэлгийн харьцаанд орж эхэлсэн. Тэгэхээр нь би “хэзээдээ чамайг хүчинддэг юм бэ, ах, эгч 2 чинь эрт ажилдаа явдаг биздээ” гэхэд “Амараа ах Баагий эгчийг хүргэж өгчихөөд буцаад хүрээд ирдэг. Тэр үед нь 2 дүү унтаад би сэрчихсэн байдаг. Тэгээд надтай бэлгийн харьцаанд орсон бөгөөд энэ оны 7 дугаар сарын 8-ны өдөр 1 удаа, өнөөдрөөс 7 хоногийн өмнө 1 удаа буюу 7 дугаар сард 2 удаа бэлгийн харьцаанд орсон талаар хэлсэн. Би түүнд хандан “чи Баагий эгчид хэлэхгүй яасан юм бэ” гэж асуухад “би тэр хоёрыг салчихвий гэж бодоод айгаад байсан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи ингээд нуугаад яваад байж болохгүй, бусдыг биш өөрийгөө бодож амьдрах хэрэгтэй” гэж хэлээд бид 2 дагуулан Баянзүрх дүүрэг дэх гэртээ ирсэн. Тэгээд Э бид 2 хоорондоо ярилцаж байгаад хүүхэд хамгаалах 108 дугаарын гар утас руу залгаж мэдэгдсэн. ...Нандиа бол урьд огт бэлгийн харьцаанд орж байгаагүй хүүхэд. Би багаас нь хамт бүх зүйлээ ярьж өссөн болохоор надаас нуух зүйлгүй, бүх үнэнгээ хэлдэг. ...” /1хх 49-51/,
гэрч Ч.Чийн “...Би Нийн төрсөн ээж бөгөөд А бол миний төрсөн дүү Бийн нөхөр байгаа юм. Энхбилэгийн гэр Улаанбаатар хотод болохоор ажил хийхээр явчихдаг байсан. Түүнээс болоод бид 2 таарамжгүй харилцаа үүсээд 2007 оны 7 дугаар сарын 7-ны өдөр охин Нийг төрсний дараа салсан. Тэгээд би охиноо өөрийн аав, ээжтэй өсгөж, хамт амьдарч эхэлсэн. Тэгтэл аав маань 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр өвсний улмаас нас барсан тул бид их цочирдон харамсаж байсан. Тэгээд дүү Б, хүргэн А нар байнгын ажилтай, 2 хүүхэд нь гэртээ байдаг болохоор хань болгох гээд Нийг зуны амралтаар нь явуулдаг байсан. Би эхээс гурвуулаа бөгөөд хамгийн бага эрэгтэй дүүгээ алдсан болохоор Улаанбаатар хотод Бээс өөр хэн нэгэн байхгүй. Харин ээж бид 2 аавын араас шаналж гашуудан сэтгэлээр унаж, архи их ууснаас болоод архины хамааралтай болж эхэлсэн. Тэгтэл дүү Б охин Нийг өөр дээрээ байлгаж Улаанбаатар хотод сургуульд сургана гэхээр нь хотын боловсрол үзээд тэндээ сурвал өөрт нь хэрэг болох байх гэж бодоод зөвшөөрсөн. Тэгээд охин маань 2020 оны 7 дугаар сарын сүүлээр Агийн гэрт амьдарч эхэлсэн. Би 2020 оны 10 дугаар сард ирж охинтойгоо уулзсанаас хойш огт уулзаагүй. Заримдаа гар утсаар ярихаар надтай их юм ярихгүй, ойр зуурын юм яриад л болчихдог байсан. Би 2017 оны намар Улаанбаатар хотод ирээд хүргэн Агийн ажиллаж байсан махны үйлдвэрт тогоочоор 3 сар орчим хугацаанд байрлан ажилласан юм. Тэгэхэд хүргэн А туслах ажилтнаар ажиллаж байсан санагдаж байна. Тэгээд оройдоо гэр рүүгээ явж хоноод өглөө нь ирдэг байсан. Н нь ажил дээр 1-2 удаа ирж байсан. Түүнээс олон удаа бол ирээгүй. Харин ирсэн орой нь Атэй гэр рүү буцаасан санагдаж байсан. Надтай хамт үйлдвэр дээр хоносон удаа байхгүй. Миний охин их сэргэлэн, хүүхдээрээ, бусадтай их нээлттэй харилцдаг, хичээл номондоо сайн, бусдад их тусархуу хүүхэд байгаа юм. Элдэв муу зан байхгүй. Эгчдээ тус болоод хоолыг нь хийж өгөөд хүүхдүүдийг нь хараад байж байдаг. ...” /1хх 131-132/,
гэрч О.Агийн “...Э.Н нь миний төрсөн хүүхэд болох Чийн төрсөн охин байгаа юм. Харин Ү.А нь миний төрсөн охин Бийн нөхөр юм. 2020 оны 8 дугаар сард миний зээ охин Нийг эгч Бийг нь бараадуулж Улаанбаатар хот руу шилжүүлсэн. Тэр цагаас хойш Н нь Б эгчийндээ нөхөр А болон хоёр хүүхдийнх нь хамт амьдарч байгаа. ...Ээж Ч нь Улаанбаатар хотод барилга дээр тогооч ажил хийдэг байсан болохоор хичээл нь амрахаар Нийг явуулчих гэхээр нь би Архангай аймгаас унаанд суулгаад явуулчихдаг байсан. Тэгээд хотод очихоор нь тосоод авчихдаг байсан байх. ...” /1хх 207-209/,
яллагдагч Ү.Агийн “...Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н гэх охин 2019 оны 8 дугаар сарын 20-д гаргаад Улаанбаатар хотод манай гэрт ирсэн. Нийг манай эхнэр Б нь өөрийн хоёр хүүхдээ харуулах зорилгоор сургуулиас нь шилжүүлж Нийслэлийн Ерөнхий боловсролын 122 дугаар сургуульд авчирсан. Мөн Нийн ээж Ч болон эмээ А нар нь Архангай аймагт амьдардаг бөгөөд тэд нар нь архины хамааралтай болсон учир эхнэр бид хоёр ярилцаж байгаад гэртээ байлгахаар болсон. Харин Нийг авчираад удаагүй байх үед Короновирус цар тахалт өвчин гарсны улмаас сургууль, цэцэрлэг болон ажил төрөл бүгд каринтелагдсан. Тэр цагаас хойш би болон эхнэр Б, манай хоёр хүүхэд, Н бид нар бүгдээрээ гэртээ хамтдаа байсан. Харин би хүргэлтийн автомашин жолооддог учир өглөө гараад орой ирдэг байсан. Тэрнээс Нийг хүчирхийлж бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. ...Н нь манай эхнэр Бийн төрсөн эгч Чийн охин нь бөгөөд зуны амралтаараа манай гэрт ээжийнхээ хамт ирчихээд явдаг байсан. ...” /1хх 185-188, 2хх 7-9/ гэсэн мэдүүлгүүд,
дуудлага лавлагааны хуудас /1хх 3/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-22/, насанд хүрээгүй хохирогч Э.Нийн нас тоолсон тэмдэглэл /1хх 61-62, 157-158, 216-219/, “...гэмт хэрэг гарсан гэх газрыг насанд хүрээгүй хохирогч Э.Нэр заалгаж очиход тус хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт шандын 11 дүгээр гудамж, 101 тоот байв. Уг газар үзлэг хийх зорилгоор очих үед яллагдагч Агийн ах нь гэх хүн байсан учир насанд хүрээгүй хохирогч Э.Н “би хашаа руу нь ормооргүй байна. Би автомашинаас бууж зааж өгч чадахгүй” гэж мэдэгдсэн. ...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 228-230/, Ү.А, Ч.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх 66/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн. ...” гэж хуульчилсан байхад анхан шатны шүүхээс “...бага насны буюу 14 насанд хүрээгүй байхад болон 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, үргэлжилсэн үйлдлээр хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож. ...” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Боржигон овогт Үржинбадамын Аг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.
Ү.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Ү.Агээс “...2016-2018 онуудад хохирогч манай гэрт ирж байгаагүй. Мөн намайг тоосгоны үйлдвэрт ажилладаг гэж, мөн илүү гэрт бэлгийн харьцаанд орсон талаар худал мэдүүлсэн. ...” гэх агуулга бүхий, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэйгээс “...хууль бус ажиллагаа хийж шинжээч томилсон, түүний дагуу шинжээчийн дүгнэлт гарсан, хохирогч бичиг үсэг мэдэхгүй гэдгээ мэдүүлсээр байхад анхан шатны шүүхээс “бичиг үсэг огт мэдэхгүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй болно” гэж дүгнэсэн, тухайн хэрэг болсон гэх газруудыг газар дээр нь шалгаж хэргийг бодит байдлыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ... “ гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Хохирогч Э.Нийн “...Би А ахаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. ...” /1хх 175-179/ гэсэн мэдүүлэг, “...охин хальс 3,5,7,9 цагийн байрлалтай хуучин урагдалтай байна. ...” гэх 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 6717 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 13-17/, болон бусад нотлох баримтуудаар Ү.А нь насанд хүрээгүй хохирогч Э.Нийг хүчиндсэн болох нь тогтоогдож байх тул “Э.Нийн хүчиндээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.19-т “...садангийн хүн гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д заасан гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг. ...” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг. ...” гэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд. ...” гэж хуульчилснаас үзвэл шүүгдэгч Ү.Агийн эхнэр Ч.Бийн төрсөн эгчийн охин болох насанд хүрээгүй хохирогч Э.Н нь шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий гэж үзнэ.
Хохирогч Э.Н нь 2016-2018 онуудад зуны амралтаараа Ү.Агийн гэрт очидог байсан болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Нийн “...Би багаасаа зуны амралтаараа эгч Бийн гэрт ирж байдаг байсан. ...” /1хх 175-179/, гэрч Г.Оийн “...Н нь зуны амралтаараа Улаанбаатар хотод байдаг ээжийнхээ эгчийн гэр рүү яваад намар хичээл орох үеэр ирдэг байсан. ...” /1хх 49-51/, гэрч Ч.Чийн “...дүү Б, хүргэн А нар байнгын ажилтай, 2 хүүхэд нь гэртээ байдаг болохоор хань болгох гээд Нийг зуны амралтаар нь явуулдаг байсан. ...” /1хх 131-132/, гэрч О.Агийн “...хичээл нь амрахаар Нийг явуулчих гэхээр нь би Архангай аймгаас унаанд суулгаад явуулчихдаг байсан. Тэгээд хотод очихоор нь тосоод авчихдаг байсан байх. ...” /1хх 207-209/ гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд үүнийг няцаан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн шүүгдэгч Ү.А нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт шандын 11 дүгээр гудамж, 101 тоот үйлдвэрт ажилладаг байсан болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Нийн “...Манай ээж Эмээлтэд тоосгоны үйлдвэр дээр тогоочоор байрлаж ажилладаг байх үед нь би заримдаа очиж цугтаа хонодог байсан юм. Харин би тэнд очиж ээжтэй 2-3 хоночихоод 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Б эгчийнхээ гэр рүү явахаар болоод ах Агийн ажил тарахаар нь цугтаа машинтай нь явахаар болсон. Манай ээж ажил дээрээ үлдсэн. А ах мөн тэр тоосгоны үйлдвэр дээр ажилладаг байсан. ...” /1хх 175-179/, гэрч Ч.Бийн “...Манай эгч Ч нь манай нөхөр Агийн төрсөн ахынх нь махны үйлдвэрт ажиллаж байсан. Тэр үед манай нөхөр А хүртэл тэр үйлдвэр дээр нь ажиллаж байсан. ...” /1хх 42-43, 212-214/, гэрч Ч.Чийн “...Би 2017 оны намар Улаанбаатар хотод ирээд хүргэн Агийн ажиллаж байсан махны үйлдвэрт тогоочоор 3 сар орчим хугацаанд байрлан ажилласан юм. Тэгэхэд хүргэн А туслах ажилтнаар ажиллаж байсан санагдаж байна. ...” /1хх 131-132/ гэх мэдүүлгүүд, “...гэмт хэрэг гарсан гэх газрыг насанд хүрээгүй хохирогч Э.Нэр заалгаж очиход тус хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт шандын 11 дүгээр гудамж, 101 тоот байв. Уг газар үзлэг хийх зорилгоор очих үед яллагдагч Агийн ах нь гэх хүн байсан учир насанд хүрээгүй хохирогч Э.Н “би хашаа руу нь ормооргүй байна. Би автомашинаас бууж зааж өгч чадахгүй” гэж мэдэгдсэн. ...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 228-230/ зэргээр тогтоогдож байна.
Гэрч Ү.Зийн “...Ах маань 1992 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд элсэн суралцаж, 4 дүгээр анги хүртэлээ сурч байгаад сургуулиасаа гарсан. ...” /1хх 222-224/ гэх мэдүүлэг, гэрч Ч.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ү.А ойр зуурын юм уншиж чаддаг, нухацтай уншиж байхыг нь харж байгаагүй. ...” /1хх 12/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Ү.Аг монгол хэл, бичиг мэдэхгүй гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд түүнээс яллагдагчаар удаа дараа мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Т.Золбаярыг оролцуулж, шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ж.Ганболд, Т.Болбаяр, М.Билгүтэй нарын хамт оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөгч шинжээч томилж, үүний дагуу 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 6717 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна. ...” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.
Харин 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу шинжээчийн дүгнэлт танилцуулсны дараа Г.Анхжаргалыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож /хх 54/ шийдвэрлэсэн байх тул үүнийг цаашид анхаарвал зохино.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдож тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хийсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Ү.А, түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ү.А нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 65 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Боржигон овогт Үржинбадамын Аг гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай Э.Нийг бага насны буюу 14 насанд хүрээгүй байхад болон 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, үргэлжилсэн үйлдлээр хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг,
“...Боржигон овогт Үржинбадамын Аг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.А нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 65 хоног /жаран тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ