Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 140/ШШ2024/00313

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ********* сумын ******* баг ***** тоотод оршин суух хаягтай Ж**********гийн М*********ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******** сумын ********* баг, ******** хэсэг, ****************** орон сууцанд оршин суух хаягтай А********н А*************д холбогдох,

3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М********** нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ж.М********** миний бие нь А.А********** гэх залуугаас Завхан аймгийн ******* сумын ******** багт байрлалтай *************** орон сууцанд байрыг 8,0 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар А.А************* нь намайг та урьдчилгаа 3,0 сая төгрөг шилжүүлчих, тэгээд би танд байрныхаа гэрчилгээг шилжүүлэхээр та үлдэгдэл 5,0 сая төгрөгийг гаргаж өгөөрэй гэж хэлэхээр нь би 2023 оны 1 сарын 30-ны өдөр 2,0 сая төгрөгийг, мөн 2023 оны 2 сарын 13-ны өдөр 1,0 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд би байраа харах гэтэл цонх үүдийг нь таглаад түгжсэн байдалтай. Цонхоор харах гэтэл паниараар таглачихсан байсан. Тэгээд би байшин доторхыг нь харж чадаагүйгээр дээрх мөнгийг шилжүүлсэн юм. Гэтэл түүнээс хойш А.А************** нь надтай холбоо барилгүйгээр алга болсон. Иймд А.А*********аас надад зарсан ************ байрны **** айлын байрыг суллаж өгөх, үгүй бол миний байр авахаар урьдчилгаанд шилжүүлж өгсөн 3,0 сая төгрөгийг буцааж гаргуулахаар танай шүүхэд хандаж байна.

Иймд А.А************аас байрны урьдчилгаанд өгсөн 3,0 сая төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.М********** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.М******** миний бие нь А.А**********д холбогдуулан 3,0 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. А.А************ нь 3,0 сая төгрөгийг бүрэн төлсөн байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.М********** нь хариуцагч А.А*********д холбогдуулан 3,000,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.А********** нь 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч А.А*********** нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.М************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А*********аас 31,475 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 31,475 төгрөг тус тус гаргуулж, нийт 62,950 төгрөгийг нэхэмжлэгч Ж.М**********д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.М**********ийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хариуцагч А.А*********** нь бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Мядагмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А***********аас 31,475 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 31,475 төгрөг тус тус гаргуулж, нийт 62,950 төгрөгийг нэхэмжлэгч Ж.М**********д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ