Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 140/ШШ2024/00315

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******** дүүрэг ****** хороо, ************************ байршилтай, ************ ХХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ************* сумын ********** багт оршин суух Я**********н Ж***********т холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1,490,535 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************** ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Я.Ж********** нь *******************ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр *************** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Я.Ж*********** нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр сарын 3,0% хүүтэй 500,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөгийг 3.0% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Я.Ж**************с зээлийн гэрээний үүрэгт 1,490,535 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Жич: Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг **************-ын Хаан банк дахь ************* тоот дансанд төлж болно гэжээ.

Хариуцагч Я.Ж************ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Я.Ж************* нь **************** банк бус санхүүгийн байгууллагаас 1,490,535 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Уг зээлийг буцааж төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ************* ББСБ ХХК нь хариуцагч Я.Ж************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,490,535 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Я.Ж************* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...Я.Ж************** миний бие 1.490.535 төгрөгийг буцааж төлөхөд татгалзах зүйлгүй байна... гэжээ.

Нэхэмжлэгч *************** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1.490.535 төгрөгийг хариуцагч Я.Ж************ нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч ********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Я.Ж***********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.490.535 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Я.Ж************* бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,799 төгрөгийг улсын орлого болгож, улсын төсвийн данс буюу 100091700941 тоот данснаас 19,399 төгрөгийг, хариуцагч Я.Ж************ээс 19,399 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч Я.Ж**********т сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Т.БАЛЖИННЯМ