Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 676

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Д ын С д холбогдох эрүүгийн 201725011082 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, группэд байдаг, гэх газар оршин суух  овогт Д ын С

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар байрны тоотод оршин суух өөрийн төрсөн ах Д.Б ийн гэрт бэр болох Г.О тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь хөөргөөр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед төрсөн ахтайгаа золгох гэж очсон юм. Өмнөх жил бид нарыг ирж золгох хэрэггүй гэж О надад хэлж байсан. Гэвч дараа нь “та нар ирж золгосонгүй” гэж утсаар мессеж бичээд байсан. О “ахтай очиж золгох хэрэгтэй” гээд ахын гэрт бид нар бүгд эрүүл золгохоор очсон. О хаалга онгойлгож өгөөд “та нар ахыгаа тасарсан хойно ирлээ дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар “уучлаарай орой ирлээ” гэж хэлээд орсон. Б нь тавагтай идээнийхээ ард унтаж байгаа байдалтай байсан. Тэгээд бид нарыг орж ирэхэд өндийж босч ирээд золгосон. Би Б ийн зүүн гар талд ганцаараа сууж байсан. Тэгээд хөөргөө гаргаж ирээд тамхилсан. О эгч цай чанаж, бууз жигнэх гээд гал тогоо руу орсон. Бид нар суугаад үлдсэн. Түрүүлж ирсэн согтуу дүү намайг та гэдэс гарч байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би Монгол хүн цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэж хэлсэн. О Л той үг сөргөж эхэлсэн. О О рүү дайрсан хандлага гаргасан. Б О руу чи юу гээд байгаа юм гээд задалчихсан архи авч шидсэн. Би юу болоод байна вэ гээд гайхаад сууж байхад тархи руу “лүк” гээд явчихсан. Миний хөлний хажууд цэнхэр өнгийн шилтэй “Эвок” гэдэг нэртэй архи байсан. Би яаж байгаа юм бэ гээд тэр архийг нь аваад далайхад Лхагвадорж миний гарыг цохиход гарт байсан архи унасан. Би хөөргийг нь аваад дахиад шидэх гэхэд Л дахиад миний гарыг цохисон. Тэгэхэд хөөрөг хана руу шидэгдсэн. Б намайг шууд заамдаж аваад түрж унагасан. О миний араас малгайг минь авч шидээд хөөсөн. Миний дээлийг урчихсан байсан. Бид нар золгохгүй гэдгээрээ золгохгүй байдаг байж гэж бодсон. Би тэгээд гэртээ ирсэн. Маргааш нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаа нар ирсэн. Цагдаа нар надаар драгер багажаар үлээлгэсэн гэв.

Шүүгдэгч Д.С ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Цагаан сарын шинийн нэгний өдөр өөрийн төрсөн ах Б дээр золгох гээд очсон юм. Орох үед хаалга Б ахын эхнэр О нь онгойлгож өгөөд та нар ахыгаа тасарсан хойно нь ирлээ дээ гэж хэлсэн. Тэгээд бид нар зочны өрөө рүү нь орсон чинь буйдан дээрээ Б ах унтаж байсан. Тэгээд наад талд нь манай төрсөн дүү Л ирчихсэн сууж байсан. …О цай аягалаад тэгсэн Л над руу согтуурхаад хөөргөө бариад “гуйлгачин, бадарчин минь гэдэс гарч явна уу” гэж хэлсэн юм. Л доошоогоо Ож, От нартай хүртэл өдөж барьсан үгээр хөөрөглөсөн юм. Хорчин энэ тэр гээд тэгээд Л, О нар хоорондоо хэг ёг хийгээд унасан юм. Тэгсэн гэнэт Б ах задалсан ширээн дээр байсан архийг аваад шууд Ож г цохих гээд шидсэн юм. Тэгэхээр нь Л дунд нь ороод бужигналдаад унасан. Тэгсэн гэнэт миний толгой лүк гээд явчихсан. Тэгсэн өндөр цэнхэр шилтэй архиар миний толгой руу их хүчтэй цохисон. Миний зүүн хөлний доор шилтэй архи унасан. Тэгээд би яадаг хүүр вэ гээд нөгөө архийг аваад Б г цохих гэсэн чинь Л голоор ороод тэгээд архи унасан юм. Тэгсэн чинь Б ийн урд байсан цагаан шүрэн сийлбэртэй хөөргийг аваад Б руу шидсэн чинь Л голоор орсон, тэгсэн чинь дээшээ хөөрөөд унасан, хаана унасаныг би мэдэхгүй дараа нь шил дуугараад байсан, хананд байсан жаазтай юм хагарсан. Би О рүү шидээгүй, О бүүр гал тогооны тэнд нилээн хол байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/,

Хохирогч Г.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ож, С, Л нар нь хоорондоо муудалцаад тэгээд би очтол хоорондоо муудалцсан байдалтай байсан. Тэгсэн чинь Ож нь намайг хэл амаар доромжлоод янхан хүүхэн минь чи муу их цаджээ гэхээр нь юу гэнээ гэсэн чинь дахиад чи муу янхан биеэ үнэлэгч байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ож г манайхаас гар гэсэн чинь Ож намайг түлхээд сервантны шилэн эдлэл хагарсан. Тэгэхээр нь зайл гэж хэлсэн чинь С нь манай нөхрийн ширээн дээр байсан хөөргийг миний духны баруун дээд хэсэгт хүчтэй нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо барьцалдаад зодоон хийсэн. Тэгээд манай нөхөр тэд нартай муудалцаж барьцалдаад тэгээд манай нөхрийг доромжилоод гараад явцгаасан юм. Хүүхдүүд уйлаад бөөн юм болсон. С нь намайг зүүн хөл рүү өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхдээ хөлөө үзүүлээгүй. Маргааш нь буюу шинийн 2-ны өдөр нөхөр Б ийн хамт учрыг нь олох гээд замаас такси бариад О ын гэрт очтол гэрт нь ороогүй таксинд суугаад явж байтал такси руу С нь 6 том чулуу шидэж 4 чулуу нь тус машиныг гэмтээсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст гомдол гаргасан. Тэгээд би учрыг олохгүй юм байна гэж бодоод 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гомдол гаргасан юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч Д.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Ож нь эхлээд Оийг толгойгоор нь хүчтэй сервант руу түлхэж унагаж тархи нь доргисон. Харин С нь миний том цагаан шүрэн хөөргөөр О ийн духны баруун хэсэгт цохисноос болж хавдаж хөхөрсөн…” гэх мэдүүлэг. /хэргийн 69 дугаар хуудас/,

Гэрч Д.О ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “…Л ах Стэй хөөрөглөхдөө “сайхан гуйрамчилж явна уу” гэж хэлсэн Ож тай хөөрөглөхдөө “сайхан гуулигчилж явна уу” гэж хэлсэн. Тэгээд надтай хөөрөглөхдөө “сайхан хор найруулж явна уу” гэж хэлсэн. Миний бодлоор бид 3-аас өмнө Л түрүүлж ирсэн болохоор нилээд их юм Б ахтай ярьсан байх гэж бодож байна. О эгч хүртэл архи уучихсан байсан, цагаан сар байсан болохоор их эвгүй уур амьсгалтай болчихсон. Тэгсэн О эгч бууз жигнэе гээд гал тогоон дээрээ очсон юм. Тэгэхээр нь би бууз жигнээд хэрэггүй гэсэн юм. Тэгээд явцгаая гэсэн чинь бууз жигнэнэ гээд гал тогооныхоо хажууд байсан. Тэгээд бид нар хажууд нь сууж байсан чинь Ож ах Л ахад “чи цагаан сарын билэгтэй өдөр хүнтэй яаж тамхилаад байгаа юм вэ гэсэн. …Б ах өөрийнхөө урд байсан “Ивок” нэртэй урт хүзүүтэй шилтэй архиар цохих гэсэн чинь Л ах голоор нь ороод яг ч цохиогүй тэгсэн чинь эргээд Б ах өөрийхөө хажууд сууж байсан С ахын толгой руу цохисон. Тэгээд С ах хүүе яаж байна гэсэн чинь хойшоогоо түрж чирч гаргах гээд байгаа юм уу хаашаа юм сервантаа хамаад тэгсэн Ож Л ийг чамаас боллоо гээд яг ч хоорондоо зодоон хийгээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ¹ 3232 дүгнэлтэд “Г.О ийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи дүгээр зүйлийн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 29 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 94 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны 426 дугаар байрны 106 тоотод оршин суух өөрийн төрсөн ах Д.Б ийн гэрт бэр болох Г.О тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь хөөргөөр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Д.С д холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Д ын Б д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.