Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 135/шш2024/00895

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01019/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** гудамж, ***** тоотод байрлах, ************ ХК-ий хүсэлттэй,

 

******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ************ ХК нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

Зээлдэгч ******* /РД: *****/, ******* /РД: *****/ нар нь ************ны Дархан салбарын Найрамдал тооцооны төвөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ****** тоот гэрээгээр 5,977,396 төгрөгийн цалингийн зээл авсан. Хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа одоо амьдрахгүй байгаа. ************ны зүгээс зээлийн хувийн хэрэгт авагдсан *******ын оршин сууж байсан хаягт очсон боловч амьдрахаа больсон байсан. Банкны зүгээс *******ын оршин суугаа газрыг тодорхойлохын тулд өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч хаягийг тодруулж чадаагүй. Иймд ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийн тогтоож өгнө үү. гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, ****** дугаартай зээлийн гэрээ, ******-1, ******-2, ******-3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүд, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, дугаартай Барьцааны гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, *******ын иргэний үнэмлэхийн мэдээлэл хуулбар, 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 01/3526 дугаартай итгэмжлэл, 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 29/3566 дугаартай итгэмжлэл, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ************ ХК-ий гаргасан ******* эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 07-ны өдрийн дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж хуульчилжээ.

 

Иймд хүсэлт гаргагч ************ ХК-ийн гаргасан ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан ***** регистрийн дугаартай, эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. *******ын хаягийг тодруулсны эцэст хүсэлт гаргагч ************ ХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /*****, *****/-гийн утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ