Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/02255

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 24 101/ШШ2024/02255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогтой ******* /ИБД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

3,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.*******,

Хариуцагчийн төлөөлөгч Т.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч С.******* /Ү-*******/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Баатархүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч миний бие 2022 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн таун хотхонд байрлах 6 давхар авто зогсоолын тоот авто зогсоолыг түрээсийн төлбөр 2,800,000 төгрөг, барьцаа төлбөр 400,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг төлж түрээслэхээр хариуцагч ******* ХХК-тай харилцан тохиролцсон.

Нийт 3,200,000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 11 сарын 17-нд өөрийн Голомт банк дахь тоот данснаас бүрэн шилжүүлж төлсөн. Үүнээс нэг жилийн дараа буюу 2023 оны 11 сарын 17-нд авто зогсоол түрээслэх хугацаа дууссан. Авто зогсоолыг түрээсэлж байх хугацаанд Борлуулалтын албаны ажилтан Номин гэх хүн авто зогсоолын ашиглалт, гэрээний сунгалт, хугацаа зэргийн талаар өөрийн 94058858 дугаараас мэдээлэл өгч харилцдаг байсан. Авто зогсоолыг түрээслэх хугацаа дуусгавар болох үеэс ******* ХХК-ийн авто зогсоол хариуцсан уг ажилтнаас авто зогсоолын гэрээний хугацаа дуусах гэж байгааг сануулж, сунгах эсэх талаар удаа дараа лавлаж, сунгах санал тавьж байсан.

Миний бие уг авто зогсоолын гэрээг сунгах талаар мэдэгдэж, 2024 оны 01 сарын 23-ны өдөр 1 жилийн төлбөр болох 2,800,000 төгрөгийг ******* ХХК-ийн Голомт банк дахь тоот данс руу өөрийн Голомт банк дахь ******* (USD) тоот данснаас шилжүүлсэн.

2024 оны 01 сарын 23-ны өдрөөс эхлэн авто зогсоолоо ашиглаж эхэлсэн боловч хариуцагч компанийн ажилтнаас 2024 оны 01 сарын 29-ний өдөр тухайн авто зогсоолын бүртгэл хийгдсэн БЗД ** хороо, улс гудамж, * хотхон ** байр ** тоот айл нь СӨХ-нд өртэй тул авто зогсоол ашиглуулах боломжгүй талаар мэдэгдсэн ба нэхэмжлэгч миний төлсөн мөнгийг уг айлын СӨХ-ны төлбөрт суутгана, чи нөгөө айлтайгаа учраа ол гэдэг тайлбар өгсөн.

Үүний дараа миний зүгээс хариуцагч компанид авто зогсоолыг надад ашиглуулах эсхүл төлбөрийг буцааж өгөх талаар шаардлага тавьж, удаа дараа уулзалт хийсэн боловч ******* ХХК-ийн санхүүгийн албаны дарга Даваажав гэх хүн нөгөө айлынхаа СӨХ-ийн төлбөрийг төлүүлчих тэгвэл би мөнгийг чинь гаргаж өгье гэдэг тайлбар өгсөн.

Түүнчлэн 2024 оны 02 сарын 23-ны өдөр тус авто зогсоолыг чөлөөлөхийг шаардаж, авто зогсоолоос албадан гаргасан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт "Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй." 492.1.1 дэх хэсэгт "Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж заасан ба ******* ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээг сунгаж байгуулагдсан гэж ойлгож авто зогсоолын түрээсийн төлбөрийг хариуцагч ******* ХХК-руу шилжүүлсэн боловч надад авто зогсоолыг ашиглуулахгүй, гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж, миний төлсөн төлбөрийг танил хүний огт хамааралгүй СӨХ-ны төлбөрт суутгасан гэсэн хууль бус тайлбар өгч, танил айлаасаа мөнгөө ав гэсэн илт хууль бус, үндэслэлгүй шаардлага тавьж авто зогсоолыг албадан чөлөөлүүлсэн.

Иймд дээрх хуулийн заалтын дагуу хариуцагч ******* ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул хариуцагчаас авто зогсоолын түрээсийн төлбөрт төлсөн 2,800,000 төгрөг, барьцаа төлбөрт төлсөн 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-с гаргуулж нэхэмжлэгч надад олгож өгнө үү. гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хянагдаж буй Х.ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох хэргийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

******* ХХК нь иргэн Л.той харилцан тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр No дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан болно.

Энэхүү гэрээгээр Баянзүрх дүүрэг, **-р хороо, таун хотхон * давхар авто зогсоолын давхрын тоот автомашины зогсоолыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээсэлж, түрээсийн төлбөр жилийн 2,800,000 төгрөгийг төлөхөөр болсон. "*******" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж авто зогсоолыг Л.ийн эзэмшилд шилжүүлсэн. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө түрээслэгч гэрээг сунгах хүсэлтээ түрээслүүлэгчид бичгээр өгнө. Түрээслэгч гэрээг сунгах хүсэлтээ өгөөгүй, өгсөн боловч түрээслүүлэгч зөвшөөрөөгүй бол гэрээний 2.1-д заасан өдөр түрээсийн хугацаа дуусна гэж заасан бөгөөд түрээсийн гэрээнд заасан хугацаанд түрээслэгч нь гэрээний хугацааг сунгах талаар мэдэгдээгүй учраас ******* ХХК-ийн зүгээс Л.той байгуулсан түрээсийн гэрээг цуцалж авто машины зогсоолыг хүлээн авсан болно. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х.******* гэх хүн ирж түрээсийн гэрээ цуцалсан учраас 2024 онд түрээслэхээр шилжүүлсэн түрээсийн төлбөрөө авмаар байна гэдэг шаардлага тавьсан манай компанийн хувьд Х.******* гэдэг хүнтэй ямар ч түрээсийн гэрээ байгуулаагүй эрх зүйн харилцаа үүсээгүй учраас төлбөр мөнгө буцаан өгөх зүйл байхгүй талаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгч Х.ийн 2024 оны 01 сарын 23-ны өдөр шилжүүлсэн гэх 2.800.000 төгрөгийн зориулалт нь гражийн төлбөр гэж ******* ХХК-ийн голомт банк дахь эзэмшлийн дансанд орж ирсэн бөгөөд бидний хувьд Л.ийг шилжүүлсэн гэж ойлгож байгаа. Тиймээс дээрх түрээсийн гэрээний дагуу Л. болон манай компани хоёрын түрээсийн гэрээтэй холбоотой асуудал бөгөөд Х.*******д ямар ч хамааралгүй зүйл юм.гэжээ.

 

3. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 1-12 хуудсан дахь баримтууд, хариуцагч тал хавтаст хэргийн 27-30 хуудсан дахь хариу тайлбар, түрээсийн гэрээ, 7-н давхар гражийн зогсоолын түрээсийн зөвшөөрөл, СӨХ-н төлбөрийн хуудас зэрэг баримтыг гарган өгч, шүүхийн журмаар утасны мессэжинд үзлэг хийсэн тэмдэглэл баримт хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан автозогсоолын төлбөрт шилжүүлсэн 2,800,000 төгрөг, барьцаанд төлсөн 400,000 төгрөг төлсөн нийт 3,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй, Л. гэх хүн автомашины түрээсийн гэрээ байгуулсан тул тэр хүн нэхээгүй, Л. нь СӨХ-ийн төлбөрийн өртэй байсан тул мөнгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

4. Хэргийн үйл баримтын талаар;

******* ХХК, Л.той нар нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Түрээсийн № гэрээгээр түрээслүүлэгч ******* ХХК нь түрээслэгч Л.т Баянзүрх дүүрэг, 26-р хороо, таун хотхон 7 давхар авто зогсоолын давхрын тоот автомашины зогсоолыг 33 34 УНВ маркийн улсын дугаартай автомашиныг байрлуулах, гэрээний хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 2023 оны 11 сарын 17-ны өдрийн хүртэл 1 жилийн хугацаатайгаар, түрээсийн төлбөрийг жилийн 2,800,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Улмаар 7-н давхар гражийн зогсоолын түрээсийн зөвшөөрлийг зөвхөн программд бүртгэлтэй УНВ 33 34 автомашиныг нэвтрүүлэхээр олгожээ.

таун хотхоны 7 давхар автозогсоолыг зөвхөн хотхоны оршин суугчдад түрээсэлдэг тул тухайн байрны оршин суугч Л.ийн нэрээр гэрээ байгуулж, гэрээнд бичигдсэн утасны дугаар, 33 34 УНВ улсын дугаартай автомашин миний өмнөх жил унаж байсан машин, миний утасны дугаар гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ба хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүсээгүй гэж маргаж байгаа боловч дээрх үйл баримтыг баримтаар няцаагаагүй байна.

Гэрээнд Л. гэж бичигдсэн ба тухайн оршин суугч нь хотхоны оршин суугч мөн эсэх талаар баримт авагдаагүй, гэрээнд Л.ийн өмнөөс нэхэмжлэгч гарын үсэг зурсан, Л. уг хэрэгт тайлбар, мэдүүлэг өгөөгүй, эрх ашиг хөндөгдсөн этгээдийн хувиар оролцоогүй, дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал маргаантай боловч өнгөрсөн 1 жилийн хугацаанд автозогсоол түрээсэлсэн асуудалд талууд маргаагүй тул гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх дүгнэлт хийгээгүй.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа үүсгээгүй, автозогсоолыг өөр хүнд ашиглуулсан үндэслэлээр гэрээ цуцалж байгаа гэж 2 өөрөөр тайлбарлаж байгаа боловч аль ч тохиолдолд нэхэмжлэгчээс 2024 оны авто зогсоол түрээсийн төлбөрт шилжүүлсэн мөнгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Л.ийн нэрээр гэрээ байгуулж, 2023 онд автозогсоолыг нэхэмжлэгч ашигласан, СӨХ-ийн төлбөрийн өртэй асуудлаас 2024 онд автозогсоолыг ашиглуулахгүй болсон үйл баримт зохигчийн тайлбар, чатад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

СӨХ-ийн төлбөрийг шаардах эрх ******* ХХК-д үүссэн баримтгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Х.******* нь Баянзүрх дүүрэг, 26-р хороо, таун хотхон 7 давхар авто зогсоолын давхрын тоот автомашины зогсоолыг үргэлжлүүлэн түрээслэхээр санал тавьж, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 жилийн түрээсийн төлбөрт 2,800,000 төгрөгийг Голомт банкин дахь өөрийн данснаас ******* ХХК-д шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-5/

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2024 онд авто зогсоол түрээслэх эсхүл хөлслөх гэрээ байгуулагдаагүй, ******* ХХК нь нэхэмжлэгчид зогсоол ашиглуулахаас татгалзсан тул нэхэмжлэгч 2024 оны түрээсийн төлбөрт шилжүүлсэн 2,800,00 төгрөгийг буцаан шаардах эрх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үүснэ.

Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зогсоолын түрээсийн төлбөрт 2,800,000 төгрөг шилжүүлсэн тул уг мөнгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй, харин 2023 онд шилжүүлсэн барьцаа төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 2,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгож, нэхэмжлэлээс 400,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 59,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ