Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2024/01997

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 15 101/ШШ2024/01997

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ХХК /рд: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /ИБД:*******/-д холбогдох,

 

4,568,606.49 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн А.******* нь манай компанитай 2022 оны 01-р сарын 24-ний өдөр БЗГ/2022-******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,769,910 төгрөгийг сарын 2.55%-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар зөөврийн компьютер худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч А.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Aser AN515-57-75SX i7-11800H 16GB 1TB SSD RTX3060 6GB загварын компьютерыг ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч А.******* нь БЗГ/2022-******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 12-р сарын 12-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 6,474,678.24 төгрөг төлөх байснаас нийт 2,453,871 төгрөг төлж, 4,020,807.24 төгрөгийг зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зорчин 418 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч А.******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зорчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч А.******* нь БЗГ/2022-******* тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,464,412.99 төгрөг, зээлийн хүү 1,093,199.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,994.41 төгрөг, нийт 4,568,606.49 төгрөгийн зээлийн өртэй болоод байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд зээлдэгч А.*******ас зээлийн гэрээний үүрэгт 4,568,606.49 төгрөг төлбөрийг гаргуулж өгнө үү.гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

А.******* нь 2022 оны 01 сарын 24-ны өдөр NoБЗГ/2022-******* дугаартай Барьцаат зээлийн гэрээ гэх гэрээг байгуулан "*******" ХХ-аас 4,769,910 төгрөгийг нэг сарын 2.55%-н хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн гэрээний "Хавсралт 1"-т зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргасан байна. Тус хуваарийн дагуу зээлдэгч А.******* нь 24 сарын хугацаанд сар бүр 268,174.51 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Зээлийн нийт эргэн төлөлт нь хүүтэйгээ нийлээд нийтдээ 6,401,834.73 төгрөг байна. "*******" ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд хуваарийн дагуу нийт 6,474,678,24 төлөх байснаас нийт 2,453,871 төгрөг төлж 4,020,807.24 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 418 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна... гэж бичсэн бөгөөд зээлийн гэрээнд бичигдсэн төлбөрийг хэтрүүлэн бичсэн байна. Зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж чадаагүй шалтгааныг тайлбарлавал хариуцагч А.******* нь санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн юм. Нэхэмжлэлд ... Зээлдэгч А.******* нь БЗГ/2022-28 тоот зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 3,464,412.99 төгрөг, зээлийн хүү 1,093,199.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,994.41 төгрөг, Нийт зээл 4,568,606.49 төгрөгийн өр төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт "******* ХХК-д гаргуулж өгнө үү. гэж бичсэн байна. Тайлбарлавал: Зээлийн гэрээнд бичигдсэн үндсэн зээлийн төлбөр, хүү зэргийг хэтрүүлэн бичсэн байна. Зээлдэгч А.******* нь зээлийн гэрээний дагуу өнөөдрийг хүртэл нийтдээ 2,453,871 төгрөгийг 10 удаагийн гүйлгээгээр төлсөн билээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэргийн 15 дугаар хуудаст авагдсан Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга-т бичигдсэн зээлийн эргэн төлөлтийн талаарх мэдээлэл нь А.*******-н төлсөн зээлийн эргэн төлөлт мөн юм. Тус хуулгаар 268,500 орчим төгрөгийн төлөлтийг 8 удаа, 200,000 төгрөгийн төлөлт 1 удаа, 100,000 төгрөгийг 1 удаа төлсөн. Энэ нь нийтдээ 270,000 орчим төгрөгөөр 9 удаагийн төлөлт хийсэн гэж үзэхээр байна. Зээлийн гэрээний хавсралт 1-т заагдсан төлбөрийн графикийг харвал нийтдээ 9 удаагийн төлөлт хийсний дараагаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,284,479 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 703,778 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь зээлийн гэрээний дагуу нийт төлөх төлбөр нь 3,988,254 төгрөг байна. Иймд нэхэмжлэлд бичигдсэн 4,568,606.49 төгрөгөөс илүү бичигдсэн 580,352 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэж үзсэн гэв.

3. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагчийн оршин суух хаягийн лавлагаа, нэмэлт барьцаа хөрөнгө баримт, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч шүүхэд нотлох баримт бүрдүүлж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан үндсэн зээл 3,464,412.99 төгрөг, хүү 1,093,199.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,994.41 төгрөг, нийт 4,568,606.49 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Б.Алтанабагана нэхэмжлэлээс 580,352 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №БЗГ/2022-******* барьцаат зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК-нь зээлдэгч Б.******* 4,769,910 төгрөгийг, сарын 2,55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, зээл, хүүг эргэн төлөлтийн хуваарь гаргажээ. /хх-7-11/

Нэхэмжлэгч ******* ХХК нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд хамаарахгүй тул талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зохицуулалтын хүрээнд хамаарна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээг хүүтэй байхаар бичгээр байгуулсан байна.

Хариуцагч нь зөөврийн компьютер авах зорилгоор зээл авч, нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг бараа борлуулагчийн данс руу бэлэн бусаар шилжүүлэхээр гэрээнд зааж, барьцаалуулагч нь зээлээр худалдан авсан эд хөрөнгө болон бусад өөрийн эзэмшлийн хөрөнгийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан боловч нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт мөнгө шаардаж, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй байна.

Гэрээний хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусах боловч гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4-т зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалж, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийг тооцоолол хийж, гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд хандаж шаардсан байна.

Хариуцагч зээлийн тооцооллыг буруу гарсан гэж маргаж байгаа боловч түүний тайлбарыг нотлох баримтгүй, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримтад тусгагдсан зээлд төлсөн 10 удаагийн төлөлт, 2,453,871 төгрөгийн дүнтэй маргаангүй байна.

Иймд хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,769,910 төгрөгөөс төлсөн 1,305,497.01 төгрөгийг хасч үндсэн зээлийн үлдэгдэл 3,464,412.99 төгрөг, хүү 1,093,199.09 төгрөг, нийт 4,557,611.28 төгрөг төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримтаас тооцож үзэхэд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй ба зээлийн тооцооллыг шүүх хийхдээ нэмэгдүүлэн хүүг хасч тооцов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 88,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 87,872 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******ас үндсэн зээлийн үлдэгдэл 3,464,412.99 төгрөг, хүү 1,093,199.09 төгрөг, нийт 4,557,611.28 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,995.21 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 87,872 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ