Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Ц ийн Б д холбогдох эрүүгийн 1706 0117 60161 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Цийн Б, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Б  нь орчиндоо аюул учруулж болох амьтныг буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цахлайн 12 гудамжны 17 тоотод иргэн Х.Баратын зүүн гар, зүүн шуу, зүүн гуя хэсэгт хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Х.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “Ж гэх эмэгтэй надтай таараад та манай гэрээр орохгүй яасан юм гэж хэлээд буцаад явахдаа намайг машинд суулгаад манайд очих уу гэхээр нь би явахгүй гээд үлдээд надтай цуг явж байсан Д д хэлсэн чинь яах юм бэ гэхээр нь за яахав гээд цуг очоод тухайн айлын хашааг нүдсэн чинь Ж гарч ирэхээр нь нохойгоо барь гэсэн чинь нохой зүгээр гээд бид хоёрыг гэр рүүгээ дагуулаад орсон чинь нөхөр Б нь сандал дээр согтуу сууж байсан, ахиад нэг эмэгтэй согтуу сууж байсан. Гэрээс нь гарах болоод би Дийн араас алхаад явж байгаад Ж д нохойгоо хорь гэсэн чинь өө зүгээр зүгээр гээд байсан, тэгсэн нохойных нь уяа нь тасраад миний зүүн гарын чигчий хурууг тас хазсан, баруун гарын шуу хэсэгт хазсан, зүүн хөлийн гуяны гадна хэсэгт бас хазсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-12 дугаар хуудас/,

Гэрч Ч.Жын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр манайд найз эмэгтэй Дс ирээд би найзыгаа гаргаж өгөхөөр автобусны буудал руу явж байхдаа Б болон Д хоёртой таарсан. Ингээд би цаашаа найзыгаа дөхүүлж өгчихөөд буцаад ирсэн чинь Б Д хоёр манай гэрт орчихсон архи уугаад сууж байсан. Авчирсан архийг нь хувааж уучихаад Б Д 2  гарч явсан бөгөөд Б нохойд хазуулчихсан. Манай нохой уяатай байсан бөгөөд нохойны хүзүүвч нь мултараад Бг хазсан байсан. Би жоохон согтуу байсан яг гаргаж өгсөн эсэхээ сайн санахгүй байна. Манайх энэ нохойг сүүлийн 5-6 жил тэжээж байгаа бөгөөд манай нөхөр Ц.Б эзэн нь гэж явдаг. Манай нохойнд ямар нэг бичиг баримт байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹4431 дүгнэлтэд “Х.Бын биед зүүн гарын чигчий хурууны 1-р үеийн тайрагдал, зүүн сарвууны чигчий хуруу, зүүн шуу, зүүн гуяны доод хэсэгт шарх, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн гарын чигчий хурууны 1-р үений дайрагдал нь цаашид энгийн хөдөлмөрийн алдалтад тогтонгид 5% нөлөөлнө” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 21 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Ц.Б д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.