Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2024/01857

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 08 101/ШШ2024/01857

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******ийн ******* /ИБД:*******/-д холбогдох,

 

646,480 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч ******* хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлэхэд 646,480 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан.

Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан боловч төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч хөрөнгө, ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 646,480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч хавтаст хэрэгт тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ баримтыг гаргаж өгсөн, хариуцагч хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь барааны төлбөр болох 646,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжээ.

3. Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариуцагчид эрх үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журмын талаар танилцуулж, хэргийн материалтай танилцсан байна.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар ирүүлэх хугацаа 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд тайлбар ирүүлээгүй, хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний хаягаар шуудангаар болон Засаг даргад хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ц.*******ыг ******* нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллаж байхдаа дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч үнийг төлөөлөөгүй болох нь хэрэгт авагдC:\Users\Tuvshinjargal\Desktop\2024.05.14 бумэрдэнэ-отгонбаатар НХАТ төсөл.docxсан тооцооны үлдэгдлийн баталгаа баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ баримтаар тогтоогдож байна, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаагүй, энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

5. Эдгээр баримтаас үзэхэд Ц.******* нь дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч ******* ХХК болон хариуцагч Ц.******* нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ц.******* нь барааны үнэ 646,480 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 20,044.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 20,044.40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******аас барааны төлбөр 646,480 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,044.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 20,044.40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ