| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/08227/И |
| Дугаар | 101/ШШ2024/01738 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2024/01738
2024 04 01 101/ШШ2024/01738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Түвшин-Эрдэнэ бид хоёр 2005 онд танилцаад, 2010 онд гэрлэлтээ батлуулсан. 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү Т.Төгөлдөрсүрэн, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү Т.Чингүүн, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Т.Уудам нар төрсөн. Амьдрах хугацаанд А.Түвшин-Эрдэнэ нь ар гэрээ авч явахгүй, үүрэг хариуцлага хүлээдэггүй, архины хамааралтай байгаад байгаа тул гэрлэлт цуцлуулах шийдвэрт хүрсэн. Том хүү 15 настай. Хүүхдийн асрамжийн тал дээр ярилцсан боловч, өмнөх шүүх хурлаас хойш архи уугаад байгаа, том хүүгээ авч явах чадваргүй гэж үзэж байгаа тул хүүхдийн асрамжийг өөртөө авахаар шийдсэн. Одоо 3 хүүхэдтэйгээ түрээсийн байранд амьдарч байгаа. Скай хапер маркетад кассын ажил хийж байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч А.Түвшин-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
2005 оноос хамт амьдарсан, 2010 онд гэрлэлтээ батлуулсан, бидний дундаас 3 хүүхэд төрсөн, 4 настай хүүг дэгээ төмрөөр түлж гарыг нь түлсэн байсан тул би шийдвэрээсээ буцаж том хүүгээ өөрөө авмаар байна. Би салах бодолгүй байна гэв. Ээж маань онош нь олдохгүй хүнд өвчтэй байгаа, хүүхдийг маань төмрөөр түлсэн байсан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Батцэцэг нь хариуцагч А.Түвшин-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваалгах шаардлагаасаа татгалзжээ.
2. Хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, том хүү Т.Төгөлдсүрэнг өөрийн асрамжид авч, бага 2 хүүг эхэд нь өгөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.
3. Нэхэмжлэгч Б.Батцэцэг, хариуцагч А.Түвшин-Эрдэнэ нар нь 2005 онд танилцаж, гэр бүл болж гэрлэлтээ 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, тэдний дундаас 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүү Дашдорж овогт Түвшин-Эрдэнийн Төгөлдөрсүрэн, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүү Дашдорж овогт Түвшин-Эрдэнийн Чингүүн, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Дашдорж овогт Түвшин-Эрдэнийн Уудам нар төрж, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн эрүүл өсөж байгаа, вакцинд хамрагдсан талаарх эмчийн тодорхойлолт, эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
4. Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2024/03641 захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар хэргийг тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд шилжүүлсэн. /хх-55-58/
Тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрүүлэн зуучлалын уулзалт зохион байгуулсан боловч гэрлэгчид эвлэрэх боломжгүй, хариуцагч А.Түвшин-Эрдэнэ архины хамааралтай учраас гэрлэлтээ цуцлуулна гэх тайлбарыг нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх боломжгүй гэх тайлбар тус тус гаргасан байна. /хх-60/
5. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ЗШ/3771 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврээр А.Түвшин-Эрдэнийн зан үйлд нөлөөлөх 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. /хх-7-9/
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нар цаашид эвлэрч амьдрах хүсэлгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
7. Хариуцагч нь том хүү Т.Төгөлдөрсүрэнг өөрийн асрамжиндаа авна гэж маргаж байгаа боловч хариуцагч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эхнэрээ зодсон, бага насны хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр зөрчлийн арга хэмжээ авагдсан нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа гэх нөхцөл байдлыг харгалзан хүү Т.Төгөлдөрсүрэнг эхийн асрамжид, хүү Т.Чингүүн, Т.Уудам нар нь бага насны хүүхдүүд, хариуцагч нь эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байгаа гэрлэгчдийг бага 2 хүүгийн асрамжийн талаар харилцан тохиролцон тул эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг тайлбарлах нь зүйтэй юм.
9. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн тэтгэлгийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр сар бүр гаргуулж хүү Т.Төгөлдөрсүрэн, Т.Чингүүн, Т.Уудам нарыг эх А.Түвшин-Эрдэнээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ИхМонгол овогт Батдоржийн Батцэцэг /ИБД:111038551461/, хариуцагч Дашдорж овогт Алтангэрэлийн Түвшин-Эрдэнэ /ИБД:111024280283/-д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Дашдорж овогт Түвшин-Эрдэнийн Төгөлдөрсүрэн, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Дашдорж овогт Түвшин-Эрдэнийн Чингүүн, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Дашдорж овогт Түвшин-Эрдэнийн Удам нарыг эх Б.Батцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Дашдорж овогт Түвшин-Эрдэнийн Төгөлдөрсүрэн /рд:УЛ09231370/-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, хүү Дашдорж овогт Түвшин-Эрдэнийн Чингүүн /ИБД:1110570198/, хүү Дашдорж овогт Түвшин-Эрдэнийн Уудам /ИБД:1110570105/ нарыг 11 нас хүртэл тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг А.Түвшин-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээнд өөрчлөлт орох бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 259,563 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид 70,200 төгрөг, улсын орлогод 189,363 төгрөг тус ту олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батчимэгт даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ