| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 2139001290195 |
| Дугаар | 2022/ДШМ/36 |
| Огноо | 2022-05-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Г |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ДШМ/36
2022оны 05 сарын 18-ныөдөр 2022/ДШМ/36 Хэрлэн сум
Д.Г-, Б.С-, Б.Б-
нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
226/2022/0036/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Прокурор Б.Ганзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр /цахимаар/ ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ЗШ/154 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлээр Д.Г-, Б.С-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2139001290195 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Б.Б-ийг Б.С-тэй бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэг оролцоотойгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт 9.7 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олж авсан, 2021 оны 03 дугаар сарын 02-19-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 13-3 тоот, мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн манаачийн байранд тус тус үргэлжилсэн үйлдлээр хадгалсан,
Б.С-ийг Б.Б-тэй бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэг оролцоотойгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт 9.7 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олж авсан, 2021 оны 03 дугаар сарын 02-19-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 13-3 тоот, мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ын манаачийн байранд тус тус үргэлжилсэн үйлдлээр хадгалсан,
Д.Г-ийг гэмт хэрэгт хамтран оролцож үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай, цэвэр жин нь 9.7 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн автомашины зогсоол дээрээс Хэнтий аймаг явах унаанд дайж Б.С-т өгсөн гэх гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатараас Д.Г-, Б.С-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Г- нь “2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн нутаг дэвсгэрт, Орхон аймгаас Булган аймаг руу явах замдаа дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй ургамлыг тохиолдлоор олж авч, улмаар уг ургамлыг хар өнгийн гялгар уутанд 28.2 граммаар, шар өнгийн гялгар уутсанд 57.8 граммаар буюу нийт 86 граммыг, мөн гялгар уутанд 6.7 грамм жинтэй “тоос” мэт нунтаг байдлаар 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 774 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 01 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж одоо уг ялаа эдэлж байна.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заажээ.
Үүнээс үзэхэд Д.Г-ийн ял шийтгүүлсэн байгаа “2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн нутаг дэвсгэрт, Орхон аймгаас Булган аймаг руу явах замдаа дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй ургамлыг тохиолдлоор олж авч, улмаар уг ургамлыг хар өнгийн гялгар уутанд 28.2 граммаар, шар өнгийн гялгар уутанд 57.8 граммаар буюу нийт 86 граммыг, мөн гялгар уутанд 6.7 грамм жинтэй “тоос” мэт нунтаг байдлаар 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үйлдэл болон одоо яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “гэмт хэрэгт хамтран оролцож, санаатай нэгдэн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “ Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, цэвэр жин нь 9.7 гр хэмжээтэй өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн автомашины зогсоол дээрээс Хэнтий аймаг явах унаанд дайж Б.С-т өгсөн” гэх үйлдлүүдийг нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байх тул хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй, энэ нь түүний эрхзүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзлээ.
Мөн одоо яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх үндэслэл бий болох бөгөөд Д.Г-ийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 774 дугаар захирамжаар уг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольжээ.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт ...зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт ...ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна гэж тус тус заажээ.
Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд нэг удаа хамааруулна гэсэн ойлголтыг агуулж байх бөгөөд Д.Г-ийг одоо яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжийг нь хязгаарлаж байна гэж үзлээ.
Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт өршөөлд хамааруулахгүй байх үндэслэлийг заасан бөгөөд Д.Г-ийн хувьд уг үндэслэлүүд тогтоогдоогүй байна.
Энэ нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг бий болгож байна.
Дээр дурдсан ажиллагаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа тул Б.С-, Б.Б-, Д.Г- нарт холбогдох 2139001290195 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл, Хэнтий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Д.Г- нь эрүүгийн 2139001290195 дугаартай хэрэгт гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...би 2021 оны 01 дүгээр сард Булган аймаг руу хүнтэй уулзахаар явахдаа өвс түүж бэлтгэсэн. ...Булган аймаг руу явахдаа замын унаанд суугаад ганцаараа явсан. ...2021 оны 01 дүгээр сард Булганаас түүж ирсэн өвснөөсөө Б.С-т жоохныг өгөхөөр болсон. ...үлдэгдэл өвсөө би биедээ хадгалж явж байгаад 2021 оны 03 дугаар сарын 10-даар Хар тамхитай тэмцэх газарт баригдаад шалгагдаж байгаад Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн...” гэж мэдүүлдэг. Мөн өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г- нь “...би 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б.Б-, Б.С- нарт өөрт байсан өвснийхөө талыг өгсөн, тал өвсөө биедээ авч явж байгаад Хар тамхитай тэмцэх хэлтэст баригдсан...” гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Г-ийн эрүүгийн 2139001290195 дугаартай хэрэгт гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Д.Г- нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...үргэлжилсэн нэг гэмт хэрэг...” гэж үзэхээр байгаа боловч тухайн гэмт хэргүүд нь өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, бие даасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд олж авсан, хадгалсан гэх хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад өгсөн...” гэсэн гэмт хэргийн 4 шинжийг тодорхойлсон бөгөөд эдгээр 4 үйлдэл нь тус тусдаа бие даасан гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор л оногдуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Түүнчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн тохиолдолд Д.Г-ийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахад эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.Г- нь Б.Б- найзтайгаа нийлэн худалдаалах зорилгогүйгээр өвс авсан байдаг. Шийтгэх тогтоол гарахаас өмнө уг үйл явдал болоод цагдаа дээр шалгагдаж байсан. Өөрөөр хэлбэл нэг хэрэг нь Сонгинохайрхан, нөгөө хэрэг нь Хэнтий аймагт шалгагдаад прокурор, шүүхийн шатанд шилжсэн байдаг. Уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 3 сарын дараа шийтгэх тогтоол гарсан. Шүүгчийн захирамжид дурдсан заалтуудыг прокурор гүйцэлдүүлэн дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх хэрэгтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатараас яллагдагч Б.Б-ийг Б.С-тэй бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэг, оролцоотойгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт 9.7 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олж авсан, 2021 оны 03 дугаар сарын 02-19-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 13-3 тоот, мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ийн манаачийн байранд тус тус үргэлжилсэн үйлдлээр хадгалсан,
Яллагдагч Б.С-ийг Б.Б-тэй бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэг оролцоотойгоор Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт 9.7 грамм ургамлыг худалдаалах зорилгогүйгээр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олж авсан, 2021 оны 03 дугаар сарын 02-19-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 13-3 тоот, мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК-ын манаачийн байранд тус тус үргэлжилсэн үйлдлээр хадгалсан,
Яллагдагч Д.Г-ийг гэмт хэрэгт хамтран оролцож, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай, цэвэр жин нь 9.7 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн автомашины зогсоол дээрээс Хэнтий аймаг явах унаанд дайж Б.С-т өгсөн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Д.Г-ийн “2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн нутаг дэвсгэрт, Орхон аймгаас Булган аймаг руу явах замдаа дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй ургамлыг тохиолдлоор олж авч, улмаар уг ургамлыг хар өнгийн гялгар уутанд 28.2 граммаар, шар өнгийн гялгар уутанд 57.8 граммаар буюу нийт 86 граммыг, мөн гялгар уутанд 6.7 грамм жинтэй “тоос” мэт нунтаг байдлаар 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үйлдэл болон одоо яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “гэмт хэрэгт хамтран оролцож, санаатай нэгдэн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “ Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, цэвэр жин нь 9.7 гр хэмжээтэй өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Т худалдааны төвийн автомашины зогсоол дээрээс Хэнтий аймаг явах унаанд дайж Б.С-т өгсөн” гэх үйлдлүүдийг нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байх тул хамтад нь шийдвэрлэх нь эрх зүйн байдлыг дээрдүүлнэ, ... Д.Г-ийг одоо яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжийг нь хязгаарлаж байна гэж” үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд “бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад өгсөн” гэсэн үйлдлүүд нь тус тусдаа бие даасан гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байх тул Д.Г-ийн “гэмт хэрэгт хамтран оролцож, санаатай нэгдэн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэц нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай, цэвэр жин нь 9.7 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн автомашины зогсоол дээрээс Хэнтий аймаг явах унаанд дайж Б.С-т өгсөн” үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох боломжтой байна.
Үүнээс үзвэл шүүгдэгч Д.Г-ийг шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй ба энэ тохиолдолд дээрх хуульд зааснаар ялыг нэгтгэж эсхүл тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтойгоос гадна Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчихгүй юм.
Иймд энэ талаар бичсэн Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ЗШ/154 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Б-, Д.Г-, С.Б.С- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.ДЭНСМАА