Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 664

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

иргэдийн төлөөлөгч Б.Ариунболд,

улсын яллагч С.Баттамир,

шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Ш ийн Б д холбогдох эрүүгийн 2013 0102 1326 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , эхнэр, охины хамт Баянзүрх дүүрэг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, овогт Ш ийн Б          

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ш.Б нь 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны байрны подвальд үйл ажиллагаа явуулах шагайн харвааны клубт настай эрэгтэй Н.Цг цохин унагааж улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлэгдэж байгаад 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 45 минутад эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөөс уучлалт гуйж байна. Би ийм хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир холбогдсон хэргийн талаар товч мэдүүлэг өгье. 2013 оны 2 дугаар сарын 3-ны өдөр би гэртээ зураг зураад сууж байсан. Гэр бүлийн хүний маань онош нь тогтоогдохгүй хэвтэрт байсан. Утас дуугарахаар нь авч ярихад Ц гэдэг хүн ярьж байна гэхээр нь би ямар Ц бэ гэж асуухад шагай харвадаг Ц байна гэж өөрийгөө хэлсэн. Би ямар хэргээр ярьж байна вэ гэхэд шагай тоглох гэхээр хүн дутаад байна хүрээд ирээч гэхээр нь явж очсон. Би үүдэн дээр нь очоод дотогш орох гэхэд дэлгүүр яваад архи аваад ирье гэхээр нь би архи уухгүй 2 жил болж байгаа гэж хэлээд дотогш орсон. Тухайн өдөр багш нарын баярын өдөр байсан юм байна лээ. Дотор байсан хүмүүс халамцуу хүмүүс байсан. М нилээн согтуу ширээ тохойлдоод байж байсан. Би буцаад явдаг юм билүү гэж бодоод буцах гэхэд Б гэдэг залуу архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд Б намайг хоол идэх үү гэхээр нь хоол идсэн. М намайг өдөөд, надтай л харьцаад байсан. 18 цаг болчихлоо тар гэж хэлэхээр нь тарсан. Би М дээр очоод чи яаж байгаа юм бэ, би чамд тусалж байсан гэж уурандаа өшиглөхөд хий өшиглөөд өөрөө ойчих шахсан. Гэнэт өөдөөс Ц гарч ирээд намайг түлхэж, баруун гараараа миний зүүн төмсөг рүү цохисон. Тэгэхээр би Ц г алгадсан. Намайг алгадахад Ц саваад унасан. Би тэгээд түргэн тусламж дуудсан. М Ц г халтираад унасан гэж хэлсэн. Түргэн тусламж маш хурдан ирсэн. Эмч ирээд Ц г согтолттой юм байна, тархиндаа цус харвасан гэж хэлсэн гэв.

Шүүгдэгч Ш.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би 16 цагийн үед гэртээ байж байхад шагайн харваан дээр танилцаж байсан Н.Ц гэх хүн над руу утасдаад 13-р хорооллын ахмадын шагай тоглодог газар хүрээд ир, хүн дутаад байна гэхээр нь би өөрөө шагай харвах дуртай учраас ахмадын шагайн харвааны газарт очсон. Тэр газар нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны байрны доод талд байдаг байсан. Очсон чинь баахан настайчууд байсан. Бараг бүгд архи уучихсан согтуу байцгаасан, зарим нь тараад явж байсан. Тоглоом дээр Маг гэж хочилдог залуу миний хор, шар малтаад инээгээд, даапаалаад л байсан. Тэгээд тоглож байтал гаднаас жижүүр орж ирээд 18 цаг болчихлоо тарцгаа гээд тарцгаасан. Би М д хандаад чи надаар ингэж тоглоод яахав дээ гэж хэлтэл өөдөөс инээгээд байхаар нь өшиглөөд автал хий өшиглөсөн. Яг энэ үед Ц гэнэт дундуур орж ирээд намайг цээж рүү түлхээд түрсэн. Түрэхдээ архи уусан нэгийгээ яах гэж ингэж адлаж байдаг юм бэ гэж байгаад хөл алдаад гуйвахдаа гар нь миний төмсөг рүү цохиод авсан. Би цочихдоо Ц г баруун гараараа хацар руу нь алгадаад авсан. Ц хөл алдсан чигээрээ арагшаа саваад шалан дээр унасан. Тэгээд чихнээс нь цус гараад болохоо байсан. Тэнд байсан хүмүүс алга болчихсон. М  бид хоёр л үлдсэн. Түргэний эмч их согтуу байна, архины гүн согтолттой байна, харвалтын шинж тэмдэг байна гэж хэлээд яаралтай аваад явсан. Би утас зэргээ манаачид  үлдээгээд явсан. Намайг эргэж хэн ч дуудаагүй. Яг энэ үед би эхнэрээ эмчлүүлэх гээд виз хүсчихсэн байсан. Тэгээд эмчилгээндээ яараад Чехээр дамжаад Франц улс руу явсан. Хамгийн гол нь эхнэрээ эмчлүүлэх байсан бас дээрээс нь Н.Ц нас барсан тухай байнга бодогдож, тал нойртой 4 жилийг өнгөрөөсөн. Эхнэртээ болсон хэргийн тухай хэлээд ямар ч байсан буцах хэрэгтэй, би өөрөө цагдаагийн байгууллагад очих хэрэгтэй гээд буцах виз захиалсан. Москва хотод цагдаад баригдаж хоригдоод, хорих хугацаа дуусаад намайг сулласан. Би өөрийн зардлаар билет авч Монгол улсад орж ирсэн. Би болсон явдалд маш их харамсаж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 216-223 дугаар хуудас/,

Хохирогч З.Ц ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны 02 сарын 03-ны өдөр 12 цагийн орчим манай хөгшин Ц шагай тоглоно гээд гэрээсээ ганцаараа гарсан. Шагай тоглодог газар нь Баянзүрх дүүргийн 15-р хорооны байранд байдаг юм. Тэгээд орой 18 цагийн үед манай бага хүү А руу “103 эмч байна, танай энэ хүн их муу байна, ах дүүсийг нь ирж уулзуул” гэж хэлэхээр нь би хүү А ын хамт Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очсон. Очиход манай хөгшин ухаангүй байсан. Хамт шагай тоглосон М гэдэг хүн нь манай хөгшнийг 103 дуудлагатай хамт хүргэлцэж ирсэн байсан. М с яасан талаар асуухад “халтираад тархиараа газар саваад унасан” гэхээр нь би “манай хөгшний гутал хальтрах ёсгүй, арзгар ултай гутал” гэж хэлээд гутлынх нь улыг М д харуулсан. Манай хөгшний хамар, чихнээс нь цус гарч байсан. Тэгээд хөгшний тархины зургийг нь авахуулсан чинь тархиндаа гэмтэлтэй, тархины суурь яс нь цуурсан байна, гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай гээд дахин 103 дуудаад Гэмтлийн эмнэлэг дээр очоод эмч нар үзээд яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй юм байна гээд 22 цаг 30 минутаас 24 цаг 30 минут хүртэл 2 цагийн хугацаатай хагалгаанд орсон. Хагалгаа хийсэн эмч гарч ирээд “тархинд байдаг 3 давхар зөөлөн эдэд нь цус хурсан байна, 450 грамм цус авлаа гээд бид нарт үзүүлсэн. 4 хоног ухаангүй байсаар байгаад 2013 оны 02 сарын 07-ны 11 цаг 45 минутад бурхан болсон...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 13-15 дугаар хуудас/,

Гэрч Ц.А мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны 02 сарын 03-ны орой 18 цаг өнгөрч байхад над руу манай ээж утсаар залгаад Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр яаралтай хүрээд ир, аавын чинь бие маш муу байна гэхээр нь очсон чинь хүлээн авахын өрөөнд аав маань хэвтэж байсан ба чихийг нь хөвөнгөөр тагласан, дусал хийгээд байж байсан, бага зэрэг л ухаантай байсан. Би эмнэлэг дээр очих гэж нилээн удаж 19 цаг өнгөрөөгөөд очсон. Намайг очиход имрайн /толгойн/ зураг аваад, эмч нь тархины суурь яс нь цуурсан байна. Яаралтай гэмтлийн эмнэлэг явах хэрэгтэй гэсэн. Тэгээд 103-ын дуудлагын машин дуудаад аавыг Гэмтлийн эмнэлэгт аваачиж эмчид нь үзүүлэхэд яаралтай тархины мэс засалд орох хэрэгтэй гэж хэлээд хагалгаанд орсон. Үүнээс хойш ухаангүй 4 хоног эмчлэгдэж байгаад 2013 оны 02 сарын 07-ны 11 цаг 45 минутад нас барсан. Би дүүргийн эмнэлэг дээр очоод ээжээс яасан юм бэ гэж асуухад хамт хүргэж ирсэн М гэдэг хүн нь Шагайн клубт өөрөө унасан гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэр М гэдэг хүн нь намайг очиход байхгүй байсан. Тухайн үед бид нар аавыг өөрөө унаад гэмтээд нас барсан гэж ойлгож байсан боловч ажил явдлыг дараа сүүлд нь аавыг Ш.Б гэдэг хүн нь цохиж унагааж гэмтээсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 16 дугаар хуудас/,

Гэрч Д.М ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би сар өдрийг санахгүй байна. Цас орсон байсан шиг санаж байна. Шагай тоглохоор Баянзүрх дүүргийн 15-р хорооны байранд очсон. Намайг очиход цөөн хэдэн хүмүүс тоглож байсан. Шагайн харваа тараад бараг бүх хүмүүс гараад явж байсан. Ц гуай жаахан халамцуухан явж байсан, гэхдээ шагай харваж тоглоогүй, зүгээр тэнд явж байсан. Манай багт Б байсан. Нөгөө багт О гэдэг залуу байсан. Одоо Оюутолгойд ажилладаг гэж дуулдаж байсан. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Тэгээд манай баг хожоод хожигдсон багийг жаахан үгээр идэж ,хор шарыг нь малтсан, иймэрхүү яриа шагайчдын дунд байж л байдаг юм. Би шагай харваж байхдаа Ш.Б харж бай гээд л сум тавиад онож байсан. Тэрэнд Ш.Б уурласан. Шар нь хөдөлсөн байх, шагай тоглож дуусаад Ш.Б надад уурлаад “М” муу пизда минь чи яах гэж ингэдэг юм бэ гээд намайг өшиглөсөн. Хөл нь миний салтай орчимд ирсэн. Би өөрийгөө хамгаалаад хойш ухраад доош тонгойсон. Тонгойгоод босоод иртэл Ц гуай шалан дээр уначихсан байсан. Түргэн дуудаад түргэний машинаар би Ц гуайг аваад Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тэгээд л тарцгаасан, ар гэрийнхнийг нь ч дуудсан. Би эмнэлэг дээр нилээн байж байгаад гэртээ харьсан. Би ар гэрийнхэнд нь халтирч унасан гэж хэлсэн, би шууд ар гэрийнхэнд нь Ш.Б бид хоёр маргалдсан талаараа хэлээгүй юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 161-162 дугаар хуудас/,

Гэрч Д.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би сар өдрийг нь сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн 13-р хорооллын хорооны байранд очиж шагай харвасан. Өдөржин шагай харваад хүмүүс цөөрөөд тарах гэж байсан. Зарим нь тараад явчихсан байсан. Би одоо хэн хэн үлдсэн байсан талаар санахгүй байна. Ямар ч байсан Маг гэж хочилдог залуу, Ц гуай, Ш.Б нар байсан. Би яагаад санаж байна гэхээр Ш.Б М нар хоорондоо маргалдсан. Гэхдээ зодоон цохион хийгээгүй. Ш.Б М г өшиглөж авах гээд хий өшиглөсөн. Гэтэл Ц дундуур нь ороод болиоч гэсэн. Яг энэ үед Ш.Б Ц г гараараа түлхсэн, Ц түлхүүлээд газарт арагшаа савж унасан. Тэгээд хамраас нь цус гарсан. Би айгаад бушуухан явчихсан, буцаж ороогүй тэр чигээрээ гэртээ харьсан. Цэрэн архи уучихсан халамцуу байсан. Бусад нь гайгүй л байх шиг байсан. М г Ш.Б нар юунаас болж маргалдсан талаар би санахгүй байна. Нас барсан талаар би мэдээгүй байж байгаад сая мэдлээ. Халамцсан байдалтай л байсан яахаа алдталаа согтоогүй л харагдаж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 165-166 дугаар хуудас/,

Гэрч Б.Ж ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Тэр өдөр шагайн харваан дээр 12-18 цагийн хооронд шагай харвадаг байсан. Тэр өдөр ч гэсэн цагтаа л эхэлсэн байх. Шагайн харваан дээр Н.Ц гэдэг урлагийн хүн байсан Ц нилээн согтсон байсан. Та их согтсон байна явахгүй юм уу гэж тэнд шагай харваж байсан хүмүүс хэлж байсан. Мөн М гэж хочилдог нэрийг нь мэдэхгүй залуу согтуу байсан. Магийн эсрэг багт Ш.Б гэж дууддаг хашлага сум хийдэг уран хүн тоглож байсан. М г тоглож байгаад өөрийнхөө мэргэн онодогийг гайхуулаад Ш.Б ийн хор шарыг малтаад байсан. Тоглож байхад жижүүр орж ирээд цаг дууссан байгаа талаар хэлсэн. Хүмүүс согтуурах шинжтэй болохоор нь би ч явъя гэж санаад хашлага, сандал, боолт энэ тэрээ аваад цүнхлээд янзалж байсан. Гэтэл Батсүх Маг хоёр маргалдаад эхэлсэн. Ш.Б М ийн бөгс рүү нь ч билүү өшиглөөд авч байгаа харагдсан. Гэтэл Ц Ш.Б ийн хажуу араас нь очиж байгаа харагдсан, мөн Ш.Б ийн гар савж байгаа харагдсан, тэр савсан гарт Ц оногдсон байх тэгээд газарт унаж харагдсан. Пад гэх дуу гараад Ц шалан дээр унаж харагдсан би гараад явсан. Дараа нь дуулахад Ц нас барсан гэсэн. Би тэнд байсан хүмүүсийг сайн санахгүй байна. Би түрүүлээд л гарсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 192-193 дугаар хуудас/,

Гэрч Х.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний бие 2012 оны 08 дугаар сараас Баянзүрх дүүргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, онош тогтохгүй, биеийн байдал улам муудаж эхэлсэн. Ингээд манай нөхрийн найз Г ээр дамжуулан Чех улсын виз хүссэн. Тэгээд визээ хүлээгээд байж байгаад 2013 оны 04 дүгээр сарын 20-ны үед Чехийн элчин дээрээс нөхөр бид хоёрын виз гарсан байсныг аваад 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Москва ороод Москвагаас цааш дамжиж Чех улс руу орсон. Миний хүү Б Франц улсад байдаг учраас Чех улсад ирж нөхөр бид хоёрыг тосож авсан. 2016 оноос эмчилгээ эхлээд эмчилгээ хийлгэсэн. Миний бие дээрдээд 2016 оны 12 дугаар сард буцах виз захиалж бүртгүүлсэн. Тэгээд бас хүлээгдэж байгаад 2017 оны 06 сарын 19-ний өдөр виз гараад, элчин сайдын яамнаас буцах үнэмлэх аваад Москвад ирсэн. Гэтэл Москвагийн цагдаагийн байгууллагаас манай нөхрийг барьж аваад хорьсон. Би хүлээж чадалгүй Монгол руу орж ирсэн. Францаас наашаа гарах гэж байхдаа манай нөхөр 2013 онд шагайн харваан дээр нэг хүнийг алгадаад унагаачихсан, тэр хүн нас барсан гэж хэлсэн. Нөхөр маань их шаналсан тухайгаа ч надад хэлээд, сэтгэл санаагаа тайван байлгаарай гэж захиж байсан. Миний нөхөр өөрийнхөө биеийг цагдаад тушаах бодолтой байгаа талаараа надад хэлж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 194-196 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹318 дүгнэлтэд “Талийгаачийн биед тархины хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, мэдрэлийн аксоны тархмал гэмтэц, зүүн суурь ба дагз ясны хугарал, баруун тал бөмбөлгийн тархины эд доторх цусан хураа ба хатуу хальсны доорх цусан хураа /2013.02.03-ны өдрийн мэс засал/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь өвчний түүхээс үзэхэд 2013.02.03-нд үүссэн байх боломжтой байна. Талийгаачийн өвчний түүхэнд тусгагдсанаар зүрхний цус хомсрох өвчин, артерийн даралт ихдэх өвчин, судасны хатуурал, зогсонгошилын хатгаа, элэгний архаг идэвхижилтэй үрэвсэлт өвчтэй байжээ. Цусны бүлэг B(III), Rh(+) байжээ” гэжээ /1-р хавтас 26-27 дугаар хуудас/,

Шинжээч Т.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Задлан шинжилгээ хийхэд одоогийн цаг хугацаанд нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй. Учир нь цогцосны хожуу үеийн өөрчлөлт үүсэж, занданшилт явагдсан байгаа. Өвчний түүхээс харахад төгсгөлийн онош нь гавал тархины хүнд зэргийн гэмтэл аалзан бүрхүүлийн цус харвалт, тархины мэдрэлийн эсийн сэртэнгийн гэмтэл, суурь ясны хугарал, хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх нэмэгдэж байгаа цусан хураа, тархи дарагдал 2 талын зогсонгшилийн хатгалгаа, архаг даралт ихсэх өвчин, зүрхний цус хомсрох архаг өвчин, судас хатуурал, амьсгал зүрх судасны хурц дутагдал гэсэн оноштой байна. Үүнээс үндсэн онош нь гавал тархины гэмтэл юм. 2 талын зогсонгшилийн хатгалгаа нь үндсэн оношийн хүндрэл юм. Бусад зүрхний цус хомсрох болон даралт ихсэх зэрэг нь дагалдах өвчин байсан…” гэх мэдүүлэг. /1-р хавтас 199-200 дугаар хуудас/,

Өвчний түүх /1-р хавтас 49-63 дугаар хуудас/,

Хохирлын баримт /1-р хавтас 73-76 дугаар хуудас/,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 802 дугаар мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /1-р хавтас 86 дугаар хуудас/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2б/4335 дугаар албан бичигт Шомбоны Батсүх нь Буянт-Ухаа Боомтоор 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр УБ-Москва чиглэлийн онгоцоор улсын хилээр гарсан бүртгэлийн лавлагаа /1-р хавтас 86 дугаар хуудас/,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 488а дугаар түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай прокурорын тогтоол /1-р хавтас 158 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 32 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ш.Б нь 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны байрны подвальд үйл ажиллагаа явуулах шагайн харвааны клубт 67 настай эрэгтэй Н.Ц г цохин унагааж улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлэгдэж байгаад 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 11 цаг 45 минутад эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Ш.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тоглоом дээр Маг гэж хочилдог залуу миний хор, шар малтаад инээгээд, даапаалаад л байсан. Би М д хандаад чи надаар ингэж тоглоод яахав дээ гэж хэлтэл өөдөөс инээгээд байхаар нь өшиглөөд автал хий өшиглөсөн. Яг энэ үед Ц гэнэт дундуур орж ирээд намайг цээж рүү түлхээд түрсэн. Түрэхдээ архи уусан нэгийгээ яах гэж ингэж адлаж байдаг юм бэ гэж байгаад хөл алдаад гуйвахдаа гар нь миний төмсөг рүү цохиод авсан. Би цочихдоо Ц г баруун гараараа хацар руу нь алгадаад авсан. Ц хөл алдсан чигээрээ аргашаа саваад шалан дээр унасан. Тэгээд чихнээс нь цус гараад болохоо байсан. Түргэний эмч их согтуу байна, архины гүн согтолттой байна, харвалтын шинж тэмдэг байна гэж хэлээд яаралтай аваад явсан. Би утас зэргээ манаачид үлдээгээд явсан. Намайг эргэж хэн ч дуудаагүй...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 216-223 дугаар хуудас/,

Хохирогч З.Ц ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны 02 сарын 03-ны өдөр 12 цагийн орчим манай хөгшин Ц шагай тоглоно гээд гэрээсээ ганцаараа гарсан. Шагай тоглодог газар нь Баянзүрх дүүргийн 15-р хорооны байранд байдаг юм. Тэгээд орой 18 цагийн үед манай бага хүү Алтайсайхан руу “103 эмч байна, танай энэ хүн их муу байна, ах дүүсийг нь ирж уулзуул” гэж хэлэхээр нь би хүү А ын хамт Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очсон. Очиход манай хөгшин ухаангүй байсан. Хамт шагай тоглосон М гэдэг хүн нь манай хөгшнийг 103 дуудлагатай хамт хүргэлцэж ирсэн байсан. М с яасан талаар асуухад “халтираад тархиараа газар саваад унасан” гэхээр нь би “манай хөгшний гутал хальтрах ёсгүй, арзгар ултай гутал” гэж хэлээд гутлынх нь улыг М д харуулсан. Манай хөгшний хамар, чихнээс нь цус гарч байсан. Тэгээд хөгшний тархины зургийг нь авахуулсан чинь тархиндаа гэмтэлтэй, тархины суурь яс нь цуурсан байна, гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай гээд дахин 103 дуудаад Гэмтлийн эмнэлэг дээр очоод эмч нар үзээд яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй юм байна гээд хагалгаанд орсон. 4 хоног ухаангүй байсаар байгаад 2013 оны 02 сарын 07-ны 11 цаг 45 минутад бурхан болсон...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 13-15 дугаар хуудас/,

Гэрч Ц.А мөрдөн байцаалтанд өгсөн: “Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр яаралтай хүрээд ир, аавын чинь бие маш муу байна гэхээр нь очсон чинь хүлээн авахын өрөөнд аав маань хэвтэж байсан ба чихийг нь хөвөнгөөр тагласан, дусал хийгээд байж байсан, бага зэрэг л ухаантай байсан. Намайг очиход имрайн /толгойн/ зураг аваад, эмч нь тархины суурь яс нь цуурсан байна. Яаралтай гэмтлийн эмнэлэг явах хэрэгтэй гэсэн. Гэмтлийн эмнэлэгт аваачиж хагалгаанд орсон. Үүнээс хойш ухаангүй 4 хоног эмчлэгдэж байгаад 2013 оны 02 сарын 07-ны 11 цаг 45 минутад нас барсан. Эмнэлэг дээр очоод ээжээс яасан юм бэ гэж асуухад хамт хүргэж ирсэн М гэдэг хүн нь Шагайн клубт өөрөө унасан гэж хэлсэн гэж надад хэлсэн. Сүүлд нь аавыг Ш.Б гэдэг хүн нь цохиж унагааж гэмтээсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 16 дугаар хуудас/,

Гэрч Д.М ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай баг хожоод хожигдсон багийг жаахан үгээр идэж,хор шарыг нь малтсан, иймэрхүү яриа шагайчдын дунд байж л байдаг юм. Шар нь хөдөлсөн байх, шагай тоглож дуусаад Ш.Б надад уурлаад “Маг” муу пизда минь чи яах гэж ингэдэг юм бэ гээд намайг өшиглөсөн. Хөл нь миний салтай орчимд ирсэн. Би өөрийгөө хамгаалаад хойш ухраад доош тонгойсон. Тонгойгоод босоод иртэл Ц гуай шалан дээр уначихсан байсан. Түргэн дуудаад түргэний машинаар би Ц гуайг аваад Баянзүрх дүүргийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би ар гэрийнхэнд нь халтирч унасан гэж хэлсэн, би шууд ар гэрийнхэнд нь Ш.Б бид хоёр маргалдсан талаараа хэлээгүй юм...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 161-162 дугаар хуудас/,

Гэрч Д.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Ш.Б М нар хоорондоо маргалдсан. Гэхдээ зодоон цохион хийгээгүй. Ш.Б М г өшиглөж авах гээд хий өшиглөсөн. Гэтэл Ц дундуур нь ороод болиоч гэсэн. Яг энэ үед Баавай Цэрэнг гараараа түлхсэн, Ц түлхүүлээд газарт арагшаа савж унасан. Тэгээд хамраас нь цус гарсан. Би айгаад бушуухан явчихсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 165-166 дугаар хуудас/,

Гэрч Б.Ж ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Маг тоглож байгаад өөрийнхөө мэргэн онодогийг гайхуулаад Ш.Б ийн хор шарыг малтаад байсан. Ш.Б М хоёр маргалдаад эхэлсэн. Ш.Б М ийн бөгс рүү нь ч билүү өшиглөөд авч байгаа харагдсан. Гэтэл Ц, Ш.Б ийн хажуу араас нь очиж байгаа харагдсан, мөн Ш.Б ийн гар савж байгаа харагдсан, тэр савсан гарт Ц оногдсон байх тэгээд газарт унаж харагдсан. Пад гэх дуу гараад Ц шалан дээр унаж харагдсан би гараад явсан. Би түрүүлээд л гарсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 192-193 дугаар хуудас/,

Гэрч Х.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний бие онош тогтохгүй, биеийн байдал улам муудаж эхэлсэн тул Чех улсын виз хүссэн. Тэгээд визээ хүлээгээд байж байгаад 2013 оны 04 дүгээр сарын 20-ны үед Чехийн элчин дээрээс нөхөр бид хоёрын виз гарсан байсныг аваад 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Москва ороод Москвагаас цааш дамжиж Чех улс руу орсон. Эмчилгээ хийлгэж миний бие дээрдээд 2016 оны 12 дугаар сард буцах виз захиалж бүртгүүлсэн. Москвад иртэл цагдаагийн байгууллагаас манай нөхрийг барьж аваад хорьсон. Манай нөхөр 2013 онд шагайн харваан дээр нэг хүнийг алгадаад унагаачихсан, тэр хүн нас барсан гэж хэлсэн. Нөхөр маань их шаналсан тухайгаа ч надад хэлээд, сэтгэл санаагаа тайван байлгаарай гэж захиж байсан. Миний нөхөр өөрийнхөө биеийг цагдаад тушаах бодолтой байгаа талаараа надад хэлж байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 194-196 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹318 дүгнэлтэд “Талийгаачийн биед тархины хүнд зэргийн няцрал, зөөлөн бүрхүүлийн цус харвалт, мэдрэлийн аксоны тархмал гэмтэц, зүүн суурь ба дагз ясны хугарал, баруун тал бөмбөлгийн тархины эд доторх цусан хураа ба хатуу хальсны доорх цусан хураа /2013.02.03-ны өдрийн мэс засал/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн ГЗТЖ-ын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь өвчний түүхээс үзэхэд 2013.02.03-нд үүссэн байх боломжтой байна. Талийгаачийн өвчний түүхэнд тусгагдсанаар зүрхний цус хомсрох өвчин, артерийн даралт ихдэх өвчин, судасны хатуурал, зогсонгошилын хатгаа, элэгний архаг идэвхижилтэй үрэвсэлт өвчтэй байжээ. Цусны бүлэг B(III), Rh(+) байжээ” гэжээ /1-р хавтас 26-27 дугаар хуудас/,

Шинжээч Т.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Задлан шинжилгээ хийхэд одоогийн цаг хугацаанд нас барсан шалтгааныг тогтоох боломжгүй. Учир нь цогцосны хожуу үеийн өөрчлөлт үүсэж, занданшилт явагдсан байгаа. Өвчний түүхээс харахад төгсгөлийн онош нь гавал тархины хүнд зэргийн гэмтэл аалзан бүрхүүлийн цус харвалт, тархины мэдрэлийн эсийн сэртэнгийн гэмтэл, суурь ясны хугарал, хатуу хальсны доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх нэмэгдэж байгаа цусан хураа, тархи дарагдал 2 талын зогсонгшилийн хатгалгаа, архаг даралт ихсэх өвчин, зүрхний цус хомсрох архаг өвчин, судас хатуурал, амьсгал зүрх судасны хурц дутагдал гэсэн оноштой байна. Үүнээс үндсэн онош нь гавал тархины гэмтэл юм. 2 талын зогсонгшилийн хатгалгаа нь үндсэн оношийн хүндрэл юм. Бусад зүрхний цус хомсрох болон даралт ихсэх зэрэг нь дагалдах өвчин байсан…” гэх мэдүүлэг. /1-р хавтас 199-200 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ш.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ш.Б д Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролд 11.867.500 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт 7.031.500 төгрөгний нотлох баримтууд байх тул нотлох баримтын хүрээнд хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Шүүгдэгч нь шүүх хуралдаан дээр 3.000.000 төгрөг гаргаж хохиролд өгсөн тул хохирлоос хасч Иргэний хуульд зааснаар Ш.Б ээс 4.031.500 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Цэрэнпилд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Б ийн цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ш.Б ээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.