Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 135/шш2024/00903

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 135/2024/01027/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***** хороо, ***** барилгын, ***** тоотод байрлах, ******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ****** хэсэг, ***** гудамж, *****тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,509,237.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2,509,237.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ******* нь ******* ******* *******-аас нэхэмжилж байгаа 2,509,237.29 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлнө. Маргах зүйлгүй. Төлөхдөө дараах байдлаар төлнө. Үүнд:

1.    2024 оны 07 сард 418,206.215 төгрөг,

2.    2024 оны 08 сард 418,206.215 төгрөг,

3.    2024 оны 09 сард 418,206.215 төгрөг,

4.    2024 оны 10 сард 418,206.215 төгрөг,

5.    2024 оны 11 сард 418,206.215 төгрөг,

6.    2024 оны 12 сард 418,206.215 төгрөгөөр тус тус төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

******* ******* ******* нэхэмжлэлтэй хариуцагч ******* нь 2,509,273.59 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн тул 2024 оны 7, 8, 9, 10, 11, 12 саруудад хуваан төлөхөд татгалзах зүйлгүй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,509,273.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,509,273.59 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 07 сард 418,206.215 төгрөг, 2024 оны 08 сард 418,206.215 төгрөг, 2024 оны 09 сард 418,206.215 төгрөг, 2024 оны 10 сард 418,206.215 төгрөг, 2024 оны 11 сард 418,206.215 төгрөг, 2024 оны 12 сард 418,206.215 төгрөгөөр тус тус төлөхөөр тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хүлээн зөвшөөрсөн байх тул тэднийг эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,097.81 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 27,548.905 төгрөгийг хариуцагч *******аас, 27,548.905 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.******* холбогдох иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,509,273.59 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2024 оны 07 сард 418,206.215 төгрөг, 2024 оны 08 сард 418,206.215 төгрөг, 2024 оны 09 сард 418,206.215 төгрөг, 2024 оны 10 сард 418,206.215 төгрөг, 2024 оны 11 сард 418,206.215 төгрөг, 2024 оны 12 сард 418,206.215 төгрөгөөр тус тус төлөхөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,097.81 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 27,548.905 төгрөгийг хариуцагч *******аас, 27,548.905 төгрөгийг төрийн сангийн данснаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ