Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
Хэргийн индекс | 101/2018/05461/И |
Дугаар | 101/ШШ2024/02497 |
Огноо | 2024-05-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2024/02497
2024 05 08 101/ШШ2024/02497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-т холбогдох,,
Баян дүүргийн ******* хороо, /13312/ Хүннүгийн гудамж, дугаар байрны , дугаар байрны , , , тоот, 430 дугаар байрны хаягт орших орон сууцуудын хууль бус эзэмшлээс хариуцагчийг албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Төлбөр төлж барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Баян дүүрэг, ******* хороо, /13312/ Хүннүгийн гудамж, дугаар байрны 58, дугаар байрны , , , тоот, 430 дугаар байрны од орших орон сууцуудын өмчлөгчөөр тогтоолгох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,
Хариуцагчийн өмгөөлөгч О.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч М.******* нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б.*******аас 1.520.000 төгрөгийн төлбөрийн тооцооны үүргийн гүйцэтгэлд БГД, 4-р хороо Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаяг байрлах 550 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмчлөлдөө шилжүүлж авсан.
Уг өмчлөлийн хөрөнгөө 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгөөр худалдахаар тохиролцож төлбөр тооцоонд нь Баян дүүргийн 26-р хороо, 13312 хүннүгийн гудамжинд орших дор нэр дурдах 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Үүнд:
1. 430 байрны № хаягт байршилтай, 47.40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,
2. байр № хаягт байршилтай, 57.70 м.кв талбай бүхий 2 өрөө орон
сууц,
3. байрны № тоот хаягт байршилтай, м.кв талбай бүхий 3 өрөө
4. байрны № тоот хаягт байршилтай, м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,
5. байрны № тоот хаягт байршилтай, м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,
6. байрны № тоот хаягт байршилтай, . м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,
7. байрны №2 тоот хаягт байршилтай, 55.60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,
8. байрны № тоот хаягт байршилтай, м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц
Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж орон сууц тус бүрт нь өмчлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөх эрхээ М.******* баталгаажуулсан.
Гэтэл хариуцагч Б.******* нь "Чи миний худалдсан газраар эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг арилжиж авсан тул би чамд мөнгийг чинь олж өгнө тийм учраас энэ үл хөдлөх хөрөнгүүдийг чинь би авъя" гэж хэлээд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл хийж дээрх байруудыг Б.******* 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор худалдан борлуулж төлбөр тооцоогоо дуусгана хэрэв худалдан борлуулаагүй тохиолдолд дээрх орон сууцуудыг нэхэмжлэгч М.*******ийн өмчлөлд хэвээр үлдээнэ гэж тохиролцсон. Гэвч Б.******* хугацаандаа худалдан борлуулж, одоо болтол төлбөр барагдуулаагүй орон сууцуудыг эзэмшилдээ байлгасаар байна.
М.******* 2018 оны 11 сард байрны No2 тоотод орших 55.60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, байрны No тоотод орших м.кв бүхий 3 өрөө хоёр ширхэг орон сууцуудыг эзэмшилдээ авсан.
Ингээд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 11 сарын 06 өдрийн Дугаар 101/ШЗ2018/18854 тоот шүүгчийн захирамжаар Б.*******ын эзэмшилд байгаа эсэхийг тодруулахыг шаардан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Хариуцагч Б.******* нь өөрийн эзэмшилд байгаа 6 /зургаа/-н ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад түрээслүүлсэн байна. БЗД-ийн 26-р хорооны Засаг даргаас оршин суугчдын талаар тодруултал дээрх 6-н ширхэг орон сууцанд оршин суугчид бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн.
Иймд хариуцагч Б.******* нь М.*******ийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах эрхэнд саад учруулж байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 6 /зургаа/-н ширхэг орон сууцуудыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү . гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баян дүүргийн ******* хороо, /13312/ Хүннүгийн гудамж, дугаар байрны , дугаар байрны , , , тоот, 430 дугаар байрны хаягт орших орон сууцуудыг чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэгч М.******* нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Б.*******аас 1.520.000 төгрөгийн төлбөрийн тооцооны үүргийн гүйцэтгэлд БГД, 4-р хороо Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаяг байрлах 550 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж өмчлөлдөө шилжүүлж авсан. Уг өмчлөлийн хөрөнгөө 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 600,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож төлбөр тооцоонд нь Баян дүүргийн 26-р хороо, 13312 хүннүгийн гудамжинд орших дор нэр дурдах 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж орон сууц тус бүрт нь өмчлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөх эрхээ М.******* баталгаажуулсан. Гэтэл хариуцагч Б.******* нь чи миний худалдсан газраар эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг арилжиж авсан тул би чамд мөнгийг чинь олж өгнө тийм учраас энэ үл хөдлөх хөрөнгүүдийг чинь би авъя" гэж хэлээд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл хийж дээрх байруудыг Б.******* 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор худалдан борлуулж төлбөр тооцоогоо дуусгана хэрэв худалдан борлуулаагүй тохиолдолд дээрх орон сууцуудыг нэхэмжлэгч М.*******ийн өмчлөлд хэвээр үлдээнэ гэж тохиролцсон. Гэвч Б.******* хугацаандаа худалдан борлуулж, одоо болтол төлбөр барагдуулаагүй орон сууцуудыг эзэмшилдээ байлгасаар байна. М.******* 2018 оны 11 сард байрны №2 тоотод орших 55.60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, байрны тоотод орших м.кв бүхий 3 өрөө хоёр ширхэг орон сууцуудыг эзэмшилдээ авсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 11 сарын 06 өдрийн дугаар 101/ШЗ2018/18854 тоот шүүгчийн захирамжаар Б.*******ын эзэмшилд байгаа эсэхийг тодруулахыг шаардан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хариуцагч Б.******* нь өөрийн эзэмшилд байгаа 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бусдад түрээслүүлсэн байна. БЗД-ийн 26-р хорооны Засаг даргаас оршин суугчдын талаар тодруултал дээрх 6-н ширхэг орон сууцанд оршин суугчид бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн. Иймд хариуцагч Б.******* нь М.*******ийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах эрхэнд саад учруулж байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 6 ширхэг орон сууцуудыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
3. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Б.******* нь нэхэмжлэгч М.*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Би 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр М.*******ээс 3,182,642 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг тус тус зээлж, өөрийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Үйлдвэрийн төвийн бүс // Үйлдвэрийн гудамж 54 тоотод байх 3651 квадрат метр газраа М.*******ийн нэр дээр шилжүүлсэн.
Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр М.*******, Б. нартай харилцан тохиролцож уг газраа М.*******т шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгон Б.д газраа шилжүүлж, Б.ын эзэмшилд байсан 8 орон сууцыг М.*******ээс зээлсэн байсан 4,182,642 төгрөгийн барьцаа болгож нэр дээр нь шилжүүлсэн.
Миний бие одоогийн байдлаар М.*******ээс зээлсэн мөнгөндөө дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн байна. Үүнд:
1. Баян дүүргийн ******* хороо 13312 хүннүгийн гудамжинд оршин дугаар байрны 2 тоот 55.60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц.
2. Баян дүүргийн ******* хороо 13312 хүннүгийн гудамжинд оршин Дугаар байрны тоот м кв м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц.
3. Баян дүүргийн ******* хороо 13312 хүннүгийн гудамжинд оршин дугаар байрны тоот 64.30 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Энххишиг овогтой Баярболдын /рд:ХӨ82062917/ нэр рүү шилжүүлж М.******* авсан.
4. Баян дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол Улаанхуаран гудамж дүгээр байр тоот 55.42 м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг М.*******ийн нөхөр А.ын нэр дээр шилжүүлж өгсөн.
6. Баян дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол Улаанхуаран гудамж дүгээр байр 66 тоот 48.01 м кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг М.*******ийн нөхөр А.ын нэр дээр шилжүүлж өгсөн ба нийт 5 орон сууцыг М.*******ээс зээлсэн мөнгөндөө өгсөн байна.
Дээрх орон сууцуудыг шилжүүлэн өгөхдөө татварт төлөх мөнгөнөөс болж худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа зах зээлийн үнэлгээнээс багаар үнэлж гэрээнд тусгуулсан болно.
Иймд дээрх 5 орон сууцыг зах зээлийн өнөөгийн ханшаар үнэлбэл:
Баян дүүргийн ******* хороо 13312 хүннүгийн гудамжинд оршин дугаар байрны 2 тоот 55.60 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц 130,000,000 төгрөг,
2. Баян дүүргийн ******* хороо 13312 хүннүгийн гудамжинд оршин дугаар байрны тоот м кв м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц- 160,000,000 төгрөг
3. Баян дүүргийн ******* хороо 13312 хүннүгийн гудамжинд оршин дугаар байрны тоот 64.30 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц 160,000,000 төгрөг,
4. Баян дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол Улаанхуаран гудамж дүгээр байр тоот 55.42 м кв талбай бүхий 2 өрөө орон сууц- 80,000,000 төгрөг,
5. Баян дүүрэг 16 дугаар хороо 16 дугаар хороолол Улаанхуаран гудамж. дүгээр байр 66 тоот 48.01 м кв талбай бүхий 2 өрөө орон сууц- 80,000,000 төгрөг нийтдээ 5 орон сууцны үнэлгээ 610,000,000 төгрөг болж байна.
Иймд миний бие М.*******ээс зээлсэн мөнгөө төлж барагдуулсан гэж үзэж байгаа тул дээрх байруудыг түүнд шилжүүлэх үндэслэлгүй гэж үзэж байх тул М.*******ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй ойлгомжгүй байна. Иргэний хуулийн -р зүйлд хэлцэл гэдэг нь юу вэ гэдгийг тайлбарласан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулаад, 440,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа явагдсан гэдэг нь Иргэний хуульд зааснаар талууд гарын үсэг зурснаар үүснэ. Өнөөдрийн маргаан бол зээлийн эргэн төлөлттэй холбоотой маргаан байх ёстой. Талууд Монгол Улсын Иргэний хуулийг зөрчиж үйлдсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасан заалтыг хангахгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодорхойлох, шүүхэд үнэн зөв мэдүүлэх үүргээ тайлбарлахгүй, худал мэдүүлж, Монгол улсын шүүхээр хууль бусаар хөрөнгөжих гэсэн үйл ажиллагаа харагдаад байна. Иргэний эрх зүйн харилцаа бол 705,600,000 төгрөгийн харилцааг бий болгож байгаа гэрээ хэлцлүүд харагдана. Орон сууцнаас гаргаж өгөөч, чөлөөлж өгөөч гэж байгаа нь юунаас үүсэж, аль хэлцлээс үр дагаврын талаар үүсэж байгаа талаар нэхэмжлэгч тал тодруулахгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Хариуцагч Б.******* 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
...М.*******, Б.******* нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Төлбөр төлж барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах. гэжээ.
6. Нэхэмжлэгч М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
...М.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан би 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Б.*******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 6 орон сууцаа албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. гэжээ.
7. Хариуцагч Б.******* 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
...М.*******, Б.******* нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 340,000,000 төгрөгийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах. гэжээ.
8. Хариуцагч Б.******* 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Б.******* би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу 2019.04.01-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн,
...1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан олгоно гэж заасны дагуу миний 440.000.000 төгрөгийн зээлийн барьцаа болгон шилжүүлсэн байсан газар, үл хөдлөх хөрөнгийн оронд Б.аас М.*******т шилжүүлсэн 8 орон сууцнаас миний эзэмшилд байгаа 6 орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
9. Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 2019.6.13-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг өөрчлөн гаргаж байна.
Миний бие 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 320.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлэх зээлийн гэрээг иргэн М.*******тэй байгуулсан. Энэ зээлийн гэрээний барьцаа болгон "Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаягт байрлах 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Бэлэглэлийн гэрээ байгуулж шилжүүлсэн.
2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, нэмж зээл олгох гэрээг байгуулж, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн 320.000.000 төгрөгийн зээл дээр нэмж 20.000.000 төгрөг зээлж, нийт зээлийн хэмжээ 340.000.000 төгрөг болгон өөрчлөлт оруулсан.
Зээлийн хэмжээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай" хэлцэл хийж, энэ өдрөө буюу 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр "Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаягт байрлах 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 340.000.000 төгрөгөөр Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан.
2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь 2015 оны 7 дугаар сарын 10, 16-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний барьцаанд "Барьцааны гэрээ байгуулалгүйгээр зээлээ баталгаатай төлөхөө илэрхийлж, зээл авахын тулд зээлдүүлэгчийн шаардлагаар хийсэн дүр үзүүлж хийсэн гэрээ юм.
Мөн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 100.000.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр М.*******ийн нөхөр А. С. нарын хооронд 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нийт зээлийн хэмжээ 520.000.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн бөгөөд хэрэв үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байсан бол нэмж зээл олгохгүй байх байсан.
Тухайн үед зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан тул 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн барьцаа болгож М.*******т шилжүүлсэн байсан үл хөдлөх хөрөнгө, газраа Б.д 9 ширхэг орон сууц, 1 автомашины зогсоолоор зарахаар болж, М.*******ээс 550 м.кв үл хөдлөх хөрөнгө, газраа Б.ын нэр дээр шилжүүлж, улмаар Б.ын нэр дээр байсан 9 орон сууц, 1 автомашины зогсоолоос 8 орон сууцыг М.*******ээс зээлсэн 520 000 000 төгрөгийн барьцаа болгож М.*******ийн нэр дээр түр шилжүүлж "Төлбөр төлж барагдуулах тухай" хэлцэл байгуулсан.
Би өнөөдрийг хүртэлх хугацаанд М.*******т төлөх зээлийнхээ өрөнд 49,920.000 төгрөг, мөн
1. Баян дүүргийн ******* хороо, 13312 хүннүгийн гудамж дугаар байрны * тоот 55.6 м.кв 2 өрөө орон сууц,
2. Баян дүүргийн ******* хороо, 13312 хүннүгийн гудамж дугаар байрны тоот м.кв 3 өрөө орон сууц,
3. Баян дүүргийн ******* хороо, 13312 хүннүгийн гудамж дугаар байрны тоот 64.3 м.кв 3 өрөө орон сууц,
4. Баян дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Улаанхуаран гудамж дүгээр байр тоот 55.42 м.кв 2 өрөө орон сууц,
5. Баян дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Улаанхуаран гудамж дүгээр байр 66 тоот 48.01 м.кв 2 өрөө орон сууц,
нийт шинжээчийн дүгнэлтээр тооцоход 879.843.200 төгрөгийн 5 орон сууцыг шилжүүлээд байгаа 2 орон сууц нь М.*******т нэр дээр нь шилжүүлсэн байсан, 3 орон сууц нь өөр эзэмшигчийн нэр дээр байсныг төлбөртөө тооцон шилжүүлж өгсөн болно.
Гэтэл М.******* нь 520,000,000 төгрөгийн зээлэндээ 49.920.000 төгрөг, 5 орон сууц авчхаад дээр нэмээд зээлийн гэрээний барьцаанд өөрийнх нь нэр дээр шилжүүлсэн байсан 6 орон сууцыг эзэмшил ашиглалтдаа авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Баянгол дүүргийн * дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаягт байрлах 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 340.000.000 төгрөгөөр "Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах тухай гэрээ нь 520,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгон дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн энэхүү хэлцлийг байгуулахдаа анх зээлийн гэрээний барьцаа болгож 8 ширхэг орон сууцыг түр шилжүүлсэн ба уг байрнуудыг 520.000.000 төгрөгийн өрөнд өгнө гэсэн санаа зорилго байгаагүй, зээлээ төлөөд буцааж авна гэж найдаж, өөрт илт хохиролтой гэрээ хийх санаа зорилго байгаагүй, мөн чин санаанаасаа бус, хөнгөмсгөөр найдаж, урьдаас зээлийг төлнө гэж тооцож хийсэн хэлцэл юм.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан олгоно гэж заасан байх тул миний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаягт байрлах 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү.гэжээ.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
М.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа М. 2023 оны 03-р сарын 27-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Хариуцагч Б.*******ын 2023 оны 03-р сарын 27-ны өдрийн гаргасан "М.*******, Б.******* нарын хооронд 2015 оны 07-р сарын 16-ны өдөр байгуулсан 340.000.000 төгрөгийн Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд 2023 оны 03-р сарын 27-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Талуудын хооронд 320,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн. Гэрээний хувьд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр нийт 440,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн. Хариуцагч нь 1,101,632,553 төгрөгийг нэхэмжлэгчид өнөөдрийн байдлаар төлсөн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор талуудын хооронд фидуцын гэрээ хийх ёстой байтал Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээг хууль зөрчиж хийсэн байна. Ийм учраас Иргэний хуулийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэ хүчин төгөлдөр хэлцлээс хойш байгуулагдсан хэлцлүүд тэгэхээр хүчин төгөлдөр бус болж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь авсан, өгсөн зүйлээ буцааж өгөх ёстой байдаг. Иймд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Төлбөр тооцоонд 49,000,000 төгрөг, 5 үл хөдлөх шилжүүлж өгсөн гээд байгаа. тоот нь хариуцагчид хамааралгүй үл хөдлөх хөрөнгө. Гуравдагч этгээд болон ******* нар 2018 онд гар хэлцэл хийхдээ тусгасан байгаа. 2016 оны 02 дугаар сард ******* нь *******т 60,000,000 төгрөг зээлээд, зээлийн гэрээний үүрэгт өгсөн баримт хэрэгт авагдсан байгаа.
2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гээд байгаа. Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар юм уу, 56.1.4-т зааснаар нэхэмжлэл гаргаад байгаа юм уу ойлгомжгүй байна. Үндэслэлүүд нь салаа утгаар илэрхийлэгдээд байгаа тул тайлбар хийхэд хэцүү байна. Зээлийн гэрээг далдлаад, буруу зөв мэтгэлцээд байгаа зүйл байхгүй. Худалдах худалдан авах гэрээний дараа арилжааны гэрээ, төлбөр төлөх хэлцлүүд хийгдсэн байгаа. Газраа шаардаад байгаа юм уу, үл хөдлөхөө шаардаад байгаа юм уу. Манайд газар байхгүй. Нэхэмжлэл гаргаж өгөх үед манайд өгсөн 2 үл хөдлөх хөрөнгө, үлдсэн 6 үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжиж ирсэн байгаа. Хэрэв сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол үр дагаврын асуудлыг зайлшгүй тусгах үндэслэлтэй. 1,101,632,553 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гээд байна. Энэ тоог яаж гаргаж ирээд байгаа юм. Үл хөдлөх худалдах худалдан авах гэрээнд үнийг тодорхой заагаад өгсөн байгаа. Үндсэн зээл гээд гарын үсэг зурсан. Энэ тооцооллуудаа яагаад гаргаж өгөхгүй байгаа юм. Тийм учраас сөрөг нэхэмжлэлээ хууль зүйн үндэслэлтэй гарга. *******ээс шаардаад байгаа үндэслэлээ тодорхой болгооч ээ, 1,101,632,553 төгрөгийг төлсөн гээд байгаа тооцооллоо яаж гаргаад байгаа юм. Төлбөр төлөх хэлцлээс яагаад өөр дүн гаргаад байгаа нь ойлгомжгүй байна гэв.
13. Гуравдагч этгээд Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Тус шүүхэд *******ын гаргасан *******т холбогдуулсан сөрөг нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Б. нь Баянгол дүүргийн 04-р хороо Үйлдвэрийн төвийн бүс Үйлдвэрийн гудамж 54 тоотод байрлах 3,651 м.кв газартай, 550 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэлцэл байгуулж 600,000,000 төгрөгөөр бартерт Баян дүүргийн 26-р хороо, 13312 хүннү гудамж Олимп хотхон , , 430 байрнуудаас нийт 9 байраар төлбөр тооцоог төлж барагдуулсан.
Эдгээр байраас ирсэн *******ийн хүсэлтээр иргэн *******т - тоот 64.30 м.кв орон сууцыг худалдан авах гэрээгээр шилжүүлсэн болно.
Б.******* ******* нар нь уг хэлцэл хийх үед байсан болно.
нь талуудын хооронд байгуулсан нэхэмжлэлийн шаардлага болох 2016.01.08-ны төлбөр төлж барагдуулах тухай хэлцлийн талаар мэдэхгүй бөгөөд уг хэлцэлд оролцоогүй болно. гэжээ.
14. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хавтаст хэрэгт бүрдүүлж өгсөн баримтууд болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан Баян дүүргийн ******* хороо, /13312/ Хүннүгийн гудамж, дугаар байрны , дугаар байрны , , , тоот, 430 дугаар байрны хаягт орших орон сууцуудыг албадан чөлөөлөхийг хариуцагчид даалгах шаардлага гаргажээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэгч М.*******ээс зээлсэн мөнгөө төлж барагдуулсан гэж үзэж байгаа тул дээрх байрнуудыг түүнд шилжүүлэх үндэслэлгүй гэж маргажээ.
4. Улмаар хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар гаргаж;
-...М.*******, Б.******* нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Төлбөр төлж барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах. ,
-...М.*******, Б.******* нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 340,000,000 төгрөгийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах.,
-...1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан олгоно гэж заасны дагуу миний 440.000.000 төгрөгийн зээлийн барьцаа болгон шилжүүлсэн байсан газар, үл хөдлөх хөрөнгийн оронд Б.аас М.*******т шилжүүлсэн 8 орон сууцнаас миний эзэмшилд байгаа 6 орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан.
5. Хамгийн сүүлд буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлээр 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаягт байрлах 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 340.000.000 төгрөгөөр "Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн миний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаягт байрлах 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү. гэж тодорхойлж, хэргийг хэлэлцсэн.
Шүүх хэргийн үйл баримт, үндсэн болон сөрөг нэхэмжлэлд дараах дүгнэлтийг хийлээ.
6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б.******* нарын хооронд;
-2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээгээр 320,000,000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, сарын 8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги төлөхөөр,
-2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, нэмж зээл олгох гэрээгээр өмнө зээлдүүлсэн 320,000,000 төгрөг дээр 20,000,000 төгрөгийг нэмж, нэр сарын 8 хувийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр,
-2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, нэмж зээл олгох гэрээгээр өмнөх зээл дээр нэмж 100,000,000 төгрөгийг зээлдүүлж, нийт зээлийн хэмжээ 440,000,000 төгрөгийг, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 16 хүртэл 3 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тус тус тохиролцжээ. /1 хх-2-241/
7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх гэрээний дагуу 440,000,000.00 төгрөгийг зээлдэгчээс зээлдүүлэгчид хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй. Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
8. Түүнчлэн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б.******* нарын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаягт байрлах 550 м.кв талбайг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, 340,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, төлбөрийг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн юанийн ханшаар тооцож, Б.*******ын Голомт банкны 11451002 тоот дансаар төлсөн, төлбөр тооцоо дууссан гэжээ. /1-р х.х-ийн 6, 190-208 хуудас/
Тодруулбал, зохигчид дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх болон газар эзэмших эрхийг шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хэдий ч тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 440,000,000.00 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар уг гэрээг байгуулсан ажээ.
Улмаар нэхэмжлэгч М.******* нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Б.*******ын өмчлөлийн Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Үйлдвэрийн бүс гудамж //, ** тоот хаягт байрлах 550 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын дугаартай 3,651 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хамт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.д 600,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээнд заасан байна. /1-р х.х-ийн 7-9 хуудас/.
Тодруулбал, нэхэмжлэгч М.******* болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. нар 550 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн 3,651 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Баян дүүрэг, ******* хороо, 13312 хүннүгийн гудамж, дугаар байрны 2, 58, тоот, дугаар байрны , , , , тоот, 430 дугаар байрны хаягт орших орон сууцаар арилжсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрт 600,000,000 төгрөг бодитоор төлөгдөөгүй, Б.ын нэр дээрх 8 орон сууцыг гэрээний төлбөрт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал үүнийг арилжааны шинжтэй гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.
Дээрх 8 орон сууц бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.ын нэр дээр бүртгэлтэй байснаас М.*******т өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна. /1хх-11-17/
Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2019/07162 тоот захирамжийн дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс өгсөн баримтаар нэхэмжлэгч М.******* нь Баян дүүрэг, ******* хороо, 13312 хүннүгийн гудамж, дугаар байрны 2 тоот хаягт байрлах 55.60 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, хаягт байрлах 57.70 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, дугаар байрны тоот хаягт байрлах м.кв талбайтай 3 өрөө орон сууц, тоот хаягт байрлах м.кв талбайтай 3 өрөө орон сууц, тоот хаягт байрлах м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн тоот хаягт байрлах м.кв талбайтай 3 өрөө орон сууц, тоот хаягт байрлах м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 430 дугаар байрны хаягт байрлах 47.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болсон ба зохигчид энэ талаар маргаагүй /1-р х.х-ийн 150-168 хуудас/.
Үүний дараа нэхэмжлэгч М.*******, хариуцагч Б.******* нар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төлбөр төлж барагдуулах тухай хэлцэл байгуулж, 520,000,000.00 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү 221,440,000.00 төгрөг, нийт 741,440,000.00 төгрөгөөс хариуцагч буюу зээлдэгч тал 49,920,000.00 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлж, үлдэх 520,000,000.00 төгрөгийг зээлийн хүү 171,520,000.00 төгрөгийн хамт 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд талуудын маргаж буй Баян дүүрэг, ******* хороо, 13312 хүннүгийн гудамж, дугаар байрны 2, 58, дугаар байрны , , , , тоот хаягт орших орон сууцуудыг тус тус нэхэмжлэгч М.*******ийн өмчлөлд хэвээр үлдээхээр тохирсон байна /1-р х.х-ийн 10, 61 хуудас/.
Уг хэлцэлд дурдсан 520,000,000 төгрөгөөс 80,000,000 төгрөг нь А., С. нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт хамаарах талаар хариуцагч тайлбарлаж, гэрч А., С. нарын мэдүүлгээр тэдний хооронд 80,000,000 төгрөгийн зээл байсныг мэдүүлсэн боловч, хариуцагч Б.*******ын зээлийн төлбөрт хэрхэн орсон талаар тодруулаагүй, Төлбөр барагдуулах тухай хэлцлээр хүлээн зөвшөөрснийг хэрэгт байгаа баримтаар үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчид орон сууц өмчлөх эрх худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр үүссэн, нэхэмжлэгч орон сууцны өмчлөгч тул түүний өмчлөх эрхийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна, учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэх ба Б.ын хувьд өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй. Тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ хэлцэл хүчинтэй байна.
Нөгөөтэйгөөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 550 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т нийцээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэх сөрөг нэхэмжлэлийн тухайд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд гэрээний үндсэн дээр шилжиж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдэж хариуцагч Б.*******аас нэхэмжлэгч М.*******ийн өмчлөлд шилжсэнийг хууль зөрчсөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн, үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зоригийг илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй юм.
Хэдийгээр хариуцагч Б.******* нь 550 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийх хүсэл зориг байгаагүй гэх боловч Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох зохицуулалттай тул хариуцагч Б.*******ыг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М.*******т шилжүүлэхдээ хэлцлийн үр дагаврыг ойлгоогүй гэж дүгнэх боломжгүй, улмаар хууль зөрчсөн, дүр үзүүлсэн, эсхүл үнэн санаанаас бус, хөнгөмсгөөр найдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймээс хариуцагч Б.******* нь үл хөдлөх эд хөрөнгөө хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн үйлдлээ хожим буюу 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж анх үүссэн зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор тохирч, нийт 8 ширхэг Б.ын өмчлөлийн орон сууцыг зээлдүүлэгч М.*******ийн өмчлөлд хэвээр үлдээхийг зөвшөөрсөн байна.
Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т заасан үүрэг дуусгавар болох үндэслэлд хамаарч байна гэж үзлээ.
Иймд Төлбөр барагдуулах тухай хэлцлийн дагуу, орон сууцны өмчлөгчийн хувиар нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг шаардах эрхтэй байна.
Зохигчийн хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Төлбөр төлж барагдуулах тухай хэлцлийн агуулгыг тайлбарлавал:
1. Хариуцагч Б.*******ын авсан зээлийн хэмжээ 520,000,000.00 төгрөг, төлбөл зохих хүү 221,440,000.00 төгрөг байснаас 49,920,000.00 төгрөгийг төлж, үлдэх 171,520,000.00 төгрөгийн хүүг үндсэн зээл 520,000,000.00 төгрөг, үүн дээр уг зээлийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сарын 8 хувийн хүүтэй ашигласны хариу төлбөр буюу 83,200,000.00 төгрөгийн хүүгийн хамт нийт 774,720,000.00 төгрөгийг төлөх /520,000,000x8%=41,600,000x2=83,200,000/,
2. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүүгүй авсан 28,000,000.00 төгрөг болон 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 8 хувийн хүүтэй авсан 16,000,000.00 төгрөг, хүү 1,280,000.00 төгрөг /16,000,000x8%=1,280,000/, мөн татвар, нотариатын зардалд төлсөн 9,805,000.00 төгрөг, нийт 829,805,000.00 төгрөгийг төлөх,
3. Хариуцагч тал 829,805,000.00 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх, тийнхүү төлөхдөө талуудын маргаж буй Баян дүүрэг, ******* хороо, 13312 хүннүгийн гудамж, дугаар байрны 2, 58, дугаар байрны , , , , тоот хаягт орших орон сууцуудыг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор худалдан борлуулах замаар төлөх,
4. Хэрэв хариуцагч 829,805,000.00 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч М.******* нь 550 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын дугаартай 3,651 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хамтаар арилжиж авсан Баян дүүрэг, ******* хороо, 13312 хүннүгийн гудамж, дугаар байрны 2, 58, дугаар байрны , , , , тоот хаягт орших орон сууцуудын өмчлөгчөөр хэвээр үлдэхээр тус тус тохирсон байна.
Мөн дээрх
Хариуцагч талаас зээлийн гэрээний тооцоолол баримт шүүхэд гаргасан боловч Төлбөр барагдуулах тухай хэлцлийн тооцооллыг үгүйсгэх баримт гэж үзэхгүй юм.
Хариуцагч тал 829,805,000.00 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд тэрээр 550 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх болон 3,651 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн талаар маргахгүй гэсэн агуулгыг илэрхийлжээ. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.-д Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 236.1.3.-д талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж, мөн 236.2.-т Энэ хуулийн 236.1.3.-д заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно гэж тус тус заажээ.
Тайлбарлавал, хариуцагч тал нэхэмжлэгчээс авсан үндсэн зээл 564,000,000.00 төгрөг, хүү 256,000,000.00 төгрөг болон бусад төлбөр болох 9,805,000.00 төгрөг, нийт 829,805,000.00 төгрөгийг төлөх үүргээ 550 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө болон нэгж талбарын дугаартай 3,651 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольж, нэхэмжлэгч тал 829,805,000.00 төгрөгийн гүйцэтгэлд тус үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах байдлаар зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгохоор тохирсон гэсэн ойлголт юм.
Энэ нь, хариуцагч Б.******* 829,805,000.00 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөөгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар тогтоогдож байх тул зохигчдыг өмнөх буюу зээлийн гэрээний үүргээ сольсон гэж үзэх үндэслэлтэй.
Нэгэнт талууд зээлийн болон бусад төлбөр болох нийт 829,805,000.00 төгрөгийг төлөх үүргийг ийнхүү худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольж, нэхэмжлэгч М.******* нь 550 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, мөн 3,651 м.кв талбайтай газрын эзэмшигч болж, улмаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.тай байгуулсан арилжааны гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Баян дүүрэг, ******* хороо, 13312 хүннүгийн гудамж, дугаар байрны 2, 58, дугаар байрны , , , , тоот хаягт орших орон сууцаар арилжсан байна. /1-р хх-ийн 11-16/
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д Өмчлөгч нь бусад этгээдийн хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч М.******* нь зохигчдын маргаж буй Баян дүүрэг, ******* хороо, 13312 хүннүгийн гудамж, дугаар байрны 58, дугаар байрны , , , тоот, 430 дугаар байрны хаягт орших орон сууцуудыг чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болно.
Гэтэл хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний болон бусад төлбөрийн үүргээ хожим худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольсон буюу 829,805,000.00 төгрөгийн төлбөрт 550 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө болон 3,651 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн хамт нэхэмжлэгч М.*******т шилжүүлсэн, улмаар нэхэмжлэгч тал эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад арилжаалж, нийт 8 ширхэг орон сууцны өмчлөгч болсон байтал хариуцагч нь тухайн орон сууцуудыг чөлөөлөхгүйгээр эзэмшиж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, мөн 106.3.-д Энэ хуулийн 106.1, 106.2.-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус зааснаар хариуцагчийн эзэмшлээс 8 орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч, хариуцагч нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлд төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 421,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баян дүүрэг, ******* хороо, 13312 хүннүгийн гудамж, дугаар байрны , дугаар байрны , , , тоот, 430 дугаар байрны хаягт байрлах орон сууцуудыг чөлөөлөхийг хариуцагч Б.*******т даалгасугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаягт байрлах 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 340.000.000 төгрөгөөр "Үл хөдлөх хөрөнгө, худалдах, худалдан авах тухай гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн миний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, // 54 тоот хаягт байрлах 550 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлж өгнө үү. гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4,287,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 421,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ