Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2024/00745

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00315/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* байрлах “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, 1******* байр, оршин суух овогт (утас: ),

Хариуцагч: аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж буй овогт нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 28,572,817.66 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.,

Хариуцагч П. (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч Т., П. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 28,572,817.66 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Нэгдүгээр зээл. Зээлдэгч Т. болон П. нар нь тус *******ны салбарын тооцооны төвөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 14,083,576.91 төгрөг дээр нэмэгдүүлж 6,000,000 төгрөг, нийт 20,083,576.91 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч Т., П. нар нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 7,133,945.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,102,336.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 407,18 төгрөг, нийт 13,236,689.44 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 1332 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасны дагуу зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэх гэсэн боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан оршин суух хаягтаа байдаггүй, мөн зээлдэгчтэй холбоо тогтоож, олж уулзаж чадахгүй байсан тул 2022.11.08-ны өдөр эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд өгч, 2023.11.08-ны өдөр оршин суугаа хаягийг тогтоож эрэн сурвалжлах ажиллагаа зогссон. Иймд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тоот дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтыг үндэслэн Т., П. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 14,515,226.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,052,729.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 985,098.30 төгрөг, нийт 24,553,054.03 төгрөгийг гаргуулна.

Хоёрдугаар зээл. Зээлдэгч Т. нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дугаартай зээлийн гэрээ, тоот дугаартай барьцааны гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг 16.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 2,579,749.39 төгрөг дээр нэмж 600,000 төгрөгийг авч нийт 3,179,749.39 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Т. нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,220,725.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 452,340.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 765.16 төгрөг, нийт 1,673,831.18 төгрөгийг төлж барагдуулсан болно. Мөн зээлдэгчийг шүүхээр эрэн сурвалжлах ажиллагаа явагдсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,379,274.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,475,516.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 164,972.25 төгрөг, нийт 4,019,763.63 төгрөгийг Т.ээс гаргуулна” гэжээ.

2.Хариуцагч П. хариу тайлбартаа:

“...Хаан *******наас нэхэмжилж буй 28,572,817.66 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Т. зээл авсан. Энэ мөнгөнөөс миний бие аваагүй бөгөөд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа тул энэ мөнгийг төлж чадахгүй. Надад ямар ч хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би Т.ээс нэг ч төгрөг аваагүй. Гарын үсэг зурж өгөөч гэж гуйсан учир гарын үсэг зуран” гэжээ.

3.Хариуцагч Т. хариу тайлбартаа:

“...Хаан *******ны нэхэмжлэлийн дагуу 28,572,817.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйлгүй” гэжээ.

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн хүсэлт (хх 6-12), 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ (хх 13-16), 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ (хх 17-20), 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ (хх 21-25), 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай зээлийн гэрээ (хх 26-28), 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай барьцааны гэрээ (хх 29-31), 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай барьцааны гэрээ (хх 32-33), 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай барьцааны гэрээ (хх 34-35), 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээ (хх 36-37), зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга (хх 42-46), Т.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, П.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн тодорхойлолт, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн тодорхойлолт, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн тодорхойлолт, Эрдэнэт үйлдвэр Х*******-ийн ажилтны цалингийн тодорхойлолт, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 139 дугаартай Эрдэнэт үйлдвэр Х******* Эрчим хүчний цехийн тодорхойлолт, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Эрдэнэт үйлдвэр Х*******-ийн тодорхойлолт, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт, Дархан сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэр (хх 47-60), “******* *******” *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл (хх 61-63) зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* *******” *******-ийн хариуцагч Т., П. нарт холбогдуулан гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт 24,553,054.03 төгрөг гаргуулах, хариуцагч Т.т холбогдуулан гаргасан 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний үүрэгт 4,019,763.63 төгрөг, нийт 28,572,817.66 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...Зээлдэгч Т. болон П. нар нь тус *******тай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. Уг зээлийн үлдэгдэл төлбөр 24,553,054.03 төгрөгийг хариуцагч Т., П. нараас гаргуулна. Зээлдэгч Т. нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр болон 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээл авсан бөгөөд уг зээлийн үлдэгдэл төлбөр 4,019,736.63 төгрөгийг хариуцагч Т.ээс гаргуулна” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх ба шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К. “...Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд маргах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарыг дэмжиж байна.

4.Хариуцагч П. “...Хаан *******наас нэхэмжилж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Т. зээл авсан. Энэ мөнгөнөөс миний бие аваагүй бөгөөд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа тул энэ мөнгийг төлж чадахгүй. Надад ямар ч хамааралгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-Хариуцагч Т., П. нар нь “******* *******” *******-тай 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авчээ. (хх13-16, 36-41 хуудас)

Мөн хариуцагч нар нь “******* *******” *******-тай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дугаартай зээлийн гэрээ, дугаартай барьцааны гэрээ байгуулж, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 14,083,576.91 төгрөг дээр нэмж 6,000,000 төгрөгийг зээлж, нийт 20,083,576.91 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан байна. (хх17-20 хуудас)

-Хариуцагч Т. нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дугаартай зээлийн гэрээ, 0 дугаартай барьцааныг гэрээг “******* *******” *******-тай байгуулж, 3,000,000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зориулан, жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж аван, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уг зээлийн үлдэгдэл дээр 600,000 төгрөгийг нэмж зээлэн нийт 3,179,749.39 төгрөг дээр зээлийн гэрээ, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, мөн нөхцөлөөр зээл авчээ. (хх21-35 хуудас)

6.Дээрх зээлийн гэрээг байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилж буй үнийн дүнд хариуцагч нар маргаагүй. Харин хариуцагч П. зээлээс нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

7.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эргээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

8.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, мөн 452.2-т “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, түүнчлэн мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч нараас зээлийн төлбөрийг буцаан төлөх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх ба хариуцагч нар нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

9.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, гэж 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус зааснаар П. нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай зээлийн гэрээ, дугаартай барьцааны гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

Хариуцагч П. нь зээлийн төлбөрийн үүргийг зөвшөөрөхгүй, нэг ч төгрөг аваагүй гэх тайлбар гаргасан хэдий ч энэ нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

10.Мөн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн хариуцагч Т., П. нартай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Т.тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан байх ба уг өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд хариуцагч Т., П. нараас 24,553,054.03 төгрөгийг, хариуцагч Т.ээс 4,019,763.63 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д олгох нь зүйтэй байна.

11.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 380,814.09 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 380,814.09 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Т., П. нараас 24,553,054.03 төгрөгийг, хариуцагч Т.ээс 4,019,763.63 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,814.09 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т., П. нараас 300,814 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.НОМИН