Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 114/ШШ2024/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигон овогтой*******гийн ******* /РД:*******/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн *****д холбогдох “... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэх” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
1.    Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн *****д холбогдуулан анх шүүхэд “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэж тодруулан маргасан. 
2.    Хэргийн үйл баримтын тухайд: 
2.1.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 ******* дүгээр захирамжаар мөн Засаг даргын 2016 оны дугаар захирамжийн дагуу Дархан сумын 23 дугаар хороолол Барилгачдын өргөн чөлөөний хаягт байрлалтай 500 м.кв газрыг эзэмшиж байсан ийн газар эзэмших эрхийг Д.*******д шилжүүлж, амины орон сууцны зориулалтаар 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. 


2.2.    Нэхэмжлэгч тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг цахим болгуулахаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын газрын даамал 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “...таны хүсэлт гаргасан газар нь аймгийн Засаг даргын 2022 оны  дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Иймд таны газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг цахим гэрчилгээ үүсгэх боломжгүй болно” гэх хариуг, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 01-******* захирамжийн хуулбарын хамт өгчээ.
 
2.3.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжтай танилцаад эс зөвшөөрч Д.******* 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

3.    Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 ******* дүгээр захирамжийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ хийсний үндсэн дээр Монгол Улс, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ дугаартай амины орон сууц барих зориулалтаар 500 мкв газрыг 20 жилийн хугацаатайгаар -д бүртгэж гэрчилгээ олгосон болно. Би Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, эрх зүйн мэдээллийг авч үзэхэд уг газар миний нэр дээр байдаг /еmongolia болон еgazar.gov.mn/. Тухайн үед газар дээрээ блокон хашаа барьсан. Хувийн орон сууц барихаар Дулааны сүлжээ болон Цахилгаан түгээхээс техникийн нөхцөлүүдийг гаргуулж аваад барилга барих үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажлаа хийгээд явж байсан. Уг газрынхаа гэрчилгээг цахим болгуулахаар бүртгүүлэх гэтэл таны газар хүчингүй болсон байна гээд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийн хуулбарыг надад Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн хуулбар үнэн тамга дарж өгснөөр миний эзэмшлийн газар хүчингүй болсныг мэдээд танай шүүхэд хандаж байна.
3.1.    Уг газрыг хүчингүй болгох талаар надад огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, би газрын талаар ямар нэгэн зөрчил гаргаагүй, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу төлбөр тооцоогоо бүрэн төлж барагдуулж байсан, хашаа татсан, техникийн нөхцөлүүд авсан, барилгын ажлыг одоо хавар эхлүүлэхээр төлөвлөж байсан. 
3.2.    тэй 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулаад өөрийн нэр дээр шилжүүлэхээр хүсэлт гаргасныг шийдвэрлэхгүй байсан тул сүүлд 2020 оны 03 дугаар сард дахин хүсэлтээ гаргахад Дархан-Уул аймгийн ***** 2020 ******* дүгээр захирамжийг гаргаж өгсөн. Миний бие 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшсэн мэргэжилтэйгээ холбоотойгоор тухайн газартаа засварын газар байгуулахаар газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлтийг гаргахад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр албан бичгээр зориулалтыг өөрчлөх боломжгүй, тус газраа зориулалтын дагуу ашиглана уу гэх хариуг өгч байсан. 
3.3.    Хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчиж, ийн газар эзэмших эрх хүчинтэй байхад газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, хүсэлтээ гаргахад түргэн шуурхай шийдвэрлэхгүй орхисон, сүүлд газар эзэмшихийг шилжүүлж өгсөн атлаа ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад хууль бусаар хүчингүй болгосон. 
3.4.    Иймд хуулиа зөрчиж захирамж гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэжээ. 
4.    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар Дархан сум 10-р баг 23-р хороолол, Барилгачдын өргөн чөлөөний ,од байрлах 500 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай газрыг т эзэмшүүлсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын ******* захирамжаар тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, сонсох ажиллагааг мэдэгдсэн. 
4.1.    , Д.******* нар нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийг газрын албанд өгч, аймгийн Засаг даргын 2020 ******* дүгээр захирамжаар эрх шилжүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ бичигдсэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгээр 2020 ******* дүгээр захирамжийн зөрчлийг шалгаж, шийдвэрлүүлэх хүсэлтийг аймгийн *****д хүргүүлсэн байна. 
4.2.    ийн газар эзэмших эрх нь аймгийн Засаг даргын ******* захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу дуусгавар болсон. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2-д заасныг зөрчиж эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг тодруулалгүйгээр эрх шилжүүлсэн үйлдлүүд байх тул аймгийн *****ас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэл болгон 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Тус захирамжийн дагуу Д.*******д сонсох ажиллагаа хийсэн материал Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт байхгүй. Тус газар нь газрын кадастрын мэдээллийн санд нэр дээр бүртгэлтэй байна. 
4.3.    Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр баталгаажуулсан бөгөөд гэрээний 1.1-д “...аймгийн Засаг даргын 2016 оны ... дугаар шийдвэрээр олгогдсон, хүчин төгөлдөр гэрчилгээтэй газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино”, 1.4-д “...үнэ төлбөргүй шилжүүлж байгаа болно” гэж заасан бөгөөд 2016 оны 11 дүгээр сард ийн газар эзэмших эрх нь хүчингүй болсон тул 2016 оны 11 дүгээр сараас хойш уг гэрээний үндсэн зорилгыг биелүүлж чадахгүй юм. 
4.4.    Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно буюу эрх зүйн үндэслэлээр нь 2016 оны 12 дугаар сараас хойш газраа бусдад шилжүүлэх боломжгүй. Иймд , Д.******* нарын хооронд хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. 
4.5.    Анхны газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсон, мөн хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 ******* дүгээр захирамж нь гарсан тул тус захирамжийг сэргээн хэрэглэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:
1.      Дархан-Уул аймгийн  *****д  холбогдуулан  гаргасан “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

2.    Дархан-Уул аймгийн Засаг даргын  2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар тус аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт шинээр газар эзэмших болсонтой холбогдуулан 17 иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч т Дархан сумын 10 дугаар баг, 23 дугаар хороололд байрлах 500 м.кв газрыг 20 жилийн хугацаатайгаар амины орон сууцны зориулалтаар олгосон байх бөгөөд түүнтэй 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг олгожээ. 


3.    Улмаар хариуцагч ******* захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлсэн, төлөвлөгөөнд туссан газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлээгүй, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй, газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад хууль бусаар газар эзэмшин, эрхийн гэрчилгээнийхээ үнийг төлөлгүй газрын гэрээ, гэрчилгээ бичүүлж авсан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй газарт газрын кадастрын мэдээллийн санд дур мэдэн нэгж талбар үүсгэсэн гэх үндэслэлээр 65 иргэн, 25 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор ийн дээрх газар багтсан байна. 


4.    Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэгж талбарын дугаартай газрын хувийн хэрэгт болон Д.******* нарын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх” тухай гэрээ, тус газарт гаргасан , Д.******* нарын 2016 оны 09 дүгээр сарын 28, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтүүд байх бөгөөд хариуцагч 2020 ******* дүгээр захирамжаар маргаж буй ийн газрын эзэмших эрхийг Д.*******д шилжүүлж, амины орон сууцны зориулалтаар 20 жилийн хугацаатайгаар олгожээ. 

5.    Ийнхүү газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгосонтой холбоотойгоор 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулж, иргэний газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээг түүнд олгосон бөгөөд хувьд газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг төлсөн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүнтэй хариуцагч маргаагүй. 
6.    Дархан-Уул аймгийн *****д тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Аймгийн Засаг даргын 2020 оны дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ холбогдох журмыг зөрчсөн зөрчил байгаа тул хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх албан бичгийг хүргүүлж, хариуцагч 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгосон Дархан сумын 10 дугаар баг, 23 дугаар хороолол, Барилгачдын өргөн чөлөөний 7 дугаар гудамжод байрлах 500 м.кв амины орон сууцны зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 
7.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авсан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай. 
8.    Шүүх нэхэмжлэгч газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, хариуцагчийн маргаж буй 2022 оны 01-******* захирамж Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс хамааран зөрчигдсөн гэх эрх шүүхийн шийдвэрээр сэргэх боломжтой эсэхэд тус тус дүгнэлт өгөх шаардлагатай юм. 
8.1.    Нэхэмжлэгчийн хувьд анх тэй түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулсан, 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрийн захиргааны байгууллагад хандсан, хариуцагч ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ******* захирамжийг түүнд хүргүүлээгүй, үүнийг нэхэмжлэгч мэдээгүй, дахин газар эзэмших эрхээ шилжүүлж авахаар 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт “...миний бие 2016 оны 09 дүгээр сард ...газрыг ээс шилжүүлж авсан боловч одоог хүртэл өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй ...миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг гаргаж өгнө үү” гэх өргөдлийг холбогдох баримтын хамт гаргаж өгсний дагуу хариуцагч 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дүгээр захирамжаар ийн газар эзэмших эрхийг Д.*******д шилжүүлэн эзэмшүүлэх боломжтой гэж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд уг үйл баримттай хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй. 
    Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмшигч газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох ба нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрх шилжүүлэн авсан ийн газар эзэмших эрх хүчингүй болсон байхад түүнийг шилжүүлэн авах хуулийн зохицуулалт байхгүй боловч хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хүлээн аваад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Аймаг, сумын *****, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-д “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж заасан тодруулах үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр тухайн цаг хугацаанд шийдвэрлээгүй, холбогдох баримтуудыг бүрэн шалгахгүйгээр сүүлд түүнд газар эзэмших эрхийг шилжүүлэн олгож, гэрээ байгуулан, гэрчилгээ олгосон атлаа газар эзэмших эрх үүссэнээс хойш 2 жил гаруй хугацааны дараа 6 жилийн өмнөх үйл баримтыг үндэслэн газар эзэмших эрхийг анхнаасаа хуулийн дагуу үүсээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
    Түүнчлэн болон Д.******* нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг эрх бүхий байгууллагаас хүчингүй, хүчин төгөлдөр бусад тооцоогүй байхад хариуцагчийн “...газар эзэмших эрх шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл” гэх тайлбарыг хүлээн авахааргүй байна. 
8.2.    Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох нөхцөлүүдийг, 40 дүгээр зүйлийн 40.1-д аймаг, сум, нийслэлийн ***** газар 
эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөлүүдийг тус тусад нь хуульчилж зохицуулж өгсөн бөгөөд хувьд газар эзэмших эрх үүссэнээр улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр газар эзэмших гэрээг байгуулуулж, газрын гэрчилгээгээ авсан, газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө төлж ирсэн байхад хариуцагч маргаан бүхий захирамжийг гаргахдаа дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хуульд байхгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах хуульд үндэслэх зарчмыг зөрчжээ.  
    Мөн захиргааны байгууллагын дээрх /Үндэслэх хэсгийн 7.4-д заасан/ хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагаврыг газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд шилжүүлэн авч, хашаа хатгаж, цахилгаан, дулааны техникийн нөхцөлүүдийг авах зэргээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нэхэмжлэгчид хариуцуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимтай нийцэхгүй байна. 
    Тодруулбал, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг олгож, гэрээ байгуулж, гэрчилгээ олгочхоод газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг захиргааны байгууллага гаргаснаа мэдэгдээгүй, түүнээс хойш газрын нэгдмэл санд /egazar.mn/ өнөөдрийг хүртэл газар эзэмших эрх хүчинтэй хэвээр, 2022, 2023 оны газрын төлбөрийг бүтэн төлүүлсэн зэргээр нэхэмжлэгчид маргаж буй газрыг эзэмших эрхтэй гэх итгэл үнэмшлийг хариуцагч төрүүлсэн, уг итгэлийн үндсэн дээр нэхэмжлэгч маргаж буй актыг гарснаас хойш техникийн нөхцөлүүдийг авч, батлуулж тодорхой хөрөнгө зарцуулсан байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй гэх итгэлийг энэ тохиолдолд хамгаалах нь зүйтэй. 
    Хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг Д.*******д олгоогүй, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг мэдэгдээгүй буюу Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг захиргааны байгууллага хийгээгүй байна.
8.3.    Дээрх хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч газар эзэмших хууль ёсны эрх зөрчигдсөн байх тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 
хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хүрээнд хянан шийдвэрлэлээ. 
Дээрх хуулийн заалтын “...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолд “...нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлно, ингэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтооно” гэж тайлбарласан. 
Анх нэхэмжлэгч шүүхэд “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэж тодруулж өгсөн, шүүх хуралдааны явцад шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. 
Нэхэмжлэгчийн гаргасан “...газар эзэмших эрхийг сэргээлгэх” гэсэн шаардлага нь тусдаа бие даасан шаардлага биш, шүүх хуралдаанд гаргасан “...гол хүсэж байгаа зүйл маань газар эзэмших эрхтэй болох, ...шүүхээс миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ч гэсэн бодит байдал дээр миний газар эзэмших эрх сэргэхгүй байх, дараа нь тухайн байгууллагатай маргаж эрхээ хамгаалуулахын тулд гаргасан” гэх тайлбар зэргээс нэхэмжлэгчийн эцсийн зорилго, эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэл /нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл/ нь газар эзэмших эрхээ сэргээх бөгөөд маргаж буй 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг хүчингүй болгосноор түүний газар эзэмших эрх сэргэх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг “...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг хүчингүй болгуулах” гэж зөвтгөж шийдвэрлэлээ. 
8.4.    Дархан-Уул аймгийн Засаг даргын ******* захирамжаар ийн газар эзэмших эрхийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон, гэрчилгээний үнийг төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон уг захирамжтай нэхэмжлэгч маргах эрхгүй боловч газар эзэмших эрхийг тухайн захирамж гарсан байсан гэх үндэслэлээр хүчингүй болгосон, гэрчилгээний үнийг төлөөгүй нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, маргаж буй газар нь 2016 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нөхцөл сайжруулах гэр хороолол гэж тусгагдсан, дархан сумын 2016 оны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ойлгомжгүй батлагдсан, ерөнхий архитехторын 2016 оны зураг /батлагдаагүй, ХХ-/-т олгож болохоор тусгагдсан, өөр хэн нэгэн иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах хүсэлт гаргаагүй, ойр орчмын газар олголтын түүхчилсэн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.8 заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн *****д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-******* захирамжийг хүчингүй болгосугай. 
    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан Д.*******д олгосугай. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 
    

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ө.МӨНХ-ЭРДЭНЭ