Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2024/00157

 

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2024/00157

Сэлэнгэ аймаг

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын шүүхийн Ерөнхий  шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: ******* хот, ******* дүүрэг, .................., ............... өргөн чөлөө-6, .................. цамхагт байрлах “.................” ХК-ийн (РД:....................) хүсэлттэй иргэн ........................ эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“..................... ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч . шүүхэд гар...............гасан хүсэлтдээ:

Иргэн . нь 2017 он...............ы 05 дүгээр сарын 26-ны өдөр ................... зээлийн төвтэй №201743057416 тоот кредит картын гэрээ байгуулан 10,000,000.00 /арван сая/ төгрөгийн кредит картыг, жилийн 30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан.

Харилцагч нь зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үеийн оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч................... нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2024 оны 06 сарын 20-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт төлөгдсөн дүн байхгүй байна.

  .нь ............................. зээ.........л авах үед оршин сууж байсан ............. хот, . дүүр...........эг, ..........-р хороо, ............. хэсэг, . байр, . тоот............ ха................ягт оршин суудаггүй, кредит картын үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Тус шүүхэд манай банкнаас хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах шалтгаан нь ..................... нь  2017 оны 05 сарын 26-ны өдөр манай  . төв дээр 201743057416 ...........................тоот кредит картын гэрээ хийж байгуулж 10 сая төгрөгийн кредит картыг жилийн 30 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай авсан байдаг. Харилцагч нь зээлээ төлөхгүй, зээлийн гэрээ байгуулах үеийн оршин суух хаягтаа амьдрахгүй байгаа учраас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байгаа. Зээлдэгч . нь зээлийн . ..............төлөх хуваарийн дагуу 2024 оны 06 сарын 20-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт төлөгдсөн дүн байхгүй байна. .............. нь . зээл авах үед ..................оршин сууж байсан хаяг болох ................ хот, . дүүрэг,................ .........-р хороо, ............-р хэсэг, ................ дүгээр байрны ................... тоот хаягт оршин суудаггүй, кредит картынхаа үүргийг удаа дараа зөрчиж байгаа учраас эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Мөн энэ хаягт оршин суудаггүй гэдгийг нь шуудангаар зээл төлөх албан бичиг хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй, утасны дугаар нь болохгүй байгаа гэсэн хариуг Монгол шуудангаас бид нарт өгснийг нотлох баримтаар хавсаргасан гэв. 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “....................” ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, зээл төлөх мэдэгдэл зэрэг бичгийн  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ  нь :

 

            Шүүх “..................к” ХК-ийн  хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч “....................” ХК-нь ...................иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .......... овогт .................. ....................... (РД:....................) оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. 

. нь .....................от,........... ..... дүүрэг, ..... дүгээр хороо, ..... дугаар хэсэг, ................байр, ................. тоот хаягт  оршин суудаггүй, оршин суух хаяг тодорхой бус болох нь тогтоогдож байна. (х.х-ийн 1-12-рт)

Иймд . ...........................хаяг тодорхойгүйгээс зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийг “......................” ХК-нь шүүхэд гаргах боломжгүй гэж үзэн  ................. эрэн сурвалжлах хуулийн  үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ......................... эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.

............. овогт ........................ (РД:НБ77041419) нь ..................... хот, .................. дүүрэг, . .............дүгээр хороо, ............ дугаар хэсэг, ..................... байр, 1 тоот хаягт бүртгэлтэй боловч, тухайн хаягт амьдардаггүй, холбоо барих утасгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч “..........................” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар.............овогт .................. (РД:..................) эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг ..............аймгийн Цагдаагийн газрын . ......сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..................” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.                            

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА