| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00440/И |
| Дугаар | 135/ШШ2024/00746 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2024/00746
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00440/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******, ),
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, оршин суух овогт (РД:, утас: ),
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, оршин суух (РД:, утас: ),
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, оршин суух овогт (РД:, утас: ) нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, төв, байрлах “” -д холбогдох,
“Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******,
Нэхэмжлэгч Л.,
Нэхэмжлэгч О. (цахимаар),
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Д.ийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.*******, Л., О., Д. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"...Нэхэмжлэгч нар нь 2021-2023 оны хооронд Хэрлэн зураглал компанийн барьсан 332 дугаар байранд ,, тоот байруудыг Хэрлэн зураглал компанитай орон сууц захиалах, худалдах худалдан авах гэрээ хийж байрны төлбөрийг бүгд 100 хувь төлж худалдан авсан. Тухайн үед компанийн зүгээс хаан банкны барьцаанд байсан бодит байдлыг нууж байрны гэрчилгээг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэж олон удаас хэлснээс хойш 1-ээс 3 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ асуудлаар манай байрны захиалагч Б., С. нар залилангийн хэргээр 2023 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандсан боловч иргэний хэрэг байна гэсэн хариу өгчээ. Б., С. нар нь иргэний хэргийн тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хандаж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хэрлэн зураглал компани хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр гарсныг нэхэмжлэгч нар олж мэдсэн. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, Э.*******, ******* байр О., Д., ******* байр Л. нарыг дээрх орон сууцуудын шударга өмчлөгчөөр тогтоож, Хэрлэн зураглал компанид нэхэмжлэгч нарын ******* байр ,, тоот орон сууцуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. хариу тайлбартаа:
“...Хэрлэн зураглал -ийн зүгээс иргэн Э.*******, О., Д., Л. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гэрчилгээг гаргуулах асуудлаар холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлэх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.*******, Л., О., Д. нар нь хариуцагч “” -д холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаараа тайлбарласан.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.
4.Дээрх хуульд зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Зохигчдын тайлбараар дээрх Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ,, тоот орон сууцууд ХААН банк -ийн зээлийн гэрээний барьцаанд байгаа болох нь тогтоогдож байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдах ба энэхүү шийдвэр нь тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өмнө үүссэн гэрээний үүрэгт саад болохгүй болохыг дурдах нь зөв байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх тул улсын тэмдэгтийн хураамжид 210,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Э.*******, Л., О., Д. нарын нэхэмжлэлтэй, “” -д холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, гэрчилгээ гаргуулахыг даалгуулах тухай” иргэний хэрэгт “...Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, орон сууцны өмчлөгчөөр Э.*******, ******* байр орон сууцны өмчлөгчөөр О., Д.ийг, ******* байр орон сууцны өмчлөгчөөр Л. нарыг тогтоолгох, тус орон сууцуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн...” хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” -аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т, 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.д, 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О., Д. нарт тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН