| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00150/И |
| Дугаар | 150/ШШ2024/00158 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 150/ШШ2024/00158
| 2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 150/ШШ2024/00158 | ******* аймаг |
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ........... ............. дүгээр баг, ................. тоотод оршин суух хаягтай, .............. ургийн овогт ........................ (РД:...................) иргэн . эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч .................. шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Би . 2017 онд гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний дундаас 2014 онд хүү ............ төрсөн. Би одоо хоёр хүүгийн хамт ............. аймгийн . суман............д ажиллаж амьдарч байна. Гэр бүл болсноосоо хойш ................. нь гэр бүлдээ тавих анхаарал халамж муутай, ажил хийх нэрээр олон сараар ............... хот руу явчихдаг, хаана юу хийж байгаа нь тодорхойгүй, сураггүй болчихдог байсан. Энэ байдал нь даамжирсаар 2019 оноос хойш гэр орондоо бүр ирэхээ байсан. Би хайж очиж байсан боловч хаана амьдарч ажиллаж байгаагаа хэлдэггүй, үр хүүхдэдээ ч анхаарал халамж тавьдаггүй, асууж сурдаггүй байсан. Сүүлийн 2 жил бүр сураггүй алга болсон. Би асууж сураглаж байж Улаанбаатар хотын Техник-импорт ХХК-д ажиллаж байгаа гэсэн сураг гаргасан, үнэн худлыг нь мэдэхгүй байна. Түүний аав ээж нь .............. аймгийн .............. суманд амьдардаг боловч надад хүүгийнхээ талаар, хаана амьдарч байгааг хэлдэггүй утас хаягыг нь өгдөггүй тул би олж уулзаж чадахгүй байна.
Би гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байгаа боловч түүний хаяг тодорхойгүй учраас шүүхэд хандах, нэхэмжлэл гаргах ямарч боломжгүй байдалд хүрээд байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж хүсэлт гаргаж байна
Иймд ............ овгийн ........................ эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү. Түүний РД:.................. гэжээ.
Хүсэлт гаргагч .................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр ........................ 2019 онд анх эхэлж гэрээсээ явдаг болсон. Би хаана, юу хийж явна гэж араас нь яваад 2020 онд гэрт нь ирүүлсэн. Гэртээ ирсэн хугацаанд нь бага хүүгээ олж 2021 онд төрсөн. 2021 онд төрснөөс хойш 3 жил гаруй хугацаанд ямар ч холбоогүй, сураггүй алга болсон. Өнгөрсөн оны 11 сард Техник импорт гэдэг газар ажилладаг гэж сураг гаргасан. Оршин суугаа гэрийнх нь хаягийг тодруулах гэсэн боловч энд байгаа хаягаараа яваад байдаг юм байна лээ. Зөвхөн ажлын газрын хаягийг нь олсон. Аав, ээжээс нь асуухаар хүүхдийнхээ хаана юу хийж явааг ерөөсөө хэлдэггүй. Утасны дугаарыг нь хүртэл хэлдэггүй. Гэрлэлт цуцлуулахаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, .................. иргэний үнэмлэхний хуулбар, ..................., ......................... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ............ аймгийн . сумын.............. Дөмбөн .......... дүгээр багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 13-ний өдрийн №231 тоот “Тодорхойлолт”, .............. эрүүлийн мэндийн төвийн хэсгийн эмчийн тодорхойлолт, ................ аймгийн ................ сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зээл төлөх мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх ..................... хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч .................. нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............ овогт . (РД:................) оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
....................нь оршин суух хаяг тодорхой бус болох нь тогтоогдож байна. (х.х-ийн 1-10-рт)
Иймд ........................ хаяг тодорхойгүйгээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг .................... нь шүүхэд гаргах боломжгүй гэж үзэн .......................... эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .................. эрэн сурвалжлахыг . ..............аймгийн Цагдаагийн газрын ....................... сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
............... овогт ........................... (РД:......................) нь ................ хотод ................... ХХК-д ажилладаг холбоо барих утасгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч .................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар ............ овогт .............. (РД:................) эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг ................. аймгийн Цагдаагийн газрын ............. сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ....................... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА