Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 140/ШШ2024/00317

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******** дүүргийн *********** хороо ************* гудамж ***** тоотод оршин суух ********** овгийн Б***********н О********ын нэхэмжлэлтэй,

1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилогдсон болон 1998 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О*********** нь 1964 онд Завхан аймгийн ******** сумд төрсөн. 1972 оноос 1980 он хүртэл ********* сумын дунд сургууль, 1980 оноос 1982 оны 7 сарын 01-н хүртэл Зөвлөлт холбоот улсад барилгын техник мэргэжлийн сургуульд тус тус суралцаж төгссөн. 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *********** сумын ********* хувиараа эрхлэх аж ахуйд жолоочоор ажиллаж байсан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй учраас шүүхээр тухайн үйл явдлыг тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд намайг 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ********** сумын ************ ХЭАА-д жолоочоор ажилд орсон болон 1998 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн талаарх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О*********ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.О********** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Б.О********* нь 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ********* сумын *********** хувиараа эрхлэх аж ахуйд жолоочоор ажилд томилогдсон болон 1998 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ************ хувиараа эрхлэх аж ахуйд жолоочоор ажиллаж байсан болох нь түүний 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ******** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн ********** дугаартай ******* даатгалын дэвтэр, аймгийн *******ын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ****** тоот лавлагаа, туханй үед ажиллаж байхдаа авахуулсан фото зургууд зэрэг бичгийн нотох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Г.Б*******ийн өгсөн мэдүүлгийн: ...Б.О*********** нь 1991 онд Намайг ажилд ороход ******** сумын мал эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан. Дараа нь 1994 онд нэгдэл хувьчилж мал эмнэлэг хувьд гарахад Г********** дарга мал эмнэлгийн ******* хоршоо байгуулагдаж хувьд тусдаа гарахад Б.О********* жолоочоор нь ажиллаж байсан хэдэн он хүртэл ажиллаж байсан гэдгийг нь санахгүй байна. Т******* хоршоонд 69 машин барьдаг байсан... гэх хэсэг,

гэрч Р.А*********н өгсөн мэдүүлгийн: ...Би 1989 онд Хөдөө аж ахуйн сургууль төгсөж ирэхэд Завхан аймгийн ******* сумын мал эмнэлгийн газарт Б.О********* жолоочоор ажилладаг байсан. Би ерөнхий мал зүйчийг нь хийдэг байсан. Би 1994 оны 06 сар хүртэл ажилласан. Манай мал эмнэлгийнхэн *********** хоршоо гэж байгуулагдахад О******** жолоочоор шилжиж очсон. Улсын үйлдвэрийн газраас *********** хоршоо шилжиж очсон. 1999 онд Улаанбаатар хот руу шилжих хүртэл ажиллаж байгаад явсан. ...малын өвчний дуудлага, ариутгал халдавргүйжүүлэлт, ангилалт, отор нүүдэл эргэх зэрэг ажлуудыг хийдэг байсан. Мөн мал эмнэлгийн тусламж үйлчилгээ гэх зэрэг ажлуудыг хийдэг байсан... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.О**********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч Зандан овогт Б*********ийн О**********ыг 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн А********** сумын ******** хувиараа эрхлэх аж ахуйд жолоочоор ажилд томилогдож, 1998 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.О***********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ