Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2024/00784

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00464/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* оршин суух ******* овогт ******* ******* (утас:*******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, баг, , байрлах -д холбогдох,

“Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч -д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Ц.******* би 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “” -ийн ерөнхий менежер албан тушаалтай М. “Хамтран ажиллах дугаартай гэрээг бичгээр байгуулж өөрийн эзэмшлийн төв аймаг, ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр сэртэн гэх газар байрлах нэгж талбарын дугаар бүхий 15 жилийн хугацаатай, 510 га газрын эзэмших эрхийн тоот гэрчилгээг тус компанийн эзэмшилд 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлж өгсөн. М. нь 2019 онд нас барсан ба түүнээс хойш “” нь М. манай компанид ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй, хамааралгүй, компанийг төлөөлөх эрхгүй хэмээн тайлбарладаг. Иймээс “” нь миний эзэмшлийн газрыг бодит байдлын нуух замаар ноцтой төөрөгдөлд оруулж хууран мэхлэх замаар өөрийн эзэмшилдээ авч газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дугаар зүйлд Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргаж тус хуулийн 38.2.1 дэх хэсэгт зааснаар “нотариатчаар гэрчлүүлсэн эрх шилжүүлэх гэрээг хавсаргах” зэрэг хууль зөрчсөн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг “хууль зөрчсөн” мөн хуулийн 56.1.8 дахь хэсэг “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй байгаа тул талуудын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэжээ.                                                                    

2.Хариуцагч “” -ийн захирал А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Манай компани нь газар тариалангийн салбарт орж Төв аймгийн ******* сумын нутагт газар худалдаж авч эхэлсэн юм. Тэр үед манай компани нь иргэн М. газар тариалангийн зориулалттай газар худалдан авахад зуучлалын үйлчилгээ үзүүлэхээр тохиролцож зарим иргэд, аж ахуйн нэгж байгууллагын газар тариалангийн зориулалт бүхий газрыг худалдан авсан. 2014 онд иргэн М.ийн зуучлалаар Ц.*******аас газрыг нь худалдан авсан ба Төв аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тоот захирамжаар ******* 2 дугаар багийн Сэртэн гэх газарт нэгж талбарын 18553314111807 дугаар бүхий 3/510 га газрыг 15 жилийн хугацаатайгаар манай “” -д эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч Ц.*******тай Төв аймгийн газрын албанд хоёр талаасаа өр төлбөргүй гэдгээ баталж мөн газар шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгийг гараар өргөдөл хүсэлт бичиж 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр газрын албатай газар эзэмшүүлэх гэрээг хийсэн. Иймд одоо бидний хооронд ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэлгүй юм. Бид 2014 онд Төв аймгийн ******* сумын нутагт газар худалдан авч газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээр нийт 1060 га газрыг худалдаж авсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч Ц.******* нь Иргэдийн хурлын төлөөлөгч байсан. Ц.*******аас 510 га газрыг М.ээр зуучлуулан манай компани худалдаж авсан. Тухайн үед зуучлагч М. болон Ц.******* нар нь найз нөхдийн холбоотой хүмүүс байсан. Тэд хамтарч манай компанид нэмж 550 га газрыг нутгийн 10-аад иргэдээс Ц.*******аар зуучлуулан бэлэн мөнгөөр худалдан авч, нийт 1060 га газрыг хуулийн дагуу газрын албаар баталгаажуулж шилжүүлж авсан. Хэрэв бидний дунд маргаантай асуудал байсан бол нэхэмжлэгч Ц.******* нь манай компанийн газар худалдаж авах ажиллагаанд нутгийн иргэдээс газрыг зуучлах ажилд оролцохгүй байсан. Ц.*******, М. нар нь иргэдээс газар тариалангийн зориулалт бүхий газрыг үнэ тохирон авч манайд худалдаж авч өгч байсан бөгөөд түүнээсээ тодорхой ашиг болж байсан. Ц.******* 2014 онд иргэдээс манайд газар зуучилж авч өгөөд бидний ажил дууссан. Тэгтэл 2023 онд гэнэт шүүхэд хандсан. Ц.******* нь Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр Төв аймгийн Засаг даргатай дээрх газрын маргаанаар заргалдаж манай компани гуравдагч этгээдээр оролцож нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Улмаар дахин давж заалдах шатны шүүхэд Ц.******* гомдол гаргаж Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Цааш Ц.******* нь Дээд шатны шүүхэд гомдол гаргасан байсан бөгөөд дээд шүүхээс Ц.*******ын гомдлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Ц.******* нь учир битүүлэг зүйлүүд ярьж шүүхийг төөрөгдүүлж өөртөө ашиг олох зорилготой гэж хардаж байна. Мөн манай компанийг удаа дараа гүтгэж компанийн нэр хүндэд халдан бидний ажилд чирэгдэл хүндрэлийг байнга үүсгэж байна. Тухайн үед М. хийсэн хамтран ажиллах гэрээг хүчингүй гэрээ гээд шүүх дээр мэтгэлцэж байсан. Гэвч энэ гэрээнд гэрч болох цорын ганц хүн М. нь 2017 онд өөд болсон. Үүнээс хойш гэнэт ийм зүйл ярьж эхэлсэн. Гэтэл одоо Иргэний шүүхэд өнөөх Хамтран ажиллах гэрээгээ хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд нэхэмжлэл өгөөд явж байгаа нь Хамтран ажиллах гэрээ нь өөрт ашиггүй болж өөр нөхцөл байдал дахин шинээр үүсгэх төлөвлөгөө боловсруулаад явж байгаа нь тодорхой харагдаж байна. Мөн дээрх гэрээг харахад Иргэний хуулийн ерөнхий хугацаа дууссан байна. Энэ байдал нь бидэнд маш их явдал чирэгдэл үүсгэж байна. Бид Захиргааны шүүх дээр огт худал яриагүй, байгаа зүйлийг байгаагаар нь ярьсан. Бидэнд худлаа хэлэх шаардлага байхгүй. Тийм ёс зүй ч байхгүй. Ц.******* нь М. тухайн үед ямар хэлцэл хийж юу тохирч байсныг бид мэдэхгүй. Гэвч М. бурхан болоочийг өнгөрснөөс хойш өргөдөл гомдол гаргаж байгаа нь Ц.*******ыг ямар хүн болохыг харуулж байна. Ц.******* нь Төв аймаг, Дархан-Уул аймаг зэрэг газруудад өргөдөл гомдол гаргаж олон дахин ийш тийш явуулж бидний ажилд удаа дараа хүндрэл чирэгдэл учруулж байгаа бөгөөд компанийн нэр хүндэд халдаж, худал ярьж бусдыг төөрөгдөлд оруулж байна. Иймд энэ хэрийг хэрэгсэхгүй болгож асуудлыг нэг мөр дуусгавар болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай Хамтран ажиллах гэрээний хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн гар өргөдөл, М.ийг иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай магадлал, итгэмжлэл, “” -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.Шүүхээс Төв аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай Нийгмийн даатгалын Ерөнхий газрын албан бичиг, М.ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 186 дугаартай Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн гар өргөдөл, тайлбар, “” -ийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.*******ын хариуцагч “” -д холбогдуулан гаргасан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...2014 онд ******* сумандаа М. гэж хүн газар тариалан эрхлэх хүсэлтэй гээд, намайг газар тариалан эрхэлдэг гээд хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Тухайн үед М. нь өөрийгөө “” -ийн менежер гэж танилцуулсан. Энэ хүн надад өөрийгөө “ ” -ийн удирдах албан тушаалтан гэж ойлгуулсан байсан. Гэтэл хэзээ хойно энэ компанид хамааралгүй залилан хийж явсан хүн гэдгийг мэдсэн. Би газартаа ганц нэг ногоо тарьдаг хүн. Энэ хүнийг хөрөнгө мөнгөтэй гэхээр нь итгээд хамтарч ажиллая гэж бодсон. Гэтэл сүүлдээ -д ямар ч хамааралгүй дундаас нь мөнгө олох зорилготой явсан этгээд гэдгийг хожим мэдсэн. Тийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг “хууль зөрчсөн” мөн хуулийн 56.1.8 дахь хэсэг “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэлтэй байгаа тул 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэж тодорхойлсон.

3.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг “...Нэхэмжлэгч Ц.******* гэж хүнээс манайх 2014 онд газрыг нь худалдаж авсан. Тухайн үед М. гэж хүнээр зуучлуулж уг газрыг худалдаж авч байсан. Яваандаа М. Ц.*******ыг танилцуулаад энэ хоёр хамтраад газар худалдаж авах ажиллагаанд зуучилж оролцсон байдаг. Нийт манай компани 1060 га газрыг нутгийн иргэдээс хуулийн дагуу худалдаж авч эзэмшсэн байдаг. “ ” нь М.. гэж хүнтэй албан ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, зүгээр амаараа нутгийн хүн учраас манай компанид газар худалдаж авахад туслаач гэсэн байдаг. М. гэдэг хүн 2017 онд нас барсан. Энэ хүнийг өнгөрсний дараа ямар ашиг сонирхлын зөрчилтэй ингээд яваад байгааг ойлгохгүй байна” гэж үгүйсгэж байна.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

-2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г нэг талаас -ийг төлөөлж ерөнхий менежер М., нөгөө талаас иргэн Ц.******* нар “...Ц.*******ын өмчлөлийн 510 га газрын эрхийг -д шилжүүлэх, -аас ажиллах хүчээр хангах, шинээр аж ахуй хөгжүүлэхэд сум орон нутгийн зүгээс шаардлагатай бүхий л бололцоогоор хангах, тариалангийн талбайг мал амьтнаас хамгаалах зэрэг ажлыг хариуцах, шинээр 4-5 хүний ажлын байр бий болгоно. Цалин хөлсийг цаг тухай бүрд нь өгөх, материаллаг баазаар хангах, НДШ төлөх, хөрөнгө оруулалтын асуудлыг 100% хариуцаж технологийн дагуу тариалалтыг явуулах” нөхцөлийг харилцан тохиролцож байгуулсан байна. /хх4х/

-2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр -ийн ерөнхий менежер М. нь Төв аймгийн ******* сумын Засаг даргад дээрх газрыг компанийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан байна. /хх5х/

-2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Ц.*******ын нэхэмжлэлтэй, ******* сумын Засаг даргад холбогдох Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар захирамж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаар захирамж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/405 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг ...нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн эзэмшлийн 510 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг -д шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтээ хариуцагчид гаргаж, Газрын тухай хуулийн дагуу зохих этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхээ хэрэгжүүлсэн, түүний хүсэлтээр газар эзэмших эрхийг -д шилжүүлж шийдвэрлэсэн ******* сумын Засаг даргын захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. /хх23-38х/

Мөн уг захиргааны хэрэгт нэхэмжлэгч хяналтын шатны журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхээс хэлэлцүүлэхээс татгалзсан талаар зохигчид тайлбарлаж, энэ үйл баримтад маргаагүй.

5.Нэхэмжлэгчээс “...Би М.ийг -ийг төлөөлөх эрх бүхий хүн гэж бодож хамтран ажиллах гэрээг байгуулсан. М. нас барсан. Гэрээнд заасан хамтран ажиллах нөхцөл биелэгдэхгүй болохоор нь захирал гэх гэж хүнд хандсан боловч ийм гэрээ байгуулах зөвшөөрөл би өгөөгүй гээд хөдлөхгүй байгаа. Би залилуулсан учир уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...М.т хамтран ажиллах гэрээ байгуул гэж эрх олгосон зүйл байхгүй гэж захирал хэлдэг, Ц.******* болон М. нараар зуучлуулж манай компани газар худалдаж авсан ба тэд тодорхой урамшууллаа авсан. Урамшууллыг тухай бүр тооцоод бэлнээр өгдөг байсан” гэж талууд маргаж байна.

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг.

Мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний нөхцөлөөс үзэхэд уг гэрээний зорилго нь газар тариалан эрхлэх, сум орон нутагт ажлын байр бий болгох, шинээр аж ахуй хөгжүүлэх байх ба энэ нь дээрх гэрээний шинжийг агуулж байна.

7.Талууд 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г бичгээр байгуулж, уг гэрээний үндсэн дээр болон нэхэмжлэгч Ц.*******ын өөрийн гаргаж өгсөн хүсэлтийн дагуу түүний эзэмшлийн 510 га газар 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч -ийн эзэмшилд шилжсэн болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шийдвэрээр тогтоосон дээрх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй үүнийг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

8.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж, 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ. 75.2.1.Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан.

9.Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэж зохицуулсан байна.

Зохигчийн 2012.01.23-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс газрын эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлснээр хэрэгжиж эхлэх нөхцөл бүрдсэн байх ба энэ үеэс эхлэн нэхэмжлэгчид хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрх үүссэн, хариуцагчаас гэрээний үүргээ шаардсан бол тухайн үед хамтран ажиллах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэх асуудлыг мэдэх боломжтой байсан, гэрээ хэрэгжиж эхэлсэн уг хугацаанаас хойш 2023 он хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардаж байсан, мөн уг асуудалтай холбогдуулан эрх бүхий байгууллагуудад хандаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Хэдийгээр талууд М.ийг нас барсан, нэхэмжлэгчээс уг газартай холбогдуулан цагдаагийн газарт хандаж байсан гэж хэн аль мэдүүлсэн боловч М.ийг нас барсан хугацаа, мөн цагдаагийн газар, шүүхэд өмнө нь уг асуудалтай холбогдуулан хандсан гэх үйл баримтыг хэдий хугацаанд болсныг талууд зөрүүтэй тайлбарлаж байгаа болно.

Нэхэмжлэгчээс “...ийг нас барсан, түүнээс хойш нь М. манайд ямар ч хамааралгүй, компанийг төлөөлөх эрхгүй хэмээн тайлбарладаг. Энэ үед би хамааралгүй хүн гэж мэдсэн. Би гадаад улс руу явсан мөн 2017 онд уг асуудалтай холбогдуулж цагдаагийн газарт хандаж гомдол гаргаж байсан, мөн шүүхэд хандаж байсан ба нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан” гэж тайлбар гаргасан боловч М. хэзээ нас барсан, уг газартай холбогдуулан цагдаагийн газарт болон шүүхэд хэзээ гомдол гаргаж байсан эсэх талаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй.

10.Иймд 2012.01.23-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээтэй холбогдуулан нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

11.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын 2012.01.23-ны өдрийн дугаартай хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НОМИН