Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2024/00159

 

 

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 150/ШШ2024/00159

Сэлэнгэ аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ....... аймгийн ............. сум, ........... ........... дүгээр ............... тоотод оршин суух хаягтай, ............. овогт .............. (РД:...................) бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр  тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие .............. нь 1964 оны 06 дугаар сарын 25-нд ............. хотын ................районд төрсөн. Миний ............. сумын .............. САА-д 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүртлэх хугацаанд гаргасан ажилд орсон, ажлаас гарсан тушаалуудад нэр буруу бичсэний улмаас ажилласан жил хасагдахад хүрсэн байна. Иймд ................САА-д ажилласан мөн хугацаат цэргийн алба хаасан хугацааг  тогтоож өгнө үү гэжээ.

 Хүсэлт гаргагч ........... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: Би 1980 оны 06 сард .............. сум дахь “...................” сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажилд орсон. 1983 онд хугацаат цэргийн албанд явахад ажлаас халагдах тушаал дээр ....................... биш, ............... гэж бичсэн нэрийн зөрчил гарсан байсан. 1986 онд цэргээс халагдаж ирээд буцаад ажилдаа ороод 1989 оны 08 сард ажлаас халагдахад бас ....................... гэж бичсэн байсан. Тэгэхээр энэ тушаалын эзэмшигчээр намайг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан гэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг төлсөн баримт, . аймаг ........... Сангийн аж ахуйн................ даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №95 тоот “Ажлаас чөлөөлөх ба, гэнэт халагдсан, амралтын мөнгийг бодож олгох тухай” тушаал, ........ аймаг .......... Сангийн аж ахуйн даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн №122 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн №11100 тоот Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

           

.................. нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн  шүүхэд бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэн .................. нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ................. аймаг .............. Сангийн аж ахуйн даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №95 тоот “Ажлаас чөлөөлөх ба гэнэт халагдсан, амралтын мөнгийг бодож олгох тухай” тушаал, ................. аймаг ............... Сангийн аж ахуйн даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн №122 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

            Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс  дүгнэхэд:

            ................. аймаг . Сангийн ...................аж ахуйн даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №95 тоот “Ажлаас чөлөөлөх ба гэнэт халагдсан, амралтын мөнгийг бодож олгох тухай” тушаал, .............. аймаг ................ Сангийн аж ахуйн даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн №122 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудад ................. гэж бичигдсэн нь түүний .................... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхэд .................... гэж бичигдсэнтэй нэр зөрүүтэй байна. ( х.х-ийн 5,8,11-р дугаар хуудас),

            .................... нь ................. аймгийн .................... сангийн аж ахуйд 1980 оны 07 дугаар сарын 05-ний өдрөөс жолоочоор томилогдож ажиллаж байх хугацаандаа 1983 оны 06 дугаар сарын 13-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдсан байна. Сангийн аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр ............... нь ................ аймгийн . сангийн аж.............. ахуйн даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 122 тоот  тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

            Дээрх үйл баримт нь .............. аймаг ................. Сангийн аж ахуйн даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №95 тоот “Ажлаас чөлөөлөх ба гэнэт халагдсан, амралтын мөнгийг бодож олгох тухай” тушаал, ............ аймаг................... Сангийн аж ахуйн даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн №122 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. ( х.х-ийн 8-11 дугаар хуудас),

Иймд ............ аймаг ................. Сангийн аж ахуйн даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №95 тоот “Ажлаас чөлөөлөх ба гэнэт халагдсан, амралтын мөнгийг бодож олгох тухай” тушаал, ............. аймаг .................. Сангийн аж ахуйн даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн №122 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын жинхэнэ эзэмшигчээр ................ тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас хүсэлт гаргагч ................. улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, Цэргийн алба хаасан тухай лавлагааны эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. ................... өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй болно.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400  төгрөгийг улсын  орлогод  хэвээр үлдээх нь  зүйтэй байна.

             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар  ................ аймаг ........................ Сангийн аж ахуйн даргын 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №95 тоот “Ажлаас чөлөөлөх ба гэнэт халагдсан, амралтын мөнгийг бодож олгох тухай” тушаал, .................. аймаг ..................... Сангийн аж ахуйн даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн №122 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын  жинхэнэ эзэмшигч ............... овогт ...................... мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, Цэргийн алба хаасан тухай лавлагааны эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  ....................... 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА