Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 150/ШШ2024/00161

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 150/ШШ2024/00161

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ******* хот, ******* дүүрэг, ......-р хороо, ...... өргөн чөлөө, ....... тоотод байрлах “...............” ХХК-ны (РД:................) нэхэмжлэлтэй ......... аймаг, ....... сум, ..... дүгээр баг, ....... тоотод оршин суух иргэн ............ овогт ..................(РД:.....................) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,113,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

.......................” ХХК-ний гүйцэтгэх захирал ......................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

"........................" нь Иргэн ............... овогтой .................. нь манай байгууллагатай 2022 оны 06-р сарын 02-ны өдөр 22/404 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 1,699,900 (Нэг сая зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун) төгрөгийг жилийн 34.8%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээлж, зээлийн гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь "...................."-аас олгосон зээлээр "........................" ХХК-аас А53 загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт 625,000 төгрөгийн төлөлт хийсэн ба 2022 оны 12-р сарын 22-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй болно.

Зээлийн гэрээний 2.13-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөрийг төлөх хугацааг 90 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн ба зээлийн төлбөр төлөх хуваарийг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн тул ноцтой зөрчил болно.

Зээлийн гэрээний 4.2.5-т зааснаар зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний 3.1.3-д заасны дагуу бодогдох, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёстой.

Энэхүү зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлийн гэрээнд заасан нөхцөлийг үндэслэн зээлдүүлэгч нэг талын санаачлаагаар гэрээг цуцалсан тохиолдолд үүссэн үр дагавар хохирлыг зээлдэгч бүрэн хариуцна. Энэхүү зээлдэгчийн зээлийн гэрээний зөрчил нь зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлдэгчийн,

Үндсэн зээлийн үлдэгдэл 1,356,610 (Нэг сая гурван зун тавин зургаан мянга зургаан зуун арван)төгрөг, Зээлийн хүүгийн үлдэгдэл 597,738.37 (Таван зуун ерэн долоон мянга долоон зуун учин найман төгрөг гучин долоон мөнгө) төгрөг, Зээлийн нэмэгдүүлэсэн хүүгийн үлдэгдэл 88,670.63 (Наян найман мянга зургаан зуун далан төгрөг жаран гурван мөнгө) төгрөг, Эрэн сурвалжлах зардал 70,200 (Далан мянга хоёр зуун) төгрөг нийт 2,113,219 (Хоёр сая нэг зуун арван гурван мянга хоёр зуун арван есөн төгрөг) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .............. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ............................... нь “......................” ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,113,219 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. уг мөнгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ний 704,407 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 704,407 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 704,407 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“.......................” ХХК-нь ..................... зээлийн гэрээний үүрэгт 2.113.219 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................... нь “.....................” ХХК-ний нэхэмжилж буй 2,113,219 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг 2024 оны 07 дугаар сарын 30-ний 704,407 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ний өдөр 704,407 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 704,407 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 26 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.......................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48762 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ......................... төлөх улсын тэмдэгтийн хураамж 48762 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “...................” ХХК-ний нэхэмжлэлтэй ..................... холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,113,219 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..........................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48762 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ........................ улсын тэмдэгтийн хураамжид 24381 төгрөг, орон нутгийн орлогоос 24381 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “........................” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА