Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/519

 

Г.Б, Г.Б, Т.Д, Т.О, Г.М, Л.А нарт

холбогдох  эрүүгийн  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогч “В” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С,

хохирогч “А” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Содончимэг,

шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч Т.Д-ийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,

шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Б.Булгантамир,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/329 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “В” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Г.Б, Г.Б, Т.Д, Т.О,  Г.М, Л.А- нарт холбогдох 1806 07497 2033 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Ч овгийн Г-ын Б, 1989 оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С” ХХК-д талбайн ахлах ажилтан ажилтай, ам бүл 3, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  2. Б овгийн Л-ийн А, 1988 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер дизайнер мэргэжилтэй, “Х” ХХК-д тоног төхөөрөмжийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан;

  1. Б овгийн Г-ийн М, 1988 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа цайны газар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;
  2. Б овгийн Т-ийн Д, 1990 оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “У” ХК-д монтер ажилтай, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  3. Т овгийн Т-ын О, 1996 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан электроникийн мэргэжилтэй, “Ю” ХХК-д жолооч ажилтай, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хэсэг, Хангамжийн гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;
  4. Б овгийн Г-ын Б, 1991 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Х” ХХК-д ажилладаг, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан;

  1. Шүүгдэгч Г.Б нь:
    1. Т.О-той бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.320.000 төгрөгийн хохирол учруулсан,
    2. Г.Б-тай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгон, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 4.500.000 төгрөг залилан авсан,
    3. Г.Б-тай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А ХХК-иас 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилсан,
    4. Л.А-тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр А ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 5.800.000 төгрөг залилан авч, бусдад 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
    5. Г.Б-, Т.О- нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 2.500.000 төгрөг залилан авч, бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
    6. Г.Б-тай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
    7. ганцаараа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр А ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Субару Форестер загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 5.000.000 төгрөг залилан авсан,
    8. ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.700.000 төгрөг залилан авч, бусдад 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
    9. ганцаараа 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
    10. ганцаараа 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр К ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.200.000 төгрөг залилан авч, бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
    11. ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 2.500.000 төгрөг залилан авч, бусдад 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
    12. ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ж ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 5.000.000 төгрөг залилан авч, бусдад 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан
    13. ганцаараа 2016 онд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод иргэн Ц.Э-ийг цэргийн албанаас чөлөөлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тамга тэмдэг, гарын үсэг хуурамчаар үйлдэж 250.000 төгрөгийн хохирол учруулсан,
    14. иргэн З.Э-ыг цэргийн албанаас чөлөөлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, гарын үсэг хуурамчаар үйлдэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Соёмбо кино театрын орчимд 500.000 төгрөгийг залилан авсан,
    15. 2018 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны гадна иргэн Г.М-ийг цэргийн албанаас чөлөөлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тамга тэмдэг гарын, үсэг хуурамчаар үйлдэж, 250.000 төгрөгийг залилан авсан буюу нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
  2. Шүүгдэгч Т.Д- нь:
    1. ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Субару Форестер загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 5.500.000 төгрөг залилан авч, бусдад 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
    2. ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.000.000 төгрөг залилан авч, бусдад 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан,
    3. ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Субару Форестер загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 5.600.000 төгрөг залилан авч, бусдад 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
    4. ганцаараа 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр М ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Лексус-470 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
    5. ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.000.000 төгрөг залилан авч, бусдад 2.650.000 төгрөгийн хохирлоос 1.800.000 төгрөгийн хохирол нөхөн төлж, хохирогчид 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
    6. ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ж ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 4.000.000 төгрөг залилан авч, бусдад 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
    7. Г.М-той бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Ниссан Мурано загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.500.000 төгрөгийн хохирол учруулснаас 2.256.000 төгрөгийн хохирол нөхөн төлж, хохирогчид 1.244.000 төгрөгийн хохирол учруулсан,
    8. ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.200.000 төгрөг залилан авч, бусдад 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан,
    9. ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг В ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.200.000 төгрөг залилан авч, бусдад 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг санаачилж, хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, удирдаж, хохирогч нарыг залилж, бодит байдлыг нуух замаар бусдыг залилан мэхэлсэн,
  3. Шүүгдэгч Т.О- нь:
    1. Г.Б-тэй бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.320.000 төгрөгийн хохирол учруулсан,
    2. Г.Б-, Г.Б- нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан барьцаалж, бодит байдлыг нуух замаар 2.500.000 төгрөг залилан авахад дэмжлэг үзүүлсэн,
  4. Шүүгдэгч Г.Б- нь:
    1. Г.Б-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
    2. Г.Б-, Т.О- нартай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан барьцаалж, бодит байдлыг нуух замаар 2.500.000 төгрөг залилан авахад дэмжлэг үзүүлсэн,
    3. Г.Б-тэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгон, барьцаалж, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 4.500.000 төгрөг залилан авч, бусдад 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
    4. Г.Б-тэй бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А ХХК-иас 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 680.000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. Шүүгдэгч Г.М- нь:
    1. Т.Д- нартай бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод автотээврийн хэрэгсэл барьцаалан зээлдүүлж, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг М ХХК-иас 00-00 УУУ улсын дугаартай Лексус-470 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан барьцаалж, бодит байдлыг нуух замаар 5.500.000 төгрөг залилан авахад дэмжлэг үзүүлсэн,
    2. ганцаараа 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан барьцаалж, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөгийг залилсан,
  6. Шүүгдэгч Л.А- нь:
    1. Г.Б-тэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр А ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан барьцаалж, бодит байдлыг нуух замаар 5.800.000 төгрөг залилан авахад дэмжлэг үзүүлж, бусдад 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газар: Г.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Д-, Т.О-, Г.Б-, Г.М-, Л.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Г-ын Б-ийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Т-ийн Д-, Т овогт Т-ын О-, Б овогт Г-ын Б-, Б овогт Г-ийн М-, Б овогт Л-ийн А- нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг гурван жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Д-г хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.А-ийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Б-ыг 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.М-, Т.О- нарыг тус бүр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Л.А-ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж өршөөж, шүүгдэгч Г.Б-, Т.Д-, Л.А- нарыг Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус бүрт нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаагаар тус тус хүлээлгэж, шүүгдэгч Г.Б-, Г.М-, Т.О- нарт оногдуулсан торгох ялыг тус бүр гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

шүүгдэгч Г.Б-ий цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялаас хасаж тооцохоор, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ээс 24.798.000 төгрөг гаргуулж, Б ХХК-д 10.788.000 төгрөгийг, А ХХК-д 12.500.000 төгрөгийг, Т ХХК-д 1.510.000 төгрөгийг, шүүгдэгч Т.Д-гээс 7.800.000 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д 6.950.000 төгрөгийг, Т ХХК-д 850.000 төгрөгийг, шүүгдэгч Л.А-аас 2.100.000 төгрөгийг гаргуулж, Б ХХК-д 650.000 төгрөгийг, А ХХК-д 1.100.000 төгрөгийг, Т ХХК-д 350.000 төгрөгийг тус тус олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б-, Г.М-, Т.О-, Т.Д-, Л.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Б-, Т.Д- нарт урьд хэрэглэсэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нарт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч В ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 36 дугаар хуудаст “Шүүгдэгч Т.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр В ХХК-тай гэрээ хийж “Тоёота Приус-20” загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 4.000.000 төгрөг авсан. Энэ үйлдэл дээр би Л.А-аар гэрчилгээг хуурамчаар хийлгээд ганцаараа ирж зээл авсан. Л.А-ид 150.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг би авсан. Энэ зээлээс нийт 400.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 3.450.000 төгрөг дутуу байгаа. Энэ газраас авсан мөнгөө А ХХК-д 4.000.000 төлсөн гэх мэдүүлэг” гэжээ. Мөн шийтгэх тогтоолын 47 дугаар хуудаст “...В ХХК-д 4.000.000 төгрөгийн хохирол учруулснаас Л.А-ийн хариуцаж төлөх 150.000 төгрөгийг хасаж, өөрийн хариуцах 3.850.000 төгрөгийн хохирлыг төлсөн...” гэжээ. Т.Д- нь гэмт хэрэг үйлдэж В ХХК буюу надад нийт 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан төдийгүй хэрэг мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэлх хугацаанд нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Шийтгэх тогтоолд дурдсанчлан 3.850.000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй. Хохирлын дүн болох 4.200.000 төгрөгийг Т.Д-тэй би 2021 оны 10 дугаар сард амаар тохирсон ба үүнийг Баянзүрх дүүргийн цагдаа Ц гэрчилнэ. Т.Д- надад учруулсан 4.200.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүйгээр барахгүй нөхөн төлөхөө албан ёсоор илэрхийлээгүй учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангахгүй байгаа учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй юм. ...” гэв.

Хохирогч А ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн өмгөөлөгч Ч.Содончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч хохирол төлбөрөө барагдуулбал хохирогчийн зүгээс нэмэлт саналгүй.” гэв.

Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Г.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Т.Д-гийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Д- мөрдөн шалгах ажиллагааны шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн байдаг. Хохирогч нарт учруулсан хохирлоосоо зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж шүүхийн шатанд баталгаа гаргаж өгсөн. Хохирогч Б.С-д учирсан хохирол яллах дүгнэлтэд дурдагдсан байдаг боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд түүний хохирлын талаар дурдагдаагүй өнгөрсөн нь тооцооллын алдаа гарсан гэж үзэж байна. Т.Д- нь В ХХК-тай гэрээ байгуулсан ч Б.С өөрийн хувийн данснаас Т.Д- рүү 4.000.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэхүү мөнгөнөөс хүү, алдангид 691.400 төгрөг төлөгдсөн. Үлдсэн 3.301.600 төгрөгөөс 150.000 төгрөгийг Г.Б- авч ашигласан гэж мэдүүлсэн. Иймд миний үйлчлүүлэгч 3.151.600 төгрөгийг Б.С-д төлнө гэдгээ илэрхийлсэн. Мөн гомдолд дурдагдсанаар Т.Д-г Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэсэн байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, Т.Д- нь Улаанбаатар цахилгаан түгээх станцад ажилладаг, тогтсон тодорхой орлоготой, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учир энэ хуульд хамруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Л.А-ийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.А- одоогоор хохирол төлбөр төлөөгүй байгаа. 2.100.000 төгрөг төлөх ёстой. Хохирлоо төлөхөө илэрхийлсэн байгаа. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Б-, Г.Б-, Т.Д-, Т.О-, Г.М-, Л.А- нарт холбогдох  эрүүгийн  хэрэгт 2018 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан хийгдэж шийтгэх тогтоол гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч нар гэм буруугийн асуудлаар маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчид учруулсан хохирлоо 6 болон 7 дугаар сараас төлөхөө мэдүүлсэн. Учир нь, шүүгдэгч нар энэ саруудад цалингийн зээл авах боломжтой болох юм. Хавтаст хэрэгт “В” ХХК-д хохирол учирсан нь хохирогчийн мэдүүлэг болон нотлох баримтуудаар нотлогддог ч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдаагүй. Нэгэнт шүүгдэгч Т.Д- Б.С-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учир шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар Б.С-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Б-, Г.Б-, Т.Д-, Т.О-, Г.М-, Л.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогч “В” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

    1. Шүүгдэгч Т.О-, Г.Б- нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн: “......2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Т.О- нь 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашиныг барьцаалан 3.500.000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг манай компанийн нягтлан бодогч Б гарын үсэг зурж, гэрээ байгуулж зээл гаргасан. ...Хүмүүсийн барьцаанд тавьсан автомашинуудын бичиг баримтыг шалгахаар Автотээврийн Үндэсний төв дээр очиж шалгуулахад уг байгууллагын ажилтан нь дээрх автомашинууд танай байгууллагын нэр дээр биш байна гэж хэлэхээр нь тухайн байгууллагын даргатай уулзахад тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд хуурамч байна гэж хэлсэн. ...” /1хх 51/,

шүүгдэгч Т.О-ийн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Б барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ дугаартай Тоёота Камри загварын автомашин барьцаанд тавьж 3.500.000 төгрөгийг зээл авсан. Энэ зээлсэн мөнгөнөөс би 180.000 төгрөг авсан. Г.Б- намайг 210.000 төгрөг авсан гээд байгаа. Би энэ зээлсэн мөнгөнөөс нь Г.Б-ий хэлсэн 210.000 төгрөгийг нь төлсөн. Үлдсэн мөнгийг нь бүгдийг нь Г.Б- авсан. Энэ үйлдэл дээр Б-ий хамт явсан. ...” /7хх 93/,

шүүгдэгч Г.Б-ий: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 85/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Т.О-, хохирогч Б ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл /1хх 41-45/, Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 69/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Г.Б-, Г.Б- нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгон, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 4.500.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Г.Б- гэх залуу нь 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашиныг барьцаанд тавьж, 4.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. ...Г.Б- авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй болохоор нь сэжигтэй санагдаад байхаар нь Автотээврийн Үндэсний төв дээр очиж шалгуулсан. Манай ломбардад тавьсан бичиг баримтыг манай “Байгууллагын нэр дээр биш байна” гэж хэлэхээр нь дарга дээр нь орж хянуулахад “Хуурамч бичиг баримт байна” гэж хэлсэн. ...” /1хх 140-141/,

шүүгдэгч Г.Б-ий: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 157/,

шүүгдэгч Г.Б-ын: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б ХХК-ийн авто машин барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын машиныг 4.500.000 төгрөгт тавиад, уг мөнгийг би Г.Б-д өгсөн. ...” /4хх 235/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.Б-, хохирогч Б ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл /1хх 129-135/, Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 70/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Г.Б-, Г.Б- нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А ХХК-иас 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-ын: “...2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр манай А ломбардад Г.Б- нь өөрийн эзэмшлийн гэх 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгийн барьцаанд 6 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэйгээр явдаг барьцаанд тавьсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн бичиг баримтыг манай ажилтнууд шалган гэрээ хийсэн. ...”  /1хх 216-217/,

шүүгдэгч Г.Б-ын: “...2017 оны 04 дүгээр сарын эхээр Г.Б- над руу залгаад “Миний машиныг ломбардад тавиад өгөөч, өөрөө хэд хэдэн зээлтэй учир тавьж болохгүй байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрч А ломбардад 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашиныг 3.500.000 төгрөгт тавиад, уг мөнгийг бэлнээр аваад Г.Б-д өгсөн. ...” /4хх 235/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.Б-, хохирогч А ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ /1хх 240-243/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Г.Б-, Л.А- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр А ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 5.800.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-ын: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Л.А- нь А ломбардад 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын машинаа 5.800.000 төгрөгийн барьцаанд 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр явдаг барьцаанд тавьсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн бичиг баримтыг манай ажилтнууд шалгаж гэрээ хийсэн. Бичиг баримтыг өөрт нь өгч явуулаад Л.А- нь Автотээврийн Үндэсний төв орж шинээр манай байгууллагын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авч ирж хуулбарыг нь өгч манайхаас мөнгөө авсан. Харин гэрчилгээний эх хувийг А- өөрөө авч явсан. ...” /1хх 217/,

шүүгдэгч Л.А-ийн: “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр А ХХК-тай гэрээ хийж Тоёота Премио загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж, 6.300.000 төгрөг байснаас 500.000 төгрөг хасаад 5.800.000 төгрөгөөр гэрээ хийсэн. ...” /7хх 91/,

шүүгдэгч Г.Б-ий: “...Г.Б-, Л.А- бид гурав хамт байсан ба үйл явдал нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болсон. А ломбардад 00-00 УУУ дугаартай Тоёота Премио загварын авто машиныг тавихдаа 5.800.000 төгрөгөөр биш 3.500.000 төгрөгөөр тавьсан юм. ...” /4хх 221/ гэсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Г.Б-, Г.Б-, Т.О- нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 2.500.000 төгрөг залилан авсан,
  2. Шүүгдэгч Г.Б-, Г.Б- нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-30 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
  3. Шүүгдэгч Г.Б- нь ганцаараа 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
  4. Шүүгдэгч Т.Д- нь ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Субару Форестер загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 5.600.000 төгрөг залилан авч, бусдад 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-ийн: “...О гэгч 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын ХХХХХХХХХХХ арлын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж 00-00 УУУ улсын дугаартай гэрчилгээ хийн барьцаанд тавьж, манай компанийг залилсан. ...2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Д нь Тоёота Приус-20 загварын 00-00 УУУ дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалан 3.500.000 төгрөг зээлээд нэг ч төгрөг төлөөгүй байна. ...2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Г.Б- нь Тоёота Премио загварын 00-00 УУУ дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 3.500.000 төгрөг зээлээд хүү нь гэж 2017 оны 6 дугаар сарын 25-нд 300.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 12-нд 300.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-нд 280.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-нд 280.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 29-нд 500.000 төгрөг өгсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Нийт 1.660.000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс төлөөгүй байгаа, алданги авахгүй. Үндсэн зээл болох 3.500.000 төгрөг авахад болно. ...2017 оны 8 дугаар сарын 14-нд Т.Д- нь Субару Форестер загварын 00-00 УУУ дугаартай машин барьцаалж 5.600.000 төгрөг зээлээд 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 336.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-нд 336.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-нд 336.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 27-нд 300.000 төгрөг, 4 дүгээр сарын 29-нд 3.000.000 төгрөг, 6 дугаар сарын 26-нд 1.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 25-нд 400.000 төгрөг, нийт 6.208.000 өгсөн байгаагаас 4.500.000 төгрөгийг үндсэн зээлээс хассан. 1.708.000 төгрөг нь хүүний мөнгө байгаа юм. Одоо авах ёстой мөнгө нь 1.100.000 төгрөг. ...2018 оны 01 дүгээр сарын 03-нд Г.Б- нь Тоёота Приус загварын 00-00 УУУ дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 3.500.000 төгрөг зээлсэн. Хүүний мөнгө гэж 2018 оны 02 дугаар сарын 08-нд 210.000 төгрөг өгсөн. Одоо 3.500.000 төгрөг авахад болно. Одоо нийт 11.600.000 төгрөгийн хохирол учраад байгаа. ...” /2хх 116, 7хх 73/,

шүүгдэгч Т.О-ийн: “...2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Т барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашин барьцаанд тавьж, 2.500.000 төгрөгийн зээл авсан. Энэ үйлдэл дээр Г.Б- хамт явсан. Энэ мөнгөнөөс би 500.000 төгрөг авсан. ...” /7хх 93/,

шүүгдэгч Т.Д-гийн: “...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Т ХХК-тай гэрээ хийж Субару Форестер загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж, 5.600.000 төгрөг авсан. ...” /7хх 85/,

шүүгдэгч Г.Б-ын: “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн үед Г.Б- надтай уулзаад “Найзад нь нэг Тоёота Премио загварын машин байна. Энийг зараад өөр машин авмаар байна” гэж ярьж байсан. Тэгээд “Болиод ломбардад тавихаар боллоо” гэж хэлээд улмаар намайг машиныг нь “Барьцаанд тавиад өгөөч” гэж гуйсан юм. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Т ХХК-д уг машиныг миний нэр дээр шилжүүлж барьцаанд тавьсан. Тухайн үед өмнөх машины мөнгийг төлөөд дууссан гэж Г.Б- хэлсэн. Уг машиныг барьцаанд тавиад 3.500.000 төгрөгийг манай дүүгийн дансаар аваад, дараа нь тэр мөнгийг би Г.Б- рүү шилжүүлсэн. ...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Т ломбардад 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашиныг барьцаанд тавиад 3.500.000 төгрөгийг авсан. Бүх мөнгийг Г.Б-д өгсөн. ...” /1хх 237, 4хх 235/,

шүүгдэгч Г.Б-ий: “...Л.А-тай уулзаж уг гэрчилгээг би хуурамчаар үйлдэж чадна гэсэн ба Л.А- Т.Д-гийн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг сканнердаж хувийг өөртөө аваад 1 сар гаруйн дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээ авч ирж өгсөн. Тэгээд би уг хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “М” нэртэй банк бус санхүүгийн байгууллагад Т.Д- өөрөө Тоёота Аллион машинаа 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2017 оны 6 дугаар сард 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын Нет капитал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг машины гэрчилгээг хуурамчаар үйлдэж Т нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Энэ машины гэрчилгээг Л.А-аар хийлгэсэн. ... 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Т гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ дугаартай Тоёота Премио загварын автомашин барьцаанд тавьж 3.500.000 төгрөгийн зээл авсан. Ц, Б гэх нэртэй 2 хүний дансаар 1.670.000 төгрөг шилжүүлэн төлж байсан. Одоо үлдэгдэл 1.830.000 төгрөг үлдсэн байгаа. Энэ үйлдэл дээр Л.А-ийн хамт байсан. Зээлсэн мөнгөнөөс Л.А- 200.000 төгрөг авсан. Би үлдсэн мөнгийг нь авсан. Хуурамч бичиг баримтыг нь Л.А-аар хийлгэсэн. ...” /2хх 154, 7хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх 161-172/,

Т ХХК, шүүгдэгч Г.Б-, Г.Б-, Т.Д- нартай тус тус байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ /2хх 187-194, 206-214/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Г.Б- нь ганцаараа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр А ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Субару Форестер загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 5.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-ын: “...2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Э нь манай А ломбардад 00-00 УУУ улсын дугаартай Субару Форестер загварын машинаа 5.000.000 төгрөгийн барьцаанд 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр явдаг барьцаанд тавьсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн бичиг баримтыг манай ажилтнууд шалгаад гэрээ хийгээд улмаар бичиг баримтыг өөрт нь өгч явуулаад Э нь Автотээврийн Үндэсний төв орж шинээр манай байгууллагын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авч ирж хуулбарыг нь өгсөн. Харин гэрчилгээний эх хувийг Э өөрөө авч явсан. ...” /1хх 217/,

гэрч Б.Э-ы: “...Жил орчмын өмнө найз Г.Б- “Мөнгөний хэрэг гараад мөнгө зээлээч” гэхээр нь би “Боломжгүй байна” гэж хэлсэн. Г.Б- надад “Нэг машин байна, чи өөрийнхөө нэр дээр барьцаанд тавиад өгөөч, би өөрийнхөө нэрээр тавьж болохгүй байна” гэж хэлсэн. Би зөвшөөрч, улаан өнгийн Субару Форестер машиныг миний нэр рүү шилжүүлээд Хил хамгаалах ерөнхий газрын урд байрлах ломбардад 4.800.000 төгрөгийн барьцаанд тавиад зээлсэн мөнгө, зээлийн гэрээг бүгдийг Г.Б- авсан. Г.Б- зээлээ төлөөд машинаа авна гэж хэлж байсан. ...” /1хх 227/ гэсэн мэдүүлгүүд,

А ХХК болон Б.Э нарын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ /2хх 35-38/, 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2хх 51/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Г.Б- нь ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.700.000 төгрөг залилан авч, бусдад 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Г.Б- гэх залуу 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Камри автомашиныг барьцаанд тавьж, зээл авч байсан. Ингээд би Г.Б-ий барьцаанд тавьж байгаа автомашиныг тулгаж үзэхэд хэвийн байсан. Зээлийн баримтад гарын үсэг зурж зээлийг гаргаж өгсөн. Зээл өгсний дараа Г.Б- нь зээлээ эргүүлж төлөхгүй алга болохоор нь нэг сэжигтэй санагдаад тухайн автомашины бичиг баримтыг Автотээврийн Үндэсний төвийн ажилтан дээр очиж шалгуулахад “Танай байгууллагын нэр дээр биш байна” гэж хэлсэн. Дараа нь даргатай нь очиж уулзахад “Тээврийн хэрэгслийн бичиг баримтууд хуурамч байна” гэж хэлсэн. ...” /1хх 107/,

шүүгдэгч Г.Б-ий: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ дугаартай Тоёота Камри загварын автомашин барьцаанд тавьж 3.700.000 төгрөгийн зээл авсан. 2018 оны 02 дугаар сарын 13-нд 250.000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн. Өөр мөнгө өгөөгүй. ...” /7хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

Б ХХК, шүүгдэгч Г.Б- нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл /1хх 91-96/, шүүгдэгч Г.Б-ий эзэмшлийн 50хххххххх дугаартай дансны хуулга /1хх 98-104/ 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 163/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Г.Б- нь ганцаараа 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр К ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.200.000 төгрөг залилан авч, бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Г.Б- нь 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын машиныг 3,2 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Гэрээг анх 8 сарын хугацаагаар байгуулаад эхлээд төлж яваад 2017 оны 10 дугаар сарын 20-ноос төлөлт хийхээ больсон. ...” /3хх 150/,

шүүгдэгч Г.Б-ий: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр К барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ дугаартай Тоёота Аллион загварын автомашин барьцаанд тавьж 3.200.000 төгрөгийн зээл авсан. Дансаар 2.700.000 төгрөг, бэлнээр 1.000.000 төгрөг төлж байсан. ...” /7хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

К ХХК, шүүгдэгч Г.Б- нарын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ /3хх 142-148/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Г.Б- нь ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 2.500.000 төгрөг залилан авч, бусдад 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын: “...2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед Г.Б- гэх залуу ирээд “Автомашин барьцаалж зээл авах гэсэн юм” гээд үйлчилгээний нөхцөлүүдийг сонирхсон. 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашиныг барьцаанд тавьж зээл авах сонирхолтой байгаа талаараа хэлсэн. Гэрчилгээ нь Г.Б-ий өөрийнх нь нэр дээр байсан ба “00-00 УУУ улсын дугаартай автомашиныг манай компанийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн тоот хийж өгөөд явуулсан. 2 цаг өнгөрсний дараа Г.Б- эргэж ирэхдээ “Т ХХК-ийн нэр дээр шилжүүлчихлээ” гэсэн. Яг тухайн үед манай компанийн нэр дээр шилжүүлсэн эсэхийг шалгах боломж байгаагүй ба Г.Б-д итгэсэн. Машиныг шалгахад ямар нэгэн асуудалгүй байсан. Надад “Мөнгөний хэрэг гараад машинаа тавихаас өөр аргагүй болоод байна, та санаа зоволтгүй, би жилийн хугацаанд төлөөд барагдуулна, ямар нэгэн асуудалгүй, миний машин байгаа юм” гэж хэлсэн. Гэрчилгээгээ манай компанийн нэр дээр болгоод ирсэн учир зээлийн гэрээ байгуулж, 2.500.000 төгрөгийг өгсөн. ...” /3хх 179-180/,

шүүгдэгч Г.Б-ий: “...00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашиныг барьцаанд тавьж 2.500.000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. ... 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Т гэх барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ дугаартай Тоёота Аллион загварын автомашин барьцаанд тавьж 2.500.000 төгрөгийн зээл авсан. Захирал Д.Э, түүний нөхөр Э нарын дансаар 2.801.000 төгрөг төлсөн. ...” /3хх 188, 7хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

Т ХХК, шүүгдэгч Г.Б- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /3хх 162-166/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Г.Б- нь ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ж ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 5.000.000 төгрөг залилан авч, бусдад 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч У.М-ийн: “...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Г.Б- гэж хүн манай ломбардад ирж, 00-00 УУУ улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус-30 загварын автомашиныг барьцаалж 5.000.000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед уг машин нь Б-ий өөрийнх нь нэр дээр байсан. Автотээврийн Үндэсний төвөөс дараа нь асуухад Г.Б-ий манай ломбардаас барьцаанд тавьсан машин нь манай байгууллагын нэр дээр шилжээгүй байсан. Г.Б- нь манай ломбардад хуурамч гэрчилгээ үзүүлж залилсан. ...” /3хх 216/,

шүүгдэгч Г.Б-ий: “...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ж барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ дугаартай Тоёота Приус-30 загварын автомашин барьцаанд тавьж, 5.000.000 төгрөгийн зээл авсан. ...” /7хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

Жи экс эм ХХК, шүүгдэгч Г.Б- нарын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт /3хх 219-222/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Г.Б- нь “цэргийн албанаас чөлөөлж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, тамга тэмдэг, гарын үсэг хуурамчаар үйлдэж 2016 онд Ц.Э-с 250.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр З.Э-аас 500.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард Г.М-оос 250.000 төгрөг тус тус залилан авсан, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бэлтгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 04-нөөс 21-ний өдөр хүртэл нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан. Цэргийн мэдээллийн санд нэмэлт шинэчлэлт хийгээд нэмэлт иргэдийн мэдээллийг шивж оруулж, хороодоос бүртгэлт хамрагдсан иргэдийн цэргийн мэдээллийг тоо бүртгэлд оруулах явцад хуурамчаар үйлдсэн 3 материалыг илрүүлж, холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн. ...” /4хх 122/,

хохирогч Г.М-ийн: “...2018 онд цэргийн зарлан дуудах хуудас ирээд манай аав надад “Манай ажлын С.Л цэргийн албыг аргалдаг” гэж хэлсэн. Ингээд ээж С.Л-той утсаар холбогдож асуухад “Бичиг баримтыг мөнгөний хамт өгчих, тэгээд ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. 2018 оны 5 дугаар сард ээж маань С.Л-д миний цэргийн үүрэгтний үнэмлэх, холбогдох баримтыг 350.000 төгрөгийн хамт бэлнээр өгсөн байсан. 2018 оны 8 дугаар сард “Үнэмлэх чинь бэлэн боллоо” гэсэн. Би Баянгол дүүргийн цэргийн штаб дээр цэргийн үүрэгтний үнэмлэхээ аваад очиход “Таны цэргийн үүрэгтний үнэмлэхийн дугаар бүртгэлгүй, тамга тэмдэг бүртгэлгүй, гарын үсэг хуурамч байна” гэж хэлсэн. ...” /4хх 125/,

хохирогч З.Э-ын: “...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ангийн грүпп чатад ангийн хүүхэд О- нь “Цэргийн албыг хаалгах хүн байна уу” гэсэн байсан бөгөөд би О-ийн хувийн чат руу “Мэдээлэл авъя, би байна” гэхэд “700.000 төгрөгөөр хаана” гэж хэлснээс өөр мэдээлэл өгөөгүй. Тэгээд би цэргийн албыг мөнгөөр хаавал хэдэн төгрөг байдаг талаар судлахад 5.000.000 төгрөг болж байсан. О-той холбогдож яагаад ийм бага үнээр хааж байгаа талаар асуухад “Хэлэх боломжгүй, цэргийн алба хаасан гэдгээр гаргаж өгнө” гэж хэлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр О-той уулзаж 200.000 төгрөгийг бэлнээр, цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр О-ийн Хаан банкны 50хххххххх данс руу үлдэгдэл 500.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр гаргаж өгсөн. Ингээд манай оршин суух хорооноос цэргийн бүртгэл хийгдэж байгаа гээд цэргийн үүрэгтний үнэмлэхийг хуулбарлаж авсан. 2019 оны 01 дүгээр сард Баянгол дүүргийн цэргийн штабаас холбогдож “Тодруулах зүйл байна” гэж дуудсан. Очиж уулзахад үнэмлэх хуурамч тамга тэмдэгтэй байна гэж хэлээд харуулсан. ...” /4хх 130/,

хохирогч Ц.Э-ийн: “...2016 онд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн. Энэ талаар хуурай ах Э-д хэлэхэд “Манай хүргэнд таньдаг хүн байгаа, аргалж өгнө” гэж хэлэхээр нь би “Тэр хүнтэйгээ холбоод өгөөч” гэж хэлсэн. 2017 онд “Цэргийн үүрэгтний үнэмлэх бэлэн боллоо” гэж өгсөн. 2019 оны 02 дугаар сард хорооноос цэргийн бүртгэл явагдаж үнэмлэхээ бүртгүүлсэн. Тэгээд Баянгол дүүргийн цэргийн штабаас холбогдож “Чиний цэргийн үүрэгтний үнэмлэхийн тамга тэмдэг, гарын үсэг хуурамч байна” гэж хэлсэн. Би 1.538.000 төгрөгөөр торгуулсан. Хуурамчаар үйлдсэн талаар бол огт мэдээгүй. 2016 оны хавар Э ахад В компанийн ажлын байранд иргэний үнэмлэхийн хуулбар 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /4хх 133-134/,

гэрч С.Л-ийн: “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Э гэх дүү маань над руу залгаад “Баянгол дүүргийн цэргийн штаб дээр байна, миний цэргийн үнэмлэхийг хуурамч гээд хурааж аваад намайг явуулахгүй байна” гэж хэлсэн. Би Баянгол дүүргийн цэргийн штаб дээр өөрийн биеэр явж очоод Б.Б гэх хүнтэй уулзаад бичиг баримт нь хуурамч болохыг мэдсэн. ...Би Э-өөс 400.000 төгрөг аваад 350.000 төгрөгийг Г.Б- гэх этгээдэд өгөөд би өөрөө 50.000 төгрөгийг авсан. ...” /4хх 135/,

иргэний хариуцагч С.Л-ийн: “...Г.Б- надад “Цэргийн албыг дүйцүүлэх, биеэр, мөнгөн дүнгээр хааж болдог” гэж хэлсэн. Г.Б-д “Манай нэг дүү байдаг юм, цэрэгт явахгүй гээд байна, таньдаг мэддэг хүн байвал хэлээд өгөөч” гэж гуйсан. Г.Б- надад “Болно, хүнээс асуугаад аргалаад хаагаад авъя” гэж хэлсэн. Ц.Э манай хадам ахаар дамжуулаад надад 400.000 төгрөг өгүүлсэн байсан. Би тэр мөнгийг нь аваад Г.Б-д 250.000 төгрөг өгч, үлдсэн мөнгийг би өөрөө авсан. Г.Б- намайг 400.000 төгрөг авсан гэж мэдэж байгаа. ...” /7хх 95/,

шүүгдэгч Г.Б-ий: “...Ц.Э-өөс 250.000 төгрөг авсан. З.Э-аас 500.000 төгрөг авсан. Өөр мөнгө авсан зүйл байхгүй. Ц.Э-ийн хувьд С.Л гэх залуугаар дамжуулж надад мөнгө өгсөн. Л 100.000 төгрөгийг авсан. З.Э нь Т.О-оор дамжуулж надад мөнгө өгсөн. Т.О- 200.000 төгрөгийг авсан. ...” /4хх 192/ гэсэн мэдүүлгүүд,

З.Э-ын цэргийн үүрэгтний үнэмлэх дээрх гарын үсэг нь хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн хуурамч гарын үсэг, З.Э, Ц.Э, Г.М- нарын цэргийн үүрэгтний үнэмлэх дээрх тэмдгийн дардсууд нь ердийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн хуурамч болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1417 дугаартай дүгнэлт /4хх 152-161/,

цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /4хх 166-171/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Т.Д-, Г.М- нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Ниссан Мурано загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөг залилан авч, бусдад 3.500.000 төгрөгийн хохирол учруулснаас 2.256.000 төгрөгийн хохирол нөхөн төлж, хохирогчид 1.244.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн: “...2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Г.М- нь 00-00 УУУ улсын дугаартай Ниссан Мурано загварын машины бичиг баримтыг хуурамчаар үйлдэж 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьж хохирол учруулсан. Үйлдлийн арга нь Т.Д-, Г.Б- нартай адилхан. ...” /4хх 70-71/,

шүүгдэгч Г.М-ийн: “...2017 оны 01 сарын 21-ний өдөр Г гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ дугаартай Ниссан Мурано загварын автомашин барьцаанд тавьж 3.500.000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг авахдаа Т.Д-, Л.А-, Г.Б- нарын хамт байсан. Бүх мөнгийг Т.Д- авсан. Би өөрөө нэг ч төгрөг аваагүй. Энэ гэрээг би өөрийн нэр дээр хийсэн, төлөх мөнгийг нь Д- төлж дуусаагүй байгаа. ...” /7хх 87/,

  1. Шүүгдэгч Т.Д- нь ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Субару Форестер загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 5.500.000 төгрөг залилан авч, бусдад 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Т.Д- нь Субару Форестер загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалан 5.500.000 төгрөгийг зээлсэн. Т.Д- энэ машиныг барьцаалахдаа Г.Б-ий хамт ирсэн. Энэ зээлээс 2018 оны 3 дугаар сарын 22-нд 400.000 төгрөг, 4 дүгээр сарын 16-нд 300.000 төгрөг, 4 дүгээр сарын 30-нд 500.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөг өгсөн. Энэ нь хүү, алдангийн мөнгө, үндсэн зээлээс төлөөгүй. ...” /7хх 66/,

шүүгдэгч Т.Д-гийн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б ХХК-тай гэрээ хийж, Субару Форестер загварын 00-00 УУУ дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 5.500.000 төгрөг авсан. Энэ үйлдэл дээр би Л.А-аар гэрчилгээг нь хуурамчаар хийлгээд ганцаараа ирж зээл авсан. Л.А-ид 200.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би авсан. Энэ мөнгөнөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-нд 500.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй байгаа. Үлдэгдэл 4.800.000 төгрөг үлдсэн. ...” /7хх 85/ гэсэн мэдүүлгүүд,

Б ХХК, шүүгдэгч Т.Д- нарын хооронд байгуулсан барьцааны болон зээлийн гэрээ /1хх 6-11/, Т.Д-д 5.500.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн баримт /1хх 12/, 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 162/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Т.Д- ганцаараа 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.000.000 төгрөг залилан авч, бусдад 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр намайг ажил дээрээ байх үед үл таних Э.Х гэгч нь 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Аллион загварын авто машиныг барьцаалан 3.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай авсан. Би уг зээлийн материалыг бүрдүүлэн гарын үсэг зурж, зээлийг гарган өгсөн. ...” /1хх 178/,

гэрч Э.Б-ын: “...Би тухайн хоёр гэрээг байгуулахдаа манай компанийн дотоод зээл олгох журмын дагуу Т.Д-, Т.О- нарын барьцаанд тавих гэж авч ирсэн тээврийн хэрэгслүүдийг шалгаж, гэрээг нь бүрдүүлж зээл олгосон. ... Автотээврийн Үндэсний төвөөс гаргасан тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь жинхэнэ байсан эсэхийг мэдэхгүй байна. ...” /1хх 181/,

шүүгдэгч Т.Д-гийн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б ХХК-тай гэрээ хийж, Субару Форестер загварын 00-00 УУУ дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 3.000.000 төгрөг авсан. Энэ үйлдэл дээр би Л.А-аар гэрчилгээг нь хуурамчаар хийлгээд ганцаараа ирж зээл авсан. Л.А-ид 150.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би авсан. Энэ мөнгөнөөс өгөөгүй байгаа. Үлдэгдэл мөнгө 2.850.000 төгрөг үлдсэн. ...” /7хх 85/ гэсэн мэдүүлгүүд,

Б ХХК, Э.Х нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл /1хх 172-174/, 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 159/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Т.Д- нь ганцаараа 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр М ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Лексус-470 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ийн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Г.М- гэх хүн нь зарын сайтууд дээр байрлуулсан зарын дагуу манай ломбард дээр ирээд 00-00 УУУ улсын дугаартай Лексус-470 загварын автомашиныг унахаар 5.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй зээл авсан. Манай компани автомашиныг зах зээлийн үнээс 30 хувиар үнэлдэг юм. Г.М- нь нийт 5 удаагийн төлөлт хийгээд 2017 оны 12 дугаар сараас гар утсаа авахгүй таг чиг болсон. Тэгээд манайх авто тээврийн үндэсний төвөөс 00-00 УУУ улсын дугаартай Лексус-470 загварын автомашиныг шүүлгэхэд “С” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан. ...” /2хх 239/,

шүүгдэгч Г.М-ийн: “...2017 оны 04 сарын 11-ний өдөр М барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ дугаартай Лексус-470 загварын автомашин барьцаанд тавьж 5.500.000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг авахад Т.Д-тэй хамт байсан. Бүх мөнгийг Т.Д- авсан. Д- төлж дуусаагүй байгаа. ...” /7хх 87/ гэсэн мэдүүлгүүд,

М ХХК, шүүгдэгч Г.М- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн өргөдөл /3хх 21-27/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Т.Д- нь ганцаараа 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.000.000 төгрөг залилан авч, бусдад 2.650.000 төгрөгийн хохирлоос 1.800.000 төгрөгийн хохирол нөхөн төлж, хохирогчид 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын: “...2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Т.Д- гэх хүн орж ирээд “00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын машиныг унаж явах нөхцөлтэйгөөр 3.000.000 төгрөгийн зээл авах гэсэн юм, энэ бол миний машин, ямар нэгэн асуудалгүй зээлээ төлнө, У-д монтёр хийдэг” гэж хэлсэн. Би албан тоот хийж өгөөд явуулсан. Эргэж ирэхдээ гэрчилгээгээ манай компанийн нэр дээр шилжүүлсэн байсан тул гэрээ байгуулж, машиныг барьцаалаад 3.000.000 төгрөгийн зээлийг өгсөн. Эхлээд хүүгээ төлж байснаа 2018 оны 5 дугаар сараас хойш огт зээлийн төлөлтөө хийгээгүй болохоор нь Г.Б-ий найз болохоор нь сэжигтэй санагдаад Автотээврийн Үндэсний төвөөс лавлахад 00-00 УУУ улсын дугаартай машин нь Тоёота Премио загварын мөн хэдий ч өөр байгууллагын нэр дээр хуурамч бичиг баримт ашиглан манай байгууллагад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан байсан. ...” /3хх 181/,

шүүгдэгч Т.Д-гийн: “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Т ХХК-тай гэрээ хийж Тоёота Премио загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 3.000.000 төгрөг авсан. Энэ үйлдэл дээр би Л.А-аар гэрчилгээг нь хуурамчаар хийлгээд ганцаараа ирж зээл авсан. Л.А-ид 350.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би авсан. ...” /7хх 85/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Т.Д-гийн хохирогч Т ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ /3хх 173-175/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Т.Д- нь ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Премио загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.200.000 төгрөг залилан авч, бусдад 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн: “...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Т.Д- нь Тоёота Премио загварын 00-00 УУУ дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалан 3.200.000 төгрөг зээлсэн. Гэрээг анх 8 сарын хугацаагаар байгуулсан. Эхлээд төлж байгаад 2017 оны 5 дугаар сарын 20-ноос зээлийн төлөлтөө хийхээ больсон. ...” /4хх 70-71/,

шүүгдэгч Т.Д-гийн: “...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г ХХК-тай гэрээ хийж Тоёота Приус-20 загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 3.200.000 төгрөг авсан. Энэ үйлдэл дээр би Л.А-аар гэрчилгээг нь хуурамчаар хийлгээд ганцаараа ирж зээл авсан. Л.А-ид 150.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би авсан. Энэ зээлээс нийт 3.500.000 төгрөг төлсөн. ...” /7хх 85/,

шүүгдэгч Г.Б-ий: “...Би өөрийн унадаг байсан Тоёота Премио загварын 00-00 УУУ улсын дугаартай автомашины бичиг баримтыг Л.А-ид өгч хуурамчаар гэрчилгээ гаргуулан Т.Д-д өгсөн. Т.Д- нь Г ломбардад тавьсан. ...” /4хх 83/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Т.Д-гийн хохирогч Г ХХК-тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ /4хх 92-99/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Т.Д- нь ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ж ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 4.000.000 төгрөг залилан авч, бусдад 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Жи экс эм ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч У.М-ийн: “...2018 оны 3 дугаар сарын 27-н өдөр Т.Д- нь Тоёота Приус-20 загварын 00-00 УУУ дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 4.000.000 төгрөг зээлээд нэг ч төгрөг төлөөгүй. ...” /7хх 58/,

шүүгдэгч Т.Д-гийн: “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Жи Экс Эм ХХК-тай гэрээ хийж Тоёота Приус-20 загварын 00-00 УУУ дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 4.000.000 төгрөг авсан. Энэ үйлдэл дээр би Л.А-аар гэрчилгээг нь хуурамчаар хийлгээд ганцаараа ирж зээл авсан. Л.А-ид 200.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би авсан. Энэ зээлээс 1.200.000 төгрөгийг төлсөн. ...” /7хх 85/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Т.Д-гийн Ж ХХК-тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ /4хх 29-31/, Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /4хх 44/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Т.Д- нь ганцаараа 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар 3.200.000 төгрөг залилан авч, бусдад 3.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч В ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын: “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Т.Д- нь Тоёота Приус-20 загварын 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалан 4.000.000 төгрөг зээлсэн. Үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Харин хүү, алданги гэж 698.400 төгрөг төлсөн. ...Одоо үндсэн төлбөр 4.000.000 төгрөг байгаа. Дээр нь нэмээд 400.000 төгрөг нэхэмжилж байна. Одоо манай байгууллагад 4.400.000 төгрөгийн хохирол учраад байна. ...” /7хх 69/,

шүүгдэгч Т.Д-гийн: “...2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “В” ХХК-тай гэрээ хийж Тоёота Приус-20 загварын 00-00 УУУ дугаартай тээврийн хэрэгсэл барьцаалж 4.000.000 төгрөг авсан. Энэ үйлдэл дээр би Л.А-аар гэрчилгээг нь хуурамчаар хийлгээд ганцаараа ирж зээл авсан. Л.А-ид 150.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь би авсан. Энэ зээлээс нийт 400.000 төгрөг төлсөн байгаа. Үлдэгдэл мөнгө 3.450.000 төгрөг дутуу байгаа. ...” /7хх 85/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Т.Д-гийн В ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ /5хх 167-170/, 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /5хх 163-164/, Б.С-оос Т.Д-д 4.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /5хх 165-166/ зэрэг нотлох баримтуудаар,

  1. Шүүгдэгч Г.М- нь ганцаараа 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Т ХХК-д 00-00 УУУ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулан барьцаалж, бодит байдлыг нуух замаар 3.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-ийн: “...2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Г.М- гэх хүн Т ХХК-иас 00-00 УУУ дугаартай Тоёота Приус загварын цагаан өнгийн авто машиныг 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй, 3.200.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж машинаа унаж явах нөхцөлтэйгөөр авсан. Зээл авснаас хойш сар бүрийн 14-нд 650.000 төгрөгөөр төлөлт хийх ёстой байсан. ...” /5хх 180-181/,

шүүгдэгч Г.М-ийн: “...2017 оны 06 сарын 14-ний өдөр Т барьцаалан зээлдүүлэх газарт 00-00 УУУ дугаартай Тоёота Приус-20 загварын автомашин барьцаанд тавьж 3.200.000 төгрөгийн зээл авсан. ...” /7хх 87/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.М-ийн хохирогч Т ХХК-тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ /5хх 185-189/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б-ийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Т.Д-, Т.О-, Г.Б-, Г.М-, Л.А- нарыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, дансны хуулга, шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б-, Т.Д-, Т.О-, Г.Б-, Г.М-, Л.А- нар нь бүлэглэн болон ганцаараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг хохирогч нарын нэр дээр шилжүүлсэн мэтээр хуурамчаар үйлдэн хохирогч нэр бүхий компаниудтай зээлийн гэрээ байгуулан мөнгө шилжүүлэн авсан, шүүгдэгч Г.Б- нь иргэнийг цэргийн албанаас чөлөөлөх эрх бүхий этгээд биш атлаа эрхтэй мэтээр зохиомол байдлыг бий болгож, нэр бүхий гурван иргэний цэргийн үүрэгтний үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч Г.Б-, Т.Д- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн /9хх 180, 194/ бол шүүгдэгч Т.О-, Г.Б-, Г.М-, Л.А- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ...хохирлын тооцооны талаар маргах зүйлгүй, ...хохирлыг төлж барагдуулна...” гэж тус тус мэдүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.О-, Г.Б-, Г.М-, Л.А-, Т.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Д-г 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.А-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Б-ыг 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.М-, Т.О- нарыг тус бүр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг хамааруулахаар заасан бөгөөд шүүгдэгч нарын 2016 оноос 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд үйлдсэн гэмт хэрэг нь тус хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт оногдуулсан ялыг бүхэлд нь өршөөн хэлтрүүлэхгүйгээр ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хэсгийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр заахдаа уг зохицуулалтын зорилгыг коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэж нарийвчлан тодорхойлсон.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-, Т.Д-, Л.А- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч ийнхүү шийдвэрлэхдээ Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон нь хэт ерөнхий буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг тохирсон байдлаар оногдуулаагүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд, шүүгдэгч нарын оршин суугаа харьяа дүүргийг харгалзан шүүгдэгч Г.Б-ийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Т.Д-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Л.А-ийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарч явахыг хориглосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй.

Хэрэв шүүгдэгч нар нь тус тус тогтоосон нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт ажил хөдөлмөр эрхэлдэг бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, “зорчих” үүргийг хүлээлгэсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих боломжтой юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-, Т.Д-, Л.А- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээнд давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулаагүй тул ийнхүү өөрчлөлт оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдав.

Хохирогч “В” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С “...Шийтгэх тогтоолд дурдсанчлан 3.850.000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан, хохирогч В ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын мэдүүлэг /7хх 69/, шүүгдэгч Т.Д-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /7хх 85/, шүүгдэгч Т.Д-, В ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ /5хх 167-170/, Б.С-оос Т.Д-д 4.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /5хх 165-166/ зэрэг баримтуудаар Т.Д- нь автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний улсын дугаар, эзэмшигчийг өөрчлөн, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээ байгуулан, бодит байдлыг нуух замаар В ХХК-ийг залилж, хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэвч шүүгдэгч Т.Д- нь В ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлсөн баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь мэдүүлээгүй байхад шийтгэх тогтоолд “...“В” ХХК-д хохирлыг төлсөн...” гэж дүгнэсэн нь алдаатай болсон байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуульд зааснаар шүүгдэгч Т.Д-гээс 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан “В” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Иймд, хохирогч “В” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/329 дугаартай шийтгэх тогтоолд дээр дурдсан байдлаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/329 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын “...шүүгдэгч Г.Б-, Т.Д-, Л.А- нарыг Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, ...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Г.Б-ийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Т.Д-г Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Л.А-ийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарч явахыг хориглож, ...” гэж,

9 дэх заалтын “...шүүгдэгч Т.Д-гээс 7.800.000 төгрөгийг гаргуулж Б ХХК-д 6.950.000 төгрөгийг, Т ХХК-д 850.000 төгрөгийг...” гэсэн хэсгийг “...шүүгдэгч Т.Д-гээс 11.650.000 /арван нэгэн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан Б ХХК-д 6.950.000 төгрөгийг, Т ХХК-д 850.000 төгрөгийг, В ХХК-д 3.850.000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг, ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ