Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 689

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ч.Батбаяр,

өсвөр насны шүүгдэгч У.Э, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт У ын Э д холбогдох эрүүгийн 1706 0000 00054 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр төрсөн, настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл Баянзүрх дүүрэг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт У ын Э

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Өсвөр насны шүүгдэгч У.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн тоотод өөрийн төрсөн эх Д.У ыг болгоомжгүй үйлдлийн улмаас /барьцалдан ноцолдох үедээ/ үйлийн хайчаар баруун хөхний дээд хэсэгт нь хатгаж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч У.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би найзынхаа хамтаар гэр рүү очсон. Тэгтэл ээж өөдөөс согтуу гарч ирээд хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэхээр нь би Б ынд хоёр хоног байсан гэхэд тэр хачин юмнаасаа чи холдооч, харахад нүдэнд хүйтэн хүн байсан, чи яагаад уйлсан юм гэж асуухаар нь би Б тэй хэрэлдсэн. Тэгээд ээж намайг орж гэрээ цэвэрлэ гэхээр нь ороод гэрээ цэвэрлээд байж байхад ээж чи тэр архичин юмнаасаа сал гэхээр нь би та өөрөө архи уудаггүй юм уу гэхэд ээж гарч хашааны хаалгаа түгжээд чи ээжийгээ янхан гэсэн үү гэж орилж орж ирээд гал тогооны шүүгээ дээр байсан заазуурыг над руу хоёр удаа авч шидсэн. Тэгээд гоо сайхны ширээн дээр байсан хайчийг авч миний гар руу цохисон. Би ээжийн бугуйнаас бариад байж байхад манай найз ээжийг болиочоо аниа гэхэд ээж найзыг маань өшиглөсөн. Найз маань айсандаа болоод би хүн дуудлаа гээд гараад явсан. Ээж намайг үсдээд бид хоёр хойд талын орон дээр өөд өөдөөсөө хараад унасан. Би ээжийн хайчтай гарыг нь тавихад ээж намайг дахиад цохих гээд байхаар нь хайч барьсан гарных нь бугуйнаас нь барьсан. Тэгээд дахиад цохих гээд байхаар нь хайчаас нь барьсан. Бид нар хайчаа булаацалдсан. Би хайчнаас нь татах гэж байхад ээж өөр рүүгээ татсан. Тэгээд ээжээс цус гарахад би гарсан. Би өөрийн мэдэлгүй гараад гүйсэн. Би хашаанаас гараад гүйхэд манай найз урд талын айлын У ахыг дагуулаад ирсэн байсан. Тэгээд манай найз чи гутлаа өмс гэхээр нь харахад хөл нүцхэн байсан. Тэгээд би гутлаа өмсөөд буцаад бид хоёр хойшоо явсан гэв.

Өсвөр насны шүүгдэгч У.Э гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өөрийн төрсөн эх У 5 настай дүү О, хойд эцэг О нарын хамт Баянзүрх дүүргийн  тоотод амьдардаг. Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээсээ гараад 2 хоног гэртээ очоогүй найз Н, Б бид 3 Б ахын гэрт очсон. 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр бид 4 архи ууж байгаад унтсан. Маргааш өдөр нь босоод Б бид хоёр муудалцаад өөрийн найз Н тэй цуг гэртээ очсон. Гэрт очиход ээж, дүү хоёр л байсан. Ээж архи уусан байсан, ухаангүй болтлоо согтоогүй байсан. Бид хоёр гэрт байж байхад ээж бид хоёрыг гэр цэвэрлэ гэсэн. Тэгээд гэр цэвэрлэж байхад ээж надад хандаж чи хаагуур дэмий тэнээд байгаа юм гээд янхан, гичий гээд элдэв янзын үгээр хэлээд байсан. Тэгэхээр нь би найз залуу Б тэй байж байгаад ирсэн хаагуур ч дэмий тэнээгүй гээд маргалдсан. Ээж надад хандаж чи тэр архичингаасаа сал гэхээр нь би та өөрөө архи уудаггүй юм уу салахгүй гээд хэрэлдсэн. Тэгтэл ээж халбага, сэрээ хийдэг саван дотор байсан хоол хийдэг заазуурыг аваад над руу чиглүүлэн шидсэн. Би тухайн үед орны бүтээлэг бүтээж байсан учраас шидсэн заазуурыг нь бүтээлэгээрээ хаасан. Тэгтэл ээж над руу дөхөж ирээд газар унасан заазуурыг аваад над руу ахиад шидсэн. Шидсэн заазуур нь зүүн хөлний өвдгөн дээр онож зүссэн. Тэгээд ээж гоо сайхны ширээн дээр байсан хар бариултай том хайчыг аваад, миний зүүн гарын бугалганы хэсэгт хайчний үзүүрээр дүрсэн. Тэгэхээр нь би ээжийн үснээс хоёр гараараа бариад үсдсэн. Ээж бид хоёр үсдэлцээд гэрийн хойно байх орон дээр унасан. Ээж намайг үсдсэн чигээрээ хөлөөрөө өшиглөөл гараараа мөр хэсэг рүү цохиод байсан. Тэгээд газар унасан хайчаа аваад дахиад цохих гээд байхаар нь хайчтай далайсан гарных нь шуунаас барьж хайчийг нь булааж авах гэж байтал хайч ээжийн баруун хөхний дээд талд, суга орчимд нь цохигдсон. Хайчаар цохигдсоны дараа ээжийн биенээс цус гарч байсан. Ээж чанга дуугаар чи ээжийгээ хаячаар цохичихож байгаа юм уу гээд орилсон. Тэгэхэд нь би гэрээс хөл нүцгэн гараад гүйсэн. Хашааны гадаа Н, У ахыг дагуулаад ирж байсан. Би Н г явъя гэсэн. Н надаас юу болсон юм бэ гэж асуухаар нь очоод хэлье гэж хэлээд бид хоёр Б ахын гэрт очсон. Тэднийхээс гараагүй байхад цагдаа ирж барьсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 101-105, 107-112 дугаар хуудас/,

Хохирогч Х.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр талийгаачийн төрсөн дүү О над руу утсаар ярихдаа У эгч нас барчихсан байна, хоёулаа гэрт нь очъё гэсэн. Тэгээд гэрт нь очиход хамтран амьдрагч Б нь байсан юу болсон юм бэ гэж асуухад би ажилтай байсан, юу болсон талаар мэдэхгүй байна гэсэн. Тэр үед тэр хавьд хүмүүс цуглачихсан, огт танихгүй хүмүүс байсан. Ө гэх хүүхэн дуудлага өгсөн байсан яг юу болсон талаар хүмүүс мэдэхгүй байсан, би 5 настай О г аваад тэднийхээс урагшаа холгүйхэн байдаг дүү М ын гэрт хүргэж өгсөн. О г хүргэж өгөх гээд явж байхад О надаа ээжийг Улаакаа эгч хайчаар хатгачихаад яваад өгсөн гэж хэлсэн. Ээж, Улаакаа эгч хоёр хоорондоо маргалдсан гэж хэлж байсан. У гэдэг нь У ын төрсөн охин Э г хэлж байгаа юм. Тэрнээс өөр зүйл би мэдэхгүй. Төрсөн дүү О нь хөдөө ажилтай гээд би хохирогчоор оролцож байна. Улаака буюу Э нь багаасаа архичидын дунд өссөн. Бид нар хүүхдийг нь авах гээд дийлээгүй юм. Гэр орон ч байхгүй байдаг байсан, сүүлд халамжаас гэр өгсөн. Яг юу болсоныг мэдэхгүй байна, Улаакагийн хувьд багаасаа их хүнд орчинд өссөн, ийм болгосон хүн нь ээж нь өөрөө учир бид нарын зүгээс санал гомдол алга байна. Нас барсан хүн ямар босоод ирэх биш хүүхдэд хөнгөн ял оногдуулаасай л гэж хүсэж байна. Уг нь Э тийм хүүхэд биш ээжийгээ санаатай алсан гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-31 дүгээр хуудас/,

Гэрч Х.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр би найз охин Э ийн хамтаар А ахынд очсон, удалгүй Э ийн найз охин Н хүрч ирээд бид 4 А ахынд 2 шил архи уугаад хоноцгоосон. 9 дүгээр сарын 3-ны өдөр би Э тэй маргалдаад Э гэртээ харилаа гээд Н г дагуулаад гараад явсан. А ах бид хоёр жоохон унтаж байгаад замын хажуу талын гуанзанд очиж нэг нэг хуушуур идчихээд хүрээд ирэхэд Н Э хоёр А ахын хашааны гадна ирчихсэн байсан. Тэгээд бид 4 А ахынд ортол Э ийн зүүн гарын мөрний хэсэг зүсэгдчихсэн байсан ба Э тэр шархаа өөрөө цамцаа тайлаад бид нарт харуулаад ээж хайчаар зүссэн гэж хэлсэн. Ээжтэйгээ маргалдсан, тэгээд ээж хайчаар зүссэн гэж хэлсэн өөр зүйл яриагүй. Тэгээд бид хэд 0.75 литрийн архи уугаад унтацгаасан. Орой манай үеэл Т залгаад чамайг М цагдаа сураглаад надаас дугаарыг чинь асуугаад байна гэсэн, дараа нь манай аав залгаад хаана байна хурдан гэртээ ир гэсэн мөн Ш ах залгаад гэртээ ир эсвэл очоод авъя гээд байхаар нь би утсаа салгаад Э ээс яагаад цагдаа нар намайг хайгаад байгаа юм бэ, чи ээжтэйгээ муудалцсан юм уу гэхэд Э надад гэртээ орсон чинь ээж над руу заазуур шидээд хайч бариад дайраад гар зүсэхээр нь болиулах гэж байгаад цээж рүү нь хайчаараа дүрчихсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 35 дугаар хуудас/,

Өсвөр насны гэрч М.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Э над руу залгаад хүрээд ир гэсэн. Тэгээд бид А ахынд очоод архи ууж хөзөр тоглож байгаад унтсан. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Э гэртээ очиж хувцасаа сольчихоод ирье гээд нүүрээ будаж байхад Э А хоёр хоорондоо маргалдсан. Бид хоёр Э ийн гэр рүү явсан. Тэнд очиход ээж нь согтуу Э ийн 4 настай дүү байсан. Ээж нь бид хоёрыг гэр цэвэрлэ гээд цэвэрлэж байхад Э ээждээ А тай хэрэлдсэн гэхэд ээж нь сал гэсэн. Тэгээд Э салахгүй гээд А г өмөөрөөд байсан. Ээж нь гарах гэж байгаад Э г юу ч дугараагүй байхад чи сая намайг янхан гэсэн үү гээд заазуур аваад шидсэн. Э тэр үед ороо бүтээж байсан тул бүтээлгээрээ хаасан. Э ийн ээж нь Э дээр ирээд газар унасан заазуурыг аваад цохиод байсан. Тэгсэн чинь Э ээжтэйгээ ноцолдож байгаад ээжийгээ орон дээр дарж унагаахад заазуур нь орны араар унасан. Тэгтэл ээж нь хаанаас ч юм хайч гаргаад ирсэн, би салгах гэхэд намайг ээж нь хөлөөрөө өшиглөөд унагаачихсан, би гараад урд айлын У ахыг дуудах гээд гартал урдаас ирж байсан. Э ээжтэйгээ муудалцаад хутга шөвгө болоод байна гэхэд за одоо орлоо гээд байж байтал Э гутал цүнхээ барьчихсан хөл нүцгэн гүйгээд гараад ирсэн. Тэгээд явъя гээд намайг дагуулаад явсан. Би юу болсон талаар асуухад очиж байгаад хэлье гээд байсан. Тэгээд А ахынд очоод байж байхад Э ийн аав нь залгаад ээжийг чинь түргэн аваад явчихлаа хүрээд ир гэсэн. Тэгээд Э утсаа салгасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Б.Г ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 сарын сүүлээр өдрийн санахгүй байна. Манай Улиастайн дүү А бүтэн нэрийг нь мэдэхгүй байна түүний найз охин гэх Э тэй танилцаад сар болоогүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн найз Н тэй цуг манай гэрт ирсэн надтай А хамт байсан. Э манай гэрт ирэхдээ баруун мөрний тэнд шинээр үүсгэгдсэн шархтай байсан. Юу болсон талаар асуухад гэртээ ээжтэйгээ маргалдсан, ээж над руу заазуур шидсэн, тэгээд оноогүй хайч авч над руу шидээд миний мөрөн дээр оноод ийм шархтай болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь шархан дээр нь наалт нааж өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 38-40 дүгээр хуудас/,

Гэрч С.Ө ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 16 цаг орчимд гэртээ юмаа угаагаад сууж байтал хүн орилох шиг болсон, тэр үед анзаараагүй. Дахиад миний нэрээр дуудахаар нь гараад хойд талын айл болох У ынд ортол У гэрийнхээ гадна үүдэнд хаалга нь онгорхой хаалга түшээд хойшоо налаад суусан байдалтай хувцас хунар нь нил цус болчихсон сууж байсан. Тэгээд л яасан бэ юу болсон бэ гэхэд намайг хайчаар шаачихлаа шдээ гээд ухаан алдчихсан өөр зүйл хэлээгүй. Би түргэн дуудсан, түүний хажууд 3 настай Х гэж дууддаг хүү нь байсан, яасан юу болсон юм бэ гэж асуухад Улаака эгч нэг эгчтэй ирээд ээжийг зодчихоод яваад өгсөн гэж хэлсэн. У гэдэг нь талийгаачийн төрсөн охин Э, тэр охин гадуур их тэнэдэг бололтой ээж нь тэнэлээ гээл загинаж байдаг байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Д.Х ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр би гэрээсээ гарч охиныхоо гэрт очиж усны тэрэг авчихаад буцаад гэр рүүгээ явж байхад У ын хашаанаас үл таних 20 орчим насны охин гартаа цүнх гутал барьчихсан гүйж гарч ирсэн. Өмнө нь тэр охиныг У тай цуг явж байхыг харж байсан нэрийг нь мэдэхгүй. Тэр охин гарч ирээд та ороод салгаад өгөөч хутга шөвгө болоод байна гээд уйлагнаад байсан. Би яг юу гээд байгааг нь сайн ойлгоогүй байж байтал У ын хашаанаас У ын охин У нилээн сандарсан, айсан бололтой гарч ирсэн. Би юу болсон юм бэ гэж асуусан санагдаж байна. Тэгтэл У чамд ямар хамаатай юм пизда минь зайл гэсэн. Тэгээд гутлаа ч өмсөлгүй гүйгээд яваад өгсөн. Хашаан дотроос У янхаан, гичий гээд орилоод байсан би илүү үгэнд дурлаагүй тэргээ түрээд яваад өгсөн. Дараа нь 2-3 цагийн дараа У нас барчихсан гээд тэр хавиар хүмүүс бужигналдаад цагдаа эмнэлэгийнхэн ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 45-47 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹1761 дүгнэлтэд “Талийгаач Д.У ын цогцост цээжний баруун урд дээд хэсэгт 2.5x0.5 см зах ирмэг тэгш, өвчүүний 1, 2-р хавирга бэхлэгдэх завсараар цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдсан шарх, баруун уушгины 3-р сегментыг нэвт гарч үнхэлцэг хальсанд хүрч төгссөн хатгагдсан шарх, үнхэлцэг хальсны цус хуралт, цээжний баруун хөндий дэх хурц цус алдалт /1200мл/, цус алдалтын шок гэмтэл учиржээ. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач нь уг гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлийг тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээжний хөндийрүү нэвтэрч хатгагдсан шарх, баруун уушгины 3-р сегментыг нэвт гарч үнхэлцэг хальсанд хүрч төгссөн хатгагдсан шарх, үнхэлцэг хальсны цус хуралт, цээжний баруун хөндий дэх хурц цус алдалт /1200мл/-н улмаас цус алдалтын шоконд орж нас барсан. Талийгаачийн цусанд 2,1 промилл этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Д.У ын цус нь АВО системээр В lll бүлгийн харьяалалтай байна” гэжээ /хэргийн 55-56 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн шинжээчийн ¹11313 дүгнэлтэд “У.Э-н биед зүүн бугалганд шарх, зүүн бугалга, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хэргийн 61 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹8618 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хайчин дээр цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус мөн байна. Илэрсэн цус нь В/lll бүлгийн харьяалалтай байна. Хайчин дээр илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO8 Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA  гэсэн локусын аллелиар Г.У ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ /хэргийн 64 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн шинжээчийн ¹826 дүгнэлтэд “У ын Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, гэмт үйлдлээ хариуцах чадвартай, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэжээ /хэргийн 75-77 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-18 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 19-23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хэргийн 24-26 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хэргийн 27 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 115 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Өсвөр насны шүүгдэгч У.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Холбоо толгойн 11-27 тоотод өөрийн төрсөн эх Д.У ыг болгоомжгүй үйлдлийн улмаас /барьцалдан ноцолдох үедээ/ үйлийн хайчаар баруун хөхний дээд хэсэгт нь хатгаж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч У.Э гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 101-105, 107-112 дугаар хуудас/,

Хохирогч Х.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 28-31 дүгээр хуудас/,

Гэрч Х.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 35 дугаар хуудас/,

Өсвөр насны гэрч М.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Б.Г ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 38-40 дүгээр хуудас/,

Гэрч С.Ө ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Д.Х ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг. /хэргийн 45-47 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн ¹1761 дүгнэлт /хэргийн 55-56 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 04ий өдрийн шинжээчийн ¹11313 дүгнэлт /хэргийн 61 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹8618 дүгнэлт /хэргийн 64 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн шинжээчийн ¹826 дүгнэлт /хэргийн 75-77 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-18 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 19-23 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хэргийн 24-26 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг болно.

Өсвөр насны шүүгдэгч У.Э д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгч У.Э д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Учир нь өсвөр насны шүүгдэгчийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, боловсрол эзэмшүүлэх зорилготой бөгөөд түүний хувийн байдал тухайлбал шүүхэд хэрэг ирсэн байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирсэн болон хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр хэрэг үйлдэхийн өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэртээ хонолгүй хоёр хонож байсан байдал зэргийг харгалзан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, мөн түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуульд зааснаар талийгаач Д.У ын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү О д асран хамгаалагч тогтоолгохоор Баянзүрх дүүргийн  дугаар хорооны Засаг даргад даалгахаар шийдвэрлэлээ.

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн резинэн бүрээс бүхий бариултай үйлийн хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт туршилт хийсэн бичлэгийг бэхжүүлэн авсан Дивидиг уг хэргийг хадгалах хугацааг хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг дурдав.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч У.Э нь 63 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.