Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2016/0420

 

 

Нэхэмжлэлээс татгалзсаныг батлах тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, иргэн Д.Г*******, Н.У******* нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Газар эзэмших эрх хүссэн хүсэлтийн дагуу захирамж гаргахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, иргэн Д.Г*******, Н.У******* нарт газар эзэмших эрхийг баталгаажуулан захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г*******, Н.У******* нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Д.Г*******, Н.У******* бид Сүхбаатар дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татаж газар эзэмших эрхийг баталгаажуулан захирамж гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Г*******, Н.У******* нараас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан Газар эзэмших эрх хүссэн хүсэлтийн дагуу захирамж гаргахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, иргэн Д.Г*******, Н.У******* нарт газар эзэмших эрхийг баталгаажуулан захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, 41.2-д Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Г*******, Н.У******* нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Газар эзэмших эрх хүссэн хүсэлтийн дагуу захирамж гаргахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, иргэн Д.Г*******, Н.У******* нарт газар эзэмших эрхийг баталгаажуулан захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай хүсэлтээ 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Газар эзэмших эрх хүссэн хүсэлтийн дагуу захирамж гаргахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, иргэн Д.Г*******, Н.У******* нарт газар эзэмших эрхийг баталгаажуулан захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах шаардлагаасаа нэхэмжлэгч Д.Г*******, Н.У******* нар татгалзсаныг баталж, Д.Г*******, Н.У******* нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Г*******, Н.У*******, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 43.4-т ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласан бөгөөд хэргийн оролцогчид нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г*******, Н.У******* нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох Газар эзэмших эрх хүссэн хүсэлтийн дагуу захирамж гаргахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, иргэн Д.Г*******, Н.У******* нарт газар эзэмших эрхийг баталгаажуулан захирамж гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН