Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 150/ШШ2024/00162

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 150/ШШ2024/00162

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ................ банк ХК-ний (РД:....................) нэхэмжлэлтэй ................. аймаг,  ................ сум, .................. .............. баг, төв хэсэг ..................тоотод оршин суух иргэн ................... овогт ................... ................. (РД:............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,070,226.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“...................” ХК-ний зээл цуглуулах газрын захирал ..................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

............... нь 2021 оны 04 дугаар сарын 05-ны өдөр ............... банктай 5215119722 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 15,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч .................. нь 5215119722 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 359 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 06-р сарын 03-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,429,458.39 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 544,066.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 96,702.08 төгрөг нийт 3,070,226.56 төгрөг төлөөгүй байна. иймд .......................... зээлийн гэрээний үүрэгт 3,070,226.56 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

“..................” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ................ банк нь ....................... холбогдуулан 3,070,226.56 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. ....................... нь ажиллагааны явцад 700,000 төгрөг төлж барагдуулсан болно. Иймд уг төлсөн 700,000 төгрөгөөс татгалзаж 2,370,226.56 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасаж байна гэжээ.

 

Хариуцагч ..................... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие .................. нь .................. банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,070,226.56 төгрөг нэхэмжилснээс 700,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ний өдөр төлсөн. Одоо нэхэмжилж байгаа 2,370,226.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 05-ний өдөр 790,077 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр 790,077 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ний өдөр 790,077  төгрөгийг тус тус  төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

. банк ................ХК-нь П.Эрдэнэбаяраас зээлийн гэрээний үүрэгт 3,070,226.56 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 700,000 төгрөгөөс татгалзаж, 2,370,226.56 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .................... нь Голомт банкны нэхэмжилж буй 2,370,226.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2024 оны 08 дугаар сарын 05-ний өдөр 790,077 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр 790,077 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 05-ний өдөр 790,077  төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 22-рт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар . банк ...............ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64074 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ................... төлөх улсын тэмдэгтийн хураамж 64074 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ................... Банк ХК-ний нэхэмжлэлтэй ..................... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,370,266.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар . ...................... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64074 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...................... улсын тэмдэгтийн хураамжид 32037 төгрөг, орон нутгийн орлогоос 32037 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................... банк ХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА