| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00159/И |
| Дугаар | 150/ШШ2024/00164 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 150/ШШ2024/00164
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 150/ШШ2024/00164 | ******* аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ******* аймгийн ******* сумын засаг даргын (РД:...........) нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сум, .............. дугаар баг, ............. тоотод оршин суух иргэн . .......................... овогт .................. (РД:....................) холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл 2,118,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* аймгийн ******* сумын засаг дарга ................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
.......... аймгийн ............. сумын ....... дугаар баг, ........... гудамж .............. тоотод оршин суух иргэн .............. овогтой ............... .................../ нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сум хөгжүүлэх сангаас ".................." хүлэмж өргөжүүлэх зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлэхээр 4 сая төгрөгийг жилийн 3 хувь буюу сарын 0.25 хувь, 3 жил буюу 36 сарын хугацаатай 2023 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан боловч зээлээ одоог хүртэл төлж барагдуулаагүй байна,
Иймд зээлийн үлдэгдэл болох 1.978.945, хүү 0, алданги 139.740 нийт 2.118.685 төгрөгийг ................... гаргаж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ..................шүүхэд ирүүлсэн тайлбартай:
Миний бие ............... нь .......... аймгийн .............. сумын засаг даргын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,118,865 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
............. аймгийн ******* сумын засаг дарга нь ............... сум хөгжүүлэх сангийн зээл 2,118,865 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .................... нь ..............аймгийн .............. сумын засаг даргын нэхэмжилж буй 2,118,865 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 24-р хуудас)
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч ............ аймгийн .............. сумын засаг даргын тамгын газар нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 48849 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ............... улсын тэмдэгтийн хураамжид төлөх 48849 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ............ аймгийн .................. сумын засаг даргын нэхэмжлэлтэй .................. холбогдох сум хөгжүүлэх сангийн зээл 2,118,865 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч .............. аймгийн ............... сумын засаг даргын тамгын газар нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 48849 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч .................. улсын тэмдэгтийн хураамжид 24425 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА