Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 140/ШШ2024/00318

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******** сум, ******* баг, ************ багийн ********** хэсэг ***********тоотод оршин суух ************* овогт Д**********н Б*********ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б**********, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд Завхан аймгийн ******* суманд төрсөн. 1979 оны 06 сарын 02-ны өдөр Завхан аймгийн ********* сумын ********* жилийн сургуулийг төгсөж, улмаар 1979 оны 09 сарын 01-нд ********** аймаг дахь *********ын техник мэргэжлийн сургуулийн мужааны ангид элсэн орж 1981 оны 06 сарын 25-ны өдөр төгссөн. Ажил хөдөлмөрийн гараагаа 1981 оны 07 сарын 01-ний өдөр Завхан аймаг дахь *****************************ажиллаж байгаад 1982 оны 06 сарын 14-ний өдрөөс цэрэгт татагдсан шалтгаанаар чөлөөлөгдөж, 1985 оны 06 сарын 18-ны өдөр хүртэл Ардын намын ***** дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан. Улмаар 1985 оны 09 сарын 12-ны өдрөөс Завхан аймгийн ***** ****ы барилгын ****** мужаанаар томилогдон 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад Завхан аймгийн ***** ****ы барилга *****ийн авто баазад 1991 оны 01 сарын 02-ны өдрөөс автомашины жолоочоор томилогдон ажиллаж байгаад зах зээлийн шилжилт болж өмч хувьчлалтай холбогдуулан байгууллагын дотоод зохион байгуулалт өөрчлөгдөж Улиастай сумын **** пүүс нь хоршоо болсонтой холбогдуулан 1992 оны 01 сарын 09-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс Улиастай самын ************д жолоочоор томилогдон ажиллаж байгаад тус хоршооноос 1995 оны 05 сарын 31-ны өдөр хүртэл ажиллаж байгаад жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие өндөр насны тэтгэвэртээ гарах гэсэн боловч зарим хугацааны орсон гарсан тушаал архиваас гарахгүй байгаа тул 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймаг дахь ***** ****ны барилгын **** трестийн мужаан 1985 оны 09 сарын 12-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ****** *****ны барилга трестэд мужаан 1991 оны 01 сарын 02-ны өдрөөс 1991 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл Завхан аймгийн **** ****ны барилга ****ийн авто баазад автомашины жолооч 1991 оны 10 сарын 11-ний өдрөөс 1992 оны 01 сарын 09-ны өдөр хүртэл Улиастай сумын Хангай пүүст жолооч 1992 оны 01 сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Улиастай сумын **** ББХХоршоонд жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б**********ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Б*********** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Д.Б************ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймаг дахь **** ****ны барилгын **** трестэд мужаанаар,

-1985 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ***** ****ны барилга ****эд мужаанаар,

-1991 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Завхан аймгийн **** ****ны барилга ****ийн авто баазад автомашины жолоочоор,

-1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Улиастай сумын ********** жолоочоор,

-1992 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улиастай сумын Х**********Хоршоонд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж 1979 оноос 1995 он хүртэл бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймаг дахь **** ****ы барилга *ийн ****даргын 1981 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаартай **** техник мэргэжлийн сургууль төгсөж ирсэн хүмүүсийг ажилд хуваарилах тухай тушаал, түүний хавсралт, мөн даргын 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 127 дугаартай Хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймаг дахь Т***** т*****ны барилгын ***** трестийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 216 дугаартай Ажилд томилох тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Ө.Р*********ийн өгсөн мэдүүлгийн: ...бид нар Завхан аймгийн ***** ****ы барилга трест болон *хоршо***онд хамт ажилладаг байсан. Б******* жолоочоор ажилладаг байсан. Би нормын ажил хийдэг байсан. ...оныг нарийн хэлж мэдэхгүй байна. Б*********** нь ажилдаа сайн, шагнал урамшуулал авдаг. Уран жолоодлогын шагнал хүртэл авч байсан... гэх хэсэг,

гэрч Л.Х*********ын өгсөн мэдүүлгийн: ...Б******** Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд жолооч хийж байгаад үргэлжлүүлэн манай блокын үйлдвэрт жолооч хийдэг байсан. 1992-1994 оны хооронд ажилсан. Манай үйлчилгээний машиныг барьдаг байсан. Ажилчид зөөх блокын материал татах зэрэг ажлуудыг хийдэг байсан. Би Б*********ыг блокын үйлдвэр дээр ажиллаж байсан үеийг нь мэднэ... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Б***********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ********* овогт Д********ийн Б*************ыг 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Завхан аймаг дахь **** *ны барил**гын* трестэд ***мужаанаар,

-1985 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн * *******лцааны * трестэ****д мужаанаар,

-1991 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Завхан аймгийн **** *ы барилга *******ийн авто баазад автомашины жолоочоор,

-1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Улиастай сумын ********** жолоочоор,

-1992 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улиастай сумын ******* ББХХоршоонд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Б***********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ