| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2017/0745/э |
| Дугаар | 702 |
| Огноо | 2017-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 702
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Д н Ө д холбогдох эрүүгийн 1706 0196 40181 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүрэг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй овогт Д н Ө
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Д.Ө нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ибиза баарны гадна иргэн Ч.М тай зодолдож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Ч.М н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 9-р сарын 16-17-нд шилжих шөнө 03 цагийн орчимд найз Д н хамтаар Ибиза нэртэй бааранд ороод би бүжгийн талбай руу яваад манай найз ширээ рүү явсан. Гэтэл удалгүй араас манай найз ирээд хоёулаа гаръя хамгаалагч гар гээд байна гэсэн. Тэгээд бид хоёр гарч явтал 00-н өрөөний хажууд манай найзыг хамгаалагч хачин пизда вэ гэхэд манай найз одоо гарлаа гээд маргатал манай найзыг нэг хамгаалагч хойд захаас зуурч даран унагасан, нөгөө нэг хамгаалагч нь нүүрэн тус газар нь цохисон би салгах гэтэл нэг бүдүүн хамгаалагч араас боож намайг тус баарнаас гаргасан гадаа гарахад хоёр хамгаалагч манай найзыг үргэлжлүүлэн үүдэнд зодож байсан. Тэгэхээр нь салгах гээд очтол халзан хамгаалагч нь зайлцгаа гээд намайг алгадсан. Би дээгүүрх цамцаа тайлж халзан хамгаалагчийг заамдсан тэгтэл миний нүүрний зүүн шанаа орчим нэг цохин хавирч би биеийн баруун хэсгээрээ газар унасан. Босох гэтэл тэр халзан хамгаалагч миний баруун гуя өвдөг хооронд дэвсчих шиг болсон, босох гэтэл хөл гадагшаа жаахан хазайчихсан өвдөөд байсан. Манай найз хүрч ирэхэд нь миний хөл өвдөөд байна гэж хэлтэл гуян дээр нэг гараараа дараад нөгөө гараараа шилбэ хэсэгнээс барьтал нэг үе орж байгаа мэт чимээ гарсан. Тэндээ жаахан сууж байгаад найз Д ээр түшүүлж Кино үйлдвэрийн ТҮЦ-ээс эгч рүүгээ залгаж болсон явдлыг хэлсэн, манай эгч ирээд тухайн Ибиза бааранд очин хэн зодсоныг асуутал цагаан хувцастай бүдүүн хамгаалагч хэн байсан ч яадаг юм гэж тохуурхахад нь манай эгч гэмтэл орж гипсдүүлэн улмаар цагдаагийн газар ирсэн. Би Д, О, О нарын хамт арслантай гүүрний ойролцоо гудамжинд нэг 0.75 л Соёрхол нэртэй архи 2.5 л Нийслэл нэртэй шар айраг хувааж уучихаад Д хоёул бааранд орох болсон түүнээс өөр зүйл уугаагүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Ибиза нэртэй бааранд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 19 цагаас 04 цагийн хооронд хамгаалагчийн ажил хийдэг байсан. 9 дүгээр сарын 17-ны шөнө ойролцоогоор 02 цаг өнгөрч байхад урт үстэй сахалтай 175 см орчим өндөртэй залуу саравчтай малгайтай шар царайтай залуугийн хамт согтуу үйлчлүүлэхээр ирэхэд нь согтуу хүнд үйлчлэхгүй та нар согтуугаар асуудал гаргадаг гэсэн шалтгаанаар гаргасан. Тэр хоёр залуу бидний шаардлагыг эсэргүүцэж та нар яагаад бид хоёрыг оруулахгүй байгаа юм гээд сахалтай урт үстэй залуу дээгүүрх хувцасаа тайлан Д.Ө г мөргөж цохиход нь хамт явсан малгайтай залуу очих гэхээр нь би замаас нь хорьж холдуулсан. Эргээд хартал Д.Ө тэй цохилцож хөлнөөс нь өргөөд унагааж дээр нь гарахад би татаж буулган Д.Ө г босгоод дотогш орохоор явсан ба эргээд харахад сахалтай залуу нь хөлөндөө эмзэглээд босохгүй байсан. Миний харснаар Д.Ө г эхлээд уруул хэсэг рүү нь мөргөсөн дараа нь зүүн шанаа орчим руу нь гараараа савж харагдсан, Д.Ө зөрүүлээд бөгсөн тус газар нь өшиглөхөд тэр Мэнд-Амар гэх залуу хөлийг нь барин унасан. Би Д.Өийн дээрээс М г татан холдуулж Д.Ө г аван орсон ба түүнээс цааш ямар нэгэн зодоон дахиж болоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 24 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹11804 дүгнэлтэд “М н биед баруун өвдөг, баруун гарын 1-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хэргийн 27 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6-7 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 35 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Д.Ө нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ибиза баарны гадна иргэн Ч.М тай зодолдож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Ө д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Ө д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Д.Ө д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.