| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00374/И |
| Дугаар | 136/ШШ2024/00326 |
| Огноо | 2024-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 136/ШШ2024/00326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Иххэт сум, * дугаар баг, Зүлэгт уурхайчин **** оршин суух, Ш овогт Б М,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.М нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай тодорхойлолт, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дорноговь аймгийн Холбооны газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай тодорхойлолт, Монголын цахилгаан холбоо ХХК Дорноговь цалингийн тодорхойлолт, Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1994 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 194 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч М.Н тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Х.Б тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр М.Н, Х.Б нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Б.М нь Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн Холбооны газарт 1992 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл жолоочоор ажилласан байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
7.Өөрөөр хэлбэл тэрээр Дорноговь аймгийн Холбооны газар 1992 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 234 дугаартай тодорхойлолт, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дорноговь аймгийн Холбооны газрын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай тодорхойлолт, Монголын цахилгаан холбоо ХХК Дорноговь цалингийн тодорхойлолт, Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн холбооны газрын даргын 1994 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 194 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Б.М нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ш овогт Б М Монголын харилцаа холбоо компанийн Дорноговь аймгийн Холбооны газарт 1992 оны 07 дугаар сарын 16-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ