Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00331

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дүгээр Шинэзуун гудамж **-р байр, ** тоотод оршин суух, И овогт Э Д

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Э.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын Нийтийн аж ахуй удирдах газар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан. Дээрх ажиллаж байсан хугацаа хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тушаал эх хувиар байхгүй тул ажиллаж байсан байдал тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 365 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 342 дугаартай цалингийн тодорхойлолт, Дорноговь аймаг ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймаг ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.С тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.А тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр Б.С, Б.А нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Э.Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Нийтийн аж ахуй удирдах газар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажилласан байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажилласан зарим хугацааны баримт байхгүй болох нь Архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Э.Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Нийтийн аж ахуй удирдах газар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 342 дугаартай цалингийн тодорхойлолт, Дорноговь аймаг ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 149 дугаартай тушаалын хуулбар, Дорноговь аймаг ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.С тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.А тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Э.Д нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Э.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар И овогт Э Д Дорноговь аймгийн Сайншанд сумын Нийтийн аж ахуй удирдах газар 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ