| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00351/И |
| Дугаар | 136/ШШ2024/00332 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 136/ШШ2024/00332
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Буянт ухаа-*, ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Б Р овогт Д Г,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрийн эхлэн боловсруулах цехэд 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт тамга тэмдэг хангалтгүйн улмаас ажиллаж байсан байдал тогтоох боломжгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай тодорхойлолтын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаартай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаартай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай тушаалын хуулбар, гэрч Ч.О тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Л.З тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр Ч.О, Л.З нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Д.Г нь Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрийн эхлэн боловсруулах цехэд 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажилласан байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийн 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажилласан хугацааны ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Д.Г нь Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрийн эхлэн боловсруулах цехэд 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаартай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 82 дугаартай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар, Мах боловсруулах үйлдвэрийн даргын 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай тушаалын хуулбар,
гэрч Ч.О тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Л.З тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Д.Г нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б Р овогт Д Г Дорноговь аймгийн Мах боловсруулах үйлдвэрийн эхлэн боловсруулах цехэд 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ