Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00333

 

 

 

 

 

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * дугаар ***-р байрны * тоотод, Б овогт Н Б,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Н.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Нийтийн хоолны удирдах газрын харьяа Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор, Туул рестораны Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор, Олон улсын Пионерын Найрамдал төвд 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тогоочоор, Дэлгэрэх далай ХЭАА-н Бүргэд зоогийн газарт 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж байсан хугацааны ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд Нийслэлийн архивын байхгүй гэсэн, нийгмийн даатгалын байгууллага шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, бакалаврын дипломын хуулбар, архивын ерөнхий газар үндэсний төв архивын тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Н.Б нь Нийтийн хоолны удирдах газрын харьяа Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор, Туул рестораны Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор, Олон улсын Пионерын Найрамдал төвд 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тогоочоор, Дэлгэрэх далай ХЭАА-н Бүргэд зоогийн газарт 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн Нийтийн хоолны удирдах газрын харьяа Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор, Туул рестораны Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор, Олон улсын Пионерын Найрамдал төвд 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тогоочоор, Дэлгэрэх далай ХЭАА-н Бүргэд зоогийн газарт 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажилласан зарим хугацааны баримт байхгүй болох нь Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 02/812 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Н.Б нь Нийтийн хоолны удирдах газрын харьяа Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор, Туул рестораны Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор, Олон улсын Пионерын Найрамдал төвд 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тогоочоор, Дэлгэрэх далай ХЭАА-н Бүргэд зоогийн газарт 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл түүний ажиллаж байсан болох нь ***** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1988.09.01 Худалдааны ТМС тогоочийн ангид элсэн суралцуулав, Худалдааны ТМС-ийн захирлын 1988.09.20-ны өдрийн 110 тоот тушаалаар, 1989.07.01 Худалдааны ТМС-ийн тогоочийн ангид суралцаж төгссөн тул УБ хотын Нийтийн хоолны удирдах газрын мэдэлд шилжүүлэв. Худалдааны ТМС-ын захирлын 1989 оны 06 сарын 27-ны өдрийн 78 тоот тушаалаар, 1989.07.05 Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед тогоочоор авч ажиллуулав. Трестийн даргын 1989.07.14-ний 130 тоот тушаалаар, 1989.08.01 ХБЯ-ны сайдын 1989 оны 450 тоот тушаалын дагуу Туул рестораныг аж ахуйн тооцоогоор шилжсэн тул рестораны мэдэлд шилжүүлэв.

1990.03.02 өөрийн хүсэлтээр олон улсын Найрамдал зуслангийн мэдэлд шилжүүлэв. Туул рестораны даргын 1990 оны 03-р сарын 02-ны өдрийн тоот тушаалаар, 1990.03.01 Олон улсын пеонерийн Найрамдал зусланд тогоочоор авч ажиллуулав. Лагерийн даргын 1990.03.03-ны өдрийн 21 дугаар тушаалаар, 1992.07.13 Өөр байгууллагад ажиллах хүсэлт гаргасан тул тогоочийн ажлаас чөлөөлөв. 1994.11.05 Бүргэд зоогийн газар тогоочоор авч ажиллуулав. Дэлгэрэх далай ХЭАА-н эзний 1994.11.07-ны өдрийн 02 тоот тушаалаар гэж бичсэн байхаас гадна, түүний Бакалаврын диплом болон бусад нотлох баримтаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Н.Б нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Н Б Нийтийн хоолны удирдах газрын харьяа Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор, Туул рестораны Шинжлэх ухаан техникийн соёлын төвийн кафед 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор, Олон улсын Пионерын Найрамдал төвд 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тогоочоор, Дэлгэрэх далай ХЭАА-н Бүргэд зоогийн газарт 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ